Blog

HomeMoney MindsetMMM1L11. Өдөөлтийн Шүүлтүүр

MMM1L11. Өдөөлтийн Шүүлтүүр

ӨДӨӨЛТИЙН ШҮҮЛТҮҮР 

Өдөөлтийн шүүлтүүр гэдэг бол Метапрограмуудын дундаас хамгийн ойлгомжтой, хамгийн өргөн хэрэглэгддэг аргачлал. Та өдөөлтийн шүүлтүүр гэж мэддэг байсан ч байгаагүй ч, өдөөлтийн шүүлтүүрийг амьдралдаа хэрэглэж, хэрэглүүлсээр өдий хүрсэн.

Өдөөлтийн шүүлтүүр таныг юм хийлгэхэд, хийхгүй байхад нөлөөлдөг програмчлал.

Та багаасаа хүүхдийг үгэнд чинь орохгүй бол айлгаж, сүрдүүлж байгаад үгэндээ оруулж байгаа эцэг эхчүүдийг харж байсан байх. Магадгүй та өөрөө багаасаа айсандаа болоод хонь шиг даруу ноомой байж, буруу юм хийж болохгүй, аав ээжийнхээ үгэнд орох ёстой, гэх мэтийн урсгалаараа бодохоос ч амьдрал руу орсон байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч энэ өдөөлтийн шүүлтүүр таныг өдий хүртэл зарим нэг зүйлийг хийхгүй байх айдсыг төрүүлж, зарим нэг зүйлсийг хийх сэдэл өдөөлтийг өгдөг програмчлал.

Та цирк үзэж байснаа санаж байна уу? Циркийн амьтадыг үгэндээ оруулахын тулд амьтан сургагч нүдэнд нь дуртай хоолыг нь харуулж үйлдэл хиймэгц нь хоолыг аманд нь хийдэг. Үгэнд нь орохгүй бол ташуурддагийг та санаж байгаа байх. Энэ бас Өдөөлтийн шүүлтүүрийг ашиглаж буй хамгийн наад захын жишээ.

Хүн таныг магтаад хүндлээд хайрлаад байвал та улам л тэр хүнд баярлаж, тэр хүний таалалд багтах гэж хамаг байдгаараа хичээдэг. Харин хүн таныг доромжлоод дээрэлхээд хэцүү зовлонтой юм яриад байвал байсхийгээд л ярианы сэдвийг нь сольж эсвэл заримдаа бүүр тэр хүний нүд рүү эгцэлж харахаас ч зугтдаг болдог. Энэ бас л өдөөлтийн шүүлтүүрийн бодит амьдралын жишээ.

Өдөөлтийн шүүлтүүрийг бид Монголчууд хэлэхдээ “Зовлон, Жаргал ээлжилсэн хорвоо” гэх мэтээр тайлбарлаж амьдралын зовж шаналж, жаргал ээлжилсэн сэтгэлийн хөдөлгөөнөө тайлбарладаг. Тэгвэл үүний ард болдог таны тархи сэтгэхүйд өрнөдөг процессийг бид Өдөөлтийн шүүлтүүр гэж нэрлээд байгаа юм.

Өдөөлтийн шүүлтүүрийг хүмүүс мэдэхгүй учраас амьдралдаа айж гуньж, огт хэрэггүй шаардлагагүй юманд санаа зовж амьдардаг. Өдөөлтийн шүүлтүүрийг харин та мэдээд авчихвал одооноос эхлээд мөнгөний сэтгэлгээтэйгээр тархиндаа юу болоод байгааг, юунд тэмүүлээд, юунаас айгаад байгаагаа олж таньж сурах нь таныг асар том сэтгэлгээний цар хүрээг тэлэх болно.

Өдөөлтийн шүүлтүүрийг та ойлгох тусмаа та юунд төвлөрөхөө хянаж ойлгож, юмны ялгаа салгааг гаргаж сурах болно. Энэ бол таныг амьдралаа өөрийн хүссэн зүг рүүгээ жолоодох асар том эрх чөлөөг олгох ид шидтэй.

Та өдөөлтийн шүүлтүүрээ өөрчилж болно, энэ өдөөлтийн шүүлтүүрээ хурцаж хөгжүүлж ашиглах тусмаа таны өмнө өдөр тутам бухимдуулаад стресстүүлээд гацаа байдалд оруулаад байдаг, залхуурдаг, юмыг хойшлуулдаг, эргэлзэж тээнэгэлздэг, цаг алдаж, сэтгэлээр унадаг, өөрийгөө ялан дийлэх, амбаардах мотивац хэрэгтэй гээд байдаг бүх төрлийн өдөр тутмын бид яагаад би нэг л хийж чадахгүй, болохгүй бүтэхгүй байгаад байдаг юм бол гэдгийн ард нуугдаж байдаг шалтгаан бол энэ.

Өнгөрсөн жилүүдэд би маш олон мянга, олон зуун хүнийг амжилтанд нь өдөөж өгсөн, маш олон хүнийг аз жаргалтай амьдрах түлхүүрийг олоход нь тусалсан арга бол ердөө л энэ. Энэ Өдөөлтийн шүүлтүүрийг та маш сайн ойлгож ашиглаж суралцах учиртай.

Та нэг ёсондоо өөрийгөө зөв мотивацжуулж өдөөлтийн шүүлтүүрийг хэрэглэнэ гэсэн үг. Одоо бол таны ээлж, Өдөөлтийн шүүлтүүрийг өөрийнхөө амьдралд саад болдог муу муухай зуршилуудаасаа ангижрахын тулд та тэдгээр зуршилуудыг зовлон авчирдаг өдөөлт болгож хувиргаж, харин амжилтанд хүрэх, боломжтой талбар, хүссэн мөрөөдөлд чинь тус дэм болох тэр үйлдэл ажлуудыг та жаргалтай таатай мэдрэмж төрүүлдэг өдөөлт болгож хувиргаж учир шалтгааныг өөрийн оюун ухаандаа тайлбарлаж сэтгэлгээгээ шинээр програмчлах боломжийг би одоо танд зааж өгч байна гэсэн үг.

Тухайн хүний сэтгэлдээ жихүүцэж зайлсхийдэг жишээг татаж ашиглах тусмаа энэ маань хүчтэй, эсвэл сэтгэлээ тэмүүлэлдээ хүсдэг сэтгэл нь догдолдог тийм зүйлээр нь жишээ болгож татаж оруулж өгвөл илүү хүчтэй шүү дээ.

Хүн бүрийн метапрограммууд адилгүй, гэхдээ төстэй метапрограмуудыг нь бид олж тодорхой зорилтот зүйлд нь өдөөх урлагийг та метапрограммын ачаар эзэмшиж болно.

Тухайн хүн юуны төлөө зүтгэж, юуны эсрэг тэмцэж байгаа өдөөлтүүд тухайн нөхцөл байдалд яаж хандахыг тодорхойлдог. Бид нэг бол аюултай байдал бий болохоос зайсхийж, нөгөө бол аятай тааламж руу тэмүүлж байдаг шүү дээ.

Үйл явдалыг аюултай юу, аятай тааламжтай юу гэдгийг шийдэж боловсруулдаг тэр далд ухамсарт програмчилсан мэт тодорхой хэлбэрт давтагдан байрладаг тэр шүүлтүүрийн системүүдийн цогцийг л бид метапрограм гэж нэрлээд байгаа юм.

Яг л компютерт програм бичээд ийм өгөгдөл орж ирвэл ийм тодорхой үйлдэлийг хийгээрэй гээд заагаад өгсөн мэт тийм програмчлалын аргачлалтай л бид танд зүйрлүүлж хэлвэл илүү ойлгомжтой болох байх.

Ялангуяа та хүний сэтгэлзүйн тал дээр илүү сонирхолтой мэргэжлийн түвшинд суралцая гэвэл Мета програмуудын талаар дурьдсан эдгээр сэдвүүдийг бие даан суралцаарай.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Тө өөрийнхөө өдөөлтийн шүүлтүүрийг ялган таньж чадсан уу?
  3. Өдөөлтийн шүүлтүүрээ мэдсэнээр ирээдүйд гаргаж болох таны амжилтууд юу байх вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »