Blog

HomeMoney MindsetMMM1L04. Таны сонголтын үр дүн

MMM1L04. Таны сонголтын үр дүн

Таны хийж буй өдөр тутмын сонголтуудын алсын үр дүнгийн талаар ярилцая.

Оюун ухаан, сэтгэхүйгээ өөрчилж тэлнэ гэдэг биднийг өмнөө байгаа алсын зорилгодоо тохируулж, өдөр тутам таны тархинд эргэлддэг олон янзын үйлдэлүүд хийхэд дээр зөв сонголт хийхэд тусалдаг. Өдөр бүр мөч бүр бид эерэг сонголтууд, сөрөг сонголтуудыг олон олноор нь хийдэг.

Таны бүтэн амьдрал бол тэр чигээрээ эдгээр сонголтуудын нийлбэр нийт гарч ирсэн үр дүнг л харуулдаг. Гарах үр дүн нь мэдээж таны хувийн амьдралд тус нэмэр үзүүлэхүйц эсэх, бизнесийн амжилтанд тань түлхэц өгч чадах эсэхээс гэх мэтчилэн таны хүрэх гэж буй алсын зорилго чиглэлд хэрхэн үр нөлөө өгч байгаа эсэхээс л шалтгаалдаг.

Таны хийсэн эерэг сонголт болгон дээшээгээ 1 градус өсөх, эсвэл доошоогоо 1 градус буурах сонголтуудыг хийж болох юм. Хэрэв та өдөр бүр 1 зөв алхам хийгээд дээшээгээ 1 градус өсгөхийн тулд дайчилж чадвал өглөө бүхэн таны гарааны цэг ч өндөр, хэдэн жилийн дараа тэр маань томоос том өндөрлөг, томоос том амжилтын цэгт хүргэх нь дамжиггүй. Үүнийг хийх өөрчлөх, залах удирдах цорын ганц зүйл нь таны өөрийн сонголт.

Таны өдөр тутмын шийдвэр гаргах оюун ухаан тархи. Өдөр тутам та оюун ухаанаа дайчилж өчигдөрөөсөө арай дээгүүр дараагийн түвшинд хүрэхүйц ганцхан градус өсөлт өгөхүйц л чиглэлд ажиллахыг энэ хөтөлбөр танаас шаардана. Үүнгүйгээр гэнэтийн баян болдог, гэнэт бүх юмсын учир нь олдоно гэж байхгүй. Харин та бид хамтдаа яг л тэр цэгийг олж мэдэж таньж, сонголтуудаа зөв хийх л учиртай юм.

Үнэндээ амжилтанд хүрэхэд нууц гэж байхгүй гэж та сонссон байх. Энэ нууц гээд байхааргүй атлаа л зарим хүмүүс бусдаас ялгарч хэдхэн жилийн дотор амжилтын хаалга үүдийг нээж чадаж байхад, зарим хүмүүс хэдэн жилийн өмнө ярьж байсан бэрхшээлтэйгээ эвлэрэхээс өөр аргагүй гутранги амьдралаа үргэлжлүүлсээр л байдаг. Ялгаа нь ердөө л энэ.

Таны өдөр тутмын сонголт, таныг хэн ирээдүйд болохыг, ирээдүйд хаана очихыг, бизнесээ хаашаа залахыг шийдэж байдаг. Өдөр тутмын тэр сонголтууд дотор ямаршуухан үйлдэлүүд, ямаршуухан ажлуудыг та бусдаас чухалчилж, өөрийгөө дайчилж чадаж байна, тэр хэмжээгээр л таны өдөр тутмын дадлын нийлбэр үр дүнд бий болдог.

Яг л энэ зурган дээр үзүүлж байгаа шиг. Та бизнестээ хэрэгцээтэй нэг зөв алхам хийлээ гэхэд таны бизнесийн амжилтанд нэг эерэг нөлөө өгч чадна. Хэрэв та бизнесийнхээ асуудалыг тоомжиргүй орхигдуулсан бол таны бизнест сөргөөр нөлөө өгч магадгүй. Энэ мэтчилэн таны бизнесийн салбарт гаргаж буй амжилтанд нөлөөлөх олон янзын жижиг үйлдэлүүдийн нийлбэр үр дүнгийн улмаас та бизнесээ хэр өндөр амжилтанд хүргэх эсэхээ шийднэ.

Нөгөө бодлын бүх юмс өөр өөрийн гэсэн энерги, тоо хэмжээг дагуулдаг. Таны хийсэн зүйлс бүхэн эерэг нөлөө үзүүлж байхад, хийгээгүй бүхэн сөрөг нөлөөгөөр таныг хойш татах нь ойлгомжтой.

Таны хийж буй бүх юмны сонголтууд үүнд хамааралтай. Өглөө эрт босох уу, илүү их хоол идэх үү, ном унших уу, тв үзэх үү, бүгд өөр өөрийн гэсэн эерэг сөрөг хор уршиг, үр нөлөөг бүрдүүлж байдаг. Хэн ч тэр чигээрээ эерэг байдаггүй, хэн ч тэр чигээрээ сөрөг байдаггүй. Харин хэн олон эерэг сонголтууд хийнэ, тэр хүн л хүссэнээ олж авч чадах магадлал нь харьцангуй өндөр.

Ихэнх хүмүүс мөнгөнд санаа зовохгүй тайван сайхан амьдрахыг хүсдэг, тав тухтай тохилог байранд, хэн ч харсан аятайхан эхнэр, хэний ч атаархлыг төрүүлмээр ганган машинтай болохыг хүсдэг ч яг үүндээ хүрэх ажлаа эхлэх цаг нь ирмэгц “Маргааш, Маргааш” гэж хойшлуулдаг. “Тэгж байгаад нэг хийнэ дээ” гэдэг тайлбарыг маш олон хүн тавьдаг.

Энийг би хийнэ гэж өөртөө үнэнчээр амалсан тэр мөчөөс л та магадгүй “Маргааш” гэдэг үгийг хэлэхгүйгээр ажил руугаа орох магадлал бий. Та өөртөө амалсан л бол түүнийхээ төлөө үнэнч зүтгэ.

Хэрэв та өөртөө амалсан зүйлээ биелүүлсэнээ харвал таны өөртөө итгэх итгэлд ч гайхалтай хүчтэй нөлөө өгдөг. Та өөрийгөө үнэлж эхэлдэг. Шал өөрөөр харж өөдрөгөөр юмыг харах чадвараа хөгжүүлж чаддаг. Хэний ч төлөө биш, зөвхөн өөрийнхөө төлөө өөртөө гаргасан амлалтыг биелүүлэхэд та гайхалтай таашаал авна. Хэрэв та өөртөө амалсан амлалтаа биелүүлж чадахгүй бол та өөртөө гутарч, таны зүрх сэтгэлийг шаналуулах ч аюул бий.

“Мөнгөний Сэтгэлгээ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцож байгаа таныг энэ хөтөлбөрөөр дамжуулж орлогоо дор хаяж 2 дахин өсгөхийг хүсч байгаа гэж найдаж байна. Энэ хөтөлбөрт оролцож байгаа хүн болгонд ийм боломж бүрэн бий.

Үүнийг биелүүлэхэд танд ганцхан л гайхалтай нөөц бололцоо бий. Тэр нь “Таны оюун ухаан сэтгэлгээ”. Таны оюун ухааныг тэлэх боломжуудыг нээгээд аргыг нь заагаад өгчихвөл та амьдралдаа юу хүссэнээ бүтээж, түүнээсээ таашаал авах нь хэвийн үзэгдэл. Энэ хөтөлбөр таны олдог мөнгөний хэмжээг өсгөхөд зориулагдсан.

Хамгийн гол нь та “Мөнгөний Сэтгэлгээ” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийнхөө модуль тус бүр дээр, хичээл бүр дээр даалгаж өгсөн дасгалуудыг ажиллаж, санхүүгийн амжилтанд хүрэх алхамуудыг хийх л ёстой.

 

Таны олох мөнгөний хэмжээг та шийднэ.

“Таны олох мөнгөний хэмжээг та шийднэ.” гэж анх миний гайхалтай менторуудын нэг Brian Tracy хэлэх үед би анх итгэдэггүй байж билээ. Харин одоо бол би яг энэ үгийг танд зориулж хэлж байна. “Таны олох мөнгөний хэмжээг та л шийднэ.”

“Эдийн засгийн ийм байдалд би яаж чаддаг юм бэ!” “Монголын нийгэм ийм ядуу байхад би яаж чадахав дээ?” гэх мэтчилэн олон янзын тайлбарууд таны тархинд орж ирж байж ч магадгүй.

Учир нь би яг тан шиг ийм байдалтай байх үеэс л халаасандаа орох мөнгөнийхөө хэмжээний өмнө хариуцлага хүлээж эхэлсэн юм. Би урьд нь хэзээ ч өөрийгөө өнөөдөр байгаа шиг хэмжээний орлоготой, өнөөдрийнхөө хийдэг ажлыг хийгээд явна гэж огтхон ч зүүдэлж байгаагүй. Надад мөрөөдөл байсан, тэр үнэн.

Гэхдээ яг яаж үүнийгээ бодитоор олж харах билээ гэдгээ би тухайн үед огт олж харж чаддаггүй байсан юм. Харин одоо бол бүх юм өөрчлөгдсөн. Үүнийг өөрчлөхөд нөлөөлсөн юмны нууц нь бол ердөө л ментор, дасгалжуулагчийнхаа хэлсэн ярьсан үгнээс суралцаж өөртөө шингээж, хөдөлмөрлөхөд бэлэн байсан тийм л хандлага.

Би таныг өөрийнхөө нэгэн адилаар халаасандаа орох мөнгөний хэмжээний өмнө хариуцлага хүлээдэг. Та хийх ёстой гэж бодсон зүйлээ хийснээр, хийхгүй орхисноор л энэ мөнгөний хэмжээ өөрчлөгддөг.

Бид өөрсдийн өнгөрсөнд хийсэн ажлын үр дүнд, хийгээгүй ажлын хор уршгаар өнөөдөр яг энэ байршилд ирсэн. Үүнийгээ бид хүлээн зөвшөөрсөн цагаас бид халаасан дахь мөнгөндөө ч, хийж буй ажилдаа ч хариуцлага үүрээд зогсохгүй санхүүгийн амжилтанд хүрэх алхамуудаа төлөвлөж эхэлдэг.

Хүний амьдралын орлого орох гарахын хооронд л үргэлжилдэг. Дундажаар жилийн орлого нь 3% орчимтой л өсч урууддаг. Энэ нь яг үнэндээ валютын ханшны уналтын хэмжээнд зохицдог боловч олж байгаа мөнгөний хэмжээ нь бага зэрэг өсдөг ч хүнийг тэтгэвэртээ гарах үед санхүүгийн аюул нүүрлэх нь бий.

Насаараа ажиллаж хөдөлмөрлөчихөөд тэтгэвэртээ гарахдаа хүртэл хадгалсан хангалттай мөнгө байхгүй амьдрана гэдэг харамсалтай. Гэвч бид ийм хүмүүсийг маш олноор нь хардаг. Энэ бол өнөөгийн нийгмийн тогтолцоо, ажилчин сэтгэлгээний санхүүгийн бодит статистик үзүүлэлт. Үүнд тухайн хүний туршлага, багахан зэргийн аз таарах зэрэг дээр л тогтдог.

Хэрэв хүн ур чадвараа өсгөөгүй байнга суралцах сайжруулах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй бол энэ орлогын хэмжээ цаг хугацаа улирах тусам буурна гэсэн үг. Цалингийн хэмжээ өсөх магадлал маш бага. Хүний бүтээмжийн хэмжээ өсөөгүй л бол цалингийн хэмжээ өсгөхөд тухайн албан байгууллага хаа нэгэн газар ашгийн алдагдалтайгаар хий эргэлдэх аюул бий. Ихэнх хүмүүс ажилласан жилээрээ л цалин өсөх ёстой гэж боддог. Энэ нь амь гол төдий амьдрах сэтгэлгээний нэг хэлбэр.

Харин одоо бол энэ сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Хэн чадвартай мэдлэгтэй, бизнесийн зах зээлд оновчтой сэтгэж чадаж байна тэр хүний орлого өсөх боломжтой, тийм ажилчдыг ямар ч байгууллага эрэлт хийж эхэлж байна. Дэлхийн нийт хүн амын 80% нь амьдралын тодорхой чиг, зорилгогүй явдаг.

Харин та бол тийм биш. Танд зорилго бий. Танд өөрийн гэсэн бизнестэй болох зорилго бий. Танд мөнгөнд санаа зовохгүйгээр, санхүүгийн эрх чөлөөтэй байдалыг бий болгох зорилго бий. Тэр зорилгодоо хүрэхийн тулд таныг оюун ухаанаа нээлттэй байлгаж, өөрийгөө бүрэн дайчлахад бэлэн байгаа гэдэгт итгэж байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таны амьдралд энэ видеоноос ашиглаад хэрэгжүүлж болохоор юу харагдаж байна?
  3. Таны сонголтоос шалтгаалж амжилтанд хүрч байсан үеүд танд бий юу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »