Blog

HomeMoney MindsetMM0B06. БОНУС БЭЛЭГ 6

MM0B06. БОНУС БЭЛЭГ 6

Бонус бэлэг 6 дахь өдөртөө тавтай морил. Өнөөдрийн энэ бонус бэлгээ танд хүргэх гэж бид их догдолж байна.

Мөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрийн явцад онлайн уулзалт болгондоо бид оролцогч бүрийг амжилтанд хүргэхэд тус болохуйц зөвлөгөөнүүдийг ярилцахын сацуу тухайн оролцогч маань ямар процесстой, ямар амжилтуудыг гаргасан тухай цоо шинэ нээлтүүдийг сонсдог шүү дээ.

Тэгвэл одоо бүгдээрээ өнгөрсөн жилийнхээ гайхалтай хүчтэй өөртөө итгэлтэй болсон зарим нэг оролцогчдийнхоо хувийн өөртөө итгэх итгэлээ нээсэн, олж авсан, амжилт гаргахын тулд хийж чадсан өөрчлөлт үр дүнгүүдийн талаар цөөн хэдийг энд түүвэрлэж орууллаа.

Хувийн амжилтаа тунхаглаж буй гайхалтай оролцогчдийнхоо чин сэтгэлийн яриа, амжилтыг бид хэрхэн бий болгодог тухай болсон, өөртөө итгэх итгэлийн ид шидийг энэ бичлэгнээсээ үзээд бидэнтэй хувийн амжилтаа түүхээ хуваалцана гэдэгт бид итгэлтэй байна.

Асуулт 1. Өөрийгөө ялж тууштай, сахилга баттай, өөртөө итгэлтэй байх дадлыг хэрхэн эзэмших вэ?

Зөвлөгөө

    • Өөрийгөө ялж?
    • Дасгал 3. Зовлон ба Жаргал
    • Сахилга бат
    • Өөдрөг хандлага – Анхаарлаа Боломж болон Амжилт дээр төвлөрүүлэх – Дасгал 4. Бэрхшээл Боломж Амжилт
    • Өдөөлтийн шүүлтүүр – Зовлон ба Жаргал

Сэтгэгдэлүүд.

Танаас их юм сурч байна. Надад тулгараад байгаа асуудлыг шийдэх нилээн их юмыг сурч авлаа. Сая хүмүүсийн яриаг сонсож байхад ч бас сайн анзаараагүй мэдээгүй өнгөрсөн юмнууд их байлаа. Өөрийнхөө дохиогоо сонсох маш их хэрэгтэй юм байлаа.

Одоо өөрийгөө сонсож байхад дохиогоо сонсож мэддэггүй байсан юм байна. Хамгийн том мэлхийг ид гэдэг зөвлөгөөг чинь сонсоод одоо л орой руу орж ирж байна. Судалгааны ажилдаа хийх юмаа одоо бариад авчихсан байгаа. Хэлний бэрхшээл гэж цаг хугацааны асуудал байдаг юм байна.

Би таны хэлсэн зөвлөгөөгөөр яг анхаарлаа төвлөрүүлж сурахад бол эхний хуудас нь эрээн мяраан, дараа нь мэдэхгүй үгнүүд цөөрөөд явдаг юм байна. Би айдастайгаа тулж их харж сурсан байна. Манайханд хандаж хэлэхэд гэрийн даалгавар дасгалаа сайн харж хийхэд их чухал юм байна.

Би өөрийгөө их сайн харж чадсан гэж бодсон, гэтэл өнгөрсөн долоо хоногийн бичлэгээ харахад сүүлд нь өөрийгөө их юмыг орхигдуулсан анхаарал сарнисан юмнууд маш их байсан байна.

Гурвалжин жүжиг, 10 сэтгэлийн хөдөлгөөн бүгд л надад байна. Хурдхан их юм сурах юмсан гээд би бас өдөр бүр гэгэлзээд л суугаад байна. Цаашид сурах юмнууд маш их байгаа юм байна. Таны юмнууд хоорондоо их авцалдаатай, мэргэжлийн түвшинд хийгдсэн нь надад үнэхээр үр өгөөжөө өгч байна шүү.

     Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »