Blog

HomeMoney MindsetMMM1L07. Хүний Сэтгэхүй ба Бодит Амьдрал

MMM1L07. Хүний Сэтгэхүй ба Бодит Амьдрал

ХҮНИЙ СЭТГЭХҮЙ БА БОДИТ АМЬДРАЛ

 

“Ямар ч сайн төлөвлөж зурсан газрын зураг жинхэнэ газар зүйн байршлыг төлөөлж чаддаггүй.”

Улаанбаатар хотын газрын зураг хэзээ ч УБ хотын жинхэнэ байршлыг илэрхийлж чадахгүй.

Тэгэхээр бидний ойлгож буй ойлголт бодит байдлыг жинхэнэ яг байгаа байдлаар нь бус тухайн зүйлийн талаар тодорхой хэмжээний өгөгдөл дээр үндэслэж л дараагийн нөхцөл бололцоо орчинг төсөөлж бүтээдэг гэсэн үг.

Тийм ч учраас бид бүгд амьдралын тухай бодит амьдралын төсөөллийг арай өөр өөр хэсгээс нь тусган гаргаж түүн дээрээ үндэслэн тодорхой ойлголтоор ашигладаг.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл таны оюун ухаанд төсөөлж байгаа төсөөлөл бодит амьдралын байдалтай хэзээ ч бүрэн дүүрэн яв цав нийцдэггүй. Таны харж байгаа ойлгож байгаа, мэдэж байгаа мэдээлэл ойлголт бол зөвхөн бодит байдлын багахан хэсэг байна гэсэн үг.

Би яагаад үүнийг танд хэлж байна вэ? гэвэл,

Таны оюун санаанд төсөөлсөн бодит амьдралын талаар бодож байгаа бодлууд, тэр дундаа танд саад болж байдаг айдас, түгшүүр бодит амьдрал дээр огт өөр тул та үүнийг мэдэхгүйгээр өөртөө хэлж ярьж ойлгож байгаа бүхэн худлаа байж болох юм. Таны өнгөрсөн амьдралын талаар ойлголтууд ч бодит үнэн биш байж болно гэсэн үг. Таны одоогоор мэдэрч байгаа мэдрэмж, мэдлэг туршлага, ойлголт ч бас худлаа байж болно гэсэн үг. Таны ирээдүйд төсөөлж байгаа төсөөлөл ойлголт ч худлаа байж болно. Энэ нь танд сайн.

Таны оюун санаанд мэдэж амжаагүй, хэмжиж амжаагүй, тооцоолж үзээгүй олон янзын бодит амьдралын нөөц бололцоонууд бий, түүнийг та илүү ойртон очиж эрх чөлөөтэйгөөр ашиглаж болно гэсэн үг. Энэ нь танд сайн.

Та хүссэн хэсэг, хүссэн төрлийн боломж бололцоог өөрийн зорилго мөрөөдөлдөө тааруулж тодруулж, бүтээж дэлгэрүүлж болно гэсэн үг. Та юунд итгэмээр байна, түүнийгээ ч бас бодитоор болгон харж, хэрэгжүүлж бас болно гэсэн үг. Энэ нь мэдээж танд сайн.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таны төсөөлж байсан айдас бодит амьдрал дээр буухдаа хий хоосон зүйл байсан жишээ бий юу?
  3. Зорилгодоо хүрэхэд одоо байхгүй мэт харагдавч бий болгохыг хүсч буй боломж бололцоо чинь юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »