Blog

HomeMoney MindsetМММ4L09. Зорилгын зураг

МММ4L09. Зорилгын зураг

ЗОРИЛГЫН ЗУРАГ

Энэ дасгал таныг түрүүчийн дасгалуудад үгээр тодорхойлсон илэрхийлсэн зүйлээ зургаар, илэрхийлэхэд туслаад зогсохгүй, таныг өөрийнхөө хүссэн ажлынхаа бизнесийн зураг схемийг бүтээх, цаашилбал тархиндаа бууж буй санаануудыг хөгжүүлэх, ой тогтоолтоо сайжруулахад туслах болно.

За одоо энэ видеоны доор байгаа зурагнуудыг татаж аваарай.

1 нь таны зүүн тархиныхаа үгээр илэрхийлсэн зорилгыг бичихэд зориулсан, нөгөө нь таны баруун тархиндаа зориулж бичсэн үгээ зургаар буулгахад зориулсан байгаа.

Би одоо танд 7 алхамыг танилцуулъя.

1. Мөрөөдөл – Би юу хүсч байна?

2. Дэс дараалал – Юу нь хамгийн чухал вэ?

3. Зураглал – Ямаршуухан харагдах вэ?

4. Шалтгаан – Яагаад үүнийг би хүсч байна?

5. Хугацаа – Хэзээ би үүнийг хүсч байна вэ?

6. Аргачлал – Яаж үүнийг хийх вэ?

7. Хүмүүс – Хэний туслалцаа надад хэрэгтэй вэ?

Одоо эдгээр 7 алхамыг тус тусд нь танд жаахан тайлбарлаад өгье.

1. Мөрөөдөл – Би юу хүсч байна? Энэ бол цэвэр баруун тархиныхаа төсөөллийг ашиглаж бүтээх процесс юм. Та ирээдүйн амьдралаа бодитоор харж төсөөлж, яг юу хүсч байгаагаа таньж түүндээ оюун ухаанаа төвлөрүүлж бүх тодорхойлолтуудыг гаргаж ирнэ. Тайван орчинд, гүн амьсгаа авч, доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

– Амжилтанд хүрчихлээ гэвэл бүх юм ямар харагдах вэ?

– Миний амьдралд хамгийн чухал зүйлс юу юу болж харагдах вэ?

– Би өдөрт юу юу хийж өдрийг өнгөрүүлэх вэ?

– Ямар байр, байшинд би амьдрах вэ?

– Байршил нь хаана байх вэ?

– Ямар машин унах вэ?

– Ямаршуухан ажил хийхээр би сонгох вэ?

– Амжилтаа би хэнтэй хуваалцах вэ?

– Би хэн болсон байх вэ?

– Миний зан чанар, хэл яриа, нүүр царай, дүр төрх ямаршуухан харагдах вэ?

Бүх юмыг бодитойгоор харах гээд үз.

Та юу сонсож байна?

Та юу мэдэрч байна?

Та ямар сэтгэл хөдлөлийг мэдэрмээр байна? Тэр сэтгэлийн хөдлөлийг мэдэр. Та юунд итгэнэ, тэр тань биелдэг гэдгийг санаарай. Та харсан юмандаа итгэх үед тухайн зүйлээ мэдэрч эхэлдэг. Мэдрэмжийг нь мэдрэх тусмаа та амьдралдаа түүнийг татаж авчрах энергийн давтамжийг бий болгодог. Хэрэв та мөрөөдөхийг хүсч байгаа бол мөрөөдсөн шиг мөрөөд. Томоор мөрөөд. Томыг хийхийн тулд та илүү хүч чадал гаргаж чадна. Юу хүсч байгаагаа мэднэ гэдэг таныг мэдэхгүйгээс болж айж эргэлзэх эргэлзээнээс давж гарахад тусална.

2. Дэс дараалал – Юу нь хамгийн чухал вэ? Аль зорилгоо түрүүлж биелүүлвэл бусад зорилгуудаа биелүүлэхэд амархан болох вэ? гээд бодоод үз. Та үүнийг хийхдээ зүүн тархиныхаа анализ дүгнэлт хийдэг, логик сэтгэлгээгээ ашиглаж тэмдэглэх болно. Таны өмнө нь гаргаж тодруулсан олон зорилгуудаас чухалчилж сонгосон 9 зорилго ч бас дэс дараалуулж Бид бас Хүсэл мөрөөдлөө тодорхойлох цаг хэсэг дээр хамгийн чухал нь юу байгаа болох нь дамжиггүй.

Та нэг дор бүх зүйлийг хийж чадахгүй ч, нэг нэгээр нь хийвэл бүгдийг нь амжилттай хийж дуусгаж чадна. Дэс дараалал өгөөд, алийг нь эхлээд, алийг нь дараа нь хийх талаар бид тус бүрт нь цаг хугацаа бичиж тавьсан шүү дээ? Санаж байгаа байх. Тэгвэл тэд маань одоо энэ хэсэг дээр хэрэг болно.

Танд бүүр нэмж тодорхой болгох хэрэг байвал бүх юмсаа 1-ээс нь авахуулаад хамгийн чухалаас нь дэс дараалуулаад бичиж болно.

3. Зураглал – Ямаршуухан харагдах вэ? Хүсэл мөрөөдлөө тодорхойлох цаг хэсэг дээр би бас таныг илүү гоё амт оруулаад тодруулаад бичихийг их сануулж байсан шүү дээ. Баруун тархиныхаа хэсгийг ашиглаад энэ хэсгийг ажиллаарай. Та төсөөлж харсан зүйлээ ашиглаж зурагжуулах цаг чинь иржээ.

Би зураг зурахдаа муу гэж өөрийгөө бүү хориорой. Ямар ч хүн дүрс зурж чадна, та зурж чадахгүй байсан ч өөртөө ойлгомжтой болгоод янз янзын дүрс зурж чадна шүү дээ.

Симбол зурахад жишээ нь 2 зураасыг хооронд нь огцолдуулахад янз янзын утга агуулдаг, нэмэх тэмдэг, Х тэмдэг, загалмай, өнцөг булан гэх мэтээр хэд хэдэн өөр утга санааг агуулдаг, та иймэрхүү аргаар зураасуудыг, дүрсүүдийг яаж ч зорилгоо тодорхойлоход ашиглаж болно.

Зургаар утга санаа илэрхийлэх нь таны далд ухамсарт ч хүчтэй нөлөө үзүүлдэг. Та хэзээ ч харсан хоромхон зуурт ямар утга агуулгатайгаа дор нь ойлгож чадах нь ойлгомжтой. Хамгийн гол нь энэ бол таны гайхалтай амьдралын дизайн, таны төсөөлөл дээр үндэслэж бий болгосон зураглал юм шүү дээ.

4. Шалтгаан – Яагаад үүнийг би хүсч байна? Энэ асуултын хариултыг ч бас бид Хүсэл мөрөөдлөө тодорхойлох явцдаа маш их тодруулсан шүү дээ. Та хүсвэл тэдгээр хариултаасаа хараад, дээрээс нь бүүр нэмээд тодруулаад бичиж болно. Учир шалтгаанаас сайн мэддэг, яагаад үүнийг хийх ёстойгоо мэдээд хийж байгаа хүнд хийх арга замууд мянга түмэн янзаар харагддаг гэдгийг санаарай.

Саймон Синек “Яагаад гэдгээ олох нь удирдагчдийн хамгийн чухал асуулт байдаг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл яагаад гэдэг учир шалтгаанаа хангалттай сайн дурьдаад өгөх нь ямар чухал болохыг ашиглаад хэн ч таныг зогсоохын аргагүй алсын хараа, хүч чадал, оюун ухааны нөөцийг өөртөө бүрдүүлээд өгөх нь таныг өглөө босоод бизнесээ хийхэд ч хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй.

Учир нь яагаад гэдэг асуултанд таны сэтгэлийн хөдлөл, амьдралын бүх учир шалтгаан нуугддаг. Сэтгэл тань нэгэнт хөдөлж яагаад энэ зорилгыг биелүүлэх ёстой гэдгээ мэддэг бол та яаж ийж байгаад ч хамаагүй тэр ажлын чухлыг мэдэрч хийх аргаа олоод харчих болно.

Таныг өдөөж өгдөг 2 хүч бий. 1 нь таныг энэ зорилго биелсэний дараа бий болох шагнал урамшил, амьдралын тааламж нь танд харагдах учиртай. Нөгөө талаас таныг энэ зорилго биелэхгүй бол алдаж болзошгүй хор уршиг таныг үнэхээр айлгаж, хийхгүй байх нь хор хохиролтой болохыг мэдэж харах тусмаа та улам их өдөөлттэй тухайн зорилгоо биелүүлэх болно.

Би таны сэтгэлийн хөдөлгөөнийг өдөөх замаар зорилгодоо өдөөлт олж авах талаар энд ярьж байгаа юм. Муу сэтгэлийн хөдөлгөөн гэж байдаггүй. Харин тухайн сэтгэлийн хөдөлгөөн ямар нэгэн юм хий гэсэн дохио. Тэгэхээр ямар нэгэн юм буруу учраас зөв болгохын тулд учир шалтгааныг бид олж авахыг зорьдог. Эсвэл ямар нэгэн юмыг байхгүй байгааг үгүйлээд байгаа учраас бид сайн сайхан юмны төлөө тэмүүлдэг шүү дээ. Тэгвэл Яагаад гэдэг учир шалтгаан маань гүн гүнзгий, бүүр таны амьдралд дутагдаад байгаа зүйлсийг илэрхийлсэн байх тусмаа л та энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө 100% дайчилж тэмүүлэхэд бэлэн байдаг байх нь.

5. Хугацаа – Хэзээ би үүнийг хүсч байна вэ? Хэзээ хийх талаар бид хугацаа зааж ярилцсан шүү дээ. Өнгөрсөн зорилгоо тодруулах 2 дасгал 2улаа хэзээ хийх вэ гэдэг зорилгыг гаргаж ирсэн байгааг та санаж байгаа. Тэгвэл энэ дээр ч бас тодруулах хэрэг гарах нь.

Хугацаа зааж өгөөгүй бол зорилго биш шүү дээ. Хугацаа зоогоод өгчихсөн бол та түүнийг хийхээр шийдвэр гаргаад төлөвлөчихсөн. Эргэж буцахгүй хийх магадлал улам өндөрсөж өгдөг. Хугацаа нь тодорхойгүй бол та хэзээ ч ханцуй шамалж орохгүй шүү дээ.

Монголчууд ажлаа ярьж байж болъё гэж орхидог. Ямар ч ажлыг төлөвлөдөггүй. Тодорхой цаг гаргаж төлөвлөхдөө дандаа бусдын амыг харж, эсвэл нөхцөл байдлыг өөрчлөгдөхийг хүлээж цаг алддаг. Тэгвэл одоо би таныг энэ хөтөлбөрт оролцсоных энэ муу дадалаа өөрчлөхийг хүсч байна.

Зөвхөн энэ ажлыг төлөвлөж ажиллахдаа ч биш, цаашдаа бизнесийн холбоотой ямар ч ажлыг хийхдээ бүгдэнд нь хугацаа зааж төлөвлөж сураарай. Энэ бол хугацаа төлөвлөж сурах хамгийн анхны дадлагын хэсэг гээд ойлгочих. Бүх юм өөр өөрийн гэсэн улиралтай, цаг хугацаатай.

Нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгддэг. Нэг шатан дээр авирсан бол дараагийн шат руу алхах боломжийг танд олгодог. Тэгвэл хугацаа бол таны нэг ажлаас нөгөө рүү шилжих энергийн хэмжээс.

6. Аргачлал – Яаж үүнийг хийх вэ? Хүмүүс зорилгоо тодорхойлоход хамгийн сүүлд нь бодож тооцоолох ёстой зүйл бол энэ асуулт байгаа юм. Зорилго маань юу гэдгээ мэдэхгүйгээр яаж хийхээ асууж тооцоолно гэдэг биднийг хэзээ ч хүссэн газар аваачдаггүй. Яаж гэдэг асуултын хариултыг түм буман янзаар олж болно.

Яг А-гаас Б цэг рүү очихын тулд түм буман зам жим барьж, зогсоол тавьж болохтой адилхан шүү дээ. Зорилгоо дээрх 5 шатаар тодруулаад бүүр тодорхой болчихсон үе дээрээ ирээд яаж хийх билээ гээд бодоход таны тархи маш сайн ажиллаж чадна. Яаж хийх боломжуудыг олж харахад үнэхээр амархан. Одоо тэгвэл яаж тэр зорилгодоо хүрэх билээ гэдгээ олоод харчихаж болно гэсэн үг.

Хийх аргууд түм бумаараа бий. Өөртөө итгэ. Та яг тулаад жагсаалт гаргая гэсэн ч чадна. Харин энэ дасгал дээр бол таныг ерөнхийдөө цөөхөн алхамуудыг тодруулахад хангалттай болно байх.

7. Хүмүүс – Хэний туслалцаа надад хэрэгтэй вэ? Яаж хийх аргаа олсон бол хэнээс туслалцаа авахаа таньж мэдэж авахад ч амархан. Зорилго нэгтэй хүмүүс, байгууллагууд бидний хаа сайгүй бий. Одоо би таныг хамтран ажиллагсад, таныг дэмжигчид, таны баг хамт олноо сонгох, тэр бүү хэл гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө энэ зорилгодоо хэрхэн нэгэн зүгт чиглэж ажиллах талаар бодож тэмдэглэл хийх болно.

Ялангуяа та бид Модуль 2 дээх DISC зан чанарын өөр өөр хүмүүсийн талаар суралцаж, та хүмүүстэй хамтран ажиллахдаа ямар хүнтэй хамтран ажиллахаа мэддэг болно. Мөн танд би баялагийн динамикыг танилцуулах болно. Баялагийн динамикийн тестийг хийж өөрийн авъяас чадварыг ч, бусдын авъяас чадварыг ч зөв ойлгох томоохон боломж танд нээгдэх болно.

Баялагийн динамикийг бизнесээ хөгжүүлэхийн тулд бид ямар зорилгоор ямар хүмүүстэй та хамтран ажиллахад нээлттэй, боломжтой байгаагаа ч чөлөөтэй мэдэж ойлгож авахад хөтөлбөр маань цаашдаа илүү дэлгэрэнгүй тусалж өгч байгаа. Одоо бол таныг энэ мэддэг юмсаа жаахан ашиглаад зорилгодоо тодруулахыг л сануулж байна.

Дасгал 5. Зорилгын зургаа зурах нь

Энэ дасгалын зорилго бол таны амьдралын хүрд дасгалаас бий болгосон амьдралын өргөн цар хүрээтэй зорилгуудыг нэгтгэж тодорхой чиглэлтэй үе шаттай болгон хялбаршуулахад зориулагдсан юм.

Зорилгын зургаа зурж дуусаад та ханан дээрээ харагдахуйц газар байрлуулах нь танд сэтгэл сэргэм зорилго руугаа өдөр бүр тэмүүлэхэд гайхалтай өдөөлт болж нөлөөлөх болно.

Зорилгын зураг тархины баруун, зүүн хэсгийг аль алийг нь дайчилж хооронд нь холбож өгдөгөөрөө гайхалтай. Үүний ачаар таны тархины баруун зүүн хэсгүүд харилцан холбогдож тархины үйл ажиллагаа бүрэн төвлөрч дайчлагдах учиртай.

Энэ зорилгын зургийнхаа зөвхөн 3 болон 4 дэх нүүрийг хэвлэж гаргаад ажиллаарай. Хүсвэл та дуурайж байгаад гараараа цаасан дээр зурсан ч болно. Ялгаа байхгүй. Өөртөө хамгийн хялбар энгийн аргыг ашиглаад үзээрэй.

ЗОРИЛГЫН ЗУРГАА ТАТАЖ АВАХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Зорилгын зургаа зурахад танд төрсөн сэтгэгдэл?
  3. Эдгээр дасгалыг ажиллаад та өөрийн зорилгоо илүү тодоор харж чадаж байна уу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »