Blog

HomeMoney MindsetMMM1L12. Зовлон ба Жаргал

MMM1L12. Зовлон ба Жаргал

ЗОВЛОН БА ЖАРГАЛ

Хүмүүс мөнгө гэж бодохоороо янз янзын мэдрэмж төрдөг. Мөнгө тойроод зовлон ч мэдрэгддэг, мөнгө тойроод сэтгэл хөдөлж баясал ч мэдрэгддэг. Мөнгө нэг ёсондоо их эмзэг сэдэв л дээ. Одоо энэ талаар жаахан тайлбарлая.

Мөнгөтэй болохоор хүн өөрчлөгдчихлөө. Мөнгөнөөс болоод хэрүүл гарч байна. Мөнгөгүй болохоор хүмүүс намайг дээрэлхэх вий. Ядуугаасаа болоод зовж байна гэх мэтэээр тайлбарладаг. Яг үнэндээ Мөнгөнд буруу байхгүй.

Мөнгийг харахдаа юу гэж ойлгож дүгнэж байгаа тухайн хүний өөрийн итгэл үнэмшил л тэр хүнийг мөнгөнөөс болж зовох уу эсвэл мөнгөнөөс аз жаргал таашаал авч амьдарч чадах уу гэдгийг илэрхийлдэг.

Видеон дээр ярьж байгаа жишээнүүд бол амьдралын хаа сайгүй таардаг жишээнүүд. Буруу зөв гэсэн юм огт байхгүй. Хамгийн гол нь тухайн хүний энэ итгэл үнэмшил тэр хүнийг мөнгөтэй болох уу эсвэл мөнгөгүй үлдэх үү гэдэг шийдвэр гаргахад нь өдөр тутам нөлөөлж байдаг. Тиймээс ч бид бүгд дотоод ертөнцийн асар том зөрчилдөөнтэй нөхцөлд амьдардаг.

Дасгал 3. Зовлон ба Жаргал

Та дасгал 2 дээр бөглөсөн хүснэгтээ хараад энэ дасгалыг хийнэ үү. Энэ дасгалыг хийхийн тулд та баруун гарынхаа бугуйнд резин зүүгээрэй.

Танд саад болдог итгэл үнэмшилүүдийн хамгийн эхнийхийг та 3 удаа унших болно. Унших болгондоо та баруун гартаа байгаа резинийг татаж бугуйн эсрэг холхон татаад шавхуурдана уу.

Энэ дасгалын зорилго нь та өөртөө саад болдог энэ итгэл үнэмшилийг бодох болгонд биед зовиуртай мэдрэмж төрөөд зогсохгүй таны амьдралд улам хэцүү бэрхшээл зовлон ирэхийн дохио болгон далд ухамсараа цоо шинэ хувилбараар програмчилж байна гэсэн үг юм.

Саад болдог итгэл үнэмшилээ 3 удаа уншиж бугуйгаа шавхуурдсаны дараа та Дасгал 2 дээр ажилласны дагуу тухайн саад болдог итгэл үнэмшил эргэлзээтэй байж болох нотолгоонуудыг буюу тухайн итгэл үнэмшилийг шинэчилсэн цоо шинэ өөдрөг эерэг уур амьсгал мэдрэмж төрүүлэхүйц өгүүлбэрүүдийг тус бүрээр нь өөртөө хэлж уншина. Унших болгондоо түрүүчийн удаад шавхуурдаад өвдөж улайсан бугуйгаа үнсэж эерэг сэтгэлийн мэдрэмж далд ухамсарын цоо шинэчилсэн мета програмийг өгч, сэтгэлгээгээ дахин шинэчилж байгаа юм.

Энэхүү дасгалыг та Дасгал 2-ын хүснэгтэнд бичигдсэн бүх сөрөг утга агуулгатай, танд саад болдог итгэл үнэмшилүүд дээр туршиж хэрэглэж болно.

Хүсвэл та энэ дасгалыг хэзээ хүссэн үедээ оюун ухаан далд ухамсараа хуучин муу зуршилтай бодлоо гээж оронд нь цоо шинээр дадаж, шинэ дадалтай болгохын тулд ашиглаж байгаарай.

Дасгалаа ажиллаж дуусаад доорх асуултанд хариулна уу.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдэлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юуг илүү сайн ойлгож авч суралцсан бэ?
  2. Таныг мөнгөгүй байхад нөлөөлдөг хамгийн том сөрөг итгэл үнэмшил юу байна вэ?
  3. Та энэ хичээл, дасгалаалс мөнгөтэй болгох ямар дадал зуршлыг өөртөө бий болгохыг хүсч байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »