Blog

HomeMoney MindsetMMM2L00. Товч танилцуулга

MMM2L00. Товч танилцуулга

Модуль 2. Мөнгөний Бөглөөснөөс Ангижрахуй сэдэвт тавтай морил. Өнгөрсөн долоо хоногийн модульд өнгөрсөн хугацаанд болж бүтээгүй бүх асуудал бэрхшээлүүдийг шийдэхүйц аргуудтай танилцсан, ялангуяа хүний тархины дотоод шүүлтүүрийн талаар миний нарийвчлан бүүр гоё зурагтай тайлбарласан. Таныг цаашдаа өөрийн оюун санаандаа мэдээллээ хэрхэн боловсруулж байгаагаа ойлгож, арай өөр шинэ арга замуудыг нээж эхэлж байгаа гэдэгт найдаж байна.

Харин одоо энэ долоо хоногт тэр сэдвээ улам гүнзгийрүүлж сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж, бүтээлч сэтгэхүйн цар хүрээг тэлэх гайхалтай сэдэв рүүгээ оръё. Энэ модуль бол өнөөдөр та өнгөрсөн амьдралаас гартаа атгаж олж авсан туршлагуудыг ирээдүйд хэрхэн хэрэгцээтэй зүйлд зөв ашиглаж сурах талаар гайхалтай гоё арга сэдвүүдтэй танилцах болно.

Энэ модулиас сурсан зүйлсийг та насан туршдаа, ямар ч орчин нөхцөл, хувийн амьдралын ямар ч асуудал дээрээ стресстээд эхэлсэн үедээ хэрэглэж болно. Бид таны энергийг урсгаж гарздаж байдаг ганц нэг сонирхолтой асуудлыг ярилцах болно. Эдгээрийг нэг мэдээд ойлгоод авчихвал энергийг тань сордог асуудалд унагаж байгаа зүйлсийг шийдээд сурчихна.

ЯРИЛЦАХ СЭДВҮҮД

    • Мөнгөний бөглөөс ба Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн
    • Сэтгэлийн хөдөлгөөн бол хөдөлгөөн
    • Амжилты цикл дотор сэтгэлийн хөдөлгөөний нөлөө
    • Гурвалжин жүжиг
    • Гурвалжин жүжгийг хэрхэн зогсоох вэ?
    • Дасгал 1. Гурвалжин жүжиг миний амьдралд
    • Хүч чадал мэдрүүлдэг 10 сэтгэлийн хөдөлгөөн
    • Хүч чадал сордог 10 сэтгэлийн хөдөлгөөн
    • Дасгал 2. Мөнгөний бөглөөс ба Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн
    • Сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах 6 үе шат
    • 10 сөрөг сэтгэлийн хөдөлгөөн тус бүрт дохио болон шийдэх аргууд
    • Дасгал 3. Миний сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ба шийдэх аргууд
    • Тухлаг бүс ба Сэтгэлийн хөдөлгөөн
    • Дасгал 4. Тухлаг бүсээсээ зугтах нь
    • Өнгөрсөн цагийн шийдвэрүүд
    • Дасгал 5. Алдаанаасаа суралцах нь
    • Дасгал 6. Амьдралдаа талархах нь
    • Сэтгэлгээ тэлэх 5 аргачлал
    • Дасгал 7. Сэтгэл догдлуулсан ирээдүйгээ бүтээх
    • Сэтгэлийн хөдөлгөөн ба Цаг хугацаа
    • Дасгал 8. Энэ миний амьдрал
    • Дасгал 9. Миний амжилтын хувийн уншлага
    • Гэрийн даалгавар товч тайлбар
    • Асуулт хариултууд

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »