Blog

HomeMoney MindsetMMM1L06. Амжилтын Цикл

MMM1L06. Амжилтын Цикл

АМЖИЛТЫН ЦИКЛ

Шинэ тоглох талбарыг өсгөх 4 үе шат бүхий сэтгэлгээний тойрог хөгжлийн явцыг танд хэлж өгье.

Үүний ачаар та алсдаа яаж энэ тоглох талбараа өсгөөд зогсохгүй, амьдрал дээрээ биелүүлэх, амьдралаа өсгөх өөрчлөлтийг гардан хийж болохоо олж харж чадна гэж найдаж байна.

4 үе шатыг танилцуулъя.

Итгэл. Та тухайн тоглох талбартаа итгэх ёстой. Та өөртөө итгэх ёстой. Таныг хориод, айлгаад, санаа зовоогоод байдаг тэр итгэл үнэмшилийг бид өөрчилж арилгаж, цоо шинээр сэтгэж, гайхалтай амьдралыг өөрийн гараараа бүтээж чадна гэдэгтээ итгэх итгэл үнэмшилийг та байнга өөртөө ятган үнэмшүүлж, сөрөг үзэл бодол айдсаа даван туулах урам зоригийг өөртөө өгөх ёстой. Ингэж чадсаны хүчинд л та дараагийн үе шат руу орно.

Чадвар. Та өөртөө итгээд, энэ бүхэн таных болох боломжтой гэдгээ мэдээд эхэлсэн үеэс таны чадвар хүчирхэгжиж эхэлдэг. Ялангуяа эхний үе шат дээр хэлсэнчлэн таны өөртөө хэлдэг урмын үг, итгэл үнэмшил тань хүчтэй байх тусмаа та өөртөө эргэлзэх эргэлзээ чинь арилж, тухайн асуудал бэрхшээл рүү зоригтой орох чадварыг өөртөө бий болгож, бие сэтгэл зүйн бэлэн байдлыг олж авдаг.

Хэрэв та боломжтой гэдгийг мэдсэн, итгэсэн атлаа өөрийгөө чадвартай, чадна гэдгээ мэдэхгүй бол юу ч хийхгүй шүү дээ. Тийм ч учраас итгэл таныг чадвартай болохыг сануулж зориг шаардсан үйлдэл хийхэд түлхэж өгдөг. Ингэснээр та дараагийн 3 дахь үе шат руу орж ирнэ.

Үйлдэл. Танд тухайн тоглох талбар боломжтой гэдэгтээ мэдээд, итгээд эхэлсэн мөчид та өөртэй итгэлтэйгээр үйлдэл хийж эхэлнэ. Эхний 2 үе шат байхгүй бол та юу хийх ёстойгоо ч мэдэхгүй, ямар чадвартай гэдгээ ч танихгүй. Тиймээс л ихэнх залуучууд огт юм хийдэггүй залхуу, үйлдэл хийхгүй байна гэж хэлүүлдэг шүү дээ.

Үйлдэл хийхгүй бол та хичнээн болно бүтнэ гэж итгэлтэй байсан ч, өөрийгөө чадна гэдгийг мэдэж байсан ч ямар ч тоглолтын талбараа тэлж чадахгүй. Таны хуучин байдаг ядмагхан нөхцөл байдал хэвээрээ үлдэнэ. Таны оюун санаанд байгаа зүйлс бодитойгоор хэрэгжиж чадахгүй. Бодитойгоор бий болгохын тулд та үйлдэл хийх л ёстой. Үүнээс өөр ямар ч гарц байхгүй. Та үйлдэл хийгээгүй бол ямар ч эерэг үр дүн бий болохгүй.

Ямар ч том боломжит талбар дээр та эзэн шиг эзэн байж чадахгүй. Таныг ямар үйлдэл хийсэн, яаж хийсэн, хэзээ хийсэн, хэнтэй хамт хийсэн гэх мэтийн байдлаас шалтгаалж үр дүнгүүд нь өөр өөр гарч ирнэ. Үйлдэл хийсний хүчинд та 4 дэх үе шат буюу үр дүнг бий болгож эхэлнэ.

Үр дүн. Таны хийсэн үйлдэлээс шалтгаалж үр дүн бий болно. Таныг юу хийгээгүй бол ямар ч хүссэн үр дүн чинь бий болохгүй. Магадгүй огт юу ч хийгээгүй орхигдуулсан бол цаг хугацаа алдаж, хуучин байсан зүйлс, нөхцөл байдал маань өөрчлөгдөх боловч хэзээ ч таны хүссэн хэмжээний стандарт бүхий, таны тоглохыг хүссэн талбарын түвшинд нөлөөлөх хэмжээний үр дүнг бий болгож чадахгүй. Мэдээж та боломжтой гэж итгэж байсан тэр үр дүнгээ харахыг л хүсч байгаа. Анх боломжтой гэж итгэсэн тэр үр дүн чинь бий болоогүй, эсвэл тодорхой хэмжээний ахицтай атлаа дахин сайжруулах шаардлагатай бол та дахиад итгэл үнэмшилээ өөрчилнө.

Энэ удаад та урьд нь итгэж байсан итгэл үнэмшилээ баталгаажуулах арай өөр мэдээллүүдийг, баримт нотолгоотой болсон байх бөгөөд, та өөрийн чадварыг илүү баталгаажуулж, хийх үйлдэлээ илүү сайжруулж, гаргах үр дүнгээ илүү тодруулж гаргах боломжтой. Энэ тодорхой үр дүнд хүрсэний хүчинд та дээр дурьд 4 үе шатаа хоромхон хугацааны дотор дахин давтаж, үр дүн гаргах нь дамжиггүй.

Эдгээр 4 аргууд таны оюун ухаанд байнга давтагдаж байдаг. Хүмүүс ихэнхдээ анзаарахгүйгээр ийм 4 үе шатыг байнга давтаж хэрэгжүүлж байдаг. Энэ бол хүний оюун ухаан, үйлдэл хийхэд, хүссэн нөхцөл байдал, үр дүнгээ бий болгоход яаж ажилладаг болохыг гоё тайлбарлаж өглөө.

Энийг та цаашдаа яаж ашиглах вэ гэвэл, эхлээд итгэлээ өөрчил. Итгэл үнэмшилээ өөрчлөөд та юуг ч хийж чадна, гагцхүү оролдож үзээд, хүссэн үр дүнгээ гаран гартал нь итгэл үнэмшилээ дахин баталгаажуулж, чадвараа хөгжүүлж, хийх үйлдэл арга барилаа сайжруулж эхлэх тусам таны гаргах үр дүн өөрчлөгдөж, зорьсон зорилгууд тань хэрэгжиж эхлэх болно.

Саяны дээрх 4 үе шатын хамгийн эхний эхлэл, энэ бүх гайхалтай өөрчлөлтийн зангилаа болох итгэл үнэмшилийн талаар асуудал байгаа.

Итгэл үнэмшил гэж юу вэ? Хаанаас бий болдог вэ? Яагаад бид танд саад болж хорьдог, таныг чадварыг хязгаарладаг итгэл үнэмшилийг өөрчлөх ёстой вэ? Яаж итгэл үнэмшилээ өөрчлөх вэ? гэдэг асуултуудыг одоо дэлгэрэнгүй судалъя.

Яг ижил нөхцөлд, яг адилхан архичин аавтай, ядуухан гэр бүлээс өсөж өндийсөн ойролцоо насны 2 хүүхдийн нэг нь аавынхаа араас архичин болж хувирсан байхад нөгөө нь эхнэр гэр бүлтэй тавтай тухтай сайн сайхан амьдралыг бүтээж байх нь элбэг тохиолддог. 2улангаас нь “Та яагаад ийм амьдралыг сонгов?” гэж асуухад “Манай аав биднийг багад дандаа архи уудаг байсан учраас…” гэж 2улаа хариулна.

“Аав нь архи уудаг байсан” нөхцөлд үүссэн 2 хүүхэд 2улаа өөр өөр амьдралын замыг сонгосон байна. Тэгэхээр нөхцөлд байдал 2 хүүхдийн амьдралыг шийдээгүй. Харин тухайн нөхцөл байдлаас тусгаж авсан ойлголт, итгэл үнэмшилээрээ, тухайн нөхцөл байдалд өгсөн дүгнэлт, учир утгаасаа шалтгаалж энэ 2 хүүхэд өөр өөр замыг л ирээдүйн амьдралдаа бодит болгон итгэж хэрэгжүүлсэн байна.

“Man is not the creature of circumstances; circumstances are the creatures of men;” – Benjamin Disraeli

“Хүн нөхцөл байдлыг бүтээл биш, нөхцөл байдлыг хүн өөрөө бүтээдэг” – Бенжамин Дизраели хэлсэн байдаг.

Энэ нь та бидэнд юу гэсэн үг вэ?

– Та ямар ч нөхцөл байдалд байж болно, тухайн нөхцөл байдлаа өөрөө юу гэж ойлгож, ямар утга учир өгч, итгэнэ тэр л амьдралын нөхцөл байдлыг өөрийн бодит амьдрал болгон бүтээнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдлыг хаанаас нь яаж харж тайлбарлаж дүгнэж байна тэр л таны амьдралын ирээдүйд чиглэх чигийг зүглүүлж байна гэсэн үг.

Итгэл үнэмшилийн талаар хэдэн үнэнг хэлж өгье.

Бидний ихэнх нь итгэл үнэмшилээ зөв үү буруу юу гэдгийг огт бодолцохгүйгээр, ухамсарлан ойлгож мэдээгүй атлаа сонгодог.

Ухамсарлаж анхнаасаа бодохгүйгээр нөхцөл байдлаасаа шингээн авч, бодит амьдралын нөхцөл гэж хүлээн зөвшөөрдөг.

Итгэл үнэмшил нь ихэвчлэн өнгөрсөн хугацааны амьдралыг ерөнхийд нь дүгнэсэн, буруу зөрүү ойлголт дээр тулгуурлаж дүгнэгдсэн байдаг.

Нэгэнт бид итгэл үнэмшилийг өөрийн болгоод авсан л бол түүнийгээ үзэл бодол, ойлголт төдийхөн хэмжээний гэдгийг мартаж, хүчтэйгээр итгэж, түүнийгээ баримталж бодит амьдралыг төсөөлж эхэлдэг.

Таны нүдэнд харагдсан бодитой гэж бодсон зүйлсдээ л та итгэдэг. Заримдаа та бусад хүмүүсийн хэлсэн үгэнд итгэдэг, өөрөө нүдээрээ хараагүй байсан ч тэр хүний хэлж байгаа зүйлийг үнэн бодит гэж төсөөлөн боддог. Эсвэл өөрийн амьдралын туршлагаараа үндэслэж итгэдэг. гэх мэт. Итгэл үнэмшилийг худлаа юу үгүй юу гэдгийг бүрэн мэдэхгүйгээр үнэн мэт итгэх нь ч бий.

Итгэсэн зүйлсээ л бид бодитой гэж боддог. Та итгэл үнэмшилээ баримталж тодорхой зүйлсийг хийх эсэхээ, эсвэл хийхгүй эсэхээ, тодорхой зүйлийг хэлэх эсэхээ, хэлэхгүй эсэхээ, тухайн ойлгосон итгэл үнэмшилдээ тааруулж та хэзээ, юуг, хаана, яаж хийхээ шийддэг. Өөрөөр хэлбэл таны тоглох талбарын маань цар хүрээ өсөлт яг таны итгэж буй итгэл үнэмшил дээр түшиглээд байна.

 

 

Дасгал 1. Саад болдог итгэл үнэмшил

Доорх өгүүлбэрүүд таны үзэл бодол, санаанд хэр нийцэж байгааг 1-10 оноо өгч тэмдэглэнэ үү. Өгүүлбэр тус бүрийн өмнөх зураасны дээр өөрийн оноогоо бичиж тэмдэглээрэй.

1 оноо бол 100% санал нийлэхгүй байна гэсэн үг.

10 оноо бол 100% санал нийлж байна гэсэн үг.

Иймэрхүү байдлаар доорх өгүүлбэр тус бүрт өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ тодорхой оноо өгнө үү. Өөрийн жинхэнэ бодит үнэн үзэл бодол, итгэл үнэмшилээ бодолцож оноогоо үнэнч шударгаар бичээрэй.

Үнэнч шударгаар бичих тусмаа та өөртөө яаж өөрчлөлт хийх нь зөв гэдгээ мэдэж авах болно.

ДАСГАЛАА ХИЙХ

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Танд яг одоо тулгараад байгаа асуудал, бэрхшээлүүдээ давж гарч чадна гэсэн итгэл үнэмшил төрж байна уу?
  3. Танд саад болдог итгэл үнэмшил юу байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »