Blog

HomeMoney MindsetMM0B07. БОНУС БЭЛЭГ 7

MM0B07. БОНУС БЭЛЭГ 7

Бонус бэлэг 7-д тавтай морил. Бид хөтөлбөрийнхөө бонус бэлгийг хүргээд аль хэдийнэ бүхэл бүтэн долоо хоногийг үдсэн байна шүү дээ. Одоо 7 дахь энэ ярилцлагыг сонсгох гэж байгаа бид ч бас цээж дүүрэн бахархалаар дүүрэн байна.

Өнөөдрийн бонус бэлэг болгож бэлтгэсэн ярианууд танд үнэхээр урам зориг өгч гайхалтай боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Бид мөнгө санхүүгийн асуудал, бизнесийн орлогоо өсгөх чадвар чансаагаа өсгөх талаар гайхалтай сонирхолтой арга барилууд өөрчлөлтүүдийн талаар ярилцах гэж байна.

Хэрэв та бизнесгүй, бизнесээ эхлүүлэхээс жаахан цэрвээд аргаа олохгүй байгаа бол энэ ярилцлагууд таныг үнэхээр бизнесийн талбарт гарвал Би ч бас чадах юм байна шүү гэсэн урам зориг өгөх болов уу гэж бид битүүхэндээ найдаж байна.

Асуулт 1. Бизнес болон өөрийн санхүүг цогц болгож чадахгүй байна

Зөвлөгөө

Хөтөлбөр маань дөнгөж эхлэхээс авахуулаад халаасны цоорхойгоо бөглөх дасгалыг ажиллаж эхэлсэн байгаа. Энэ маань өөрийн хувь хүний санхүүгийн сахилга бат, хариуцлага үүрч, өөрийн орлогыг, зардалтай нь ойлгож, өөрийн хувийн хандлага дадал зуршилын үр өгөөж, хор уршигийг танин мэдэхэд асар хүчтэй дасгал болсон байгаа. 

Монголчууд бид Биес засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас гэдэг. Та хувийн санхүүгийнхээ өмнө хариуцлаг хүлээгээд өөрийн чадах хяналтан дор байдаг мөнгө, орлого зарлагыг ажиглаж, хөрөнгө оруулалтын хувилбарыг ойлгож мэдэж чадаж байгаа бол мэдээж гэр бүлдээ, бизнестээ энэ хариуцлага, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ч хялбархан санагдах болно.

Та гэр бүлийн санхүүгээс зөвхөн өөртөө хамааралтай, өөрийн хариуцлага үүрэх ёстой хэсгүүдээ салгаж бичихэд магадгүй бага зэргийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан байж ч болох юм. Хэрэв та орлогогүй байсан бол орлогоо өсгөх, зардал өндөртэй байсан бол зардалаа бууруулах олон өөрчлөлтүүдийг хийж эхэлж, магадгүй гэр бүлийнхээ хүнтэй өөрийн санаа оноо үзэл бодлыг хуваалцсан гэдэгт бид итгэлтэй байна.

Гэр бүлийн санхүүг тооцоолоход хувийн санхүүгийн байр сууринаас хөгжиж тэлсэн хувилбарыг хэрэгжүүлж ашиглах нь мэдээж тус нэмэртэй болох байх. Нэгэнт та хувийн санхүүгийн асуудлаа ойлгож чадсан бол тэр хувилбараа гэр бүлийн хувилбар руугаа хувиргаж зохицуулалт хийж эхэлнэ гэсэн үг.

Бизнесийн санхүү – Бизнесийн орлого, бизнесийн зардалууд, бэлэн мөнгө, эргэлтийн мөнгөө тооцоолоход ч мөн адил та хувийн санхүүгийн талаар хийсэн зүйлсээ бизнесийн талбар руу буулгаж л ажиллаж эхэлнэ. Хэрэв та хувийнхаа санхүүгийн олон янзын байр суурийг Модуль 3 дээрээс сайн суралцаж чадсан бол бизнес рүү ороход тийм ч адармаатай санагдахгүй байх. Та нэмээд татварын талаар, нягтлан санхүүгийн нэмэлт мэдлэг суурь ойлголтуудаа хөгжүүлэх түвшинд л харж үзэх нь танд бүх юмсыг ойлгомжтой болгох байх.

Асуулт 2. Миний Монголд эзэмшсэн мэдлэг чадвар Америкт хөрвөх чадвар нь бага байгаа учраас өөр төрлийн мэдлэг чадвараар өөрийн үнэ цэнээ нэмэгдэх хэрэгтэй юм байна. Гэвч миний хүсэл сонирхол нийгэм рүү хандсан, сургалт зөвлөгөө давамгайлаад байгаа болохоор ямар төрлийн бизнес эрхлэх, ямар чиглэлээр үнэ цэнээ нэмэгдүүлэхээ сайн мэдэхгүй байнаа. Үүн дээрээ яаж ажиллавал дээр вэ? DISC-ээ дахиад хийсэн чинь S нь өндөр гарсан, гэхдээ л I-ийн зарим шинж тэмдэгнүүд илэрч байна. Ийм төрлийн хүн үл хөдлөх хөрөнгийг бизнес сонирхвол хэр явцтай бол?

Зөвлөгөө. 

Танд би DISC тестнээс илүү ажил мэргэжил карьераа тодорхой болгох зорилгоор Баялагийн Динамик тест бөглөхийг санал болгож байна.

БАЯЛАГИЙН ДИНАМИК БӨГЛӨХ

DISC тестээс илүү дэлгэрэнгүй, энэ тестийг цаашаагаа 8 өөр зан чанарын төлөв стиль болгон задалсан, илүү дэлгэрэнгүй өөрийн зан чанарт тохирсон график нэмэлт мэдээллийг танд илгээх болно. Энэ тест маань мөн англи хэл байгаа бөгөөд тестний хөлс нь 97 ам доллар. 

Бусад бүх төрлийн ахисан түвшингийн нэмэлт материалуудыг судлахыг хүсвэл дээрх линкүүдээр ороорой.

1. Creator – D буюу Dynamo харьцангуй өндөртэй, боломжийг бүтээдэг хүмүүс

2. Star – Од – D болон I харьцангуй өндөртэй, бусдыг татаж хэтийг төлөвлөдөг хүмүүс

3. Supporter – Дэмжигч – I харьцангуй өндөртэй, бусадтай холбогдож харилцаа үүсгэдэг хүмүүс

4. Deal Maker – Хэлэлцээр хийгч I болон S харьцангуй өндөртэй, шийдэхийн тулд сайн нягталж ухдаг хүмүүс

5. Trader – Арилжаа хийгч – S харьцангуй өндөртэй хүмүүс, харилцан халамж үзүүлдэг хүмүүс

6. Accumulator – Хуримтлуулагч – S болон C харьцангуй өндөртэй, хадгалж үлддэг, хамгаалдаг хүмүүс

7. Lord – Ноёнтон – C харьцангуй өндөртэй, Анализ хийж, ахиулж үйлчилдэг хүмүүс

8. Mechanic – Механикч C болон D харьцангуй өндөртэй хүмүүс

Хэрэв та дээр өгсөн тестийг бөглөөд өөрийн юундаа илүү авъяастай чадвартай гэдгээ мэдэж аваад эхэлчихвэл дараагийн нөхцөлд өөрийн байр сууриа доорх хэдэн зөвлөмжийн дагуу ашиглаад үзээрэй.

Үнэ Цэнэ ба Солилцоо гэдэг сэдвийг Модуль 3 дээрээ үзсэн байгаа. Таны зан чанарын төлөв энэ 4-ийн алийг нь илүү давуу хэрэгжүүлэхэд амархан санагддаг вэ? Түүнийгээ олж тодруулахад анхаарал төвлөрж судалгаа хийгээрэй.

Энэ нь цаашилбал таныг ямарваа нэгэн бизнест ЭНТЕРПРАЙЗ БИЗНЕС БҮТЭЭХ 8 ҮЕ ШАТ -ийн аль үйл ажиллагааг нь та хийхэд илүү хялбар болох байр суурийг чинь тодорхойлох болно. Үүний ачаар та өөрийн хийхийг хүссэн бизнесийн загвар моделийг ойлгож авахаас гадна, ямар авъяас чадвараар өөрийгөө хөгжүүлж юун дээр төвлөрөх ёстойгоо мэдэхэд тусална. 

Баялаг бүтээх 9 түвшинг та санаж байгаа байх. Хэрэв та ямар ч цалин орлогогүй бол хохирогч түвшинд байх аюул бий. Хохирогч түвшинд байгаа хүн ямар ч хамаагүй аргаар цагаа мөнгө болгож хувиргаад их бага ч болов мөнгө олж сурахын тулд, тэр олсон мөнгөө зөв зарцуулах, санхүүгийн тодорхой систем аргачлалтай болох нь ямар чухал байдаг талаар энэ хөтөлбөр маань маш их зааж зөвлөж өгсөн байгаа.

Баялаг бүтээх 9 түвшин тест таныг ямар түвшинд явж байгааг тодруулах болно.

БАЯЛАГ БҮТЭЭХ 9 ТҮВШИН ТЕСТ БӨГЛӨХ

Харин таны орлого тогтвортой болоод та өөрөө өөрийнхөө амьдралын зардалыг ямар ч стрессгүйгээр олоод ямар ч алдагдалгүйгээр тогтвортой амьдралын хэрэгцээгээ хангаад эхэлсэн мөчөөс АЖИЛЧИНГААС ТОГЛОГЧ СЭТГЭЛГЭЭНД ШИЛЖИХ үе шат тань байр сууриа олох учиртай юм. 

Тоглогч сэтгэлгээн ажиллаж амьдарч чадах чадвараа олтолоо тэвчээртэй ухаалагаар зах зээлд болж байгаа үйл явдалууд эрэлт хэрэгцээг маш сайн ойлгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулсан ҮНЭ ЦЭНЭ, СОЛИЛЦООгоо ойлгож зөв ашиглаад эхлээрэй. Энэ тохиолдолд таны ямар ч салбар дээр сонгосон ажил мэргэжил зах зээлд амь орох үе шатанд хүрэх агуу боломжуудыг нээж таньж ашиглаж чадна гэдэгт би итгэлтэй байна.

 

 Одоо таны ээлж. Доорх зайнд коммент бичиж сэтгэгдэлээ оруулна уу.

  1. Энэ видеоноос та юу суралцсан бэ?

  2. Таны амьдрал үүнтэй төстэй ямар асуудлууд өрнөж байсан бэ?

  3. Та эндээс хэрэгжүүлэх санаа юу бодож төлөвлөж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »