Blog

HomeMoney MindsetMMM1L14. Мөнгөтэй харилцах 4 хандлага

MMM1L14. Мөнгөтэй харилцах 4 хандлага

МӨНГӨТЭЙ ХАРИЛЦАХ 4 ӨӨР ХАНДЛАГА

Энэ бол их сонирхолтой сэдэв. Хүмүүс мөнгөндөө өөр өөр хандлага гаргадаг. Мөнгө тэдний сэтгэлгээнд өөр өөр байр суурийг эзэлдэг. Өөр өөр эрэлт хэрэгцээ шаардлагыг илэрхийлдэг.

Ерөнхийд нь хүмүүсийн мөнгөтэй харилцах хандлагыг доорх 4 төрлөөр ангилдаг.

  1. Зугтаагч. Мөнгөний асуудал ярихаас зайлсхийдэг, мөнгө бодох дургүй хүмүүс бол зугтаагчид яах аргагүй мөн. Мөнгөнөөс болж хэрүүл маргаан, асуудал гарна гэж айдаг. Эсвэл мөнгөний асуудлыг өөр хүмүүс л өөрөөс нь илүү сайн мэдэх ёстой гэх мэтчилэн мөнгө олох, мөнгөний тооцоо бодох гэх мэтийн хариуцлагаа хэн нэгэн хүнд найдаж орхидог. Мөнгөний асуудлаа хэн нэгэнд гэр бүлийн хүнд, ах эгч, ээж аавдаа, тэр бүү хэл найз нөхдүүддээ үүрүүлдэг тал ажиглагддаг. Мөнгө төлбөр тооцоо хийх болохоор хойшлуулдаг, удаашруулдаг, хамгийн сүүлд нь зохицуулдаг байх жишээний. Төсөв гаргаж тооцоолохдоо муу. Хэдий хэмжээний өртэй, хэдийг зарцуулдагаа ч мэддэггүй. Мөнгө бодохоор “Би ийм юманд муу. Над шиг хүн иймэрхүү юм хийж чадахгүй байх” гэх мэтийн сөрөг бодол зурвасхийн орж ирдэг. Хэрэв та хэт зугтаагч шинж чанартай бол мөнгө бодохоор л стресстэж пайнактаж хамаг уур бухимдал үүсч эхэлдэг. Өр шир нь хичнээн ихэссэн ч тэрийгээ тооцохоос айж олон жилээр дарж зугтааж мөнгөний асуудал яриа үүсэхэд даруй сэдэв өөрчилж гуйвуулдаг. Мөнгө ярих нь муу нүгэл, шунал гэж үздэг байх нь ч элбэг. Зарим нэг нь мөнгө ярих нь уйтгартай, ядаргаатай асуудал, хэнд ч сонирхолгүй сэдэв гэх мэтээр ойлгодог байх нь ч бий. Ихэнх зугтагчид мөнгө тойрсон цогц асуудал, эдийн засгийн том анализ дүгнэлт, тоо математик, мэргэжлийн өндөр шаардлага, тоо томшгүй олон адармаатай асуудал яригдаж байна гэж үздэг учраас тэдний оюун санаанд мөнгө гэдэг асар будилаантай том асуудлыг үүр уурхай мэт мэдрэмжийг байнга олж авдаг байх нь бий. Мөнгөний асуудалтай харьцдаг хүмүүсийг шуналтай, зальхай, бохир ажил хийдэг гэж дүгнэлт хийх талууд ч ажиглагддаг.
  2. Цуглуулагч. Мөнгө хадгалах улаан хоббитой хүний цуглуулагч гэдэг. Санхүүгийн зорилго тавихдаа тэд гарамгай. Мөнгийг тооцоолж нарийлж хэмнэж чадаж байгаа нь тэдний төрөлхийн авъяас гэлтэй. Тэд мөнгөөр амьдралынхаа аюулгүй байдлыг хангадаг. Арвин мөнгө цуглуулж чадсан үедээ тэд их сэтгэл ханамжтайгаар урагшилдаг. Хэдий хэмжээний мөнгө хадгалсан ч тэд дахиад л хадгалах арга саамыг хаанаас ч сэдэж олж чадна. Цуглуулагч мөнгөний тооцоо хийх дуртай, сар тутам улирал тутамд мөнгөний байр сууриа харж сэтгэлийн хэм хэмжээсийг дахин тодорхойлж шалгаж үзэх дуртай. Тэдний нэг сул тал нь тэд өөрөөсөө мөнгө харамлаад зогсохгүй, өрөөл бусдад бэлэг сэлт өгөх, дэл сул мөнгийг зарцуулахдаа дургүй. Жижиг сажиг дэл сул зүйлст мөнгөө зарцуулж байгаа хүнийг хараад тэд өөрийн эрхгүй дургүйцэж шүүмжлэл өрнүүлдэг. Мөнгө санхүүгийн асуудалтай өртэй хүний дэргэд толгой сэгсэрдэг. Мөнгө цуглуулдаг хүмүүсийн зарим нь бүүр мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхээс ч харамладаг. Тэд мөнгөө өөртөө ойрхон байлгахыг эрхэмлэдэг. Зарим цуглуулагчид банкинд итгэхгүйгээр бэлэн мөнгөөр нь мөнгөө хадгалахыг эрхэмлэх тохиолдол талууд ч бий.
  3. Зарцуулагч. Мөнгөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ тансаг зүйл эдэлж хэрэглэж амьдралаас тааламж авах нь зарцуулагчдийн хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Хүнд бэлэг авах нь зарцуулагчийн бас нэг таашаал авдаг хувилбар. Зарцуулагчид мөнгөөр амьдралынхаа чухал том асуудлыг цэгцэлж эмх замбараатай байлгах талдаа маруухан. Ирээдүйдээ зориулаад мөнгө хадгална гэдэг үнэхээр хэцүү асуудал. Олсон бүх мөнгөө үрж зарцуулаад зогсохгүй, тэд өрөнд ороод ч хамаагүй мөнгөний хэрэгцээгээ хангах гэж зүтгэх аюул бий. Гэхдээ зарцуулагч болгон өртэй байх албагүй. Хэрэгцээтэй хэмжээнийхээ мөнгө орлогыг олж чадахгүй ч зарцуулах эрэлт хэрэгцээ шаардлага нь өндөр байх нь тэдний хувьд хэвийн үзэгдэл. Орлого сайн олдог байсан ч тэр хэвээрээ эрэлт хэрэгцээнийхээ стандартыг өсгөдөг нь тэднийг улам хүнд санхүүгийн аюултай байдалд хүргэх нь бий. Зарцуулагч мөнгийг зарцуулахын тулд хаа нэг газраас мөнгө олох арга саам хайж сэдэж сурах хэрэгцээтэй байнга тулгарч байдаг. 
  4. Ламтан. Мөнгөгүйгээр амьдрахыг эрхэмлэгчид бол ламтан. Ламтан мөнгийг муу муухай бүхний эх үүсвэр, мөнгөтэй болох гэж зорих нь сүнслэг бус ариун цэвэр үйл бус бохир муу үйл, шуналтай гэгээлэг бус явдал гэж чин үнэнгээсээ цэрвэлздэг. Мөнгөнөөс болж хүний мөс чанар алдагдах вий гэж цэрвэдэг. Тэд мөнгөтэй баян хүмүүсийг шударга бусаар мөнгөтэй болсон гэж тэднээс жигшдэг нь ч үнэн. Тиймээс тэд мөнгөтэй байх нь буруу зүйл гэж бодох нь энүүхэнд. Тэд даруухан амьдралыг эрхэмлэдэг. Элдэв баян тансаг эд хөрөнгө шаардахгүйгээр маш хямд энгийн мөнгөгүйгээр аз жаргалтай тайван байх замыг л хайж явдаг. Ямар нэгэн учралаар их хэмжээний мөнгөтэй болсон үедээ ламтан ихэд стресстдэг. Мөнгөтэй болчихвол хүмүүс намайг өөр болчихлоо гэж бодно гэж ихэд айдаг. Мөнгөөр хөрөнгө оруулалт хийх, тэр бүү хэл мөнгийг арвижуулах талаар бодохоос ч цэрвэдэг. Хэрэв ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх тохиолдолд зөвхөн нийгмийн хариуцлага хүлээх, нийгэмд үр өгөөж өгөх зүйл дээр л хөрөнгө мөнгө зориулдаг. 

Дасгал 5. Мөнгөтэй харилцах хандлагаа сайжруулах

Мөнгөний 4 хандлагын талаар сурсанаа амьдрал руугаа дөхүүлж мөнгөний хандалгаа сайжруухад хэрэглэх дасгалаа одоо ажиллацгаая.

Доорх асуултуудад хариулна уу.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс өөрийн мөнгөнд хандах хандлагаа тодорхойлж чадсан уу?
  2. Таны мөнгөнд хандах хандлага таны амьдралд ямар эерэг болон сөрөг үр дагавар авчирч байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »