Blog

HomeMoney MindsetММM3L11. Зургаан төрлийн дотоод үнэ цэнэ

ММM3L11. Зургаан төрлийн дотоод үнэ цэнэ

Үнэ цэнийг дотор нь 2 ангилж үзэж болно.

      1. Дотоод үнэ цэнэ.
      2. Гадаад үнэ цэнэ.

Бид үнэ цэнэ бүтээхийн тулд эдгээрийг маш сайн ойлгож, баруун солгойгүй өөрийн болгож ашиглаж сурах нь таныг баялагийг бүтээхэд гайхалтай хүчтэй чадвар бэлэглэнэ гэсэн үг.

Үнэ цэнээ мэдэхгүй, ойлгохгүй, бүтээж сураагүй бол танд мөнгөний сэтгэлгээ байхгүй харанхуй ертөнцөд амьдарч байгаагаас ялгаагүй гэсэн үг.

Өнөөгийн эдийн засгийн хямрал өсөлтүүд үнэ цэнэ бүтээж, түүнийгээ солилцоонд оруулж чадаж байгаа эсэхээс шууд хамааралтай.

Дотоод үнэ цэнийн талаар доорх схемээс үзээрэй.

Дотоод үнэ цэнийг хөгжүүлж, дотоод үнэ цэнээрээ дамжуулж бид гадаад үнэ цэнийг бий болгодог.

Мөнгөний Сэтгэлгээтэй болно гэдэг бол та өөрийн дотоод нөөц бололцоог гадагшаагаа зах зээлд хэрэгцээтэй үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож хувиргахаас эхэлдэг.

Модуль 1 дээр ч бас бид та яагаад өөртөө эхлээд анхаарал төвлөрүүлж, өөрийгөө олж нээснээр гадагшаа нөлөөлж чаддаг талаар, хэрэв та нийгмийн бэрхшээлийн нөлөөнд автсаны хор уршгаар хэрхэн бэрхшээлийн гинжин хэлхээ үүсч таны оюун ухаан, дотоод үнэ цэнэ алдагдаж, диамонд гялалзах бус өнгө зүсээ алдаж сааралжиж, өөртөө итгэх итгэлгүй болж хувирдаг талаар маш дэлгэрэнгүй урт яриа хийснийг та санаж байгаа байх.

Одоо нэгэнт та өөрөөсөө бүхнийг эхлүүлж дотроосоо гадагшаа нөлөөлөх ёстой гэдгээ ойлгож авсан бол таны дотор өдийг хүртэл хуримтлагдаж бий болсон дүр төрх, авъяас чадвар, мэдлэг, гал эрмэлзэл, зорилго, танилын хүрээгээр дамжуулж дотоод үнэ цэнийг тань илүү тодорхойлж довойлгон гаргаж ирэх нь чухал.

Түүгээрээ та ямар төрлийн бизнес хийвэл танд илүү их дотоод нөөц бололцоо байгаа эсэхийг олж таних боломжтой юм.

  1. Дүр төрх – Дүр төрх гэдэг сэдвээр бид нэгэн дасгалыг Модуль 1 дээр ажиллаад өнгөрснийг та санаж байгаа байх. Өөрийгөө буруу зөрүү ойлгож байсан ойлголтоо хэрхэн утга учрыг нь өөрчилж, илүү зөв ойлголт дүгнэлтийг өгч, цоо шинээр өөрийгөө бүтээх талаар бид ярилцсан. Цаашид бид таны хувь хүний өөрийгөө үнэлж хүндэлдэг бахархдаг дүр төрхийг хэрхэн брэнд болгон хувиргах талаар дэлгэрэнгүй ярилцаад ирэхээр дотоод үнэ цэнийн энэ сэдэв улам баяжаад илүү бодитойгоор өөртөө шингээх боломжтой болох байх.
  2. Гал эрмэлзэл – Та Миний Амьдрал хөгжимтэй дасгалыг та ажилласан. Энэ дасгалыг ажиллах явцдаа та өөрийн дотроо нуугдаад байгаа гайхалтай диамонд мэт гялалзах чадвартай гал эрмэлзлээ таньж авсан байх гэдэгт би итгэлтэй байна. Яагаад та бизнес хийх ёстойг ч бас Модуль 1 дээр ярилцаж хэд хэдэн удаа хөндөж, таныг өөрийн бизнес хийх шалтгаанаар дамжуулж хэзээ ч эргэлт буцалтгүйгээр бизнесийн зах зээл рүү түрж орох гал эрмэлзлийг бий болгоход чинь зориулж байгаа.
  3. Зорилго – Модуль 1 дээр бид Зорилгын зургаа зурсан. Таныг одоо тэгвэл зорилгоо баруун зүүн тархиныхаа харилцан өдөөлт олж авч дотоод сэтгэлээсээ үнэхээр хийхийг хүссэн зорилгоо тодруулсан гэдэгт би найдаж байна. Зорилго тань тодорхой ойлгомжтой бол таны дотоод үнэ цэнэ нэмэгдэж байна гэсэн үг.
  4. Авъяас  – таны төрөлхийн зан чанар, бид яг энэ сэдвээр дөнгөж саяхан DISC тест бөглөж, төрөлхийн авъяасаараа хүмүүс ямар ялгаатай байдаг талаар дэлгэрэнгүй ярилцсан. Та одоо тэгвэл суурь төрөлхийн авъяасаа ашиглавал ямаршуухан ажил, харилцаанд илүү тохиромжтой, бизнесийн ямар хэсэгт илүү дуртай, хялбархан гарших боломжтой талаар ярилцсан. Удахгүй бид Баялагийн динамикийг энэ сэдэв дээр нэмж ярилцана. Та Баялагийн динамикийг ашиглаж DISC дээр суралцсанаа хөгжүүлж, бизнесийнхээ үйл ажиллагааг ямаршуухан загвар модель, үе шатаар хөгжүүлэх боломжтой талаар илүү сайн аргачлал сурах болно.
  5. Мэдлэг – Мэдлэгийн талаар бид Модуль 1 дээр, таны амьдралын туршлага дээр үндэслэсэн дотоод нөөц бололцоо боломжийг тодруулах, ид шидийн оюун ухааны талаар, цаашилбал таныг яаж мэдлэгээ чадвар болгож хөгжүүлэх гэх мэт олон гайхалтай сэдвүүдийг ярилцсан байгаа.
  6. Танил – Танилтай хүн талын чинээ гэдэг. Энэ сэдэв манай “Миний Бизнес” хөтөлбөрийн маань асар чухал үнэ цэнэ болгож байгаа. Таныг бизнес хийхэд тань зэрэгцэн дэмжиж туслалцах, өөдрөг сэтгэлтэй оюун ухаан сэтгэлгээ нь хөгжиж хариуцлага хүлээх чадвартай, найдвартай хамт олон, хамтын ажиллагаа бүрдүүлэхэд таны таньдаг хүмүүс маш өндөр хувь нэмэр оруулдаг.

Тиймээс бид “Мөнгөний Сэтгэлгээ 2.0” хөтөлбөрийнхөө оролцогсдод хэрхэн хамтран ажиллах талаар, мөн бизнесээ хөл дээр нь босгоход танилынхаа цар хүрээг хэрхэн тэлэх талаар маш олон янзын зөвлөгөөг өгч байгаа.

Дасгал 4. Дотоод үнэ цэнээ өсгөх нь

Энэхүү дасгал нь таны дотоод үнэ цэнэ болох 6 хүчин зүйлсийг хөгжүүлэхэд зориулагдлаа. Үүнд авъяас, мэдлэг, дүр төрх, гал эрмэлзэл, зорилго, танил орно.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та DISC тест ажиллаад өөрийнхөө дотоод үнэ цэнийг тодруулж чадсан уу?
  3. Дасгалаа ажиллаад гарсан үр дүнгээ хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »