Blog

HomeMoney MindsetMMM1L03. Тэрбумыг тэгээс эхлэхийн гайхамшиг

MMM1L03. Тэрбумыг тэгээс эхлэхийн гайхамшиг

“Тэрбумыг бүтээх аян ч тэгээс эхэлдэг.”

гэж нэгэн мэргэн үг бий. Бид юунд ч зорьж тэмүүлж байсан, амьдралдаа юу ч бүтээх хувь заяатай байсан хамаагүй, бидний алс холын амжилтаар дүүрэн аялал маань бүгд тэгээс эхэлдэг. Гол асуулт нь бид энэ тооноос хэр хол очих вэ? гэдэг л байна.

Би урьд нь бүх юмыг тэгээс эхэлж байгаадаа өөрийгөө өрөвдөж туслах хүнгүй, хадгалсан мөнгөгүйгээр, амьдрал дүүрэн асуудалтай байгаадаа ичиж санаа зовдог байлаа. Гэхдээ одоо бол бүх юм өөрчлөгдсөн. Тэгээс тэр бүү хэл хасахаас өнөөдрийн энэ бүхнийг бүтээж чадсандаа би бахархдаг. Хэний ч өмнө хэлэх үгтэй, айж ичиж нууж хаах юмгүй амьдралыг бүтээж чадсанаараа би бахархдаг.

Дундаж орлоготой амьдралтай хүмүүс олсон орлогоо идээд дуусдаг. Дундаж амьдралтай хүмүүсийн санхүүгийн орлого багахан хэмжээгээр өсөхийн хажуугаар инфляцид идэгдэж, ямарваа нэгэн санхүүгийн жаахан давалгаан үүсэхэд л халаасанд нь байсан мөнгө ор мөргүй алга болох мэт. Санхүүгийн эрх чөлөө гэгдэх тэр боломжийг хэзээ ч бүтээж чаддаггүй.

Дундаж түвшингийн мэдлэг, туршлага, арга ухаан өнөөдөр ямар ч мэргэжилтэй чадвартай хүнд хангалтгүй. Өнөөдөр дэлхий асар хурдацтай өөрчлөгдөж хөгжиж байна. Үүнд дундаж түвшингийн сэтгэлгээтэй хүний амьдралд асар том санхүүгийн эрсдэл, хямрал нүүрлээд байна. Улиг болсон үзэл суртал, хуучны үзэл бодолтой хүмүүс өнөөдөр дундажаас дээгүүр амьдралыг удаан залгуулах найдвар нь улам л буурсаар байгаа. Ийм өөрчлөлтүүдийг өнгөрсөн 20 жилийн туршид Монгол улс мэдэрч, туулж ирсэн. Өнөөдөр энэ асуудлыг шийдэх мэдлэг, туршлага, оюунлаг сэтгэлгээтэй тийм хүмүүст асар том боломжийн түлхүүр атгах үе иржээ.

Би танд гайхалтай сайхан мэдээ дуулгамаар байна. Бид өнөөдөр урьд хожид огт байгаагүй бизнесийн гайхалтай боломжтой орчин нөхцөл, эрин зуунд амьдарч байна. Өнгөрсөн хэдхэн жилийн хооронд тэгээс эхэлсэн олон мянган бизнесийн зоригтонгууд Entrepreneur-ууд сая саяар нь, тэр тэрбумаар нь асар богино хугацаанд хөгжиж чадсан гайхалтай амжилтын түүхүүдийг бидний сонорт хүргэсээр байна.

Ялангуяа интернет, технологийн хөгжил, онлайн ертөнцийн хурдацтай харилцаа түм буман хүний амьдралд хоромхон зуурт мэдээлэл цацаж өдрөөс өдөрт хүний бүтээлч сэтгэлгээний цар хүрээ урьд хожид байгаагүйгээр хурдан хөгжиж байна. Их Британи улс өнөөдөр дэлхийн технологийн хөгжлийн хамгийн шилдэгийг бизнесийн зах зээлд чөлөөтэй нэвтрүүлж ашиглаж байгаа хөгжингүй улсуудын нэг. Энэ улсад ажиллаж амьдарсан өнгөрсөн арваад жилүүдэд би асар их юм суралцсан. Өнөөдөр харин энэ бүхнийхээ ач гавъяаг танд, Монголчууддаа зориулан энэ хөтөлбөрөөр хүргэж байгаадаа би үнэхээр баяртай байна.

Өнгөрсөн хэдхэн жилийн хооронд Монгол улсад ямар олон сайхан барилга баригдаж, бизнесийн зах зээл асар хурдацтайгаар хөгжиж, бүтээлч залуусыг олон олноор нь төрүүлж байгаа,. Дэлхийн хөгжилтэй оронд байдаг олон гайхалтай техник технологийн талаар ярилцаж Монголын зах зээлд хэн түргэн сэтгэж чадсан нь нэвтрүүлж, бусдаас урьтаж зөвхөн цөөн хэдхэн жилийн өмнө эхлэхэд л асар том ахицтайгаар маркетингийн хүчтэй байр суурийг эзэлж байгааг бид мэдэж байгаа.

Бидний өмнө байгаа Боломжууд тоолшгүй хязгааргүй, харин та биднийг хязгаарлаж буй цорын ганц зүйл бол та бидний өөрсдийн сэтгэлгээний цар хүрээ. Жилээс жилд өөрийн сэтгэлгээний цар хүрээгээ хөгжүүлж чадсан учраас л олон мянган саятангууд бий болсоор байна.

Өнгөрсөн 20-30 жилийн туршид бид маш олон мянган хүмүүсийг дундаж амьдралтай цалингаас цалингийн хооронд амьдралаас өдөр ирэх тутам нүднээс гарч ядарч туйлдаж байхыг харсан, гэтэл цөөхөн хэдэн хүн цалингаас цалингийн хооронд яг ижилдүүхэн байр суурин дээрээс цойлон дээшээ гарч амьдралаа өөрчлөн төвхнүүлж бизнестэй, хөлтэй хөдөлгөөнтэй болж хувирахыг ч та харсан байх. Таны өмнө энэ 2 замын аль руу нь ч орох боломж бий. Харамсалтай өнөөдөр зөвхөн цалингаас цалингийн хооронд сэтгэж, ажлын 5 өдрийг тоолж явсан автоматжуулсан амьдралын замаар явах нь хангалтгүй.

Статистикаас үзвэл өнгөрсөн 5 жилийн туршид урьд байснаасаа 2 дахин их хэмжээний саятангууд шинээр гарч ирсэн байгааг та энэ диаграмаас харж болно. Эдгээр баячууд саятангууд бол ердөө л өнгөрсөн 5 жилийн дотор л бий болж буй хүмүүсийн тоо.

Аав ээж нь мөнгөтэй, баян амьдралтай байсан учраас, гаргууд боломж өгөгдсөн учраас энэ хүмүүс баян болоогүй. Аав ээжийн нөлөөгөөр, танилын нөлөөгөөр баян үе залгамжилсан хүмүүсийн тоо энэ статистикт харьцангуй бага. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, эдгээр хүмүүс яг та бидэн шиг, энэ нэг насны амьдралаараа баялаг бүтээж чадсан хүмүүс. Нөгөө талаар танд ч бас яг ийм боломж бий.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таны амьдралд энэ видеоноос ашиглаад хэрэгжүүлж болохоор юу харагдаж байна?
  3. Тэгээс тэрбумыг хийхээр эхлүүлж байгаа зүйлсүүд танд бий юу? Яг ямар ямар зүйлсүүд дээр та тэрбумыг бүтээх аянаа эхлүүлж байгаа вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »