Blog

HomeMoney MindsetMM0L00. Сюрприз уулзалт

MM0L00. Сюрприз уулзалт

МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ 2.0

Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрийнхөө танилцуулга хийх хамгийн анхны сюрприз уулзалтын видео бичлэгийг бид доорх зайнд байрлуулах болно. Та эдгээр видео ярилцлагуудыг эндээс үзээрэй.

Таны хамгийн анхны агаад хамгийн том 3 дасгалыг өнөөдөр танилцуулаад бид хөтөлбөрөө эхэлж байна. Эдгээр 3 дасгалыг та 3 сарын 26наас өмнө амжуулж илгээгээрэй.

Дасгал 1. Халаасны цоорхойгоо нөхөх нь

Энэхүү дасгалыг хийхийн тулд та доорх 2 үе шатаар ажиллаарай.

  1. Та өөрийн өнгөрсөн бүтэн жилийн буюу 12 сарын санхүүгийн орлого зарлагын тооцоог гаргаж өөрийн зан чанар, дадал зуршилаараа дамжуулж хэдий хэмжээний мөнгийг үр өгөөжгүй урсгадаг болохоо тооцоолж тодорхой ажиглалт хийх ёстой юм.

Үүнийг хийхийн тулд би танд хялбарчлан зорилгоор та хувийн санхүүгийнхээ бүтэн жилийн тооцоог бичих Excel хуудсыг бэлтгэсэн байгаа. Хүснэгтийг та өөрийн Google Drive account руу хуулж аваад бөглөөрэй. Хэрэв танд Google Account байхгүй бол энд дарж Google Account-д бүртгүүлж данс нээгээрэй.

Таныг энэ Excel-ийн хүснэгтүүдийг тоогоо бичээд бөглөхөд үнийн дүн нь автоматаар бодогдоод зогсохгүй танд энэ дасгалын үр дүнг ажиллахад улам тодорхой болох юм.

Google Account нээсний дараа доорх товчлуур дээр дараад File -> Make a Copy гэдэг дээр дараарай. Энэ үед Copy Document нэртэй шинэ цонх гарч ирэх агаад та энэ цонхны доторхи Name гэдэг дээр өөрийн файлдаа нэр өгөөд, Folder гэдэг дарж энэ файлаа хадгалах фолдерийг сонгоод хамгийн сүүлд нь ОК товчлуур дараарай.

Share with the same people, Copy comments гэдэг хэсгүүдийг хоосон орхиорой. Учир нь энэ файл дахь мэдээлэл таны хувийн байх учиртай юм. Ингэсний дараа та миний өгсөн энэ хүснэгтийг өөрийн Google Drive account дээрээ хадгалж авч байгаа юм.

Энэ бол та өөрийн хувийн санхүүгийн өнгөрсөн жилийн болоод энэ жилийн сар бүрийн орлого дээр тооцоо бодох томоохон дасгалыг бие даан хийх цагтаа тулж байгаа юм.

Энэ дасгалыг бөглөхөд гарч буй процесс болон бусад таны санхүүгийн хувийн нандин асуудал байх учиртай бөгөөд та үүнийг хэнтэй ч хуваалцахгүйгээр, зөвхөн өөртөө бие даан ажиллах учиртай.

ДАСГАЛ 1 ХҮСНЭГТЭЭ ХАДГАЛЖ АВАХ

Та доорх 2 үе шатаар ажиллаарай. Дээрх дасгалыг бөглөхөд гарч буй процесс болон бусад таны санхүүгийн хувийн нандин асуудал байх учиртай бөгөөд та үүнийг хэнтэй ч хуваалцахгүйгээр, зөвхөн өөртөө бие даан ажиллах учиртай юм шүү.

Гэр бүлтэй хүмүүс байсан ч бид эхлээд өөрийн санхүүгийн тооцоог бичиж үзээрэй. Гэр бүлийнхээ хүнийг биш, өөрийнхөө санхүүгийн орлого зарлагыг, өр зээл, хөрөнгө оруулалтыг тооцоолж санхүүгийн хариуцлага үүрч сурна гэдэг бол асар том өсөлт юм.

Хүснэгтийг бөглөх ажил тийм ч амархан биш байх нь магадлалтай. Та хүснэгтээ үнэнчээр бөглөх гэж хичээх тусмаа өөрийн санхүүгийн үнэн байдлыг таних боломжийг танд олгох юм. Хүн болгоны санхүүгийн арга барил хандлага өөр өөр тул бид зөвхөн загвар болгож А эгнээнд Орлого болон Зарлага хэсэгт тохирох өгөгдөлүүд оруулж өгсөн болохыг анхаарна уу.

Хүснэгтийнхээ А эгнээн дэх Орлого болон Зарлага хэсэгт тохирох өгөгдөл нэрсүүд дээр та өөрийн орлого болон зарлагын танд ойлгомжтой таныг төлөөлдөг хувилбарыг орлуулан бичиж улам өөриймсөг шинж чанар бүхий хүснэгт болгон хувиргаарай.

Дасгалын хүснэгтээ бөглөж дууссаны дараа доорх дасгалыг ажиллана уу.

ДАСГАЛАА ХИЙХ

Дасгал 2. Хадгаламж үүсгэхүй

Хүн бүрийн хадгаламжийн байдал өөр өөр учраас бид энэ дасгалыг хийхдээ илүү өргөн хүрээтэй бодолцлоо.

Доорх хүснэгтийг бөглөж бичээрэй.

ДАСГАЛАА ХИЙХ

Дасгал 3. Цагаа мөнгө болгох нь

Энэ дасгал бол тан дэл сул байдаг үр ашиггүй өнгөрүүлдэг цагийг мөнгө болгож сурахад зориулагдсан байгаа. Үүнд та хөдөлмөрлөөд цалин авдаг, бас та хөдөлмөрлөөд тодорхой чадвар суудаг. Тэр чадвар тань аажимдаа сайжраад таны орлогыг улам өсгөх түвшинд хүргэх увидастай.

Дасгалыг ажиллахын тулд Солилцоо гэдэг сэдвийг танд танилцуулъя. Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номныхоо Алхам 37 Солилцоо гэдэг хэсэг дээр энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Солилцоо гэдэг ойлголтыг бид арилжаа наймаа хийх, мөнгөн солилцоо, харилцан солилцоо хийх гэж ойлгодог байлаа. Ихэнх хүмүүс үүнийг таньдаггүй учраас арилжаа солилцоо хийж байна ч гэдгээ мэддэггүй, өгсөн авсандаа өлзийгүй, өгсөн нь яагаад өгөөд байгаагаа мэдэхгүй, авсан нь яагаад аваад юу байгаагаа ч мэдэхгүй зөрчилдөөнд орох нь ч бий. Солилцооны нууц энэ урлагийг эзэмшиж, мастер нь болж чадвал та асар их нөөц бололцоог хооронд нь холбож, агуу том амжилтанд хүрэх үүдийг нээж чадна. Солилцоо гэдэг үгний тодорхойлолтыг танд энд хэлэх хэрэггүй утга агуулга нь ойлгомжтой гэж бодож байна. Гэхдээ ойлгомжтой ч гэсэн энд давтаад хэлчихье.

Солилцоо гэдэг нь цаг хугацаа, мөнгө, ур чадварын харилцан солилцоогоор дамжуулж илүү давуу нөхцөл байдал, үр дүн, эд баялагийг өөрийн дан нөөц бололцоог ашигласнаас хэд дахин их давуу хэмжээнд хүргэхийг хэлдэг.

Таны ур чадварын гол түлхүүр зангилаа нь арилжаа солилцооны урлагийг эзэмшихэд байдаг. Арилжаа солилцоог та хэдэн ч давхар яаж ч ашиглаж болно. Та үүнийг хаанаас ч ажиглаж харж болно. Таны танилууд, бизнес хийж байгаа хүмүүс, ганц худалдаа наймаа хийж байгаа хүмүүс ч биш, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс, интернетийг ашиглаж байгаа хүмүүс, дасгалжуулалттай цаг авч ажиллаж байгаа хүмүүс бүгд амьдралынхаа ямар нэгэн хэрэгцээтэй зүйлийг, өөрт байгаа ямар нэгэн энергээр солилцож арилждаг.

Харамсалтай нь ихэнх хүмүүс орлогынхоо хэмжээг өстөл нь нэг зүйл дээр тууштай зүтгэдэггүй. Дургүй юмаа, өөртөө огт хэрэгцээгүй юмаа мэдсээр байж давтан хийдэг. Өөртөө итгэх итгэл, зоригтой шийдвэр гаргах тэнхээ хүн болгонд байдаг. Таны амьдрал л юм чинь та удирдах ёстой гэсэн итгэл таны дотор байх учиртай.

Тиймээс яг тэр өөрчлөлт хийх зоригыг та өнөөдөр өөрөөсөө олж авахын тулд энэ дасгалыг үнэнчээр чин сэтгэлээсээ бодож ажиллаарай.

ДАСГАЛАА ХИЙХ

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »