Blog

HomeMoney MindsetMMM1L18. Байр байршлаа өөрчлөх нь

MMM1L18. Байр байршлаа өөрчлөх нь

Байр байршлаа өөрчлөх аргууд

Ядарсан байдалтай сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлж хүний харц доогуур, мөр сул, булчин сул, хөмсөг зангидаастай, дуу сул, хөдөлгөөн удаан, амьсгал сул гэх мэтийн шинж тэмдэгүүдийг илэрхийлдэг. Гэтэл аз жаргал мэдэрч яваа сэтгэлийн хөдөлгөөний байршил илэрхийлж байгаа хүний нүд нь гялалзаж, харц дээгүүр, мөр нь, нуруу нь цэгц, булчин чанга, хөдөлгөөн хурдан, дуу хоолойны өнгө аяс хурдан, чанга, эрчимтэй, алхаа хөнгөн гэх мэтийн шинж тэмдэгүүдийг хэлдэг.

Уурлах үедээ хөмсөгөө зангидаж, дуугаа хурааж эсвэл зүрх хүчтэй дэлсэж хурдан хурдан хөдлөх гэх мэт үйлдэлүүд бүгд л агшин зуурт таны тархинд боловсрогдож гарч ирсэн мэдээлэл сэтгэлийн хөдөлгөөнөөр дамжин бие махбодиор тань илэрхийлэгдэж гарч ирж байна гэсэн үг.

Ядарсан байдалтай хүний ярьж байгаа өнгө аяс, үгний сонголт түүнийгээ дагаад өөрчлөгддөг. Ядарсан хүний гарт хүрз атгуулахад юмыг хурдан хийх магадлал бага. Ядарсан хүнд хичнээн гоё боломжуудыг ярьж тайлбарлаж өгсөн ч тэр хүн тэр боломжуудыг авч ашиглахгүй байх магадлал өндөр.

Яг ийм байр байршилд байнга байж стресстсээр байгаад дадсан хүнд ийм гоё боломж байна, одоо ингэ тэг гээд бүх арга стратегийг нь заагаад өгсөн ч тэр хүн өөртөө байгаа нөөц бололцоог бүрэн ашиглаж чадахгүй цалгардуулах нь энүүхэнд. Байр байршил үүгээрээ маш хүчтэй.

Та бидний өдөр тутмын сэтгэлзүйн байр байршил энергийн хэмнэлээс шалтгаалж бид огт өөр төрлийн ойлголтыг хүлээн авч өөртөө шингээж ойлгож эхэлдэг.

Бие физиологи.

Таны бие махбодийн энерги таны тархинд асар их мэдээлэл өгдөг. Бие чинь хаа нэг газартаа зовиуртай, толгой чинь өвдөөд, нойр чинь хүрэхгүй, идсэн хоол чинь шингэж чадахгүй, бие чинь хүнд оргиод байвал таны тархинд бүх юм хэцүү юм шиг л мэдээлэл цацах нь ойлгомжтой.

Бие физиологи энерги мэдрэгдүүлж, бие хөнгөн бол, сэтгэл сэргэг эрч хүч биднээс цацарч байдаг шүү дээ. Бид хичнээн амжилтанд хүрэхийг хүсч байвал бие маань өвдөөд, ядраад байвал цаана л хүч чадал саараад бүх юм хэцүү санагдана шүү дээ. Таны биеийн энерги амжилтанд хүрэхэд их нөлөөлдөгийг шалтгаан тэр.

Бие махбод бидний потенциалыг өсгөж өгдөг шүү дээ. Нөгөө талаар бид бодол оюун ухаанаараа бие махбодоо удирддаг. Таны оюун ухааныг өөрчлөхийн тулд бие физиологийн биеийн хөдөлгөөний үр дүн бас эсрэг чиглэлдээ асар хүчтэй нөлөөлдөг.

Хэрэв та тогтмол фитнест явдаг, биеийн тамирын дасгалаар хичээллэдэг гүйдэг бол таны тархинд боловсрогдож байгаа мэдээллийн чанар чансаа хөдөлгөөн ч хурдасч асар хүчтэй үр бүтээмжтэй болж хувирдаг.

Тийм ч учраас, бүтээлч хүмүүс, бие махбодио тордож бие физиологийн үйлдэлээ өөрчилж, бие махбоддоо оруулж боловсруулж буй хоол хүнсний боловсруулалт, идсэн хоол хүнсний хоорондох бодисын солилцоондоо анхаардаг нь нууц биш юм.

Хэрэв таны залхуу хүрээд байвал хэдэн минут гүйгээд дасгал хийгээд, эсвэл жаахан бүжиглээд үз. Таны сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөж, хийхээс залхуу хүрээд байсан аргаа олохгүй байсан асуудлынхаа хариултуудыг олоход дөхөмтэй, таныг өөдрөг үр дүн бүтээмж бий болгоход нөлөөлж эхлэх болно.

Тархи, оюун ухаанаа сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд биеэ торд. Таны бие хүнд бол та юу ч хийхийг хүсэхгүй шүү дээ. Бие физиологиороо дамжуулж оюун ухаанаа хөгжүүл.

Таны бие физиологийн нөхцөл ямар байгаагаас шалтгаалж таны тархины ажиллагаа түүндээ тохирсон мэдээллийг татаж ярих ярианд чинь хүртэл өөрчлөлт ордог. Үүнийг бид хэзээ ч дутуу үнэлж болохгүй.

Эрүүл бие физиологийн төлөө та хөрөнгө оруулалт хийх ёстой.

Гүн амьсгал авах. Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол хүчилтөрөгч гэдгийг та бид бүгд мэднэ. Хүчилтөрөгчгүйгээр таны бие махбод хэдхэн хормын дараа л үхнэ.

Таны биеийн 70% нь ус байдаг гэж үзвэл таны биед 33% нь хүчилтөрөгч байдаг байна. Тийм ч учраас Барак Обамагаас авахуулаад дэлхийн алдартай улс төрчид, Холливудын оддууд бүгд өглөө босмогцоо дор хаяж 20 минут бясалгал хийж амьсгаа авдаг. Гүн амьсгал авч бясалгал хийж дадсан хүмүүсийн тархи сэтгэлгээгээрээ хүчтэй ялгараад зогсохгүй, урт наслахаас авахуулаад, олон янзын эерэг үр дүнг бий болгож чаддаг.

“Хангалттай сайн амьсгал авахгүй байх нь хүний биед өвчин зовиур үүсгэх асар том шалтгаануудын нэг юм.  Хэрэв надад хүний амьд явахад ганцхан л зөвлөмж өгөх боломж байвал, гүн амьсгаа авч сур гэж л би хэлнэ. Үүнээс илүү хүчтэй, илүү хялбар, илүү амьдралд ойрхон туршлага гэж хаана ч байхгүй. “ гэж Др Андрей Уэйл хэлсэн байна.

Ус уух, амьд хүнс хэрэглэх. Др Батманхэлидж Ираны улс төрийн хоригдол байх үедээ ямар ч хөдөлгөөн байхгүй, дасгал хийх боломжгүй жижигхэн өрөөнд хоол идвэл биед нь хор болно гэж бодсон учраас хоол идэхгүйгээр зөвхөн усаар амьдрахаар шийджээ.

Долоо хоног бараг хоол идэхгүйгээр зөвхөн усаар байна. Гайхалтай нь уусан ус нь биеийнх нь өлсгөлөн зовиурыг алга болгож байхыг анзаарчээ. Хатуу чанга дэглэмтэй жижигхэн хорионд байсан өрөөнөөс хэд хоногийн дараа гарч бусад хоригдолуудтай нийлжээ.

Нэг өдөр нэг хоригдол өвдөж, шоронгийн харуулууд хоригдолыг эмчилгээнд явуулахыг татгалзсан учраас хоригдолыг Др Батманхэлиджээс зөвлөгөө авахаас өөр аргагүй болжээ. Түүнд ямар ч эм тан байхгүй тул, өвчтөнд 2 аяга ус л уулгажээ. 3 цаг тутамд 2 аяга ус уулгаад 4 сарын дараа өвчин нь илааршиж, биед байсан хор нь шээсээр нь гарч явсан байна.

Энэ байдал Др Батманхэлиджийн сонирхолыг өдөөж тэрээр шоронд хоригдсон үлдсэн хугацаандаа усны талаар гүнзгий судалж эхэлсэн байна. 2 жил гаруй шоронд хоригдох хугацаандаа тэрээр 3000 гаруй хоригдолын төрөл бүрийн өвчин зовиурыг зөвхөн усаар эдгээсэн байна.

Сүүлд нь тэрээр АНУ улс руу гарч, эрдэм шинжилгээний газар ажиллаж энэ сэдвээ гүнзгийрүүлэн судалгаа хийж усыг зөвхөн эрүүл амьдрахад ч бус, өвчин эдгээхийн тулд ашиглаж болдог болохыг илрүүлсэн байна. www.watercure.com вэбсайтнаас энэ талаар дэлгэрэнгүй судалгаа, нэмэлт материалуудыг судлаарай. 

Биед чинь ус дутагдсан бол та стресстэж, ядарч, толгой өвдөж, нуруу өвдөж, жин нэмэгдэж, астомтой болж, харшилтай болж, цусны даралт өсч, мартагнах өвчинд нэрвэгдэх гэх мэтийн шинж тэмдэгүүд мэдэгддэг байна.

Амьд хүнс хэрэглэх. Бид бүгд ногоон ногоо, жимс идэх ёстой гэдгээ мэддэг. Таны энергийн түвшинд идсэн хүнс чинь асар их нөлөөлдөг. Амархан ядардаг, нойр хүрдэг, таргалалттай, шатаар өгсөхөд амьсгааддаг, өдөр бүр хүндэрч чаддаггүй бол хоол хүнс хүндэдсэнийх.

Ялангуяа таны идэж буй хоол шингэж чадахгүй нас ахих тусам бие тань хүнд ядрангуй санагдахад гайхаад байх юм байхгүй. Ялангуяа Монголчууд бид өөх тос, махан хоол, гурил гурилан бүтээгдэхүүн их иддэг тул насжилт харьцангуй доогуур байдаг гэдгийг дуулгах нь зөв байх.

Энэ сэдэв бол сүүлийн жилүүдэд улам хүчтэй хурцаар тавигдах ёстой асуудлуудын нэг байгаа. Ногоон шүүс, ногоон ногоо, жимсний орцыг өсгөж, мах, гурилан бүтээгдэхүүнийхээ орц хэмжээг бууруулах нь магадгүй илүү ухаалаг агаад, таны бие физиологит эерэг нөлөө өгөх болно.

Дасгал хийх. Энэ бол таны боие бодисын солилцоо, эрч хүч нэмэгдүүлэх гайхалтай арга. Дасгал хийдэг хүмүүс зөвхөн бие махбодийн эрүүл чийрэг бие бялдартай байгаад зогсохгүй, ажил мэргэжил дээрээ ч, сэтгэлгээгээрээ ч илт ялгарч ирдэг.

Дасгал хийх нь таны цусны эргэлтийг сайжруулж тархинд цоо шинэ эд эсүүдийг бүрэлдүүлж, сэтгэлгээний цар хүрээг тэлж өгдөг. Энэ бол эрдэмтдийн судалгаагаар нотлогдоод амьдралын чухал хэв маягийн нэг гэдгийг та сайн мэдэж байгаа.

Бие физиологио хөгжүүлэх олон янзын аргачлал, нөөц бололцоонууд байгаа гэдгийг та сайн мэдэж байгаа. Би энэ хөтөлбөрт зөвхөн цөөн тооны үндсэн чухал гэж үзсэн хэсгүүдийг л энд танилцууллаа. Энэ сэдвээр бид яриад л байвал яриад байж болохуйц маш нарийн зүйлсүүдийг дурьдаж болно. Мэдээж энэ хөтөлбөрийн зорилго маань энэ сэдвийг ингээд товчхон дурьдаад өндөрлөе.

Зан төлөв. Та бидний зан чанар, төрөлхийн авир араншин, тодорхой хэмжээний арга барил, үзэл бодол гэж нэгэн гайхалтай хэсэг зүйлс бий. Үүнийг бид сэтгэлзүйн олон жилийн судалгаан дээр үндэслэж тодруулсан байгаа. Бидний оюун ухаан яагаад зарим ааш авир, зан чанарыг илүү давуу түлхүү гаргадаг атлаа, зарим нөхцөлд тэс өөр хэлбэрээр гардаг талаар зан төлөв тодорхойлдог.

Бид энэ талаар бас бид бүхэл бүтэн Модулийг зориулж танд бэлтгэсэн байгаа. Таны төрөлхийн зан төлөв, аливаа мэдээллийг хэрхэн шүүж, дотоод шүүлтүүр хийх талаар зан төлөв тань асар их нөлөөтэй. Үүнийг яг одоо энэ хэсэгт задлан хэлэлцэж, зан төлөв бүхэн дээр тайлбарлахгүйгээр  “Модуль 2” хэсэг дээр илүү дэлгэрэнгүй ярилцая.

Та өөрийн зан төлөвөө ойлгоод авах нь юун дээр та юун дээр илүү авъяастай амжилттай ажиллаж чаддаг, чадварлаг гэдгээ мэдээд, хаанаа анхаарууштай, алдаа их гаргадаг, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой, яаж өөрийн ажлаа яаж зохицуулах нь танд тохиромжтой эсэхийг мэдэх гээд гайхалтай их боломж нөөц бололцоонуудыг нээх болно.

Та өөрийн зан төлөвийг ойлгоод  зогсохгүй, бусад хүмүүсийн зан төлөвийг ойлгоод тэдэнтэй яаж харилцвал тохиромжтой эсэхээ сонгож сурах нь таны гэр бүлийн харилцаанд ч, ажил мэргэжил, бизнесийн харилцаанд, цаашилбал таны бүх төрлийн салбарийн амжилтанд хүч өгөх нь дамжиггүй.

Дотоод шүүлтүүр зурган дээр ийнхүү нарийвчилж тайлбарласан маань таныг өөрийнхөө сэтгэлгээнд арай чөлөөтэй өөрчлөлт хийхэд нөлөөлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Эдгээр мэдлэгийг ашиглаж өнгөрсөн амьдралынхаа талаар, ялангуяа хувийн амьдралдаа сөргөөр нөлөөлөөд буй орчин, нөхцөл, ойлголтоо өөрчлөөрэй.

Гаднаас орж ирсэн мэдээлэл эдгээр шүүлтүүрүүдээр шүүгдэж гарсаны дараа таны дотоод ертөнцөд тодорхой хэмжээний зураглал төсөөлөл бий болж эхэлдэг. Үүнийгээ бид бодит байдал гэж боддог.

Заримдаа бидний бодит гэж бодож байгаа зүйл худлаа болохыг сүүлд нь мэддэг тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь яг үнэндээ та гаднаас орж ирсэн багахан хэмжээний мэдээллийг бүхэл бүтэн цогц орчин нөхцөлийг бүтээж түүндээ итгэж найддаг. Үүний ачаар бид болоогүй байгаа ирээдүйг илүү тодорхой болгож харж итгэл найдвараа эрчимжүүлж, ирээдүйдээ зорилго тавин ажиллах давуу талтай.

Бас нөгөө сөрөг тал нь болоогүй асуудлыг болсон мэт төсөөлөх ч тохиолдолууд олонтаа таардаг. Эсвэл байгаа байдлыг байгаагаас нь дордуулж төсөөлөх, байгаа байдлыг байгаагаас нь илүү сайжруулж харах нь бий. Би танд урьд нь ямар ч сайн газрын зураг байсан бодит амьдралд байгаа байдлаас зөрүүтэй байдаг гэж өмнө нь хэлж байсан шүү дээ.

Дээрх дотоод шүүлтүүрүүдийг ашиглаж та 1 секунтэнд орж ирсэн 2 сая гаруй жижиг мэдээллийн заримыг нь устгаж тоохгүй өнгөрч, заримыг нь өөр төрлийн хэлбэрт шилжүүлж, заримыг нь ерөнхий бусад мэдээлэлтэй хольдог.

Чухалчлан үзэх ёстой мэдээллийг тоохгүй анзаарахгүйгээр устгах нь ямар аюултай болохыг та одоо мэдэж авсан байх.

Болсон явдалыг болоогүй юм шиг өөрийгөө хуурч мартагнуулах гэж хичээх. Нэг хүний хийсэн үйлдэлийг олон хүн хийдэг юм шиг ойлгох.

Нэг удаа болсон явдалыг олон удаа байнга ийм явдал болсон мэт тархиндаа хүлээн авах. гэх мэтээр маш олон төөрөгдөлтэй ойлголтыг бид амьдрал дээр алхам тутамдаа хийдэг.

Тэглээ гээд бид буруу юм хийж байгаа гэсэн үг биш юм шүү. Би таны оюун санаа ямар гайхалтай их боломж, цар хүрээг нууж өөр хэлбэрт шилжүүлж байдаг агуу потенциалыг нээх аргуудыг эндээс олж харахад зориулж энэхүү мэдээлийг хуваалцаж байгаа юм.

Мэдээж яаж ашиглах нь таны хувийн сонголтоос шалтгаална. Тэгэхээр энэ дотоод шүүлтүүрийн энэ сонин онцлог байдлыг та өөрийн айдас, бэрхшээл, бодит байдлаас ойлгоод байгаа асуудлыг хэр өрөөсгөл байж болох агаад, таны мэдэж байгаа мэдээлэл таныг айлгах, санаа зовоох төдий л хуурмаг байж болох талаар мэдэж авлаа.

Оюун санааны энэ олон янзын зөрчилдөөн дотроос та юунд итгэхийг хүснэ түүнийгээ бүтээж болно гэдгийг олж харж болно. Хэрэв таны оюун ухаан сэтгэлгээний гогцоог тайлах арга нөөцүүдийг гаргаж баталж чадвал та зах зээлд хэрэгцээтэй маш олон янзын асуудлыг шийдэх боломжуудыг ч олж харж болно. Мэдээж үүнийг та бизнестээ ашиглаж болно.

Дасгал 8. Байр байршлаараа дамжуулж сэтгэлгээ тэлэх

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та бие физиологидоо ямар хөрөнгө оруулж байна вэ? сэтгэл санааг тань сэргээдэг ямар үйл хөдөлгөөнийг хийдэг вэ?
  3. Байр байршлаа өөрчлөх нь оюуны хөгжилд нөлөөлдөг талаар урьд нь ямар бодолтой байсан бэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »