Blog

HomeMoney MindsetMM0B02. БОНУС БЭЛЭГ 2

MM0B02. БОНУС БЭЛЭГ 2

Мөнгөний Сэтгэлгэээ 2.0 онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийнхөө Бонус бэлэг 2 дахь өдрийг хүлээн авч буй гайхалтай өдрийн мэндийг хүргэе!

Энэ хөтөлбөр маань, тантай хамтран оролцсон оролцогчид маань ямар их гоё юм сурсан, ямар их мэдлэг туршлагыг олж авдагийг та тэдэнтэй ярилцах зууртаа, өөрөө бие дааж дасгалуудаа ажиллах явцдаа мэдэж авсан. Энд бид өнгөрсөн жилийн оролцогчдийнхоо ярилцлагууд дундаас танд хэрэгцээтэй болов уу гэж бодсон зарим нэг сонирхолтой ярилцлагуудыг оруулсан байгаа. Танд энэ ярианууд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хохироод дуусдаг Монголчуудын гаргадаг хөрөнгө оруулалтын нийтлэг алдаанууд

Хөрөнгө оруулалт хийхэд буруу зөрүү ойлголтоосоо болж Монгол залуучууд олон олноороо хуримтлуулж цуглуулсан мөнгөө зээлдүүлж, хүү авах оролдлого хийдэг нь үнэн. Үүнтэй холбоотой асар олон бэрхшээл зовлон, шаналгаа дагуулсан олон гурвалжин дөрвөлжин хэрүүлийг та сонсож байсан байж магадгүй.

Энэ бонус бэлэг дээрээ бид Монголчууд бидний дунд нийтлэг илэрдэг тэр алдаануудыг хуваалцсан зарим нэг оролцогдынхоо сургамжтай түүх, яриануудыг хуваалцахаар шийдлээ.

Буруу зөрүү хөрөнгө оруулалт хийснээсээ болж бид хохирогч болж үлдэх, гурвалжин жүжигт орооцолдох аюул, мөрийтэй тоглоом тоглож байгаа юм шиг асар том эрсдэлтэй мөнгөө алдах үйлдэлүүд хийх нь бий.

Тиймээс бид энэ видеогоор хөрөнгө оруулалт, мөнгөтэй холбоотой хийж болох, алдаагаа залруулж болох аргачлалуудыг ярилцсан зөвлөгөөнүүдийг базаж орууллаа.

Эдгээр ярианууд, оролцогчдийн маань туршлагуудыг та магадгүй урьд өмнө таньдаг хүнийхээ түүхээс эсвэл хаа сайгүй болж болзошгүй эрсдэлтэй, буруу хөрөнгө оруулалтыг бий болгодог алдаанууд гэдэгтэй та санал нийлэх байхаа.

Эдгээр алдаануудыг давтахгүйгээр урьдчилан зайлсхийхийн тулд доорх хэдэн зүйлсийг санахад илүүдэхгүй шүү.

Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө эрсдэлийг тооцоолж үзэх

Мэддэг салбар, бизнесийн зах зээл дээр хөрөнгө оруулах

Хөрөнгө оруулагч хүн өөрийн мэдлэг туршлага чадвар дээрээ үндэслэж эрсдэлтэй эсэхийг харж, шийдвэрийг гаргадаг.

Хөрөнгө оруулалтаа нь эрсдэлгүй болгохын тулд асар олон арга стратеги ашиглаж, урьдчилан сэргийлэх төсөл тооцоо хийхээс гадна, хөрөнгө оруулалт баталгаажуулах үйлдэлүүд хийж байж хөрөнгө оруулалтыг ашигтай болгодог.

Хадгаламжийн талаар бид хөрөнгө оруулалтын 3 сав болон мөнгөө өсгөх хурдны замуудыг Модуль 3 дээрээ үзсэн байгаа. Хадгаламжийнхаа талаар хэд хэдэн данс үүсгэж санхүүгийн зөв бодлого бүхий, өөрийн хувийн болон гэр бүлийн, бизнесийн нөхцөл байдалдаа тохируулсан системтэй болж авах нь таныг мөнгөний сэтгэлгээтэй эрх чөлөөтэй амьдрал руу гайхалтай том боломжуудыг нээж залах болно.

Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »