Blog

HomeMoney MindsetMMM1L02. Хамгийн өндөр үнэлгээтэй хүний хийдэг ажил юу вэ?

MMM1L02. Хамгийн өндөр үнэлгээтэй хүний хийдэг ажил юу вэ?

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хүний хийдэг ажил юу вэ?

гэвэл “Оюун ухаан сэтгэлгээ”. Бидний амьдралд сайн муу тохиолдсон бүх юмны учир шалтгааны ард тухайн хүний “оюун ухаан”-ны чанар чансаанаас л шалтгаалж байгаа.

Оюун ухаан сэтгэлгээний алдаанаас гарсан үр ашиг, хор уршиг асар том юм. Өнөөдөр хэн сэтгэж чадаж байна, тэр хүний амьдрал өөдөлнө. Хэн сэтгэхээс залхуурч телевиз үзэж, хов жив ярьж явна тэр хүний амьдрал зогсонги байдалд оршино.

“Модуль 1. Мөнгөний Сэтгэлгээ Тэлэхүй” дээр бид таны оюун ухаан сэтгэлгээний дотор болж өрнөдөг процесс, мэдээлэл боловсруулах, мөн өөрийнхөө оюун ухаан, сэтгэхүйнхээ цар хүрээг тэлэх гайхалтай чухал аргуудыг судалж “Мөнгөний сэтгэлгээ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийнхөө хамгийн эхний хичээлийг хүргэж байна. Удахгүй та энэ модулиа шимтэн үзэж, оюун ухаанаа тэлэн, амьдралдаа чухал өөрчлөлт хийх алхамуудыг хийж эхэлнэ гэхээс би тэсэн ядан догдолж байна.

Хамгийн өндөр цалинтай ажил юу вэ гэвэл Оюун ухаанаа дайчилж ажилладаг ажил. Өнөөдөр та бид энэ хөтөлбөрт оролцсоноор хамгийн өндөр цалинтай мэргэжлийг, хамгийн өндөр орлоготой бизнесийн загварыг бүтээх гайхалтай боломжийг таны өмнө бий болгож байна.

Таны тархи, оюун санааны цар хүрээ хязгааргүй. Та бод доо, та цоо шинэ Мерседес Бенз-тэй гэж бодъё. Тэр хүчтэй гоё шинэ машин авчихаад, энергийг яаж ашиглахаа мэдэхгүй цас бороонд зэврүүлж зогсоохыг хүсэхгүй. Хэсэгхэн хугацааны дараа таны тэр үнэтэй машин, бороо шороонд идэгдэж, гудамжны тонуулчдын гарт өртөх нь ойлгомжтой. Тэр бүү хэл удаан ашиглахгүй, хүчтэй машинаа жолоодож мэдэхгүй удах юм бол бүүр ч аюултай. Машин чинь зэвэрч, идэгдэж, тэр бүү хэл асахаа болихыг ч үгүйсгэхгүй.

Эсвэл та тэр гоё машинаа жаахан жолоодоод сурчихлаа гэж бодъё. Хүрэх замаа мэдэхгүй, зорих газар чинь хол биш бол гэрийн хаяа тойрохтой адилхан. Ийм гайхалтай хүчтэй энергитэй, гоё шинэ машин уначихаад хоёрын хооронд хов жив бодож, хэрэгтэй хэрэггүй аар саархан юманд шаналж явна гэдэг бол яг л тийм гоё машин уначихаад гэрийн хаяа тойроод эргүүтсэн мал шиг мунгинахтай яг адилхан. Ийм гоё машинаараа та аялалд гарахыг хүсэхгүй байна гэж үү? Мерседес Бенз уначихаад хүрье гэсэн газартаа хүрч, амьдралын сайн сайхныг мэдрэх үнэхээр гайхалтай биш гэж үү? Та мэдээж ийм мундаг чадалтай машинтай болчихоод ингээд зугаалахыг хүсч байгаа.

Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийн Мерседес Бензний жинхэнэ чадал чансааг ашиглаж чаддаггүй. Хүссэн газраа очиж, амьдралын таатай сайхан аялалд хэзээ ч гардаггүй.

“Мерседес Бенз гэж юу яриад байна вэ гэвэл таны сэтгэлгээ оюун санаа, таны оюун санаа, таны тархи, яг л цоо шинэ Мерседес Бенк шиг л хүчтэй. Та бид эхээс төрөхдөө л яг ийм хүчтэй энергитэй, гайхалтай том аялалд урьсан тийм л хүчтэй Мерседес Бенз шиг чадалтай сэтгэх чадалтай, энерги эрч хүчний үүсвэл болсон тархи оюун ухааныг залж яваа.

Хүний тархины бүтцийг олон жил судалсан, сэтгэлгээний Mindmap бүтээгч Tony Buzan-ы хэлсэнээр таны тархины 1 эд эс тус бүртээ 20000 бусад эд эсүүдтэй холбоотой ажилладаг.

Тархины дотор байгаа молекулын тоо бүхэл бүтэн ертөнцийг шингээх хэмжээний агуу том, гайхалтай сүлжээтэйгээр мэдээллийг дамжуулдаг. Хүмүүс ийм гайхалтай тархийг хэтэрхий энгийн жижиг зүйлд зориулдаг.

Дундаж хүмүүс тархиныхаа нөөц чадвараас дөнгөж 2%-ыг нь л ашигладаг. Үлдсэн 98% нь хэзээ нэгэн өдөр хэрэгтэй гэж бодогдоод хүлээгдээд байж байдаг. Гэхдээ ихэнх нь хэрэглэдэггүй. Энэ модуль таныг үлдсэн 98%-ийнхаа чадварыг яаж ашиглахыг зааж өгөх болно.

Эцэг эх чинь нас барахаасаа өмнө танд 1 тэрбум төгрөг өвлүүлж үлдээсэн атал та түүнийг нь огт мэдээгүй 2 сая төгрөгийг нь л бүхэл бүтэн амьдралдаа ашиглахтай зүйрлүүлж хэлж болно.

Тархиа та их ашиглах тусмаа тархи тань хурдан сэтгэдэг бүтээлч болно. Тархиний идэвхжил сайжрах тусмаа амьдралаасаа таашаал авах нь ихэсч, аливаа асуудлыг богино хугацаанд шийдэх чадвартай болно.

Жишээлбэл, гадаад хэлийг анх сурахад хэцүү, хоёр дахь гадаад хэлээ сурахад анхныхаасаа харьцангуй хялбар. Гурав дахь хэлээ сурахад хүн төрөлхийн хэл сурах авъяастай мэт маш хурдан юмсыг хооронд нь харьцуулж маш хурдан үг тогтоох чадвартай болсоноо мэдэрч эхэлдэг.

Түүнтэй адилхан ямар ч юмыг сурахад таны оюун санаа, тархинд буй эд эсүүд хоорондоо хэр их мэдээлэл солилцоно тэр хэмжээний хурдан сэтгэлгээг бүтээж бий болгож сурах нь гайхалтай.

Таны тархинд ийм их нөөц бололцоо чадвар байхад хүмүүс яагаад өдий хэр нь мөнгөнд санаа зовж мөнгөний төлөө олон жилээр хөдөлмөрлөж явдагийг та гайхаж магадгүй.

Энэ диаграммыг харвал 2 өөр орлогын өсөлтийг харж байна. Цайвар цэнхэр өнгөтэй нь жирийн гэр бүлийн орлогын өсөлт ихэсч багасч эдийн засгийн нөхцөл байдалд уялдаж явдаг бол, таны бүтээлч сэтгэлгээ хөгжүүлсэн хүний орлого асар өндөр өсөлттэй харагдаж байна.

“Мөнгөний Сэтгэлгээ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн зорилго бол ердөө л энэ. Модуль бүр таны орлогын түвшинг өсгөх хэр баргийн хүмүүсийн анзаардаггүй, тууштай үр дүнг нь харж чаддаггүй чухал сэдвүүдийг бид дэлгэн ярилцах болно. Таны сэтгэлгээний чадвар өөрчлөгдөх тусам, орлогын чиглэлийг өсгөх болно.

Итгэл үнэмшил танаас асар их шаардагдах агаад, олон янзын жижиг алхамуудаар дамжуулж эдгээр өсөлтийг үр дүнд хүргэж чадна гэсэн үг. Таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж зах зээлд үнэ цэнэтэй чанартай, сайн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, эдийн засгийн ямар ч тогтолцоотой үед өсөх чадвартай зөв бизнесийн суурийг тавихад л бид төвлөрч ажиллана. Мэдээж та энэ хөтөлбөрөөр суралцсан бүх аргуудаа нийгэм дээр, амьдрал дээр, бизнес дээрээ шууд хэрэгжүүлээд нэвтрүүлэх нь хамгийн гайхалтай.

Та оюун ухаанаа зөв удирдаад залаад сурчихвал мэдээж сэтгэлийн хөдөлгөөний хямралд өртөхгүйгээр, тэр бүү хэл сэтгэлийн хөдөлгөөнөө ашиглаж хэрхэн Амжилтыг бүтээх арга барилуудыг бид суралцах болно.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таны амьдралд энэ видеоноос ашиглаад хэрэгжүүлж болохоор юу харагдаж байна?
  3. Оюун ухаан сэтгэлгээгээ ашиглаад орлогоо өсгөж байсан үеүд танд бий юу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »