Blog

HomeMoney MindsetMMM1L15. Шийдвэр

MMM1L15. Шийдвэр

Бид бүгд мэдсэн ч мэдээгүй ч агшин болгонд шийдвэр гаргадаг. Хэрэв санах ой тодорхой, түүнд тохирсон итгэл үнэмшил хэлбэржсэн бол шийдвэр гаргана гэдэг эдгээрийг холбож зангидаж өгдөг өнцөг гэсэн үг.

Урьд өмнө нь ухамсартайгаар шийдвэр гаргасан хүн дараа шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрээ биелүүлэх нэмэлт шийдвэрүүдийг алхам тутамдаа гаргадаг. Тухайлбал, бага байхдаа л хөгжимчин болохоор тодорхой шийдсэн хүүхэд, өсөх насан туршдаа өдөр тутмын гаргадаг шийдвэр нь хөгжмийн сонирхлоо дэмжих олон янзын шийдвэрүүд гаргадаг бол, том болоод юу ч хийсэн хамаагүй олигтой юм хийж чадах эсэхтээ эргэлздэг хүүхдийнхээс шал өөр.

Бас нэгэн жишээ дурьдвал, “Бизнес хийнэ гэдэг эрчүүдийн л хийх ёстой ажил” гэж ойлгосон эмэгтэй бизнес хийх шийдвэрийг гаргахын тулд нилээн хүчтэй нөлөөлөл хэрэгтэй байгаад зогсохгүй нилээн их зовж байж бизнесийг эмэгтэй хүн хийж болдгийг олж мэдэх жишээтэй. Энэ бас л тэр эмэгтэйн урьд өмнө санамсаргүй гаргасан шийдвэрийн нэг хувилбар жишээ, ирээдүйд нь хэрхэн алдагдалтай сөрөг нөлөөлж байгааг бид харж болно.

Нэгэнт л урьд өмнө өөрөө ч мэдэлгүйгээр шийдвэр гаргасан бол түүнийгээ батлах боломжуудыг л бидний тархи олж хардаг. Эмэгтэй хүн амжилттай бизнес хийж байгааг харсан ч “Зөвхөн авъяастай, мөнгөтэй, мэдлэг боловсролтой хүн л хийдэг байх” гэх мэтээр өөрийнхөө урьд өмнө гаргасан шийдвэрээ хамгаалах өөр төрлийн тайлбаруудыг л тавих нь олонтаа.

Бид юу хайж байгаагаа л амьдралаас олж хардаг. Бид урьд өмнө ямар шийдвэр гаргасан түүнийгээ баталж, өөрийгөө зөв явж байна гэж батлахын тулд л хааяа сэтгэж эхлэх нь ч бий. Үүнийг бид далд ухамсраараа шийдвэр гаргаж, далд ухамсраар жолоодуулж байна гэж ярьдаг тал бий.

Тиймээс би таныг урьд өмнө гаргасан шийдвэрүүдээ ухамсартайгаар дахин чигээ өөрчлөх шийдвэр хийх талаар нээлттэй байхыг захиж байна. Өнгөрсөн хугацаанд бид огт өөрийн мэдэлгүйгээр шийдвэр гаргах нь бий. Тэр нь тухайн үедээ айж, санаа зовж байсан асуудлыг шийдэхэд танд тусалсан байж болох боловч, таны насан туршийн амьдралд эерэг нөлөөлөл өгөх, хэрэгцээтэй зөв шийдвэр байж чадахгүй байх нь маш элбэг тохиолддог.

Шийдвэр гаргах талаар би тусад нь бүхэл бүтэн подкаст бичиж байсан. Бэрхшээл ба Боломж подкаст 19, Хэрхэн шийдвэр гаргаж сурах вэ? нэртэй подкастыг сонсож мэдлэгээ баяжуулаарай.

Бид энэ модулийн дараагийн видео дээрээ таны урьд өмнө гаргаж байсан шийдвэрүүдийг дахин нэг нягтлан харж, шинээр зоригтой шийдвэр гаргаж сурах гайхалтай далд ухамсарын дасгал оруулсан байгаа. Тэр дасгал дээр ажиллаад ирэхээр танд тохирсон илүү амьдралд ойрхон шийдвэрийг гаргана гэдэгт би итгэлтэй байна.

Дасгал 6. Зоригтой шийдвэр гаргасан мөчүүд

Хүн болгонд өөртөө зоригтойгоор шийдвэр гаргах мөчүүд байдаг. Яагаад ч юм, эргэн тойрны бүх юмс, таны мэддэг зүйлс бүгд танд хүчтэй нөлөөлөөд үүнийг хийх нь хамгийн зөв гэж шийдэл гаргадаг үеүд хүн болгонд их багаар байдаг. Хамгийн гол нь тэр үеүдээ бид чухалчлан авч үзэж, өөрийгөө тийм зоригтой шийдвэр гаргаад байна гэж огт анзаардаггүй. Эргээд харахад энэ зоригтой шийдвэрүүд л өнөөдөр таныг яг энэ мөчид яг энэ гайхалтай цаг үе дээр ирэхэд хүчтэй нөлөөлсөн байдаг. Энэ дасгал бол таныг өөрөө өөртөө зориулж шийдвэр гаргасан мөчүүдээ тодруулж өөрийгөө хэн бэ гэдгээ илүү баттайгаар таньж сурахад зориулагдлаа.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн том шийдвэр юу вэ? энэ шийдвэр одоо таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
  3. Бэрхшээл ба Боломж подкаст 19, Хэрхэн шийдвэр гаргаж сурах вэ? нэртэй подкастыг сонссон уу? сонссон бол сэтгэгдлээ хуваалцаарай

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »