Blog

HomeMoney MindsetMMM1L17. Арга барилаа өөрчлөх нь

MMM1L17. Арга барилаа өөрчлөх нь

АРГА БАРИЛАА ӨӨРЧЛӨХ НЬ

Одоо бүгдээрээ хүн яагаад, яаж хэлдэг ярьдаг үлгэрээ өөрчилдөг, өмнөө байгаа боломжуудыг, бүүр тухайлбал энэ хөтөлбөрт өгсөн зааварчилгаа, арга стратегийг таныг ашиглахад нөлөөлж болдог үндсэн өөрчлөлт хийх цэгийг одоо ярилцъя.

Үүнийг мэдсэнээр та жинхэнэ өөрийн амьдралын чиг хандлагыг өөрчлөх аргаа суралцах болно. Мэдээж үүнийг мэдэхгүйгээр бид урьд өмнө ярьдаг байсан нөгөө л тайлбар шалтгаа яриад, амжилтанд хүрэхэд хэрэгцээтэй алхмаа хийхгүй шүү дээ. Маш чухал.

Энэ стратеги бол миний хүндэлж явдаг менторуудын нэг Тони Роббинсийн заадаг арга техник байгаа юм. Тэрээр дэлхийн хамгийн өндөр чадварлаг дасгалжуулагч тул түүний арга барилуудыг би энэ хөтөлбөртөө нилээн сайн дэлгэрэнгүй тайлбарлаж танд ойлгуулж өгөх нь таныг 1000 дахин үйлдэл хийж байж ойлгож авах зүйлсийг 1 удаа сайн ойлгож амжилтандаа шууд ашиглах боломжтой болгох юм. Тиймээс энэ хөтөлбөрт оруулсан зарим техникүүд таны тархины потенциал оюун ухааны хүч чадлыг хэд дахин өсгөж, маш өндөр ур чадвар олж авахад зориулагдсан байгаа.

Түүний заадаг арга барилуудыг Монголчуудад ойлгуулах гэж тайлбарлаад хэлэхээр та эхлээд сайн ойлгохгүй, тэр бүр өөрийн амьдралдаа шууд ашиглаж чадахгүй юм шиг танд санагдаж магадгүй. Учир нь бидний урьд нь мэддэг байсан мэдлэг, ойлголтуудыг түүний заадаг арга барилууд эрс тэс өөрчлөлт хийхийг шаардаж магадгүй, зарим нэг таны итгэл үнэмшлийг өөрчлөхийг шаардаж магадгүй. Гэхдээ та шалтаг огт тоочихгүйгээр энэ бүхнийг ойлгох гээд оюун ухаанаа төвлөрүүлээд өгвөл удахгүй миний хэлж ярьж байгаа зүйлсүүдийг нилээн ойлгож аваад зогсохгүй, амьдралаа цоо шинэ өөр өнцгөөр харж сэтгэлгээ чинь өөрчлөгдөх учиртай.

Танаас энэ бүхнийг хэрэгжүүлэхэд ердөө л анхаарлаа маш сайн төвлөрүүлж, үнэхээр энд хэлж байгаа зүйлс л таны өмнө тулгараад байгаа асуудлуудыг ойлгож зөв ашиглаж зохицуулж сурахад гарах гарц мэт амьсгаагаа барин байж сонсохыг л шаардаж байна. Энэ байдал чинь та бидний өмнө нь яриад байсан Хандлага, Үнэ Цэнэ, Итгэл үнэмшил, Санах ой, Үг хэл зүй, Шийдвэр, Мета програмаа үр дүнтэй зэрэг өөрчлөлтүүдийг хавсран ашиглахыг л хэлээд байгаа юм шүү дээ.

Дээр дурьдсан эдгээр дотоод шүүлтүүрийн 10 хүчин зүйлс бүгд тус тусдаа чухал. Аль нь ч таны тархинд, таны далд ухамсарт нөлөөлж өдөр тутам эргэлддэг мэдээллийг өөрчлөх, цаашилбал амьдралаа өөрчлөхөд хүчтэй нөлөөлж чадна. Энд бид эдгээр 10 зүйлсийг зөвхөн нэгийг нь, таны гарын дор ашиглахад хамгийн хялбар цаашилбал таны амьдралыг цаашид нь хөгжүүлэхэд нөлөөлж чадах тэр цэгийг л олж хатгая.

Тони Роббинсийн хүний амьдралыг өөрчлөхийн тулд хамгийн их ашигладаг арга бол бидний өмнө суралцсан хүний тархинд нөлөөлдөг 10 хүчин зүйлсийн нэг Байр байршил.

Хүний тархинд дотоод ертөнцдөө ярьдаг яриаг өөрчилж болохуйц арга бол ердөө л та өөрийн бие махбодийн, сэтгэлзүйн байр байршлаа өөрийн хүссэнээрээ өөрчилж сурах асуудал юм.

Та ямар ч амжилттай байсан хамаагүй, ямар ч хэцүү амьдралыг туулж байсан хамаагүй, бид хэвийн өдөр тутмын байр байршил дээр байх үедээ бид айдастаа хөтлөгдсөн хандлагыг илэрхийлсэн тайлбар, үлгэр ярьдаг.

Тэр нь бидний далд ухамсарт нийгэм, орчин нөхцлийн байдлаас шалтгаалсан асар их хэмжээний сөрөг мэдээлэл өдөр тутам бидний тархинд гаднаас дайралт хийдгээс гадна, дотоод далд ухамсарт ямар их хэмжээгээр хадгалан үлдсэнээс асар их шалтгаалдаг.

Тийм учраас бид шалтаг тоочиж байна гэж хэлүүлэхийг хүсдэггүй ч, хүссэн хүсээгүй бид юу боломжтой, юу боломжгүй вэ гэдэг талаар олон янзын тайлбарыг өөртөө тайлбарладаг. Энэ нь ихэвчлэн өөрийн жинхэнэ чадварыг үгүйсгэсэн, бага зэргийн болгоомжлол, шүүмжлэл анализ хийсэн шинж хэлбэрээр гарч ирдэг.

Өөрөөр хэлбэл, бидний тархинд өдөр болгон эргэлддэг мэдээллийн маш их нь “Ингэхгүйн тулд ингэх ёстой”, “Ийм байхад боломжгүй болохоор би ингэхээс өөр аргагүй”, “Ингэхгүй л бол энэ асуудал болохгүй байна” гэх мэтийн торонд орсон шувуу мэт, янз янзын бодлын ээдрээтэй гарахын ч аргагүй бэрхшээлийн торон хэлхээ үүсгэж эхэлдэг.

Хэн иймэрхүү бодол бодчихоод түүнийгээ шалтаг тоочиж байна гэж хэлэхийг хүсдэггүй. Тухайн хүний хувьд байж байгаа бүх боломжоо ашиглаж байгаа юм шиг л санагддаг. Харамсалтай нь энэ бодлууд бол бидний айдсандаа дарагдсан байх боловч жинхэнэ үнэнийг дарж нуусаар байдаг. Бид нөгөө үгээр хэлбэл өөрийгөө байнга хуурч, худлаа дүрэм боловсруулж, тойруу аргаар үлгэр ярьж байдгаас ч анзаардаггүй.

Одоо тэгвэл би таныг өөртөө жинхэнэ үнэнийг хэлж сурах ухамсрыг өөрийнхөө чадвартай гэдгийг мэдсээр байж хорьж цагдаж хойшлуулж байдаг тэр л ухамсартай шийдлийг гаргаж сурахад тань танд урам ухаан хайрлахыг зорьж байна.

Бидний бодол ярьдаг үг, тайлбарууд цагаас цагт өөрчлөгдөж байдгийг та анзаарсан байх. Бид заримдаа “өө амархан, наадхыг чинь дор нь хийчихнэ, би чадалгүй яадгийн, ядах юу байдаг юм бэ!” гэх мэтийн үгийг хэлж юмыг дор дор нь барьж аваад гараасаа гаргаж чаддаг атал, зарим нэг өдрүүдэд яг ижилхэн юмыг бодохоор л залхуу хүрч, “яаж хийнээ, миний тархи өнөөдөр ажиллахгүй байна, би нэг л биш, энэ чинь тийм амар ч юм биш, яагаад гэвэл ийм тийм юм нь хангалтгүй учраас, энийг хийхэд боломжгүй, цаг их орно, хүн хүч дутагдана” гэх мэтийн юу эсийн шалтаг тоочдог. Яг адилхан асуудал дээр шүү дээ.

Бид сэтгэлийн хөдөлгөөнөөсөө шалтгаалж, тухайн өдрийн байр байдал, оюун ухаан тархиндаа өрнөх мэдээллүүдийг сонгодог. Хүн сэтгэлийн амьтан ч гэж хэлэх нь бий. Үнэндээ үүний ард ердөө л маш энгийн аргаар таны өөрийн удирдлага, хяналтанд байдаг маш энгийн арга л нуугддаг байна.

Айдас, бэрхшээлээс зайлсхийсэн хязгаартай мэдрэмжээр хийсэн арга үйлдэл стратегиуд амжилтанд хүрэхийн төлөө бус айдсаас зайлсхийхийн төлөө хийж эхэлдэг. Энэ бол тухайн хүний өмнө бэлэн байгаа нөөц бололцоо стратегиудаас зөвхөн тухайн айдсандаа л хамааралтай хэсгийг л авч ашигладаг.

Гэтэл сэтгэл өөдрөг явдаг сэтгэлзүйн байнгын байр байршил илэрхийлдэг хүний энергийн хэмнэлтэй хүний сонгож хэрэглэж байгаа үгний сонголтууд, хандлага харьцангуй өөр байдаг. Байр байршлаасаа шалтгаалаад хэлдэг үлгэр, тайлбарууд, үг өгүүлбэрээ ч бас өөрчилж биеийн байршилдаа тааруулж хэрэглэдэг. Нэгэнт тийм үг хэлээд яриад ярьдаг тайлбараа өөрчилсөн л бол түүндээ тохирсон стратеги арга барилаар баримталж үйлдэл хийж эхэлдэг.

Та зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зоригтой сэдэл төрсөн байршилд байх үедээ ярьж хэлж байгаа үг тань илүү хүчтэй, хэнд ч бууж өгөхөөргүй хүчтэй, өөртөө урам зоригтой байр сууринаас ханддаг.

Байр байршлыг бол та маш хялбархан өөрчилж болно. Та нуруугаа цэх бариад, хөлдөө зай аваад, гүн амьсгал аваад зогсоод үз. Толгойгээ дээш өргөөд, харцаа төвлөрүүлээд үз. Та эрч хүч энерги мэдэрнэ, магадгүй та илүү өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Энэ байр байршил дээрээс таны амнаас гарах үг ч, тархинд бодогдож байгаа бодол ч бас илүү өөдрөг болж өөрчлөгдөхийг та анзаарна.

Өөрийн эрхгүй “Би өөртөө итгэлтэй байна”  гэж хэлж буй мэт сэтгэгдэл танд төрнө. Таны өмнө байгаа юм бүхэн боломжтой юм шиг итгэл төрж эхэлнэ. Энэ сэтгэлзүйн байр байршил дээр байхад таны анхаарал төвлөрч, таны хэн бэ гэдэг мэдрэгдэж, сэтгэл догдлом ирээдүй тань нүдэнд харагдаж, бахархал мэдрэхэд амархан байгаа биз?

Төсөөлөл зураглал дээрээ үндэслэж бид сэтгэлзүйн ямар нэгэн байр байдал бий болгож эхэлдэг. Сэтгэл зүйн зан төлөв, чанартайгаа уялдаатай хэлбэр байдлаа баримталж, бие физиологийн үйлдэл хөдөлгөөнийг хийх мэдээлийг шилжүүлдэг.

Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнтэйгөө авцалдаж хариу үйлдэл хийхэд нөлөөлдөг. Тухайлбал, уурлах үедээ хөмсгөө зангидаж, дуугаа хурааж, эсвэл зүрх нь хүчтэй дэлсэж хурдан хурдан хөдлөх гэх мэт…

Бид дараагийн модуль дээр таны сэтгэлийн хөдөлгөөний талаар бага зэрэг ойлголтууд өгөх бөгөөд үүний ачаар та өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний таньж хэрхэн өөрчлөлт хийх талаар бага сага аргууд суралцах болно.

Та толгойгоо гудайлгаж суучихаад онигоо ярих гээд үз. Ярих гэж оролдож байгаа онигоо чинь хүртэл утга учиргүй сонсогдоно. Гэтэл та оронд нь босож зогсож байгаад биеийн байр байршлаа өөртөө хамгийн чөлөөтэй байршилд байлгаж байгаад онигооныхоо гол дүрд орж хувираад ярьвал илүү амттай, илүү хүчтэй нөлөөтэйгөөр сонсогчдынхоо сэтгэлд хүрч нөлөөлж чадна.

Хэрэв та аз жаргалтай бол бүх юм боломжтой санагдана. Таны ярьж хэлж буй үг, таны өөртөө хэлдэг юм бүхэн, бусдад нөлөөлөх чадвар ч өндөрсдөг. Та агрын дор байгаа бүх боломжуудыг дор дор нь ашиглаж, санаандаа орж ирсэн бүхнийг хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Энэ хөтөлбөрт өгсөн бүх арга барил хэрэгслүүдийг хэрэгжүүлэх алхам хийж, амжилтанд хүрэх бүх л боломжуудыг өөрийн гараар бий болж байгааг харж бахархах болно.

Та зоригтой, зорилготой, тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй байдлыг өөртөө бий болгох тэр мөчүүдэд бүх юм боломжтой гэдгийг нотолж түүнийхээ үр дүнг гаргахаар зүтгэх болно.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Суралцсан зүйлээрээ дамжуулж таны одоо, хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?
  3. Та сэтгэлзүйн байр байршлаа хүссэнээрээ өөрчилж чадаж байна уу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »