Blog

HomeMoney MindsetMM0B03. БОНУС БЭЛЭГ 3

MM0B03. БОНУС БЭЛЭГ 3

Мөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрийн маань Бонус бэлэг болгон бэлтгэсэн 3 дахь видеонд таныг урьж байна.

Өнөөдөр бид Монголчуудын өмнө, ялангуяа энэ хөтөлбөрт орж ирэхээс өмнө орж ирдэг нийтлэг оролцогчдийн маань байр байдалтай холбоотой, Монголын нийгмийг ялзруулаад байдаг атлаа хаанаас нь яаж засах ёстойгоо хүмүүс олж харахад бүрхэг байдаг хэдэн чухал сэдвүүдийг тойрсон асуулт хариултууд, зөвлөгөөнүүдийг бэлтгэлээ.

Та зорилгодоо хүрч чадахгүй цаанаа л нэг назгайраад, аргаа олохгүй байх тохиолдолууд байсан уу? Зорилго бичээд мэдээд байдаг атлаа юмаа хийхгүй залхуурдаг, хойшлуулдаг, өөрийгөө амбаардах, ташуурдах талаар бодож гайхширдаг бол, цагаа үүнээсээ болж хий дэмий үрээд, зарцуулагдаад, магадгүй хэл сурмаар байдаг атлаа зорилгодоо хүрч чаддаггүй асуудлууд гараад байна уу? Энэ удаагийн бонус бэлгийн видеогоо иймэрхүү чиглэлийн 3 асуултаар бэлтгэлээ.

Асуулт 1. Өөртөө итгэх итгэлээ хэрхэн хурдан дээшлүүлэх вэ? Амархан шантардаггүй, тууштай зүтгэж сурахад өөрийгөө яаж ташуурдах вэ?

Зөвлөгөө

Өөртөө итгэх итгэл бол тухайн хүний өөрийнхөө талаар төсөөлж боддог, ойлгодог ойлголт, итгэл үнэмшилээс шууд хамааралтай. Өөртөө итгэх итгэлийн муутай бол хүн ямар ч зорилгод хүрч чадахгүй, бүх хариуцлагаас зайлсхийж, алдаа гаргахаас айж, амьдралынхаа жирийн бүх асуудлыг шийдэж зохицуулах бус улам хүнд зовлон мэтээр даамжруулах нь ч бий. Өөртөө итгэх итгэлгүй бол мэдээж тэр хүний хийж буй бүх юмс утга учиргүй, зорилгогүй авцалдаагүй мэт байх нь бий. Энэ хөтөлбөрийг заасных би энд цөөхөн хэдэн зөвлөгөөг сануулж хариуллаа.

Дасгал 1. Саад болдог итгэл үнэмшил дасгал, заримдаа бид оюун ухаандаа бодсон ойлгосон ойлголт маань бодит амьдралд уялдаа холбоо муутай, сөрөг байх нь бий. Саад болдог итгэл үнэмшилүүдээсээ болоод хүн өөрийнхөө талаар шударга бус, сөрөг мэдээлэл баримталж, огт утгагүй харьцуулалт хийх нь ч бий. Тиймээс Модуль 1 дээр заасан сэдэв, дасгалуудаа ашиглаад өөртөө итгэлээ түүгээр ч зогсохгүй тухлаг бүсээ, тоглох талбар, боломжит талбараа тэлээрэй.

Дасгал 2. Саад болдог итгэл үнэмшилээ эргэлзээнд оруулах. Таны сэтгэхүйд ойлгож байгаа ойлголт, бодит амьдрал дээр буруу зөрүү байдаг талаар ярьж байсан, тэгвэл саад болдог итгэл үнэмшилээ эргэлзээнд оруулах аргуудыг ашиглаад үзээрэй. 

Дасгал 3. Зовлон ба Жаргал дээр бид далд ухамсарт шингэсэн саад болдог сөрөг итгэл үнэмшилээ эерэг итгэл үнэмшмилээр солих програмчлах дасгалуудыг бид судалж ярилцсан. Таныг хүссэн тоглох талбартаа тоглоход чинь саад болдог итгэл үнэмшилээ сонгож бодоод  өөрийгөө шийтгээд, орлуулах эерэг бодлоо бодоод өөртөө урамшил өгөөрэй. Ийм байдлаар таны далд ухамсар цоо шинээр д

Өөрийгөө ташуурдах – Айдсаа өдөөх – Өөрийгөө улам хүнд нөхцөл байдалд орсон нэр хүндээ алдаад хүнд байдалд орсон байхаар төсөөлөх талаар бид Өдөөлтийн шүүлтүүр гэж маш олон хувилбараар ярилцсан байгаа. Зарим ярилцлагаар би хэд хэдэн хүний өөрийгөө ташуурдах өдөөлтийн шүүлтүүрүүдийг дарж өгсөнийг та санаж байгаа байх. Өөрийгөө ташуурдах гэдэг маань өдөөлтийн маш хүчтэй шүүлтүүр ашиглаж өгнө л гэсэн үг шүү дээ.

Асуулт 2. Цагийн менежментээ яавал хамгийн үр бүтээлтэй байлгах вэ? Хийх ажлаа хойш тавьдаг, шинэ санаа гарсан ч шууд хэрэгжүүлж чадахгүй назгайрдаг байдлаас хэрхэн гарах вэ? Өөрөөр хэлбэл өөрийгөө амбаардах мотивациа яаж олох вэ?

Зөвлөгөө

Зорилгодоо хүрэхэд цагийн менежментийн ойлголт мэдрэмжээ маш хүчтэй болгож хөгжүүлэхтэй шууд хамааралтай. Маш олон хүмүүс цагийн мэдрэмж, үр бүтээлтэй ажил гаргах талаар үнэлэмж муутай байдаг. Би танд Мөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрт оролцоход чинь хэд хэдэн цагийн менежмент ашиглаж зорилгодоо хүрэх талаар гарын авлагууд өгсөнийг та санаж байгаа байх.

Бэрхшээл ба Боломж Подкаст 7 – Цаг ашиглахын ид шид, Стивен Ковэйгийн матриц – Чухал ба Чухал бус  ажлууд

Шинэ санааг шууд хэрэгжүүлэхгүй – Дасгал 9. Хувийн үнэлэмж дүр төрх

Өөрийгөө амбаардах мотивац – Өдөөлтийн шүүлтүүр – Зовлонгоос зугтаах аргаар – хор уршиг юу гарах вэ? Дасгал 6. Зоригтой шийдвэр гаргасан мөчүүд

 

Асуулт 3. Англи хэлнийхээ ярих, сонсох, бичих ур чадвараа хэрхэн системтэйгээр сайжруулах вэ? Үр дүнтэй ямар кино, хичээл, сайт байдаг вэ? Хэлээ сайжруулах талаар өдөр тутамдаа ямар зуршил бий болгох вэ?

Зөвлөгөө

Англи хэл сурах зорилгогүй монгол хүн гэж бараг байхгүй байх. Шулуухан хэлэхэд Англи  хэлний мэдлэгээ тодорхойлсон атлаа түүндээ хүрч чаддаггүй жишээнүүд маш олон байдаг учраас би яг энэ талаар танд зориуд энд ярилцаж хуваалцсан нь дээр гэж үзлээ.

Бэрхшээл ба Боломж Подкаст  – Гадаад хэлийг хэрхэн хурдан сурах вэ? энд дарж илүү мэдээлэл аваарай.

Яагаад гадаад хэл сурах ёстой вэ? гэж өөрөөсөө асуугаад англи хэлээ зайлшгүй сурах ёстой өдөөлтийн шүүлтүүрийг бий болгоорой. Англи сурахаас өөр арга байхгүй гэж бодогдохуйц шалтгааныг олж өөртөө тайлбарлаж шийдэлд хүрч чадвал англи хэл сурах боломжуудыг та олноор нь бүтээж чадна. Таны үнэт зүйлс, эрэлт хэрэгцээ сонирхол, зорилго мөрөөдөл бүгд англи хэлтэй авцалдан уялдаа холбоотой байх учиртай. Ингэсний ачаар л зарим хүмүүс англи хэлийг асар богино хугацаанд сурдаг. 

Мөнгөний сэтгэлгээнд чинь ямар холбоотой юм бэ? Англи хэл сурчихвал таны орлого санхүүгийн нөөц бололцоо, хувь хүний хөгжилд чинь яг юу юугаараа өөрчлөлт орж ирэх ёстойг та сайн бодоод тооцоолоод нэмээд өг. Тэгвэл бүүр янзтай сайн тодорхой англи хэл сурах аргуудыг та сэдэж эхэлнэ.

Мөнгөгүй байхад чинь “Гадаад хэл мэдэхгүй”  байх нь шалтгаан биш

Хөтөлбөрөө жингүүдэлд бүү оруул.

Англи хэл сурна бол хүрэх зорилго биш, явах арга барил.

 

 

Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »