Blog

HomeMoney MindsetMMM2L01. Мөнгөний Бөглөөс ба Сөрөг Сэтгэлийн Хөдөлгөөн

MMM2L01. Мөнгөний Бөглөөс ба Сөрөг Сэтгэлийн Хөдөлгөөн

МӨНГӨНИЙ БӨГЛӨӨС БА СӨРӨГ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН

Өнөөдөр хэрэв та хүссэн бол, сэтгэлийн хөдөлгөөнөө зөв ойлгож ашигласан бол танд өнөөдөр санхүүгийн, мөнгөний ямар ч бэрхшээл асуудал байх учиргүй байх байсан. Хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө тайвшруулахын тулд л мөнгийг ашигладаг, өөрийнхөө дутуу чадахгүй бүхнийг мөнгөөр нэхэж хариу үйлдэлүүд хийдэг.

Хүн бол сэтгэлийн амьтан гэж ярьдаг, яг үнэн. Хүн өнөөдөр амьдралын утга учраас сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах л юмсан гэж боддог. Тэр нь нөгөө талаараа юу гэсэн үг вэ гэвэл тэр хүн сэтгэлийн хангалуун байдал тааламжийг тэр бүр хялбар олж авч чадахгүй өдөр тутмын амьдралдаа түүртэж байна гэдгийг битүүхэн л илэрхийлж байгаа юм.

Хүмүүсээс та юу хүсч байна гээд асуу. Тэгвэл хүмүүсийн ихэнх нь нэр хүндтэй, мөнгөнд санаа зовохгүй байх юмсан л гэдгээ илэрхийлнэ. Тэр маань бас л “санаа зовохгүй” амьдрах сэтгэлийн тааламжтай байдлыг л бий болгохыг хүсч байна гэсэн үг.

Хүмүүс мөнгөтэй болчихоод юу хийх вэ? гэвэл нээх гоё амралтанд явах юмсан, тансаг гоё байшинтай, хүүхдүүдээ гадаадад явуулах юмсан гэх мэтээр ярьдаг. Яг цагаа тулвал үүний ард бас л сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлийн тэр тааламжтай орчиныг бүтээж байна.

Нөгөө талаар хүн үнэхээр аз жаргалтай амьдарч болно гэдгийг та бид бүгд мэдэж байгаа. Хүн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах боломжууд хаа сайгүй байна. Гэтэл яагаад хүмүүс аз жаргалтай амьдарч бас л чадахгүй байдаг вэ? Яагаад гэвэл ихэнх хүмүүс аз жаргалтай амьдрахад сөрөг сэтгэлийн мэдрэмжийг илэрхийлдэг. Таны толгой эргэж байгааг би маш сайн ойлгож байна. Санаа зоволтгүй, хүн гэдэг тийм л адармаатай олон ааштай, сэтгэлийн байнгын хөдөлгөөнд байхыг хүсдэг тийм л сэтгэлийн амьтан.

Ихэнх хүмүүс баян болохыг үнэндээ хүсдэггүй, яг үнэнгээ хэлэхэд тэд өөрсдийгөө баян болох хэмжээний дүйцэхүйц чадвартай, мэдлэгтэй, боломжтой гэдэгтээ итгэхийг ч хүсдэггүй. Тийм ч учраас баян болдоггүй.

Үнэхээр баян болъё, амьдралдаа үнэхээр мөнгөнд санаа зовохгүйгээр амьдрая гэсэн хүмүүс л сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгож уншиж, тэр сэтгэлийн хөдөлгөөнөөсөө болж бий болгодог тэр сөрөг үзэл бодол, итгэл үнэмшилээс бий болон үүсдэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг маш сайн удирдаж зохицуулж чаддагтай л шууд уялдаа холбоотой.

Тийм ч учраас өнөөдөр та бидний ярилцаж буй Мөнгөний бөглөөснөөс ангижрахуй хэмээх энэ модулийг бид чухалчлан чухалчлөн Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрийнхөө нэгээхэн хэсэг болгож байгаа юм.

Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн бол үнэндээ мөнгө санхүүгийн хүч чадлыг сорогч, хамаг сайн сайхан амьдралын ирээдүйг бөхөөгч, үнэхээр таатай сайхан амьдралыг бүтээхэд сэтгэл дотор хар юм гэгэлзтэл оршиж байдаг тэр л мөнгөний бөглөөс юм.

Мөнгөний бөглөөс гэж юу вэ гэвэл, Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг нэрлэнэ. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг хэрхэн удирдаж, зөв залж чиглүүлж, амьдралдаа эерэг сэтгэлийн хөдөлгөөнийг асар ихээр нь урин оролцуулах нь манай энэ модулийн гол зорилго.

Энэ бол үнэхээр ид шидийн модуль. Дасгал тус бүртээ таны амьдралд сэтгэлийн цоо шиэн хөг аяс арга ухааныг бэлэглэх увдистай бэлтгэгдсэн байгаа шүү.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БОЛ ХӨДӨЛГӨӨН

Тиймээ, сэтгэлийн хөдөлгөөн гэдэг үг маань өөрөө хөдөлгөөн гэдэг үгнээс бүрдсэн, тийм ч учраас хүний сэтгэл байнга хөдөлгөөнийг дагаж өөрчлөгдөж хөдөлж байдаг.

Байнга өөрчлөгдөж хөдөлж байдаг учраас хүмүүс түүнийг яг тогтоож дүгнэж цэгнэж ч амжихгүй байнгын хувьсал хөдөлгөөн дотор нь төөрч будилж байдаг.

Нэгэнт л хөдөлгөөн юм болохоор маш олон янзын хүчин зүйлс, нөхцөл байдлаас шалтгаалж яаж л бол яаж өөрчлөгдөж болзошгүй.

Тийм ч учраас яг сэтгэлийн хөдөлгөөнийг удирдаад зохицуулаад үнэхээр 100%. залаад сурчихсан хүмүүс бараг л байхгүй. Гэхдээ та санаа зоволтгүй, бид шилдэгээс шилдэг, сэтгэлийн хөдөлгөөнийг судалсан философич, сэтгэлзүйчид, дасгалжуулагчдийн ашигладаг гайхалтай арга барил техникүүдийг танд өнөөдөр заах тул та санаа зоволтгүй, тайван суугаад энэ модулийнхаа бүх хэсгүүдийг зөв таньж ойлгож өөрийн болгож ашиглаарай.

“Хүн бол сэтгэлийн амьтан” гэж ярихийг та сонссон байх. “Карпманы гурвалжин жүжиг” дээр ч бас бид сэтгэлийн хөдөлгөөндөө автаж хүмүүс яаж олон янз хувирч, жүжиг тоглож хамаг энергиэ гарздагийг ярилцсан. Энэ хэсэг бол яг тэрний үргэлжлэл гэж хэлж болно. Карпманы жүжгийг олон янзын сэтгэлийн хөдөлгөөн эмоцийг та ойлгож ашиглаж хөгжүүлэхэд ч, үүнээс илүү гүнзгийг түвшинд өөрийнхөө өдөр тутмын амьдралыг зөв чиглүүлж ашиглаж сурахад ч энэ видео танд тусална.

Бидний өмнө төлөвлөсөн олон мянган ажлууд сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдсөнөөс огт хийгдэхгүй, эсвэл хагас дутуу хийгдэж, зах зухаас нь анхны хийх гэж байсан сэдэл хөрч залхууралд автах нь олонтаа. Энэ хөтөлбөрийн олон гайхалтай аргуудыг та сэтгэлийн хөдөлгөөнөөрөө удирдаж, хийх үү үгүй юу гэдгээ агшин тутамд шийдэх болно. Та хийхийн тулд сэтгэлийн хөдөлгөөнөө залж ашиглах тусам нь энд хэлж яригдаж байгаа ажлуудыг хоромхон зуурт хийх болно. Гэтэл зарим нэг өдрүүдэд “сэтгэл нэг л тавгүй” гэдэг тайлбарыг өөртөө өгчихвөл та ямар ч амархан юм байсан хийхээс татгалзаж эхэлнэ. Өөрийн эрхгүй бүх ажлуудаа хийхээ болиод хойшлуулаад залхуу хүрээд эхэлдэг. Бүх хүн зарим өдөрт стресстдэг, уурладаг, сэтгэлээр унадаг, гутардаг, гэтэл зарим нэг өдөрт юу болсон юм гэмээр гайхалтай их юм амжуулж хиймээр санагдаад, хамаг онгод ороод, дор дор нь юмыг амжуулаад байдаг шүү дээ. Тэгвэл бид энэ бүхнийг одоо ярилцана.

Хүмүүс сэтгэлийн хөдөлгөөний төлөө л амьдардаг юм шиг. “Та амьдралдаа юу хүсч байна?” гэж танаас хүмүүс асуувал, “Би санаа зовох юмгүй амар тайван амьдрахыг хүсч байна” гэх мэтээр хариулах нь элбэг таардаг. “Би амжилтанд хүрмээр байна”, “Би санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байна” гэх мэтээр. Энэ хариултын төгсгөл тэгээд яг юу болохыг нь лавлан сонсвол “Би ийм юм л мэдрэхийг хүсч байна” гэж хэлж байгаатай адил сонсогддог. Асуугаад гүн рүүгээ орсон ч ер нь л гоё сайхан юм мэдрэхтэй холбоотой хариуг өгдөг. Яг тийм, үнэндээ бид мөнгийг хүсдэг биш, мөнгөөр худалдаж аваад, мөнгөөр бий болгож болох сэтгэл ханамжтай, тааламжтай, аз жаргалтай байдлыг л хүсдэг. Хэрэв би мөнгөтэй болчихвол, хүнээс доогуур орохгүй, санаа зовохгүй, эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй, нэр хүндтэй, амжилттай болно гэх мэтээр тайлбарладаг. Хүн эрх чөлөөтэй болохыг хүссэндээ ч биш, эрх чөлөөтэй болчихвол сэтгэл амар, тайван, сайхан, тааламжтай гэх мэтээр л… Эрх мэдэлтэй хүч чадалтай болчихвол мөн л санаа зовох юмгүй сэтгэл хангалуун амьдрах баталгаа л нэмэгдэнэ. Нөгөө талаар сэтгэл тайвширна, сэтгэл ханана.

Ихэнхдээ бид ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэхгүй байх юмсан гэж, ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнийг олж авчих юмсан гэх мэтээр битүүхэн хүсэлтийг ертөнцөд тавьдаг. Зовлонгоосоо түр зуур ангижрахын тулд архи уудаг, зугаа цэнгэл хөөцөлддөг, мөрийтэй тоглодог, үхэн хатан хөтөлмөрлөдөг, мөнгөний төлөө бусдыг ч өөрийгөө ч золиосолдог, зарим талаар сэтгэлийн тэр тааламжийг олж авахын тулд л санаа зовж ичмээр олон юм хийх нь ч бий. Ямартаа хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн гэдэг юмыг бидний мэдэхгүй огт өөр гадны юманд удирдагдаад байдаг юм шиг ойлгодог. “Би яагаад байгаа юм бол?”, “Миний залхуу хүрээд байхын яах уу?”, “Би хүсээд байгаа мөртлөө хийж чадахгүй байх юм, яагаад байгаа юм бол?” гэх мэт. Гаднаас хэн нэгэн танихгүй юм өөрийг нь удирдаад залхуурлыг нь удирдаад, хийх ёстой юмыг нь хийж болохгүй гээд сэтгэлийг нь жолоодоод байгаа юм шиг. Эсвэл “Хүмүүс ингээд байхаар уур хүрээд байхын яах уу?” гэх мэт. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаад сурчихвал та ийм асуултыг өөртөө тавихгүй байх гэж найдаж байна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »