Blog

HomeMoney MindsetMM0B01. БОНУС БЭЛЭГ 1

MM0B01. БОНУС БЭЛЭГ 1

“Мөнгөний Сэтгэлгээ 2.0” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн өнгөрсөн 2 сар танд асар их юмыг сурч мэдэхэд, таны сэтгэхүйг, амьдралдаа хандах хандлага асар том өөрчлөлтүүд оруулсан гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдрөөс эхлээд би танд өнгөрсөн жилийн оролцогчидтойгоо ярилцсан яриануудаас нэмэлт суралцах материал шинэ санаа өгөх зорилгоор бонус бэлэг болгон бэлтгэсэн байгаа.

Танд зориулсан 30 бонус бэлэг видео цувралуудыг өнөөдрөөс эхлэх 30 хоногийн дотор өдөрт нэгийг үзэх болно. Энэ хугацаанд та өнгөрсөн 2 сарын эрчимтэй сургалтын явцад суралцаж амжаагүй, хийж амжаагүй дасгалуудаа гүйцээж, хөтөлбөрийнхөө үр өгөөжийг дахин хэд хэдэн удаа бие даан суралцах цаг хугацаа боломжийг өөртөө олгоно гэдэгт бид итгэлтэй байна.

Хөтөлбөрийн вэбсайт маань 6 сарын 15ны өдрийг хүртэл нээлттэй байх болно. Энэ хугацаа танд дахин дахин суралцах гайхалтай боломж өгч байгаарай үнэхээр ид шидтэй үе болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эхний өдрийнхөө Бонус бэлэг 1-ээ хүлээн авна уу.

Халаасны цоорхойгоо илрүүлсэн ярилцлагууд

Асуулт 1. Манайхан чинь одоо ихэвчлэн ингэдэг шүү дээ. Хадгалж хадгалж, нарийлж нарийлж олсон орлогоо нэг зориг гаргаад томхон сэтгээд оруулчих нь зөв юм уу, яамаар юм бэ?

Зөвлөгөө.

  1. Нарийлаад хадгалаад байдаг гэдэг мөнгөний талаар бодож байгаа бодол тань сөрөг байгаа нь ажиглагдаж байна. Нарийлаад хадгалж байгаа мэт сэтгэгдэл төрдөг бол мөнгө хадгалахад хэцүү, байсхийгээд л хадгалах гэж зовж байсан мөнгөнөөс чинь хороогдоод зардал гараад байгаа мэт сэтгэгдэл төрөх нь аргагүй шүү дээ. Нарийлж хадгалж байгаа юм шиг санагдвал ямар ч хүнд мөнгөө хадгалах тааламж төрөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэ далд ухамсарын саад болдог итгэл үнэмшил дээрээ ажиллаарай.
  2. Саад болдог итгэл үнэмшилээ  мөнгөний талаар ойлгох ойлголт дээр Модуль 1-ийнхээ Зовлон ба Жаргал дасгалаа ажиллаарай.
  3. Энэ бол хүний хуучин дадал зуршил. Харин одоо мөнгөний сэтгэлгээ суралцаж байгаа учраас өөрийн мөнгөтэйгөө харилцдаг үзэл бодол, дадал зуршилаа шинэчлэх тал дээр ажиглалт хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд эхлээрэй.
  4. Халаасны цоорхой гэдэг дасгал дээр мөнгөө хүн юу юунд зориулдаг, ямар шаардлагаар, яагаад ийм зардалуудыг гаргахаас өөр аргагүй юм шиг болсон талаараа судалгаа хийгээд үзээрэй. Ядуурлын сэтгэлгээгээр, зөвхөн түр зуурын сэтгэлийн тайвшрал олж авах гэж зарцуулдаг зардалуудаа ойртон харж эерэг үр дүн гаргахуйц зохицуулалт хийгээрэй. Сэтгэлээрээ ядуу хүн, стресстдэг хүн, өөрийгөө байнга өрөвддөг хүний зардалууд  өндөр, хэрэгцээгүй худалдан авалтууд их байдаг аюултай гэдгийг санаарай.
  5. Мөнгөө хадгалчихаад дараа нь түүнийгээ зориулах тодорхой өөдрөг зорилго байхгүй бол хүн мэдээж зорилгогүй учраас хэрэгцээтэй юмандаа зарцуулах жаахан хэрэгцээ гарахад л далд ухамсараараа өөрийн эрхгүй огт зорилгогүй тэнд мөнгө байлгаж байхаар хэрэглэсэн нь дээр гэсэн шийдэл гаргахад гайхаад байх зүйл байхгүй. Тиймээс мөнгө хадгалчихаад түүгээрээ юу хийх гэж байгаа билээ гэдэг дээр тодорхой санхүүгийн зорилго гаргаж тодорхойлвол мөнгөө хүссэн зорилгынхоо төлөө хадгалах ёстой гэдэг зорилго чинь нүдэнд харагдаад хүн мөнгөө үрэх шалтаг харагдсан ч үрэхгүй байх тэвчээр гаргаж чаддаг.
  6. Мөнгөөрөө хэрхэн хөрөнгө оруулалт хийх тал дээр бид Модуль 3 дээр үзсэн байгаа. Хөрөнгө оруулагчийн мөнгөний сэтгэлгээг судалж өөртөө хэрэгжүүлвэл илүү их зүйлийг олж суралцах нь зүйтэй гэж бодож байна.
  7. Яриаг чинь сонсохоор мэдэхгүй зүйл дээрээ яараад л том сэтгээд зоригтой мөнгө гаргачих санаатай, тэр нь яг цагаа тулвал мэдэхгүй зүйл дээрээ яарсан шинж чанартай сонсогдож байна. Мэдэхгүй зүйл дээрээ хөрөнгө оруулах хамгийн эрсдэлтэй. Хамгийн нийтлэг Монголчуудын гаргадаг алдаануудын нэг энд сонсогдож байна. Мэдэхгүй зүйлээ хийх бус, мэддэг, чаддаг, ойлгодог төрлийн бизнесээ, баталгаатайгаар мөнгөө өсгөх тийм зүйлээ судалж олох гэж хөрөнгө оруулагчид сэтгэдэг. Тэд хэзээ ч мэдэхгүй зүйл дээрээ, судалгаа хийхгүйгээр яарч шийдвэр гаргадаггүй.
  8. Зориг гаргана гэдэг бол асар эрсдэлтэй мөнгө алдах гэж байгаа хүний л мэдэрдэг зүйл. Эрсдэл гэдэг бол мэдэхгүй хүнд л хамгийн ихээр оршдог. Юмаа мэддэг хүн зориг гаргах бус, мэддэг ажлаа ухамсартай тооцоолж үйлдэл хийдэг. Мэддэг зүйлээ хийх үед том зориг шаардагдахгүй.
  9. Цагаа мөнгө болгож сур гэдэг дасгалыг бид энэ хөтөлбөрийнхөө хамгийн эхэнд зааж ярилцсан байгаа. Ажилгүй хүн, хөрөнгө оруулж сураагүй, ямар нэгэн мэдлэг туршлага хуримтлуулаагүй хүнд хамгийн том хөрөнгө оруулалт бол цаг байх ёстой. Цагаа мөнгө болгож хувиргахын тулд хүн өөрийн гарын дор байгаа боломжуудыг сайн ашиглаж ажлыг хийж, өөрийн мэдлэг туршлага, чадварлаг өсөх талбараа ойлгохын сацуу орлогоо тогтвортой болгох, орлогоо өсгөж сурах тал дээр л шамдан ажиллах нь хамгийн нэн тэргүүнд хийх ёстой ажил болж байгаа юм. Хэрэв хүн юу ч хийж байгаагаа мэдэхгүй бол мэдэж авахын тулд цагаа зориулаад, судалгаа хийгээд, ойлгодог мэддэг болсон талбар дээрээ эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хийх хүртэлээ хадгаламжаа тогтвортой өсгөх тал дээр хатуужил сахилга бат олж авахад суралцаарай.

Сэтгэгдэл. Халаасны цоорхой дасгалаа хийгээд их юм ойлгож авлаа. Тодорхойгүй зардалууд маш их байлаа. Юун зарцуулсанаа мэдэхгүй их хэцүү байсан. Одоо харин тодорхой зорилго болгоод сар болгон тооцоолж эхэлж байна. Би бас татвар их төлчих вий дээ гэж айгаад тооцоогоо бодитойгоор бодож үзэхгүй зугтаагаад яваад байсан юм байна лээ. 

Зөвлөгөө.

Татвараас айсандаа болоод бизнесийнхээ тооцоог дардаг, санхүүгийн үнэн зөв тооцоо гаргаж ирэхгүй байх нь тэр хүнийг улам их стресстүүлж айдсан дотор амьдруулдаг. Энэ бол маш нийтлэг гаргадаг хүмүүсийн алдаа. Яг үнэндээ бизнесүүд өөрсдөө татвараа сайн ойлгоод зөв тооцоолоод сурчихвал татварын газар ч бас үнэн зөв бодлоготой өөрчлөлт шинэчлэлт хийхэд нь хүчтэй санаа оноогоо гаргаж нийгэмдээ эерэг өөрчлөлт оруулах ч боломжууд бий. Харамсалтай нь ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийн татварын хагас дутуу ойлголтоосоо бол санхүүгийн маш хүнд дарамтанд дунд ажиллаад байгаа мэт айдастай сэтгэдэг. Энэ бол мэдээж ядуу сэтгэлгээ.

Мөнгөний сэтгэлгээтэй санхүүгийн боломжтой амжилттай бизнестэй болохын нэг үндэс нь татварын асуудлын талаар үнэн зөв ойлголттой мэдлэг боловсролтой болох хариуцлага байдаг. Татварын талаар зөв ойлголттой сайн тооцоотой байвал бизнесүүд магадгүй одоо зовоод байгаагаасаа харьцангуй өндөр санхүүгийн нөөц боломжтой боломжуудыг нээж, эрх чөлөөтэй олж орлогоо өсгөх арга замуудыг судалж болох учиртай.

Миний өгөх зөвлөгөө бол татварын талаар сайн судал, бизнесийнхээ санхүүгийн асуудал зардалуудыг хувийн асуудал зардалуудаа тусд нь хөтөлж хийвэл хийсэн шиг хийж, орлогоо өсгөсөн шиг өсгө. Танд татварын айдсандаа санаа зовж явахаас илүү орлогоо өсгөх гайхалтай сайхан боломжууд бий болно гэдэгт би итгэлтэй байна. Орлогоо сайн өсгөхдөө анхаарал төвлөрүүлж чадвал татвар төлсөн ч танд одоо олдогоос чинь илүү таатай сэтгэлзүйн эрх чөлөөтэй орон зай бий.

Хувийн санхүүгээ бизнесийн санхүүтэйгээ хольж хутгаж явж байгаа хүнд халаасны асар том цоорхойнууд байдаг. Халаасны цоорхойгоо зөв тооцоолоод ялгаж салгаад эхэлсэн мөчөөс л бизнесийнхээ зардалуудыг бууруулж, орлогоо өсгөж болох олон боломжуудыг та нээж чадна.

Энэ бол тийм ч хэцүү боломжгүй асуудал биш. Хамгийн гол нь ихэнхдээ хүмүүс энэ талаар урьдчилан бодолцож үзээгүй, харалган байдлаар ажлаа эхлүүлсэн, түүнийгээ сүүлдээ урсгалдаа автаад бодолцож ч амжаагүй үргэлжлүүлэн хийснээс л болсон. Харин одоо бол яг энэ төрлөөс үүдэн бий болдог халаасны цоорхойгоо засах боломж гэж хүлээн аваарай.

Асуулт 3. Миний хамгийн том асуудал бол ажлаасаа гарлаа гээд хэлчихсэн. Би захиандаа яагаад гарах шалтгаанаа бичиж өгөх ёстой. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Миний өөрийн шалтгаан бол өөрийн бизнесээ хийх гээд 100% итгэлтэй байгаа.

2т хамт ажиллаж байгаа хүүхэнтэй санаа нийлэхгүй нь их стресстэй байгаа.

3т эрүүл мэндээр өдөр болгон хохирч байна. Тэр хүүхэнтэй таарахгүй байна гэж хэлэлтэй нь биш, жоохон хүхэд шиг болох гээд байх юм.

Зөвлөгөө. 

    1. Хувийн бизнес чинь мөнгө олоод бие даасан тоглогч болтолоо ажлаасаа битгий гар. Энэ бол асар том алдаа. Ажилгүй болсон хүнд бизнесээ хөл дээр нь босгох боломжууд үгүйрч, санхүүгийн хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулдаг. Ийм асуудалтай хүн бизнестээ зөв шийдвэр гаргаж чаддаггүй, харин ч нэн даруйхан толгой хоргодох дээвэртэй, тогтмол орлоготой байх нь илүү чухал болж хувирдаг.
    2. Бизнесийн амжилт гэдэг 100% итгэлээс илүү ихийг шаардана. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө яарч бүү шийдвэр гаргаарай. Танд ажилчин сэтгэлгээнээс бизнесийн сэтгэлгээтэй баг бүрдүүлэгч болтолоо бэлтгэл хугацаа хэрэгтэй. Бид дөнгөж энэ хөтөлбөр эхэлсэн үеэс л бизнесээ одооноос ажлынхаа хажуугаар илүү цагаараа тоглогч сэтгэлгээтэй болох талаар суралцаж эхэлсэн. Дөнгөж ингээд тоглогч сэтгэлгээгээ төлөвшүүлж ч эхлээгүй байж бизнес хийнэ гээд гарна гэдэг бол санхүүгийн хамгийн том эрсдэл, бас бизнесийн хөлөө олж авах, бие даах чадварт сөрөг нөлөөлөх аюул өндөр бий. Магадгүй өнөөдөр энэ хөтөлбөрт байх явцдаа өөдрөг бодохоор бизнес хийнэ гэж итгэлтэй санагдаад байж болох юм. Гэхдээ энэ бол бизнесийн амжилтанд хүрнэ гэсэн баталгааг олгохгүй шүү.
    3. Сахилга бат. Хамт ажилладаг хүнтэй таарахгүй гэдэг ажлаасаа гарах шалтгаан биш. Харилцааны чадвар дутагдсаных. Тиймээс тоглогч сэтгэлгээгээ бүрэн хэрэгжүүлээд бие дааж бизнесийн талбар руу шилжихэд найдвартай орлоготой болтолоо харилцааны чадвараа хөгжүүлээрэй. Ажил дээрээ хамт ажилладаг хүнтэйгээ харилцаж учраа олж чадахгүй хүн бизнесийн талбарт гараад борлуулалт хийх түвшинд хүртэлээ сайн харилцаа үүсгэж чадахгүй, арга олтолоо асуудал бэрхшээлүүдтэй тулгарна. Тиймээс миний өгөх зөвлөгөө бол сахилга баттайгаар харилцааны чадвараа хөгжүүл гэж хэлмээр санагдлаа.
    4. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүх зүйлийг шийдэх хэрэггүй. Энэ хөтөлбөр таныг сөрөг сэтгэлийн хөдөлгөөндөө удирдагдаж биш, сэтгэлийн хөдөлгөөнөө залж чиглүүлж сурах талаар гайхалтай их зүйлсийг ярьж хэлж заасан байгаа. Харилцааны асуудал эсвэл зарим нэг сөрөг итгэл үнэмшилээсээ болоод сэтгэл хөдөлгөөн чинь тогтворгүй сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүссэн байж болзошгүй. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийхөө дохиог сонсож, ойлгож Модуль 2 дээр хийсэн дасгалуудыг өөртөө зөвөөр ашиглана гэж би найдаж байна.
    5. Эрүүл мэндээр хохирч байгаа? – Танд эрүүл мэндээр хохирсоны баталгаа юу байгаа вэ? Эрүүл мэндээ хохироодог муу дадал, хүн өөртөө л ихэвчлэн хийдэг. Өөр хүний хийж буй үйлдэл эрүүл мэндэд хурцаар нөлөөлөх нь маш ховор. Миний бодлоор бол энэ бол гурвалжин жүжиг тоглогдог, эсвэл бусдыг буруутгадаг, хохирогч сэтгэлгээний муу дадал бүхий хүний тархинд орж ирдэг сөрөг бодол төдий сонсогдож байна.
    6. Сэтгэлийн хөдөлгөөн – Эрүүл мэнд бол хөдөлгөөнтэй зүйл. Эрүүл мэнд гэдэг бол яг цагтаа тулвал ажил хийгээд хохирдоггүй. Эрүүл мэнд чинь хувь хүний өөрийн оюун ухаан сэтгэхүй, өдөр тутмын байр байршилаас шалтгаалж өөрчлөгддөг. Эрүүл мэндээрээ хохирлоо гэж ярьдаг яриа ихэвчлэн хохирогч сэтгэхүйтэй, өөрийн эрүүл мэндийнхээ өмнө хариуцлага үүрч сураагүй, бусдад буруу тохдог хүний тайлбар шалтгаан бүхий хоосон үлгэрүүд байх нь бий. Хэн ч өөрийг чинь өөрөөс чинь илүү эрүүл мэндээр нь хохироох боломж байдаггүй. Эрүүл мэндээрээ үнэхээр хохироод байгаа бол хүнд тэр нөхцөл байдлаа өөрчлөх сонголт байнга байдаг. Гэхдээ үүнийг харилцааны, хувь хүний эрүүл мэндийн хатуужилаар шийддэг болохоос ажлаа өөрчлөөд гардаг зүйлс биш. Магадгүй ажлын чинь нөхцөл эрүүл мэндэд чинь таагүй бол менежментийн ямар нэгэн шинэчилсэн бодлого гаргах тал дээр санал тавьж болно, энэ бол дахиад харилцааны асуудал. Энэ нийгэмд эрүүл мэндээрээ ажилтанаа хохироох түвшинд сэтгэх, ажилтанаа зорилготойгоор хохироох бодлого ямар ч байгууллагад байдаггүй гэдгийг санаарай. Харилцааны ухамсартай хэд хэдэн яриа тохиргоонууд эрүүл мэндийн хохиролыг чинь барагдуулах боломжтой.
    7. Хохирогч мэт тоглохоо боль. Гурвалжин жүжиг тоглох, хохирсон байдалтайгаар бусдын анхаарлыг татдаг үе хүн болгонд байдаг. Тэр талаар бид Модуль 2 дээрээ маш дэлгэрэнгүй ярьсан болохоор энд ярих нь илүүц гэж үзлээ. Хохирогч мэт сэтгэлгээнээсээ гараад тоглогч сэтгэлгээтэй, бизнесийн гараагаа эхлэхийн тулд ажиллахад зөвхөн өөрийнхөө үйлдэл, хандлага дээр л жоохон өөрчлөлт өгөхөд л гайхалтай ид шидийн эрх мэдэлтэй эрх чөлөөтэй, бизнесийн зорилготой, алсын хараатай мөнгөний сэтгэлгээг бий болгох нь дамжиггүй.

Асуулт 4. Олон хүсэл мөрөөдлийнхөө алийг яг миний биелүүлэх, намайг тааламжтай байлгах нь гэдгийг яаж мэдэх вэ?

Зөвлөгөө.

    1. Өөдрөг хандлага – Ямар ч юмнаас тааламжтай талыг нь харж сур. Тэгвэл бүх бизнесүүд таныг тааламжтай байлгаж чадна. Хүмүүсийн гаргадаг, ялангуяа Монголчуудын хувьд гаргадаг том алдааны нэг бол аливаа юмыг харах өнцөг нь их сөрөг үзэл бодол, шүүмжлэлд их автаж хардаг учраас бүх юмсаас тааламж авах нь бүү хэл айдас дүүрэн мэдрэмжээр ханддаг. Сөрөг хандлагатай хүн бол ямар ч юмнаас болохгүй бүтэхгүй тааламжгүй хэцүүг нь л хардаг. Бэрхшээл дээр л анхаарал нь төвлөрдөг. Тиймээс таныг ямар ч юмнаас тааламж авах уу үгүй юу гэдэг бол асар эргэлзээтэй асуудал байх талууд байж магадгүй. 
    2. Олон санаануудаа бүгдийг нь тус тус нь бөмбөлөг дотор бич. Та магадгүй олон хүсэл мөрөөдөлтэй юм шиг байна. Тэгвэл тэр олон гоё хүсэл мөрөөдлөө тус тусд нь бөмбөлөг дотор бичвэл та бид 2 арай цэгцтэй харж, дээрээс нь сэтгэж эхлэх боломж олдоно.
    3. Энэ санаанаас юу нь таалагдаж байгааг бич.
    4. Эвлүүлдэг тоглоом шиг, зарим санаанууд хоорондоо эвлээд, хамтдаа цоо шинэ хэлбэр загвар болгох боломжийг ол.
    5. Модуль 3 дээр бид таны 6 дотоод үнэ цэнэ, бизнесийн олон боломжуудыг шүүх 6 филтер гэх мэтийн шүүлтүүрүүдээр ялгаа салгааг гаргасан байгаа. Би таныг Модуль 3 дээрээ маш сайн анхаарлаа төвлөрүүлж дасгалаа ажиллахыг зөвлөж байна.

Халаасны цоорхой юунаас болж үүсдэг, яаж илэрч гарч ирж байгааг засах талаар ярилцсан манай оролцогчдийн ярилцлагууд танд хэрэг болсон гэж найдаж байна.

Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »