Blog

HomeMoney MindsetMM0B04. БОНУС БЭЛЭГ 4

MM0B04. БОНУС БЭЛЭГ 4

Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрийнхөө төгсгөлд бэлэглэж буй Бонус бэлэг 4-ийг бүгдээрээ өнөөдөр сонсоцгооё.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар сүүлийн хэдэн жилүүдэд хүмүүс их ярьдаг болж байгаа. Яг санхүүгийн эрх чөлөө гэж юуг хэлээд байгаа юм бол? Яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? Таны хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга барилууд чинь юу байж болох талаар би танд хэд хэдэн асуулт хариултуудыг ялгаж салгаад энд бонус болгоод нэгтгэлээ.

Энэ асуултанд хариулахын тулд би эхлээд танд Баялаг бүтээх 9 үе шатыг сайхан тайлбарлая. Жинхэнэ хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрдэг, ямар үе шатаар дамжиж байж таны санхүүгийн эрх чөлөө бий болох боломжтойг би танд энд тайлбарлалаа.

Enterprise prism. Market Flow.

Үндсэн призмын санхүүгийн асуудлын бүх түвшинг чадварлагаар туулж гараад хувийн бизнесээ хөл дээр нь босгож чадваржуулах үеийг хэлнэ. Ажилтаны ширээнээс хувиараа бизнес эрхлээд чадварлаг багууд бүрдүүлж, үр ашигтай бизнесийн зах зээлд зогсох бүх төрлийн чадваруудыг энэ призм дотор эзэмшдэг.

Шар: Тоглогч (Yellow: Player)

– Бүх юмс танаас шалтгаалдаг учраас орлого тань хязгаартай. Би хийдэг ажилдаа дуртай, дуртай ажлаараа орлого олж чаддаг. Энэ хөтөлбөр таныг энэ түвшингүүдэд хэрэгцээтэй чадваруудыг эзэмшихэд туслах болно.

Ногоон: Чадвартан (Green: Performer)

– Та энтерпрайз чадварлагаар ажиллуулж буй байр. Багийн чадварыг ахиулж чанартай, үр дүн өндөртэй болгохын төлөө ажиллахыг зорьдог.

Цэнхэр: Удирдаач (Blue: Conductor)

– Та хэд хэдэн хөрөнгө оруулалтын бизнесийн багуудтай ажиллах бөгөөд таны сэтгэлгээ хэдэн саяар хэмжигдэх хэмжээний мөнгөнд төвлөрч ажилладаг.

Alchemy Prism. Global Flow.

Хөх: Итгэл хүлээгч (Indigo: Trustee)

– Энэ бол тэрбумтангуудын ажиллаж сэтгэдэг талбар. Итгэл хүндэтгэл, харилцаагаар дамжуулж мөнгөний асар их харилцааны урсгал бүтээдэг түвшин.

Хөх ягаан: Удирдан зохион байгуулагч (Violet: Composer)

– Энэ түвшинд та бараг л өөрийнхөө мөнгөн дэвсгэрт хэвлэх мэт, татварын том бодлогод нөлөөлж, ихэнх хүмүүсийн хаашаа ямар чиглэлд хөдлөхийг заах эрх мэдэл эдлэх мэт үл үзэгдэх байдлаар нөлөөлөх чадвартай

Сурагч ягаан: Домогт хүн (Ultraviolet: Legend)

– Түүхэнд дурсагдах мартагдашгүй амьдралын баялаг туршлагаа үлдээнэ.

Асуулт 1. Хөрөнгө оруулалтыг яаж зөв сонгож хэрэгжүүлж сурах вэ?

Зөвлөгөө

Энэ хөрөнгө оруулалт таны сайн мэддэг туршлагатай салбар мөн үү? Яг энэ талаар Модуль 3 дээрээ бид Хүн ба Хөрөнгө оруулалт сэдвээр маш тодорхой ярьсан байгаа. Хөрөнгө оруулалт өөрөө бол эрсдэлтэй зүйл бишээ, харин түүнийг хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагчийн арга барил, мэдлэг туршлагын цар хүрээ л тухайн хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй болгох аюул бий. Хөрөнгө оруулалтыг ашигтай болгохын тулд хийдэг хөрөнгө оруулагчийн арга барил стратеги тухайн хөрөнгө оруулалтыг эрсдэлгүй болгодог. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчийн мэдлэг туршлагаас шалтаалж хөрөнгө оруулалт амжилттай хэрэгждэг. Мэдээж мэдэж байгаа, чаддаг юмаа, зөв арга барил стратегиатайгаар хэрэгжүүлвэл хүн амжилтанд хүрэх магадлал өндөр. 

Та хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө өөрөөсөө асуултууд асуугаад үзээрэй.

  • Хэдий хэмжээний мөнгөөр?
  • Хэдий хугацаанд?
  • Хэдий хэмжээний ашигтай?
  • Эрсдэлүүд?
  • Амжилтанд хүргэхийн тулд хэрэгжүүлэх стратегиуд?

Асуулт 2. Ямар арга барилаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? Олон бизнесийн санаа байгаа ч зөв гэдгийг яаж таньж мэдэх вэ? Хэрэгжүүлэх явцдаа яаж шантрахгүй тууштай байх ёстой вэ?

Зөвлөгөө

    • Олон төрлийн орлогын эх үүсвэртэй болсоноор. Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг бол ердөө л маш олон төрлийн бие даасан орлогын эх үүсвэрүүдтэй болохыг хэлдэг. Энэ орлогууд тань таныг ажил хийх огт шаардлагагүйгээр тэжээж, мөнгөнд санаанд зовохгүй түвшинд хүргэж чадаж байвал л тэр маань таныг эрх чөлөөтэй болгож байна гэсэн үг. 
    • Өөрийн цаг зориулахгүйгээр алсаас удирдах боломжтой орлогын эх үүсвэрүүд
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Бизнесүүд
    • Төслүүд

Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »