Blog

HomeMoney MindsetMMM1L08. Хүний тархи яаж сэтгэдэг вэ?

MMM1L08. Хүний тархи яаж сэтгэдэг вэ?

Энэ хүний тархи яаж сэттгэдгийг олох зорилгоор Дотоод шүүлтүүр хэмээх тайлбар арга үнэхээр гайхалтай, хүний тархи бодит амьдралаас хүлээн авч буй мэдээлэл, болсон асуудлыг яаж шүүж, ойлгож, оюун санаандаа хадгалдаг, цаашилбал яаж шийдвэр гаргаж амьдралдаа тусгаж ашигладаг тухай гайхалтай жишээнүүдийг ярилцая. Энэ аргын хүчинд таны оюун санаанд болж буй мэдээллийг та хэрхэн өөртөө шингээж ашиглаж байгаагаа ойрхоноос харж, өөртөө өөрчлөлт хийж аргаа олж авах бүрэн боломжтой. Тэгэхээр та ямар боломжийг авч тоглохоо та яаж шийддэг вэ?

Таныг анхаарал төвлөрөхөд юу нөлөөлдөг вэ?

Та бидний тархи 1 секунд тутамд 2 сая гаруй мэдээллийг хүлээн авч хооронд нь хуваарьлаж шилжүүлдэг. Чихээр сонсгож, амаар амталж, нүдээр харж, гараар барьж, хамраар үнэрлэж 5 мэдрэмжээрээ агшин секунд тутамд  олон сая төрлийн мэдээллийг бид хүлээн авдаг.

Тэр их хэмжээний мэдээллийг бид мэдээж тэр чигээр нь бүгдийг авч хэрэгжүүлнэ гэвэл бид үнэхээр галзуурна шүү дээ.

Тийм учраас бид тэдгээр мэдээллүүдийг дотоод мэдрэмжийн шүүлтүүрээрээ оруулж шилж сонгож, заримыг нь нөөцөлж, заримыг нь устгадаг. Авахыг нь авч, хадгалахыг нь хадгалдаг.

Маш их хэмжээний мэдээллийг устгадаг буюу огт тоохгүйгээр орхидог.

Заримыг нь ямар нэгэн өөрт ойлгомжтой байдлаар хувиргаж өөрчилж, орчуулж, утга учир өгч, ач холбогдол өгч, эсвэл ач холбогдолгүй болгож өөр төрлийн тодорхой хувиралд оруулдаг. Эсвэл заримыг нь түүнтэй төстэй багц мэдээлэлтэй холбож ерөнхий мэдээллийн сан руу шилжүүлдэг.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ видеоноос юуг илүү сайн ойлгож авч, суралцсан бэ?
  2. Та мэдээлэлд хэр шүүлтүүртэй ханддаг вэ?
  3. Олж авсан мэдээллээсээ боломжийг шүүрч авах, ашиглахдаа хэр вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »