Blog

HomeMoney MindsetMM0B05. БОНУС БЭЛЭГ 5

MM0B05. БОНУС БЭЛЭГ 5

Мөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрийн оролцогч танд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе! Бонус бэлэг 5 одоо хүлээн аваарай.

Энэ удаагийн 5 дахь Бонус бэлэг дээрээ бид залхууралтай холбоотой, хүний оюун санаа сэтгэхүйд бууж ирдэг зүйлсүүд өдөр тутмын ажил амьдралд ямар нөлөө өгдөг талаар ганц нэг асуултуудыг бодит амьдралын жишээтэйгээр буулгаж үзүүлэхээр шийдлээ.

Асуулт 1. Муу зуршил залхуурлыг ялан дийлэх хүсэл зорилгодоо хүрэх туйлын хүсэл эрмэлзлэл тууштай зан чанарыг өөртөө суулгахад ямар арга барилыг ашиглах вэ? Өөрөө итгэх ямар ч үед шантарч гутарч өөртөө урам хугарахгүйгээр эрч хүчтэй байх вэ? Цагийг ямар ч үед зөв ашиглаж сурмаар байна.

Зөвлөгөө

  • Хэт олон зүйлийг нэг доор маш ерөнхий барьцгүй асуудалд санаа зовох нь Монголчуудад маш нийтлэг байдаг асуудлын нэг. Ихэвчлэн хүмүүс бэрхшээл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд өмнөө хийх ёстой зорилгоо бодох ч завгүй, ямар зүйл хүсээд байгаагаа ч мэдэхгүй байх нь бий. 
  • Залхуурал? – Залхуурлаас хэрхэн ангижрах вэ? гэдэг сэдвээр би цуврал видео онлайн уулзалт зааж байсан. Энд дарж цуврал бичлэгүүдийг тухлан сууж үзээрэй.
  • Зөв дадал гэж манайхан их ярьдаг. Энэ бол маш ерөнхий яриа юм. Зөв дадал гэж яриад байгаа дотор маш олон янзын дадлууд байдаг. Хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, эрүүл хүнс хэрэглэх, ус уух, унтах, ном унших гэх мэт. Дурьдаад байвал маш олон мянган дадалуудаас зөв гэж бодсон дадлаа тухайн хүн сонгож ашигладаг. Дээр нь хэлэхэд надад зөв гэж бодсон дадал, танд тохиромжгүй, танд таалагдахгүй буруу дадал болох ч тохиолдол бий. Яг ямар дадалаа тухайн хүн өөрчлөх гэж байгаагаа мэдэхгүй бол маш олон дадлуудыг зэрэг зэрэг хэрэгжүүлэхэд мэдээж хэцүү. Ийм олон янзын дадлуудыг бүгдийг нь хагас дутуу хийж хэрэгжүүлсэн хүн эцсийн эцэст залхуурах нь зөв шүү дээ. Тэгвэл би танаас асууя, Ямар муу зуршилын оронд яг ямар шинэ дадал?
  • Муу зуршил гэж нэрлээд байгаа зүйлээ хэрэв та мэдэж байгаа бол зөв дадал гэдэг юмыг оронд нь байрлуулахад илүү үр өгөөжтэй тодорхой байх магадлал нь өндөр. Ийм үед хүнд муу зуршил залхуурлыг ялан дийлэхэд амархан санагдах нь дамжиггүй.
  • Цагийг ямар ч үед зөв ашигламаар байна гэж энд хэлсэн байна. Ямар ч үед цаг үе өөр өөр байдаг. Тухайн нөхцөл цаг үедээ тохируулж зөв ашиглаад сурвал ямар ч үед цагийг зөв ашиглах нь дамжиггүй.
  • Цаг төлөвлөлтийн талаар бид “Мөнгөний Сэтгэлгээ 2.0” хөтөлбөртөө “Бэрхшээл ба Боломж Подкаст 7  Цаг ашиглахын ид шид”-ийн бонус бэлэг болгон бэлэглэсэн байгаа. Тэр аудио ярилцлагыг сонсоод та өөрийн цагийн менежмент төлөвлөлт дээр шинэчлэл оруулаарай.
  • Өөртөө итгэх итгэл хүнийг ямар ч юм хийхэд урамгүй, сэтгэлд таагүй мэдрэмжийг ихээр өгдөг. Та өөрийгөө хэн гэж боддог, таны өөртөө хэлдэг үгс, таны өдөр тутам боддог бодол залхууралд автуулж амархан урам хугарахад ноцтой нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс бид Модуль 1 дээрээ Дасгал 9. Хувийн үнэлэмж дүр төрх тодруулах дасгалыг хийж байсныг та санаж байгаа байх. 
  • Та одоогийн дүр төрхнийхөө талаар сөрөг итгэл үнэмшил, магадгүй өөрийгөө буруутгадаг, шүүмжилдэг, доромжилдог итгэл үнэмшил ихээр хадгалсан байж болзошгүй. Тиймээс би таны цоо шинээр өөрийгөө төсөөлөн харж ирээдүйд хэн болохыг хүссэн тийм дүр төрхийг өөрөөсөө нээж харж өөртөө итгэлтэй 

Асуулт 2. Би ер нь С, S давамгайлсан өндөртэй хүн байна. С байдал маань намайг хийх гэж байгаа ажилдаа шүүмжлэлтэй хандаад стресстүүлээд байдаг байсан юм байна. Гэтэл миний сурсан мэдсэн зөвлөгөөнүүд, зан чанарын тестүүд маань хоорондоо зөрчилдөөнд ороод сүүлдээ бүр стрестээд өөрийгөө юун дээр төвлөрөх ёстойдоо эргэлзэж тээнэгэлзээд эхэлчихлээ.

Зөвлөгөө

Өөрийгөө хэтэрхий анализ хийгээд, өндөр стандарттай байгаа учраас өөрийн тавьсан стандартаа хүрэх гэж бүх хийсэн ажлаа шүүмжлээд, хийж буй ажлаа эмх цэгцтэй болгох гээд өөрийгөө хорьж цагдаад байж магадгүй.

Багахан хэмжээгээр өөрийнхөө айдсыг дарж, тавьж явуулах тал дээр суралцаарай. Өөрийнхөө төрөлхийн зан чанарт тохирсон атлаа тэдгээрийг өдөөж өгсөн зөв өдөөлтийн шүүлтүүрийг сонгож аваад эхэлвэл хоорондоо зөрчилдөөд байсан зүйлс чинь бие биенээ дэмжих байр сууринд орох боломж бий.

Хэрэв өөртөө тохирсон өдөөлтийн шүүлтүүрээ сонгож чадвал ямар ч зан чанартай хүн хурдан хурдан юмыг хиймээр амжуулаад байдаг хүн болж хувирдаг. Өдөөлтийн шүүлтүүрээ төрөлхийн авъяас зан чанарийнхаа айдас, өдөөлт, аливааг хардаг аргачлалтайгаа холбоод зангидаад өгвөл төөрөлдөхгүй болж эхэлнэ.

С зан чанартай хүн цагийн хуваарь эмх цэгцтэй ажлууд хийхдээ их дуртай байдаг. Тиймээс цагийн хуваарьтаа тодорхой ажлыг хийхээр төлөвлөөд үзээрэй. Тодорхой гаргах үр дүнгээ тухайн цагийн төлөвлөгөөндөө тусгаж өгөөрэй.

Дараагийн миний өгөх зөвлөгөө бол майндмап ажиллаж сурах, ямар нэгэн ойлгосон сэдэв агуулга тус бүр дээр томоор харж болох, жижиг жижиг олон аргачлалуудаа томоор базаж толгой эргэхгүйгээр ажиллаж сурвал гайхалтай үр өгөөж өгөх байх.

Хүмүүс мэдээллийнхээ голд төөрдөг асуудал их тохиолддог. Юмыг дараа хийе гэж хойшлуулахаас аваад ямар зорилготойгоор тухайн юмыг судалж байгаа, ямар үр дүн гаргахын төлөө үүнийг хийж байгаа гэдгээ мартдаг. Юмыг дараа үзье гэж хойшлуулаад, эсвэл олон удаа дахин дахин давтаж үзсэн ч анхаарал төвлөрөл суларч, яг ижил төрлийн төстэй асуудлууд яриад байна гэж андуурдаг тохиолууд ч маш их бий. Яг үнэндээ анхаарал төвлөрөөгүй, нэг удаа л чанартай юм хийж сураагүй хүмүүст бүх юмс адилхан юм шиг санагддаг. Яг ижилхэн юмнуудыг олон дахин уншаад, олон дахин хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Энэ нь хийж байгаа юмаа ойлгоогүй, үр өгөөжгүй олон жижиг юм харж судалдаг хүнээс гарч ирдэг элбэг алдаа. Тухайн хүний тархи л тэр мэдээллийн дунд төөрсөн олон янзын юмыг хараад толгой нь эргэснээс бий болдог. Өчнөөн цэцгэн дунд сэлгүүцээд явсан ч ганц ч бал цуглуулж чадахгүй байгаа зөгийтэй адилхан.

     Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »