"МИНИЙ БИЗНЕС" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

Home“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

54 learners taking this course

Or log in to access your purchased courses

 

Хөтөлбөрт оролцох зааварчилгааны pdf файлыг эндээс татаж авна уу.

ТАТАЖ АВАХ

Зөвхөн хөтөлбөрийн оролцогчдод зориулсан фэйсбүүк группт энд дарж нэгдэнэ үү.

ГРУППТ НЭГДЭХ

 

Хөтөлбөрийн зохицуулагч Н.Алтанзаяатай холбогдож техникийн зааварчилгаа, дэмжлэг, туслалцаа авч байгаарай.

Холбоо барих утас: 88946060, имэйл хаяг altanzaya.n@gmail.com, фэйсбүүк Н. Алтанзаяа

 

  • Хөтөлбөрийн тухай
  • “Миний Бизнес” бол жилд 60 хоног буюу 2 сарын хугацаанд эрчимтэй суралцаж, 5 жилийн туршид бизнесийнхээ хөгжлийн туршид хэрэгцээтэй дэмжлэгийг үзүүлэхэд зориулсан хөтөлбөр.

    Монголд урьд нь хэн ч хийж байгаагүй цоо шинэ хэлбэрээр бэлтгэгдсэн дасгалжуулалтын хөтөлбөр юм. Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог нь аль ч Бизнесийн удирдлагын баклавр, магистр, докторын сургалтанд суралцаад ч олж авч чадахааргүй

    бодит амьдралд бизнест биеэр суралцдаг, сурсанаа биет үйлдэл хийж бизнесийнхээ зорилгыг хэрэгжүүлэх хөтөлбөр гэсэн үг. Та хөтөлбөртөө онлайнаар оролцоно. Та хэзээ завтай үедээ, хаа тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэрийг ашиглан, орон зайны давуу сэтгэлгээг дэлхийн нөгөө өнцөгт ашиглаж буй үнэ цэнэтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцан ажиллах гайхалтай боломжийг ашиглана.

    Хөтөлбөрийн маань бүх оролцогчид “Миний Бизнес” файсбүүк группт уригдаж байгаа бөгөөд энэ групп дотроо ямарваа нэгэн хувийн асуултаа бичиж, бие биентэйгээ танилцаж, өөрийн ололт амжилтыг чөлөөтэй хуваалцаж байгаарай.

    Энэ линкийг дараад групптээ нэгдээрэй. Бид чинь хамтдаа 5 жилийнхээ бизнесийн туршлага, мэдлэгээ суралцаж, хамтран алдаж босч, баялагийн сүлжээгээ эндээс хүчирхэгжүүлж байгаа шүү дээ. Групп дотроо чөлөөтэй харилцаж, асуулт байвал мэдэгдэж ярилцаж байгаарай.

    Хөтөлбөрийн агуулга

    • Танилцуулга. Сюрприз уулзалт 9 Сарын 2нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль нэг. Миний Амьдрал Диамонд 9 сарын 9нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль хоёр. Миний Бизнесийн Загвар Модель 9 сарын 16нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль гурав. Миний Бизнесийн Зах Зээл 9 сарын 23нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль дөрөв. Миний Вэбсайт Онлайн Бизнес Машин 9 сарын 30нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль тав. Миний Бизнесийн Харилцаа 10 сарын 7нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль зургаа. Миний Бизнесийн Бүтээгдэхүүн 10 сарын 14нд 18 цаг (УБ цаг)
    • Moдуль долоо. Миний Бизнесийн Маркетинг 10 сарын 21нд 18 цаг (УБ цаг)
    • Модуль найм. Миний Бизнесийн Төлөвлөгөө 10 сарын 28нд 18 цаг (УБ цаг)
    • Сюрприз уулзалт 11 сарын 4нд 18 цаг (УБ цаг)

    Бонус бэлгүүд

    “МИНИЙ БИЗНЕС” хөтөлбөртөө дахин оролцох эрх 4 жил Үнэ 20 сая ₮

  • Хөтөлбөрийн цагийн хуваарь
    • 09 сарын 01-нд та хөтөлбөрийнхөө урилгыг хүлээн авч хөтөлбөртэйгөө танилцах болно.
    • 09 сарын 02-нд бид анхны сюрприз уулзалтаа хийх болно. Энэ уулзалтан дээр бид хүн бүрийн зорилгыг сонсож чөлөөт ярилцлага дэлгэх болно. Төгсгөлд нь та анхны гэрийн даалгавраа авах болно.
    • 09 сарын 03, 10, 17, 24, 10 сарын 01, 08, 15, 22-ны даваа гариг бүрт та “Миний бизнес” хөтөлбөрийн 8 модуль видео цуврал хичээлүүд нээгдэж, бие даан үзнэ.
    • Модуль бүрийн дасгалуудыг хойшлуулалгүйгээр тухайн 7 хоногтоо амжуулж хийгээд онлайн уулзалтандаа ярилцах асуултаа бэлтгээрэй.
    • 09 сарын 09, 16, 23, 30, 10 сарын 07, 14, 21, 28-ны ням гариг бүрт та бид “Миний бизнес” хөтөлбөрийнхөө онлайн уулзалтуудыг хийх бөгөөд энэ уулзалтууд тухайн 7 хоногт үзсэн модулиа хэрэгжүүлэхэд тань тусалж санал, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажиллах болно.
    • 11 сарын 04-нд бид таныг хөтөлбөрийнхөө төгсөлтийн баярыг тэмдэглэх онлайн уулзалтаар өнгөрсөн 2 сарын хугацаанд сурсан мэдсэн, өөрчлөлт хийсэн амжилтыг тунхаглаж хундага тулгах болно.

  • Техникийн зааварчилгаа
  • Google account нээх: Хөтөлбөрийн вэбсайтад бүртгүүлэх болон Google Forms, Google Drive дээр бэлтгэсэн модулийн дасгалуудаа хийх илгээхэд хялбар байх болно.

    Zoom application татаж суулгах: Та гар утас, таблет, компьютер дээр аль алин дээр нь энэ аппликэшнийг үнэгүй татаж, суулгаарай.

    Онлайн уулзалт, дасгалжуулалтандаа оролцох:  Цагийн хуваарийн дагуу Zoom аппликэйшний Join a meeting хэсэгт 859-127-232 кодыг ашиглан холбогдоно.

    Дасгалжуулалтаар холбогдохоосоо өмнө анхаарах хэдэн зүйлс

    1. Интернетийн найдвартай холболттой газар сонгох
    2. Бүрэн ажиллагаатай, найдвартай сайн чихэвч, гар утас, компьютер ашиглах
    3. Дасгалжуулалтын яриаг тань бид аудио рекорд бичлэг хийх болно. Ярьсан яриагаа дахин сонсох нь танд улам ихийг ойлгож суралцахад тустай.
    4. Чимээ шуугиангүй, илэн далангүй чөлөөтэй ярьж болох, гадны сөрөг нөлөө байхгүй байхаар орчин сонгож, шаардлагатай зохицуулалт хийгээрэй. Таны анхаарал сарних болон орчин нөхцөл тухгүй бол танд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

  • Түгээмэл асуулт хариултууд
  • Хөтөлбөрт бүртгүүлэн төлбөрөө төлж баталгаажуулсны дараа танд имэйлээр хөтөлбөрийн урилга хөтөлбөрт нэвтрэх зааврын хамт очно. Заавар дээр бичигдсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ https://courses.monicabatsukh.com/my-account/ линкээр нэвтэрч орно.

    Нэвтэрч орсны дараа дараах цонх нээгдэх ба МИНИЙ ХӨТӨЛБӨРҮҮД гэсэн хэсгээс хөтөлбөрөө сонгон гарчиг дээр нь дарж орно.

    • “Миний бизнес” хөтөлбөр 8 модулиас бүрдэх ба модуль тус бүрийн нэрний хойно байгаа сумыг дарж доторх хичээлүүд рүүгээ орно.
    • Модуль тус бүрийн хичээлүүдийг 1 долоо хоногт үзэж, дасгалуудыг ажиллаж дуусгах шаардлагатай.
    • Хичээлүүдээ дарааллаар нь үзвэл танд илүү ойлгомжтой ба тухайн хичээлийн видео, тайлбарыг үзсэний дараа тухайн хичээлээс сурсан зүйлээ коммент хэсэгт сэтгэгдлээр бичиж үлдээнэ. Хичээлээ үзэж дууссан бол хичээлийн дор байрлах дараагийн хичээл рүү шилжинэ.

    Та утас, компьютер, таблетдаа Zoom аппликэйшнийг татаж суулгаарай. Энд дарж Zoom аппликэшнээ татаж аваарай. Хөтөлбөрийн онлайн уулзалтын цагийн хуваарийн дагуу цагтаа орж ирээрэй.

    Та оролцохоосоо өмнө өөрийн нэр имэйлээр, эсвэл фэйсбүүк аккаунтаараа логин хийхээ бүү мартаарай. Логин хийж нэвтэрснийхээ дараа гар утасны аппликэйшний Join a meeting хэсэгт 859-127-232 кодыг бичиж холбогдоно.

    Zoom аппликейшнд холбогдоход оролцож байгаа хүмүүсийн дүрс харагдана. Та өөрийн микрофон, камерийн бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй шүү.

    Хэрэв та өөрөө яриагүй бол микрофоноо хаалттай Mute байлгавал таны эргэн тойронд болж буй шуугиан онлайн уулзалтын үеэр саад болохгүй байх таатай боломжийг бүрдүүлнэ.

    Онлайн уулзалтын үеэр олон хүмүүс оролцож байгаа, та ярих хүсэлтэй бол Participants хэсэг дээр дарж Raise hand сонгож гараа өргөнө. Гараа өргөсөн оролцогчдийг бид ээлж ээлжээр урин оролцуулах болно.

    Та өөрийн ярих ээлж болох үед камераа асааж, микрофоноо Unmute дарж ярих боломжтой болно. Уулзалтын үед та яриагүй үедээ Mute дарж дуугаа хааж болно.

    Start video дарснаар таны дүрс дэлгэцэнд харагдана. Мөн энэ зурган дээрээ дахин дарж камераа хааж болно.

    Chат товчлуур дээр дарж оролцогчидтой чатална. Тусгайлан 1 хүнтэй бичих шаардлагатай бол Everyone гэсэн бичгийн хажууд байгаа сум дээр дарж тухайн хүнээ сонгоод доод хэсэгт мэссэжээ бичиж болно. Хэрэв та бүх оролцогчиддоо зориулж мэссэж бичиж байгаа бол Everyone гэсэн сонголтынхоо доор мэссэжээ бичнэ.

    • Найдвартай интернэт холболттой газар сонгох
    • Камер, чихэвч, микропонтой утас компьютертай байх
    • Дасгалжуулалтын үеэр бид аудио рекорд хийх ярьсан зүйлээ дахин сонсох нь танд илүү ихийг сурах боломжийг олгодог
    • Чимээ шуугиангүй, чөлөөтэй ярилцах боломжтой газар сонгох

    Хэрэв хөтөлбөрийн онлайн уулзалтанд оролцох бол тухайн 7 хоногийн үзсэн хичээлийн дагуу асуух асуултуудаа бэлтгэн орж ирж ярилцах болно.

    • Дасгалжуулагчийн зүгээс ярилцлагын аудио болон видео бичлэгийг хийдэг ба дараа нь танд аудио бичлэгийг татаж авах боломжтойгоор өгөх болно. Хөтөлбөрийн онлайн уулзалтын видео бичлэгийг дараа өдөр нь хөтөлбөрийн сайт дээрээ байршуулна.

    Хөтөлбөрийн бэлэг бүрт ТАТАЖ АВАХ гэсэн товчлуур байх ба вэб браузер дээр нээгдэх mp3 файлыг товчлуур дээр дарж татаж авна. Мөн pdf болон zip өргөтгөлтэй файлууд байгаа ба zip өргөтгөлтэй файлыг нээсний дараа бүх файлуудаа идэвхжүүлж товчлуурыг дарж фолдерт хуулах буюу шууд нээж сонсож болно.

    Тухайн дасгалтай хичээлийнхээ доор байрлах View the lesson quiz товчлуурыг дарж хийсэн дасгалаа харж болно.

    Модуль бүр тухайн 7 хоногийн даваа гаригт нээгдэхээр тохируулагдсан. Хөтөлбөрийнхөө танилцуулга pdf файл дээрээсээ модуль тус бүрийнхээ цацагдах цагийн хуваарийг хараарай.

    Модулийн гарчиг дээр дарж ороход тухайн модулийн талаар товч текст харагдах ба доор нь байрлах баруун зүүн тийш шилжих товчлуур бүхий хичээлийн нэр дээр дарж өмнөх болон дараагийн хичээл рүүгээ орно.

    Хичээлийн видео утас, компьютерийн аль алин дээр нь хэвийн ажиллана. Иймд та өөрийн төрөөхөмжнийхөө тохиргоог шалгана уу.

    Миний хөтөлбөрүүд гэсэн хэсэгт дарж ороход хөтөлбөрийн гарчигний доод талд хөтөлбөрийн явцын хувь болон Mark as complete гэсэн товчлуур байдаг ба уг ногоон товчлуурыг дарсан тохиолдолд хөтөлбөр бүхэлдээ дуусч танд идэвхтэй хөтөлбөр харагдахгүй болно гэсэн үг. Иймд хөтөлбөрийн зохицуулагчид хандаж тохиргоо хийлгэнэ үү.

    Дасгалжуулагч болон хөтөлбөрийн зохицуулагч хариултуудыг ерөнхийд нь ажиглаад туслалцаа хэрэгцээтэй шаардлагатай гэсэн зөвлөмж чиглэлүүдийг, ялангуяа бие даан ажиллаж сураагүй зарим нэгэн хүмүүсээ тусалж дэмжих бодлого баримтлах л зорилготойгоор үзнэ. Дасгалаа хэр тулж ажиллаж байгаа, дасгалуудын хариултынхаа чанар чансааг энэ хүн гаргаж ирж чадаж байна уу гэдэг дээр л бид туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Дасгалуудаа өөртөө зориулж чанартай хийгээрэй. Дасгал хийх үед гарч ирсэн шинэ санаанууд тань өөрийн чинь амьдралд хэрэг болохуйц зөв чиглэл арга ухаанаа олж авахад гайхалтай тус нэмэр болох болно.

    Дасгалжуулалтын хөтөлбөрүүдийн маань дасгалууд нэг ид шидтэй. Энэ бол дасгал бүр тухайн хүн л анхаарлаа сайн төвлөрүүлж ажиллах зориулалттай. Дасгалаа ажиллах явцдаа л тухайн хүн өөрийн нөхцөл байдалдаа тааруулж амьдралдаа яг одоогоор тулгарч буй, эргэлзэж тээнэгэлздэг бэрхшээл асуултуудаа дасгал руугаа хөрвүүлж буулгаж харахыг хичээгээрэй. Хэрэв та тухайн асууж буй сэдэв дээр хариу өгч мэдэхгүй бол энэ талаар урьд мэддэггүй байсан байж болох юм. Мэдэхгүй байна гэдэг нь таныг зогсоох зүйл биш, харин энэ сэдэв дээр, энэ талаар мэдлэгээ хөгжүүлээд тэлэх асар том боломж нуугдаж байна гэж хараарай. Энэ талаараа өөрийн мэдэх бүх нөөц бололцоо мэдлэгээ тэлэхийн тулд өөрийгөө дайчлаарай. Энэ хэмжээгээрээ таны сэтгэлгээ ид шидийн оюун ухаан мэт цэцэглэж огт мэдэхгүй байсан зүйлээ танин нээх асар том нөөц бололцоог олж авна.

    Оролцогч болгон ижил түвшингийн мэдлэгтэй биш, хүн бүхний сэтгэлгээний цар хүрээ өөр өөр. Өөр өөр нөхцөлд орон нутагт, өөр өөр түвшингийн мэдлэг боловсролтой, өөр өөр нас, мэдлэг, хүйсээрээ өөр өөр түвшинд байгаа ч дасгалаа өөрийн нөхцөл байдал, ойлголтондоо тулгуурлаж шалтаг тоочихгүйгээр хийгээрэй. “Дасгалаа ойлгохгүй байна” гэж бодох зуурт чинь оюун ухаан сэтгэлгээ чинь дасгалаа ойлгохын тулд анхаарлаа төвлөрөхгүй цаг гарздах аюул бий. Тиймээс дасгалаа ойлгохын тулд өөрийгөө дайчлаарай.

    Дасгалууд яг өөр өөрийн үе шаттайгаар, хөтөлбөрийн зорилго агуулгаас тухайн оролцог хамгийн шилдэг үр дүнгээ гаргахад  зориулж бэлтгэгдсэн байгаа. Дасгалуудыг алгасахгүйгээр хийж чадвал дараа дараагийн дасгалууд дээр түрүүчийн хийсэн дасгалын чинь үр дүн ашиглагдаад цоо шинэ түвшингийн сэтгэлгээ рүү оруулж ирэхэд ашиглагдах тохиолдолууд олон байгаа. Харин хааяа нэг цөөн тохиолдолд эхний удаа хийсэн дасгалуудын чинь үр дүн хангалтгүй учраас дараагийн дасгалаа ажиллах явцад илүү ойлгоод сэтгэлгээ чинь тэлээд эхлэх явцад урьд нь ойлгохгүй эргэлзэж тээнэгэлзэж байсан зарим дасгалууд чинь улам хүчтэй бодогдож эргэж сэргээх хүсэл төрөх үе бий. Ийм тохиолдолд мэдээж тэр дасгалаа дахин давтан хийвэл илүү өөр чиглэлд оюун санаагаа хөгжүүлээд тэлэх тохиолдолууд мэдээж чөлөөтэй.

    Хөтөлбөрийн вэбсайт дээр бүх мэдээлэл, дасгалуудаа ажиллах боломжууд тодорхой заавартайгаар бичиж оруулсан тул тусд нь дасгалаа бидэн рүү имэйлээр явуулах шаардлага байхгүй. Вэбсайт дээр явуулж болохгүй байгаа зүйлээ хөтөлбөрийнхөө зохицуулагчид мэдэгдээрэй. Бид вэбсайт дээрх асуудалыг шалгаж таныг дасгалаа явуулах боломжтойгоор бэлтгэхийг зорих болно.

    Дасгалжуулалтын цагаараа хувийн асуултуудаа ярилцаад зөв шийдэл гаргахдаа дэмжлэг аваарай. Харин дасгалжуулалтын бус үеэр хувийн асуулт байвал түүнийгээ хөтөлбөрийнхөө модулийн дасгалууд дээрээ бодож байгаад хариултуудаа өөртэйгөө тулж ажиллаад хариултаа олж авахыг бодоорой. Дасгалууд дээрээ учир холбогдол өгч ажиллах нь яг одоо өөрийн чинь амьдралд тулгараад буй илт саад болж буй бэрхшээлтэй асуултуудад хариулт олж авахаас гадна, огт анзаараагүй урьд нь өмнө өөртөө ийм алдаа гаргадгаа мэддэггүй байсан зүйлсийг ч бас өөрчлөлт хийх санааг гаргах болно.

    Хөтөлбөрт орж ирэхээс өмнө та “Би өөрийгөө 100% дайчилж ажиллана, өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийхэд бэлэн” гэсэн гэрээ хийж орж ирсэн байгаа. Зарим талаар Монголчууд маань байгаагаараа байж чадахгүй “Бусдын шүүмжлэл” бодлоос айж эмзэглэж өөрийгөө байнга хорьж цагдаж байдаг. Энэ бол үнэндээ эрх чөлөөтэй өөртөө итгэлтэй юу хүссэнээ хийх тоглох талбараа тэлэхэд чинь асар том айдас, хоосон саад бэрхшээл байдаг. Хөтөлбөрийн явцад онлайн уулзалтанд хэн өөрөөрөө байж, жинхэнэ өөрийнхөө өмнө нүүр тулгараад байгаа асуудалтайгаа тулж ажиллаж чадаж байна, тэр хүн яг зөв зөвлөмж хариултыг олж аваад асар том амжилтынхаа эх үүсвэрийг тавих боломжтой. Харин өөрийгөө хааж боогоод илэрхийлэхийг хүсэхгүй, асуухгүй, онлайн уулзалтандаа орж ирэхгүй, өөрийн үзэл бодол, суралцсан зүйлсээ ярихдаа хойрго хүн бол тэр хэмжээгээрээ хөтөлбөрт оруулсан хөрөнгө оруулалтаа амжилт болгож чадахгүй алдах эрсдлийг өдөр бүр үүрч байна гэсэн үг. Мэдээж сурахыг хүсэхгүй, өөрчлөлт хийхийг хүсэхгүй хүнийг бид хүчлэхгүй. Тэр хүн өөрөө л хохирно. Харин бид хэнийг ч ийм жижиг айдас, өөртөө итгэлгүй байдлаасаа болж гайхалтай сайхан амжилтанд хүрэх боломжоо бүү алдаасай гэсэн байр суурийг л баримталдаг.

    Бид хөтөлбөрт оролцож байгаа оролцогчид болон бусад бүх олон нийтийн ажиллагаандаа хувийн нууцыг хадгалах ёс зүйн “Үйлчилгээний нөхцөл”-ийг баримталж ажилладаг. Үүн дээр бид ёс зүйн ямар байр суурь баримталдаг талаар тодорхой бичсэн байгаа.

     

     

    Modules


    Модуль 1. Миний амьдрал диамонд

    Модуль 2. Миний бизнесийн загвар модель

    Модуль 3. Миний бизнесийн зах зээл

    Модуль 4. Миний вэб сайт - Онлайн бизнес машин

    Модуль 5. Миний бизнесийн харилцаа

    Модуль 6. Миний бизнесийн бүтээгдэхүүн

    Модуль 7. Миний бизнесийн маркетинг

    Модуль 8. Миний бизнесийн төлөвлөгөө

    Translate »