Blog

HomeMoney MindsetMMM1L10. Метапрограм

MMM1L10. Метапрограм

Энэ бол таны яагаад, яаж юмыг хийдэг сэтгэлгээний шүүлтүүрийг хэлж байгаа юм. Үүнд таны төрөлхийн зан чанар, өдөөлт, өнгөрсөн амьдралын туршлага, эргэн тойрны хүмүүсээс өлгөж дуурайж сурсан олон янзын үйлдлүүдийн цогцыг илэрхийлдэг.

Далд ухамсартаа та олон удаагийн үйлдэл, дадлаас шалтгаалж тодорхой хэлбэрээр, аргачлалаар сэтгэж, ямар нэгэн юманд нарийвчилж бодохгүйгээр аль хэдийнэ мэддэг тэр хууль дүрэм аргачлал, тодорхой програмчилсан хувилбараар л юмыг хийдэг, яг түүгээрээ дагаж сэтгэдэг шүү дээ.

Энэ талаар тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэлийн хөдөлгөөн өдөөлт, амжилтын ойлголт, шийдвэр гаргадаг шүүлтүүр, удирдах шүүлтүүр, ятгах шүүлтүүр, энерги чиглүүлэх шүүлтүүр, үйл ажиллагааний чадварын шүүлтүүр, ажлын тааламжийн шүүлтүүр, сонирхлын шүүлтүүр, хийсвэрээр төсөөлөн бодох чадварын шүүлтүүр, харьцуулах шүүлтүүр, бэрхшээлд хариу өгөх шүүлтүүр, цагийн мэдрэмжийн шүүлтүүр, анхаарал төвлөрөх чадварын шүүлтүүр гэх мэт илүү цогц үйлдлийн програмчлагдсан сэтгэлгээгээр задалж тайлбарлаж болох юм. Эдгээр нь тус тусдаа өөрийн гэсэн учир шалтгаантай, маш сонирхолтой.

Жнь, “Хичээлээ сайн хий, хийхгүй бол чи сургуулиа төгсөөд сургуульгүй хоцорвол худаг ухдаг Балжаа шиг болно шүү” гэж хүүхдэд хэлвэл хүүхэд Балжаа шиг худаг ухахгүйн тулд хичээлээ шамдан суралцаж магадгүй.

Гэтэл худаг ухдаг Балжаа шиг амьдралын стандартыг өөрт нь тохирсон таалагдсан байр байдал гэж ойлгосон бол тухайн хүүхэд хичээлээ хийхгүй явахад Балжаа шиг л худаг ухах юм байна гэж бодож болно.

Үүнд худаг ухдаг Балжаагийн дүр төрх, амьдралын хэм хэмнэл ямар мэдрэмж өгч, тухайн хүүхдийн сэтгэлд өдөөлт өгч байгаа эсэхээс шалтгаална. Иймэрхүү өдөөлтийг хүнд нь зөв нөлөөлүүлэхийн тулд тухайн хүний метапрограммыг та маш сайн ойлгож мэддэг байх ёстой.

Тухайн хүний сэтгэлдээ жихүүцэж зайлсхийдэг жишээг татаж ашиглах тусмаа энэ маань хүчтэй, эсвэл сэтгэлээ тэмүүлэлдээ хүсдэг сэтгэл нь догдолдог тийм зүйлээр нь жишээ болгож татаж оруулж өгвөл илүү хүчтэй шүү дээ.

Хүн бүрийн метапрограммууд адилгүй, гэхдээ төстэй метапрограмуудыг нь бид олж тодорхой зорилтот зүйлд нь өдөөх урлагийг та метапрограммын ачаар эзэмшиж болно.

Тухайн хүн юуны төлөө зүтгэж, юуны эсрэг тэмцэж байгаа өдөөлтүүд тухайн нөхцөл байдалд яаж хандахыг тодорхойлдог. Бид нэг бол аюултай байдал бий болохоос зайсхийж, нөгөө бол аятай тааламж руу тэмүүлж байдаг шүү дээ.

Үйл явдлыг аюултай юу, аятай тааламжтай юу гэдгийг шийдэж боловсруулдаг тэр далд ухамсарт програмчилсан мэт тодорхой хэлбэрт давтагдан байрладаг тэр шүүлтүүрийн системүүдийн цогцыг л бид метапрограм гэж нэрлээд байгаа юм.

Яг л компютерт програм бичээд ийм өгөгдөл орж ирвэл ийм тодорхой үйлдэлийг хийгээрэй гээд заагаад өгсөн мэт тийм програмчлалын аргачлалтай л бид танд зүйрлүүлж хэлвэл илүү ойлгомжтой болох байх.

Ялангуяа та хүний сэтгэлзүйн тал дээр илүү сонирхолтой мэргэжлийн түвшинд суралцая гэвэл Мета програмуудын талаар дурьдсан эдгээр сэдвүүдийг бие даан суралцаарай. Харин энэ хөтөлбөрт би оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул ингээд орхиё. Хэрэв та эдгээр шүүлтүүрийн талаар нэмэлт мэдээлэл судалгаа хэрэгтэй бол NLP буюу сэтгэхүйн хэлзүйн програмчлалийн талаар цаг гарган судлаарай.

Энэ сэдэв маш сонирхолтой боловч энэ хөтөлбөрийн зорилгод бүрэн нарийвчилж оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул үүгээр орхиё. 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Метапрограмын талаар сонсоод танд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл?
  2. Та юунд өдөөгдөж, эрч хүч урам ордог вэ?
  3. Таны ямар ч бодолгүйгээр, эргэлзэлгүйгээр байнга давтан хийдэг үйлдлүүд чинь юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »