Blog

HomeMoney MindsetМММ4L07. Амьдралын хүрд

МММ4L07. Амьдралын хүрд

АМЬДРАЛЫН ХҮРД

Мөнгөний Сэтгэлгээтэй болно гэдэг амьдралыг баян тансаг байдлаар олон талаас нь харж сэтгэж тэр олон эд юмс элементүүдийг өөрийн амьдралын талстууд болгон харж бүх төрлийн нөөц бололцоонуудыг хооронд нь холбож зангидаж өөрийн хүссэн амьдрал хэв маяг дизайныг олж авахыг гэж бас ойлгож болох юм.

Амьдралын хүрд гэдэг дасгал маань таны итгэл үнэмшлийг амьдралын олон талбаруудад авцалдуулж амьдралыг өөрийн хүссэн хэмжээний тэгш хэмнэл хэв маягт хүргэх юм. Мэдээж та хичнээн их мөнгөтэй байсан ч эрүүл мэнд тань муу доголдолтой бол ажил мэргэжил чинь мэдээж таатай үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Эсвэл таны нийгмийн амьдрал, хамт олон асуудал доголдолтой бол ямар ч аз жаргалыг та бахархалтайгаар мэдэрч чадахгүй.

Мөнгөний Сэтгэлгээтэй байна гэдэг нь мөнгөнөөс өөр юм боддоггүй гэсэн үг биш. Мөнгөний Сэтгэлгээтэй байна гэдэг нь баялаг амьдралын авцалдааг хооронд нь уялдуулж эрх чөлөөтэй амьдралыг цогцлуулна гэсэн үг.

Амьдралын хүрд хэмээх энэ дасгал маань яг л тийм зорилготой. Би таныг амьдралынхаа олон талбарт амжилтанд хүрэх гарц, өөрийн хүсээд байсан атлаа хооронд нь холбож зангидаж чадахгүй байсан тэр бүхнийг одоо холбож талбар болгондоо тодорхой хүссэн түвшингийн зорилготой, түүндээ хэрхэн яаж хүрэхээ мэдэж авсан ойлголтттой тодорхой нөхцөл байдалд стрестэхгүйгээр хоорондох ялгаа салгааг нь ойлгож сурахад зориулж бэлтгэсэн юм.

Дасгал 4. Амьдралын Хүрд

Энэ дасгалын зорилго бол таны амьдралын тал бүрийн чухал салбаруудыг хооронд нь нэгтгэж, хоорондоо харилцан уялдаатайгаар дэмжилцэн хөгжих боломжийг олгох юм.

Энэ дасгал нь дагалдах “Амьдралын Хүрд Дасгал” нэртэй схем зурагтай хамтад нь ажиллах зориулалттай бэлтгэгдсэн. Энэ зургийг та хөтөлбөрийнхөө хуудаснаас татаж аваад, А4 хэмжээний цаасан дээр хэвлэж гаргаад энэ дасгалыг ажиллаж болно.

 

АМЬДРАЛЫН ХҮРД ЗУРГАА ТАТАЖ АВАХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та амьдралынхаа талбар бүрт зорилго тавьдаг уу?
  3. Амьдралын хүрд дасгалыг ажилласнаар танд гарсан өөрчлөлт юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »