Blog

HomeMoney MindsetMMM1L19. Сэтгэлгээ тэлэх 5 аргачлал

MMM1L19. Сэтгэлгээ тэлэх 5 аргачлал

СЭТГЭЛГЭЭ ТЭЛЭХ 5 АРГАЧЛАЛ

За одоо энэ модулийнхаа төгсгөлийн хэсэгт бид таны тархинд болж өрнөдөг мэдээллийг яаж өөрчилж болох 5 чухал элементийг суралцая. 

Оюун ухааны хүч чадал сэлбэх үндсэн 5 аргачлалыг ашиглаж байр байршилаа өөрчилж болно.

Бие физиологи. Энэ нь бид дөнгөж сая ярилцсан бие физиологит нөлөөлдөг тэдгээр аргуудыг ашигла бие физиологийн өөрчлөлт хийх, байр байршлаа өөрчлөхийг хэлж байгаа юм. Биедээ өөрчлөлт хийж, хөдөлгөөн үйлдэл хийх нь таны тархинд шууд эерэгээр нөлөөлж эхэлдэг. Цээж тэнэгэр хараа цэх байх үед та ямар ч асуудлыг шийдэх зохицуулах итгэл төрж эхэлдэг. Энийг энд дахин давтаж яриад хэрэггүй байх. Таныг өмнө ярьсан зүйлсүүдээс хангалттай сайн ойлгож авсан байх гэж найдаж байна.

Анхаарал төвлөрүүлэх. Энэ нь анхаарлаа өөрийн удирдаж хянаж чадах зүйлс дээр төвлөрүүлж, оюун ухаанаа төвлөрүүлэхийг хэлж байгаа юм. Хүмүүс ихэвчлэн юу байхгүй, юу дутагдаж байгаа, ямар бэрхшээлтэй байгаа зүйл дээрээ л анхаарлаа төвлөрүүлдэг.

Маш олон хүн өөртөө хамааралгүй, өөрчилж чадахгүй зүйлсээ өөрчлөх гэж гутарч зутарч амьдардаг гэдгийг та сайн мэдэхгүй байх. Таны өөрчилж чадахгүй зүйлсэд бол гадны орчин нөхцөлийн бүх зүйлс ордог. Нийгэм, улс төр, бусад хүмүүс гэх мэт та өөрчилж чадахгүй.

Харин оронд нь та анхаарлаа өөр дээрээ өөрийн хийж чадах зүйлс дээр, өөрийн тань хяналтаас шалтгаалж өөрчлөгдөж болох зүйлс дээр төвлөрүүлэх нь хавьгүй ухаалаг шүү дээ. Та тухайн хүрэх гэж буй зорилго, хүссэн зүйл дээрээ төвлөрүүлээд, түүнийгээ авахад хэрэгцээтэй шаардлагатай үйлдэл алхам хийхэд төвлөрүүлвэл танд хийж чадахгүй зүйлс байхгүй болж эхэлнэ.

Анхаарлаа төвлөрүүлэх гэдэг бол ердөө л бодлоо өөрчилж, хүсч байгаа зүйл дээрээ төвлөрүүлэх энгийн сонголтоос л эхэлдэг. Та ямар ч зүйл дээр сайн анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээж цаг хугацааны хөрөнгө оруулалт хийх тусмаа, тухайн зүйлийн талаар хэнээс ч илүү мэдлэгтэй чадвартай болох боломж бүрэн бий.

Харин ихэнх хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх чадвар маш сул байдаг тул гадны нөхцөл байдал, асуудалд байнга өөрийгөө сарниулж хамаг энерги эрч хүчээ гарздаж байдаг. Та зөвхөн нэг зүйл дээр л хангалттай сайн анхаарлаа төвлөрүүлээд сурчихвал, амьдралынхаа бүх асуудал бэрхшээлийг шийдэх арга боломжуудыг бага багаар, нэг нэгээр нь шийдэх чадвартай юм байна гэдгээ илрүүлэх болно.

Үг хэлзүйгээ өөрчлөх. Энэ нь өөртөө хэлдэг үг хэллэгээ өөрчилж, урам зориг, эрч хүч олж авах утга агуулгаар дотоод ертөнцийн хэллэгээ баяжуулахыг хэлнэ. Та бодож буй бодлоо яаж үгээр илэрхийлж байгаагаас шалтгаалж таны оюун ухаан  тэр зүгт чиглэгдэж ажилладаг.

Ихэнхдээ бидний тархинд эргэлдэж байдаг үгс бол нийтийн хэрэглээний, бидний орчин тойрны хүмүүсийн хар ярианы хэрэглээний үгс төдий л байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр яриан дотор маш их хэмжээний сөрөг утга агуулга, айдаст автагдсан, бэрхшээлд гутарч шаналсан шинж чанар илэрхийлсэн, сөрөг үзэл бодол шингэсэн үгс байдаг нь яах аргагүй үнэн.

Та худлаа гэвэл өөрөө ажиглаад үзээрэй. Таны өдөр тутмын хэрэглээнд ашиглагдаж буй ярианы өнгө аяс дотор өөдрөг мэдрэмж байна уу? сөрөг мэдрэмж байна уу гэдгийг анзаараад сөрөг утгатай үг утга агуулгатай үгнүүдийн оронд нь эерэг үг хэллэг орлуулаад үзээрэй.

Хэрэглэж буй үгээ одооноос ухамсартайгаар сонгож ашиглах нь танд оюун ухаанд цоо шинэ ертөнцийг нээж эхэлнэ. Хүсэхгүй зүйлийнхээ талаар ярих бус, хүсч буй зүйлээ төсөөлөн, хүсэл мөрөөдлөө, зорилгоо ярих нь бас л таны үг хэл зүйгээ өөрчлөх гайхалтай оюун ухааны хүч чадлаа сэлбэх арга барил болох юм.

Сэтгэл догдлуулсан ирээдүй бүтээх. Та ирээдүй рүүгээ төсөөлөн харж, түүнийгээ улам сонирхолтой, сэтгэл догдлуулсан сайн сайхан талаас нь харахад таны тархинд цоо шинэ эд эсүүд төвлөрч ажилладаг.

Ихэнх хүмүүс өнгөрсөн зүйл дээр л төвлөрч, хамаг энерги эрч хүчээ өөрчилж чадахгүй өнгөрсөн амьдралын харамсал дурсамжаар дүүргэдэг. Харин та бол сэтгэл догдлуулсан зүйлсийнхээ талаар бодож, түүнийгээ дэмжсэн ирээдүй бүтээхийн тулд түүн дээрээ төвлөрч ажиллах нь таны оюун ухаанд асар хүчтэй нөөц бололцоог бий болгож өгч таны амьдралыг гэрэлтүүлж эхлэхийг та анзаарах болно.

Сэтгэл догдлуулсан ирээдүй бүтээх гэдэг энэ сэдвийг бид энэ хөтөлбөрийнхөө Модуль тав. Миний Зорилго хэсэгт илүү дэлгэрэнгүй, таны сэтгэлийг өдөөж өгсөн үнэхээр ирээдүй рүүгээ тэмүүлэх хүч чадал мэдрэгдтэл нь ирээдүйн зорилгыг тань бий болгох гайхалтай хүчтэй дасгалжуулалтын дасгалуудыг бэлтгэсэн байгаа.

Зорилго тань тодорхой ойлгомжтой болоод ирэх үеэс та уйлж гуньж гутарч суух ч завгүй эрч хүчтэй амьдралын хэв загварыг бий болгож эхлэх нь дамжиггүй. Тиймээс энэ удаад, яг энэ хэсэг дээр дэлгэрүүлж нуршилгүйгээр ингээд орхиё.

Хувийн үнэлэмж дүр төрхөө тодруулах. Хүн эцсийн эцэст өөрийнхөө хэн билээ гэдэгтээ тааруулж л сэтгэж, хэн бэ гэдэг тодорхойлолт нь тухайн хийх гэж буй үйлдэлтэй нь авцалдсан тохиолдолд л өөртөө итгэлтэйгээр үйлдэл хийдэг. Хэн болохыг хүсч буй дүр төрхөө бодитоор төсөөлж боломжтой гэж итгэсэн үеэс л тэр хүний хэн бэ гэдэг тодорхойлолт өөрчлөгддөг.

Та өнөөдөр хэн байх нь, өөрийгөө хэн гэж боддог чинь танд урам зориг өгч, таныг өөрөөрөө бахархах хүч чадал өгч байх ёстой. Хэрэв та тэгж өөрийгөө өндөр үнэлж чадахгүй бол тэр хэмжээгээрээ жижигхэн зүйлс дээр л өөрийнхөө оюун санааг хамаг эрч хүч нөөцөө зориулна шүү дээ.

Өөрийнхөө хэн билээ гэдгийг, ялангуяа өөрийгөө үнэлэх хүндэтгэх, өөрийн нэр хүндэд тохирсон тэр үйлдэл дадалыг л хийдэг тэр хүнийг хийж бүтээх нь маш чухал.

Оюун ухаан тань хийх гэж буй зүйлийнхээ эзэн, түүнийг бий болгож чадахуйц хүн нь та өөрөө юм шүү гэдгийг мэдрэх тусмаа ямар ч саад даваа танд юу ч биш мэт сэтгэлийн нөөц хүч чадлыг сэлбэж эхлэх болно. Тиймээс өөрийн хэн бэ гэдэгт, дүр төрхөө дахин шинэчилж, илүү зөв, илүү хүч чадал олгосон тодорхойлолтыг өөртөө сонгож олоорой.

Энэ бол таны оюун ухааны хүч чадлаа сэлбэх гайхалтай 5 аргачлал юм.

Эдгээр 5 аргуудыг хавсран ашиглаж өөрийн байр байршилаа та илүү эрч хүчтэй зоригтой, энерги эрч хүчийг олж хуримтлуулсан үед таны тархи оюун санаа илүү хүч чадалтай сэтгэж эхэлдэг. Тэр байр сууринаас ярих үедээ таны амнаас гарах үг хэллэг, өөртөө итгэж буй итгэл үнэмшил илүү хурц, алсын хараа тодорхой байх болно.

Өөртөө итгэлтэй ийм байр байршилд байх үедээ таны яриа, өөртөө хэлдэг үг хэллэг өөдрөг байхаас гадна, та ямар нэгэн айдас, бэрхшээлийг даван туулах чадвар тань асар өндөр, таны харах өнцөг боломжуудаа илүү оновчтой олзуурхан харах нь гайхалтай.

Нэгэнт та ийм байр байршилд байгаа л бол, таны гарын дор байгаа ямар ч нөөц бололцоо боломжуудыг та дор дор нь ашиглаж чадахаас гадна, ямар шинэ соргог мэдээлэлд сэргэг хандаж, хариу үйлдэл хийх хандлага чадвар өндөр, хурдан шалмагаар, чадварлагаар өөртөө шаардлагатай үйлдэл алхамуудыг хийх нь үнэхээр гайхалтай.

Тиймээс би таныг дээр өгсөн зөвлөмжийн дагуу өөртөө зориулан ашиглаж үзэхийг сануулж байна. Нэг ёсны гутранги байх үедээ та эдгээр аргуудыг ашиглаж дор нь өөрийнхөө байр байршлыг өөрчилж амьдралдаа өдөр тутамдаа хэрэглэдэг дадал хандлагаа өөрчлөхийг сорьж байна.

Энэ удаагийн маань Миний Тархи сэдвээр бэлтгэсэн видео дээрээ бид таны тархинд өрнөж байдаг мэдээллийг өөрчлөхүйц маш чухал элементүүдийг судаллаа шүү дээ.

За одоо, би таны энэ видеоны доор байгаа коммент хэсэг дээр та энэ видеоноос юу суралцсанаа, таны хувьд энэ видеоноос амьдралдаа юуг нь яг хэрэглэх тухай санаагаа бидэнтэй хуваалцаарай. Танд хамгийн их хэрэгцээтэй санагдсан 3 чухал асуудлыг коммент бичиж үлдээгээрэй.

Манай дараагийн видео болох “Видео 3. Миний тоглох талбар” видео дээр бид таны одоогийн амьдарч буй амьдралын хэлбэр загвар, өнөөгийн болж өрнөж буй амьдралын асуудал бэрхшээлүүдээс ангижирч хүссэн амжилтаа бүтээх талбар буюу таны ирээдүйд тоглохыг хүссэн талбар 2-ын хооронд зааг болж, таныг тоглохыг хүссэн талбар руу ороход саад бэрхшээл болж байгаа маш хүчтэй атлаа хэр баргийн хүний анзаардаггүй, сайн ойшоож бодолцдоггүй нэгэн чухал хүчин зүйлсийн талаар ярилцана.

Үүнийг мэдсэний хүчинд та бид танд яг юу саад болж байгааг тодруулж дэлгэрэнгүй ярилцах болно. Мэдээж танд саад болж буй тэр айдас бэрхшээлүүдийг задлан ойлгож ойрхоноос харж судлах болно.

Нэгэнт энэ саад болж байгаа зүйлсээ таниад харчихвал бид таныг энэ бэрхшээлтэй орчин нөхцөлөөсөө хэрхэн салах аргыг нь зааж өгөөд, үүнээсээ салах зоригтой шийдвэр гаргах алхамаа хийхэд танд туслах болно.

Дасгал 9. Хувийн үнэлэмж дүр төрх тодруулах

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс, энэ модулиас юу суралцсан бэ? Танд хамгийн их өөрчлөлтийг өгсөн мөн амьдралдаа хэрэглэх хамгийн чухал 3 мэдлэг, ур чадварыг нэрлэнэ үү.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »