Blog

HomeMoney MindsetMMM1L16. Үнэ Цэнэ – Хүний 6 Эрэлт Хэрэгцээ

MMM1L16. Үнэ Цэнэ – Хүний 6 Эрэлт Хэрэгцээ

ҮНЭ ЦЭНЭ

Үнэ цэнэ гэдэг маань үнэндээ таны дотроо үнэлж явдаг, чухалчилж үздэг, амин чухал хэрэгцээтэй гэж бодож байгаа зүйл мөн эсэхийг л хэлж байгаа юм. Хэрэв танд ирсэн мэдээлэл амин чухал хэрэгцээтэй асуудалтай хамааралтай бол та илүү анхаарлаа хандуулна гэсэн үг.

Таны дотоод эрэлт хэрэгцээнд хамааралтай үнэхээр зайлшгүй чухал бол та мэдээж ямар нэгэн үйлдэл хийнэ. Гэтэл таны амин чухал үнэ цэнэтэй зүйлсэд огт хамаагүй бол та тоохгүй өнгөрнө шүү дээ. Үнэ цэнэ шүүх шүүлтүүр маань бас таны хандлагад нөлөөлж таныг өөрчилж байгааг ч та харж авсан байх.

Үнэ цэнэ бол бодит бие хэлбэргүй тодорхойлолт үгээр тодорхойлогддог. Жнь, Гэр бүл, эрүүл мэнд, аз жаргал, сэтгэл ханамж, нэр хүнд, эрх чөлөө гэх мэт.

Та юуны төлөө үүнийг хийж байна гэж асуухад, Гэр бүлийнхөө төлөө, Эрүүл мэндийн төлөө, Аз жаргалын төлөө, Амар амгалан (Аюулгүй тайван) амьдралын төлөө гэх мэтчилэн хариулдаг шүү дээ.

Хэрэв танд чухал гэж бодож, үнэ цэнийг нь ойлгож мэдэж хайж байсан мэдээлэл орж ирвэл та маш чухалчилж, хурдан шуурхай хариу үйлдэл хийх магадлалтай. Жишээлбэл, Үнэтэй брэндийн хайж байсан юм чинь маш хямд үнээр, дахин хэзээ ч ийм боломж олдохгүйгээр байгаад, хүмүүс булаацалдаж авч байвал та өөрийн эрхгүй тэр үнэ цэнэтэй зүйлээ олж авах гэж хөөцөлдөж эхэлнэ.

Гэтэл эсрэгээрээ танд огт хэрэггүй юм шиг зүйлс эсвэл таны дургүй юмны талаар яригдвал та дурамжхан, тоомжиргүй, бараг л үгүйсгэж, татгалзсан маягтайгаар хүлээж авна. Тухайн Үнэ цэнэ гэдэг маань тухайн мэдээлэл таны хувьд хэр чухал вэ гэдгээс маш их шалтгаална.

Жишээлбэл, хүн таныг үхэх гээд хэвтэж байхад амийг тань аврахын тулд ийм эм тан уу гэвэл та ямар ч үнээр хамаагүй, гуйлга гуйж уйлж дуулж байгаад ч хамаагүй амьд үлдэхийн тулд тэр эм танг л өөрийн болгохын тулд хамаг хүчээ дайчилж болзошгүй.

Мэдээж та амьдрал, амьд явах нь ямар чухал юм бэ гэдгийг үнэлдэг, амьдралын үнэ цэнийг мэдэрдэг, аминдаа хайртай бол л энэ эмийг худалдаж авна.

Гэтэл та амьдралыг үнэлдэггүй, амьдрал үнэ цэнэгүй чухал биш санагддаг, амьд яваад ч хэрэггүй юм байна гэж боддог, гутрангидуу үзэлтэй бол амийг чинь аврах эм байсан ч та тэгсгээд л “Эм уулаа ч эдгэхгүй биз” гэсэн хандлагаар хандаж, эмээ авсан ч уухгүй, тоохгүй өнгөрөхийг ч үгүйсгэхгүй. 

Бас нэг өөр талаас нь харвал, хэрэв та эрүүл саруул явж байхад чинь хүн таныг өвчнөөс сэргийлэх ид шидийн эмийг яг ижил үнээр заръя гэвэл та “Энэ талаар дараа л болъё” гээд тоохгүй өнгөрч болзошгүй. Эсвэл та өөрийн мэдэх хэн нэгэн өвчтэй хүний талаар бодож тэр хүнд тус болохын тулд бас нэгэн өөр төрлийн чухалчлах шаардлагатай шалтгааныг олж харахыг ч үгүйсгэхгүй. Ялгаа нь танд яг одоо энэ мөчид энэ асуудал үнэхээр чухал, үнэ цэнэтэй юу үгүй юу гэдгээс шалтгаалж та өөр өөр хариу үйлдэлүүд хийж байна.

Дээрх жишээнээс харахад бүгд танд энэ мэдээлэл чухал уу үгүй юу? Та энэ асуудлыг чухалчилж, үнэлж үздэг эсэхээс л шалтгаалж өгч байгаа боломжийг, мэдээллийг, нөөцийг ашиглах эсэхээ шийдэж байна шүү дээ.

Би таныг энэ хөтөлбөрт оролцох явцад олон ажил танд тулгарна. Хэрэв танд тв-ээр гоё кино гарч байдаг, гэтэл онлайн хөтөлбөрөөр бизнесийнхээ асуудалыг шийдэх 2 ын алийг нь сонгох вэ? Бизнес тань хамгийн чухал гэж бодож байгаа бол та киног дараа нь үзэхээр шийдвэр гаргана.

Гэтэл санхүүгийн, гэр бүлийн асуудлууд гарч ирэхэд та бас л шийдэж чадахгүй атлаа кино үзээд киногоо бүх ажлуудын өмнө тавиад сууна гэвэл таны амьдралд юу нь чухал, юу нь чухал биш билээ гэдэг дээр ухаалаг сонголт хийж сураагүй байна л гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, та өөрийн амьдралынхаа ирээдүйн чиглэлд бүрэн хариуцлага үүрэхийн чухлыг, магадгүй өмнөө яг одоо тулгарч буй шаардлагатай асуудлынхаа ач холбогдол, үнэ цэнийг тархиндаа ухамсартайгаар тунгааж бүрэн хөгжүүлж амжаагүй учраас сонголтоо өөр өөрөөр хийж байна.

Нөгөө талаар хэрэв таны амьдралын үнэ цэнэтэй чухал зүйлсүүд урьдчилан боловсрогдоогүй, таны хувь хүний мотиваци өдөөлт нь амьдралын чухал үнэ цэнэтэй чухал асуудал, мэдлэгтэй чинь авцалдаж өгөөгүй бол та өөрийн сонголтыг огт бодохгүйгээр яг өмнөө байгаа мэдээллийн хэмжээнд л тулж шийдвэр гаргах дадалд автах юм.

Нөгөө талын та өөртөө чухал гэж бодсон зүйлсээ бүх ажлуудаасаа урьдчилан хийхийн тулд өөртөө үнэ цэнэтэй чухал зүйлсээ ялган тодруулж, түүнийгээ юугаараа чухал болохыг, хийхгүй бол ямар хор хохирол гарз учрах болохыг, хийвэл ямар үр ашиг, шагнал ирэхийг сануулж ятган үнэмшүүлэх тусмаа та ямарваа нэгэн нөхцөлд хамгийн чухал гэсэн зүйлсээ дор нь таньж зөвхөн түүндээ л оюун ухаан, цаг хугацаагаараа хөрөнгө оруулж эхлэх нь гайхалтай. Бидний оюун ухаан таныг юуг чухал гэж харж байна, түүнийг л хийхэд төвлөрч ажиллаж чаддаг.

Хэрэв та үнэ цэнэтэй зүйлээ ялгаад таниад сурчихсан, бас үнэ цэнэтэй сонголтуудыг байнга хийдэг болсон бол тав тухтай нөхцөл байдлыг санхүүгийн хувьд ч, гэр бүлийн хувьд ч бүрдүүлэх боломжийг бий болгож болох юм. Та өөртөө яг одоо юу нь чухал, юу нь чухал биш билээ гэдгийг энэ завшаанаар бодоод чухал бус ажлуудаа хийхгүй байх сонголтыг хийж сурвал танд гайхалтай эерэг нөлөөг үзүүлж эхлэх болно.

Үнэ цэнээ мэдэхгүй, юуны төлөө, юуг чухалчилж, яагаад тухайн төрлийн мэдээллийг ялган салгаж сонсохоо мэдэхгүй бол бид өөрт байгаа цаг, мөнгө, энерги эрч хүчээ ирээдүйд хэрэгцээгүй үнэ цэнэгүй зүйлс дээр гарздах аюултай.

Нөгөө талаар та өөрийн хүсээгүй, хүсч байгаа эсэхээ мэдэхгүй түр зуурын сэтгэл ханамж авчирсан чухал бус зүйлсийн төлөө үрэн таран хийнэ гэсэн үг. Үнэ цэнээ таниад мэдээд эхэлсэн үеэс та гаднаас орж ирсэн тэр мэдээллүүдийг аль нь чухал, аль нь танд чухал биш эсэхээ зөв сонгож ялгаж салгаж сурна гэсэн үг.

Үнэ цэнээ, юуг та хамгийн чухал гэж үздэг, яагаад эдгээр зүйлсүүд чухал гэдгээ мэдэж авч тодруулах нь таныг зорилготойгоор өдөр тутам зөв сонголт хийхэд тусална.

Бид танд 6 өөр төрлийн үнэ цэнэ, хүн төрөлхтний үнэт зүйлс болгон эрхэмлэж, амьдралын чухал эрэлт хэрэгцээг танилцуулсан.

  1. Тодорхой байх
  2. Олон төрөл байх
  3. Хайрын харилцаа
  4. Бусдаас онцгой байх
  5. Өсөлт
  6. Хувь нэмэр оруулах

Эдгээр 6 эрэлт хэрэгцээний эхний 4 хувь хүний өөртөө зориулж хүсдэг эрэлт хэрэгцээ. Харин сүүлийн 2 нь сүнслэг эрэлт хэрэгцээ гэж үздэг.

Хохирогч сэтгэлгээгээр амьдарч байгаа хүмүүс бүх зүйлд эргэлзэж манан будантай, стресстэж амьдардаг. Тэдэнд юмсыг тодорхой байлгахын тулд бусдаас шаардаж, нийгмээс аливаа юмыг бэлэнчилж, амьдардаг. Юм нь тодорхой биш учраас түүнийгээ тодруулахын тулд ирээдүйгээ эрж хайж, өөрийгөө хэн гэдгээ тодорхойлох гэж эрэлт хийж, амьдралынхаа учир утгыг тодорхойлох гэж хичээдэг.

Хохирогч сэтгэлгээтэй хүмүүс бас нэгэн төрлийн зовлонд автаж амьдахгүйн тулд өдөр тутмын амьдралаа сонирхолтой олон төрөл болгох гэж сэтгэлийн олон янзын хувирал ааш араншинг гаргадаг. Зугаа цэнгэл хөөж, садар самуун эр эмийн харилцаанд өртөж, уурлаж бухимдаж хүчирхийлэл үйлдэж, хүчирхийлэлд донтож дахин дахин хүнд зовлонтой байдалдаа өртөх орчин нөхцлүүдийг ч бүрдүүлдэг, гомдсондоо хохирогч царай гаргаж бусдын анхаарлыг татах гэж жүжиг тоглох гэх мэт.

Би танд энд сөрөг талаас нь сая хэллээ. Эерэг талаас нь ч бас эдгээр эрэлт хэрэгцээнүүд ашиглагддаг. Эдгээр 6 эрэлт хэрэгцээний аль 2-ийг нь бусдаас нь илүү чухалчилж авч үзнэ тэр хэмжээгээрээ таны амьдралыг харах үзэл бодил, баримтлал, хийх арга барилууд өөр өөр байдаг.

Би таныг Өсөлт, Хувь нэмэр оруулах гэсэн сүнслэг 2 хэрэгцээг л хамгийн үнэ цэнэтэй чухал болгон амьдралынхаа хэв маяг баримтлалыг шинэчлэхийг санал болгож байна. Хэрэв та тэгж чадвал, бусад 4 хувийн эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц сэтгэл хангалуун амьдралыг бүтээж чадах ид шидтэй.

Та өөрөө өсөж хөгжихийн тулд байнга хичээдэг, нийгэмдээ хэрэгцээтэй хувь нэмэр болохуйц зүйлс дээр оюун ухаанаа дайчилж эхлэх мөчөөс таны бодож төлөвлөж байсан бүх зүйлс тодорхой болж, та маш олон янзын сонирхолтой адал явдалын амьдралын ид шидийг нээгээд зогсохгүй, гэр бүлийн, хамт олны, нийгмийн хайр хүндэтгэлийг хүлээж, түүгээрээ та бусдаас онцгой хийсэн бүтээсэн, өөрийн гэсэн үзэл бодолтой, чадварлаг хүн болохоо мэдэрч сэтгэл хангалуун амьдрах болно.

Гэр бүлийн хүнтэйгээ ч бас, зэрэгцэн өсөж, гэр бүлийнхээ төлөө хамтдаа хувь нэмэр оруулж ажиллаж амьдрах нь таны амьдралыг гайхалтай тухлаг орчин нөхцлийг бий болгож, хайрын нандин итгэл хүндэтгэлтэй нөхөрлөлүүдийг ч бүтээх болно.

а. Та юу хүсч байгаагаа мэдэж ав. Юу хүсч байгаагаа маш тодорхой мэдэж ав. Хүсч байгаа зүйлсээ мэднэ гэдэг нь таны хувьд юу чухал билээ гэдгээ мэднэ гэсэн үг шүү дээ. Яагаад, юуны учраас, ямар шалтгаанаар энэ зүйлийг хүсч байгаа гэдгийг өөрөөсөө лавлан асууж шударга хариулт олж ав. Ихэнх хүмүүс юу хүсч байгаагаа тодорхой мэддэггүй.

Яг юу хүсээд байгаагаа мэдэхгүйгээр гадна болж байгаа асуудал, нөхцөл байдлуудыг л давтан давтан өөртөө хэлж, хүсэхгүй зүйлсээ л харж, бухимдалаа илэрхийлдэг. Та юу хүсч байгаагаа мэдэх юм бол таны оюун ухаан тухайн төрлийн зүйлийг олон мянган мэдээлэл дундаас дорхноо таньж чаддаг.

б. Танд юу нь хамгийн чухал вэ? гэдгээ тодруул. Өөрийнхөө өдөр тутам хийдэг үйлдэлүүдээсээ яг юуны төлөө, юу нь чухал гэж энэ зүйлийг би хийдэг вэ? гэдгээ асуугаарай. Өөртөө үүнийг хийхгүй бол юу болох вэ? гээд асуугаад үз. Дээр миний дурьдсан 6 эрэлт хэрэгцээний алийг нь бүрдүүлэхийн тулд та тухайн үйлдэлийг хийх ёстой гэдгээ тодруул. Үүнийг Өсөлт эсвэл Хувь нэмэр оруулах эрэлт хэрэгцээнд хамааралтай эсэхийг нь өөрөөсөө шалгаад асуугаад үзээрэй. Энэ нь таны оюун ухаанд явж буй зарим мэдээллүүдийг хоорондоо авцалдуулж цоо шинэ нөөц бололцоонуудыг холбож хооронд нь зангидахад тусална.

в. Хүрэхийг хүссэн зорилгодоо тохируулж мэдээлэл боломжуудыг хай. Таны тархи таныг ухамсартайгаар чиглэл комманд ирэхийг л хүлээж ажилладаг. Та өөртөө ямаршуухан зорилгод хүрэхийг хүсч байна, түүнийгээ оюун санаагаараа төсөөлж тодруулах тусам, тухайн төрлийн мэдээлэлүүдийг таны тархи сэтгэн олж, тэдгээрийн эргэн тойронд бий болж буй боломжуудыг таньж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, та зөвхөн өөртөө чухал гэж үзсэн зорилгодоо тохирсон хэмжээний мэдээллүүдийг илүү сайн хүлээн авч боловсруулж, боломжуудыг илүү хүчтэйгээр таньж холбож чадна гэсэн үг.

Дасгал 7. Хүний 6 эрэлт хэрэгцээ

Бүх хүн төрөлхтөн эдгээр 6 эрэлт хэрэгцээг ямар нэгэн аргаар нийцүүлдэг.

Эерэг хэлбэрээр ч үүнийгээ илэрхийлдэг, сөрөг хэлбэрээр ч үүнийгээ илэрхийлдэг.

6 өөр төрлийн хүний эрэлт хэрэгцээ байдаг ч ихэвчлэн эдгээрийн 2-ийг нь бусдаасаа илүү ихээр үнэлж тэдгээрийг бүрдүүлж амьдардаг.

Тодорхой байхыг эрмэлздэг хүн, Тодорхойгүй байхыг хүсдэг хүн 2-ын хийдэг үйлдэл, хандлагууд өөр өөр.

Бусдаас онцгой өөр байхыг хүсдэг эрэлт хэрэгцээтэй хүн, хайрын харилцаа хүсдэг эрэлт хэрэгцээтэй хүнээс шал өөр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сэтгэдэг.

Та өөрийнхөө ямар эрэлт хэрэгцээг илүү чухалчилж бүрдүүлэхийг зорьдогийг мэдэх нь, таны сэтгэлгээний цар хүрээг тэлэхэд маш чухал нөлөөтэй.

ДАСГАЛАА ХИЙХ ДАСГАЛЫН PDF ФАЙЛАА ТАТАЖ АВАХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийнхөө хамгийн үнэ цэнэтэй зүйлээ тодорхойлсон уу?
  3. Та өнөөдөр өөрт илүү чухал зүйлдээ цагаа зарцуулах шийдвэрийг гаргаж чадаж байна уу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »