Blog

HomeMoney MindsetMMM1L05. Боломжит талбар

MMM1L05. Боломжит талбар

БОЛОМЖИТ ТАЛБАР

Тоглох талбар хэмээх энэ сэдэв намайг асар том боломжийг нээж олж харахад нилээн сургасан, танд ч бас энэ сэдэв юм бодогдуулж өнөөдөр байгаа байдалдаа, ирээдүйд хийхийг хүссэн зүйлсдээ хүрэхэд тань саад болоод буй чухал асуудалыг олж харахад сургана гэдэгт итгэлтэй байна.

Таны өмнө бүх юм боломжтой гэж хэлэхийг та зөндөө олон удаа сонссон.

Хүссэн хэмжээний мөнгийг олж, хүссэн сайхан юм бүхнээ авч, хүссэн сайхан амьдралаа эдлэхийг та хүсч байгаа.

Хэрэв энэ үг үнэхээр л үнэн юм бол танд саад болж байгаа асуудал хаана байна? 

Одоо бүгдээрээ яг энэ асуултанд хариулъя.

Тухайлбал, та энэ байлаа гэхэд, танд өгөгдсөн амьдралын боломжууд маш их бий.

Та болон таны өмнө боломжтой байгаа талбаруудын зөвхөн зарим хэсгийг л та ашиглаж байгаа. Боломжийн талбартай хиллэж зааг үүсгэж байгаа тэр хэсгийг Limited Belief буюу Хязгаарладаг итгэл гэж би цаашид нэрлэх болно.

Хязгаарладаг итгэл маань нэг үгээр Монголчуудын маш энгийн хэлбэрээр бол сөрөг бодол гэдгээр илүү ойрхон ойлгомжтой байх. Сөрөг биднийг тодорхой юмнаас айж болгоомжилж, буруутгаж шүүмжилж, үүнээс цааш хийх боломжгүй гэдгийг бидэнд ятган үнэмшүүлдэг.

Тухайлбал,

“Би Англи хэлгүй юм чинь энийг чөлөөтэй ойлгож чадахгүй.”

“Хүн болгон Англи хэлтэй байх албагүй.”

“Би одоохондоо Англи хэлгүйгээр хоолоо идээд болчихож байгаа юм чинь, сурах шаардлага байхгүй.”

“Би зөвхөн Монголдоо л хайртай. Барууны юмыг шүтэн бишрэх дургүй.”

“Англи хэл сурна гэдэг тийм амар юм биш”

“Би Англи хэлэндээ муу”

гэх мэт, эдгээр үгийг өөртөө хэлдэг үзэл бодолтой хүн байж болно.

Хэрэв хүн Англи хэл сурахтай холбоотой, эсвэл Англи хэлийг ашиглаж судалгаа хийж мэдээлэл унших ойлгох анализ хийх асуудалд ийм сөрөг үзэл бодол, хандлагатай бол хэзээ ч англи хэл мэддэг хүний ойлгож авч ашиглаж байгаа мэдээллийг авч ашиглах дургүй байна гэсэн үг. Ингэлээ гээд Англи хэл сурах нь буруу гэсэн үг биш. Ингэлээ гээд Англи хэл сурах Боломжит талбар алга болохгүй байдаг хэвээрээ байсаар л байх болно.

Англи хэл сураад чөлөөтэй ойлгодог, ярьдаг, уншдаг чадвартай хүмүүсийн өмнө бий болж байгаа энэ бүх боломжуудыг энэ хүн хүртэж чадахгүй гэсэн үг. Тэр бүү хэл энэ хүний өмнө Англи хэл дээр, гадны хөрөнгө оруулагчтай уулзах, төсөл хэрэгжүүлэх ажиллах зэргийн асуудал Боломж болон харагдах бус асар их асуудал Бэрхшээл мэт нүдэнд нь харагдаж эхлэх болно.

Энэ хүн алсдаа бизнесээ хэзээ ч Англи хэл дээрх мэдээ мэдээлэл, олон улсын харилцаан дээр тулгуурласан хувийн асуудлуудаас зайлсхийж, тэр бүү хэл бизнесийн талаар бодохоос ч айх нь ойлгомжтой. Ямар нэгэн асуудлыг бид дотроо юу гэж ойлгоно, дүгнэнэ энэ тухайн хүний үзэл бодол, ойлголт л тодорхой боломжит талбар руу ороход амархан санагдаж сэтгэл догдлуулах, эсвэл бүх юм хэцүү санагдаж орохыг татгалзаж дургүйцэх сэтгэлийн хөдөлгөөнүүдийг илэрхийлж эхэлдэг.

Таныг хязгаарладаг бодлууд боломжуудыг хаадаг. Таны тоглох талбай таны бодож буй бодол итгэл үнэмшлээр хязгаарлагддаг. Гэхдээ бид бүгд намайг яг ийм юм хязгаарлаад, ийм бэрхшээлтэй байгаа учраас би энэ боломжийг авч ашиглахад боломжгүй байна гэдгээ бодож амжихгүйгээр л сэтгэлийн хөдөлгөөндөө автаж шийдвэр гаргах нь тохиолддог.

Хорьж хязгаарлаж үйлдэл хийх үед бодогддог бодлууд жишээлбэл,

Одооны хүмүүст итгэж болохгүй, айхтар болсон, хүнийг ашиглахаа л бодно.

Хүмүүс амиа л боддог, сайн хүмүүс ховор.

Одооны залуус залхуу.

Надад хүмүүсийг удирдаад байх чадвар байхгүй

Би угаасаа дуугүй хүн

Даруухан байсан нь дээр

Хүмүүс намайг юу хэлэх юм бэ?

Монголчууд хүний юмыг хуулахдаа сайн, хамаг мэддэг юмаа хэлж өгч болохгүй.

гэх мэтийн бодолтой хүний өмнө ямар ч боломж байсан авч ашиглахгүйгээр чихнийхээ хажуугаар өнгөрүүлж зугтаах нь ойлгомжтой.

“Одооны хүмүүст итгэж болохгүй.” гэсэн үзэл бодолтой хүн хүмүүст итгэх үү?  Бизнесийн харилцаа үүсгэж чадах үү?

Бизнесээ байг гэж бодъё, гэр бүлийн хүндээ итгэж чадах уу? Мэдээж үгүй, бас л сэжиг төрнө. 

Хүмүүст итгэж, нөхөрлөж, найдвартай бизнесийн харилцаа үүсгэж харилцаж чадах уу? Мэдээж үгүй. Харин ч хүмүүст ашиглуулахгүйн тулд өөрийгөө хамгаалах гэж сэжиглэсэн харцаар бусдыг шинжих нь илүү магадлалтай.

Хүмүүст удирдан залах албан тушаал дэвших боломж байсан ч энэ боломжийг ашиглах уу?

Хүмүүст өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үү?

Мэдээж үгүй, дээр хэлсэн жишээнүүдийн ижил сэтгэлгээтэй хүмүүсийн өмнө ямар ч боломж байсан тэд авч ашиглахаасаа татгалздаг.

Тийм ч учраас өнөөдөр Монголын зах зээлд бизнесийн маш том боломжууд байсан ч тэр бүхнийг авч ашиглаж хэрэгжүүлэх хүмүүс маш ховор, харьцангуй цөөн байдаг. Үүний ард нөлөөлж байгаа асар том шалтгаан бол үнэндээ тухайн хүний итгэл үнэмшил. Хязгаартай итгэл үнэмшил. Сөрөг үзэл бодол, буруу ташаа ойлголт, айдас.

Монголчууд чадахгүйдээ бол биш, харин сэтгэхүйгээ хөгжүүлээгүйгээс, оюун санаагаа тэлж чадаагүйгээс, мэдлэг туршлага, мэдээлэлийн цар хүрээ дутагдсанаас л Монголын нийгэмийн бараг 70% нь ядуурлын ирмэг дээр, маш бага тоглолт хийж амьдарч байна.

Хамгийн гол асуудал бол хүмүүс иймэрхүү асуудал үзэл бодлоосоо болоод амьдрал нь хэцүү бэрхшээлтэй зовлонтой амьдраад байна гэдгээ мэддэггүй. Ийм хязгаарлагдмал итгэл үнэмшил, үзэл бодлууд байгаагаа мэддэггүй, ялгаж таньж чаддагүй, яаж өөрчилж засахаа мэддэггүй. Тийм ч учраас амьдралын дасгалжуулагч нар хүмүүст аль нь яаж нөлөөлж байгааг олж харахад нь, ямар аргаар өөрчлөхийг нь мэддэг.

Өнөөдөр та энэ хөтөлбөрийн нэг хэсэг болсон тул, яг энэ асуудлыг, хувийн амьдрал дээрээ ашиглаж харж суралцаарай. Би таны хязгаартай итгэл үнэмшилийг хэрхэн даван гарах өөрчлөх талаар энэ модуль дээр зааж өгч, таныг өөртэйгөө бие даан ажиллах дасгал өгөх болно.

Боломжийг ашиглах үйлдэл хийх үед бодогддог бодлууд жишээлбэл,

Надад том мөрөөдөл бий.

Хийгээд үзвэл надад чадахгүй юм байхгүй.

Асуугаад жаахан судлаад үзье

Надад найз нөхөд бий.

Санаа зөв бол заяа зөв.

Хамтдаа бид үүнийг хийж чадна.

Би үүнийг сурчихвал, надад үүнээс илүү олон боломжууд нээгдэх болно.

Би улам өндөр амжилтанд хүрмээр байна.

Иймэрхүү үзэл бодолтой хүнд ажил даалгаад өгөхөд яаж хандах вэ? Мэдээж шал өөр хариу хандлага гаргах болно.

Ийм хүнд ажил даалгаад өгөхөд дор нь сурахыг оролдоно.

Оролдоод үзэхийг оролдоно.

Найз нөхөдтэй ярьж хөөрч аливаа асуудлыг зохицуулна.

Асуугаад судлаад, мэдэх арга зам сүвэгчилнэ.

Өөр өөр хүмүүсийн боломжийн талбарын ашиглах хэмжээ өөр өөр

Малчин малаа хариулах талаар туршлагатай, малдаа шаардлагатай бүхнийг хийдэг. Гэтэл малчны мэдэхгүй боломжтой талбарууд маш их бий. Малчинд малын эмч болох боломж байгаа.

Гэхдээ малчин маань “Малын эмч болох нь надад нь зохихгүй”, эсвэл “Би малын эмч болоход миний толгой хүрэлцэхгүй”, “Би ном унших дургүй”, “Ингэсгээд байж байхад надад биед амар, амьдрал болж бүтэж л байна.” гэх мэтээр боддог бол малчины амьдралын стиль тохирсон боломжуудаар л өөрийн амьдралын хэрэгцээ мэдлэгийг хязгаарлана гэсэн үг.

Хэрэв малчин маань малын эмч болчихвол зөвхөн өөрийн малыг төдийгүй олон айлын малыг эдгээх тэр бүү хэл малыг шинжлэх ухаан технологийн шинэлэг аргуудыг нэвтрүүлж Монголын мал сүргийн тоог хамгаалах тордох, олшруулахад дорвитой хувь нэмэр оруулахуйц арга барилуудыг суралцах боломж бий. Малчины мэдлэг тухайн сүрэгт л нөлөөлөх боловч, малын эмчийн мэдлэгийн түвшинд хангалтгүй.

Малын эмч, мал хариулах талаар мэдлэгийг эзэмшээд зогсохгүй, малын эрүүл ахуй орчинг бүрдүүлэхийн тулд шилдэг туршлагуудыг судлах арга ухаанаараа хавьгүй чадвартай байх боломж бий. Энэ бүх боломжууд байсаар байхад малчинд юу саад болж байна?

Ажилчин – ажлынхаа өгөгдсөн зааврын дагуу л ажиллана. Менежерийн хэлсэнээс зөрчих нь эрсдэлтэй. Босс ажилчины үгийг сонсохгүй байх магадлал бий. Гэтэл ажилчинд олон жил ажиллаад чадварлаг ажилтан болж шагнал авах, тушаал ахиж менежер болох гэх мэт боломжууд бас бий. Байгууллагадаа нэр хүндтэй ажилтан болно гэдэг тухайн ажилчны хувьд хүрч болохуйц өндөрлөг.

Ажилчинд тухайн байгууллагын хамгийн шилдэг ажилтандаа өгдөг хэмжээний цалингийн хамгийн өндөр хязгаар хүртэл боломжтой. Хэрэв ажилчин маань менежер болоод улмаар байгууллагынхаа гол бизнесийн асуудлыг харж шийдэж сурвал тухайн бизнесийн ашиг орлогыг олон дахин өсгөх боломж ч байж болох юм.

Гэхдээ энэ нь маш ховор бөгөөд магадлал маш муу. Ажилчинд бизнесмен эсвэл тамирчин болох гэх мэтийн бусад бүх төрлийн боломжууд бий. Тухайн боломжуудыг харж таньсан ч өөрийн болгож, амьдралдаа хэрэгжүүлж шингээхэд мөн л тухайн ажилчны сэтгэлгээнд хязгаарлагдмал итгэл үнэмшил л саад болно. Тухайлбал, “Би бизнес мэдэхгүй”, “Над шиг хүн иймэрхүү юм хийж үзээгүй байж мөрөөрөө явсан нь дээр”, “Бизнес хийнэ гэдэг чинь тийм ч амархан юм биш.” “Хүн болгон бизнес хийвэл хэн нь ажлаа хийх юм бэ?” гэх мэт. Ажилчинг тоглох талбараа өсгөхөд юу саад болж байна?

Бизнесменд бизнесийн түм буман олон боломжууд бий. Олон янзын талбарууд Монголын зах зээлд хөгжөөгүй, эдгээр талбаруудыг хөгжүүлэх чадварлаг бизнесмен удирдагчдийг хүлээж байгаа. Гэтэл ихэнх бизнесмен зөвхөн нэг талбартаа л тодорхой хугацаанд ажиллаж, түүгээрээ тодорхой үр дүн гаргахыг л зорьж ажиллаж байна. Бизнес байнга завгүй байлгадаг тул бусад бизнесүүдийг боломжуудыг ашиглах зав зай нөөц бололцоо цуглараагүй байж ч магадгүй.

Бизнесийг нь авч явж чадах чадварлаг баг, амбийцтай ажилчин байхгүй бол бизнесменд өөр бизнесийн талбар руу орох боломж бага гэсэн үг гэх мэт. Тэгэхээр Боломж байхгүйдээ биш, тухайн Бизнесмений сэтгэлгээ, нөхцөл байдлыг хэрхэн харж байгаагаас шалтгаалаад бизнесийн бүх талбаруудын боломжуудыг авч ашиглахгүй нь ойлгомжтой. Бизнесмений өмнө ямар ч үе шат руу орж ажиллах, ямар ч түвшингийн бизнес хийх боломж бий. Бид бүх хүмүүс яг ижил хэмжээний нөөц бололцоо эд хөрөнгө байдаггүй, тэр бүх боломжийг олж харах, сэтгэх оюун ухаан яг ижил заяагдсан.

Малчингийн, ажилчингийн байгаа нөөц бололцоо бизнесменийхээс өөр. Бүх хүнд ижил хэмжээний мэдлэг, туршлага, ойлголт, ур чадвар, материаллаг эд хэрэгсэл, найз нөхөд, гэр бүл, танил тал, гадаад хэлний мэдлэг, техник, технологи, мөнгө, цаг хугацаа гэх мэт нөөц бололцоонууд байдаггүй. Бизнесмен магадгүй зарим хүмүүсийг бодвол харьцангуй олон боломжийг хараад ашиглаж тоглох талбараа тэлсэн байж ч болох юм. Бизнесмен энэ түвшиндээ хүртэлээ асар их хэмжээний нөөц бололцоог ашиглаж, магадгүй түүнээсээ ч илүү ихийг төлөвлөн ажиллаж байж магадгүй. Бизнесменд юу саад болж байна?

Дээрх 3 өөр хүний жишээнээс харахад л та бид нэг л юм харж болж байна. Энэ хүмүүст боломж дутагдсандаа бус, Эдгээр хүмүүсийн тус тусын амьдралын талаар бодож буй үзэл бодол, итгэл үнэмшил л өнөөдөр юу хийх вэ? хаагуур явах вэ? хэнтэй уулзах вэ? хэдэн төгрөг олох вэ? юу суралцах вэ? юуны төлөө зүтгэх вэ? ирээдүйд ямар талбарт тоглох вэ? гэх мэт бүх асуултуудыг шийдэж байгаа. Бүүр тухайлж хэлвэл “Итгэл үнэмшил”-ийнхээ хүчээр энэ хүмүүс өнөөдөр өгөгдсөн байгаа боломжийг авах уу, гээх үү гэдгээ шийдэж байна. Тэр хүн боломжийг авахгүйгээр бодож байгаа бүх бодлыг “Таныг хязгаарлагдаг итгэл үнэмшил” гэж нэрлэж болно.

Тухайн боломжийг авч ашиглахад юу саад болж байна гэж харж байгээ тэр зүйлийг л “Хязгаарлагдмал итгэл үнэмшил” гэж хэлж болох юм.

Хүн болгон өөр өөр туршлагыг туулсан, өөр өөр орчин нөхцөлд амьдарч байгаа. Өөр өөр зан чанартай, өөр өөр зүйлийг чухалчилж, өөр өөр боломжуудаас татгалзаж, өөр өөр цаг үеүд дээр боломжуудыг авч ашигладаг. Хүн болгонд боломжтой санагдаж, хийхэд итгэлтэй санагдаж байгаа орчин нөхцөл өөр өөр. Боломжийн алийг нь ашиглаж, алийг нь үл ойшооход буруу зөв гэсэн юм бас байхгүй гэсэн үг.

Жишээ нь

Малчин,

“Би малын эмч болоход миний толгой хүрэлцэхгүй”

“Би ном унших дургүй”

“Ингэсгээд байж байхад надад биед амар, амьдрал болж бүтэж л байна.”

Ажилчин,

“Би бизнес мэдэхгүй,”

“Над шиг хүн иймэрхүү юм хийж үзээгүй байж мөрөөрөө явсан нь дээр”

“Бизнес хийнэ гэдэг чинь тийм ч амархан юм биш.”

“Хүн болгон бизнес хийвэл хэн нь ажлаа хийх юм бэ?”

гэх мэт үгсээр тухайн боломжит талбарыг бүрэн ашиглахгүйгээр үлдээх тайлбар тавьж байна.

Таныг хязгаарладаг бодлууд гэдэг маань үнэндээ таны хэлдэг шалтаг, боломжгүйг илэрхийлсэн тайлбар, ямар нэгэн шалтгаан, тодорхой үзэл бодлын зарчим, баримталдаг дүрэм, итгэл үнэмшилийн баримтлалыг илэрхийлдэг.

Энэ бүхнээс та юу ойлгож авч үлдэв?

Таны тоглох талбар, ялангуяа бизнесийн талбар, амьдралын хүссэн мөрөөдөл рүүгээ таныг очиход, таныг эрх чөлөөтэй тоглох талбарыг өсгөхийн тулд цорын ганц зүйл буюу “Таныг хязгаарладаг бодлууд” байдаг болохыг мэдэж авлаа.

Таныг хязгаарладаг бодлуудыг өөрчилчихвөл таныг тоглохыг хүссэн талбарт хүргэж тоглох чадварыг өсгөж болох нь байна.

Хүссэн зүйлдээ хүрэхээсээ өмнө та оюун ухаанаа тэлэхийн нууц нь зөвхөн таныг хязгаарладаг бодлуудыг задалж тэлж, таны ойлголт, үзэл бодлын цар хүрээг тэлэх л хэрэгцээтэй байх нь байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таны амьдралд энэ видеоноос ашиглаад хэрэгжүүлж болохоор юу харагдаж байна?
  3. Боломжит талбар буюу тоглох талбараа тэлж байсан үеүд танд бий юу? Тэр үеийнхээ туршлагаа бидэнтэй хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »