Blog

HomeMoney MindsetMMM2L02. Амжилтын Цикл доторх Сэтгэлийн Хөдөлгөөний Нөлөө

MMM2L02. Амжилтын Цикл доторх Сэтгэлийн Хөдөлгөөний Нөлөө

АМЖИЛТЫН ЦИКЛ ДОТОРХ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨЛӨӨ

Модуль 1 Мөнгөний Сэтгэлгээгээ Тэлэхүй сэдэв дээр бид Амжилтын Циклийн талаар судалцгаасан. Хүний амьдралд хүссэн үр дүнгээ гаргахад, асар их өдөөлттэйгөөр үйлдэл хийж, ур чадвараа бүрэн дүүрэн ашиглахад итгэл үнэмшил ямар чухал нөлөөтэй эх үүсвэр нь болдог талаар бид ярилцсан. Итгэл үнэмшилийн нөлөөтэйгөөр хүний хүссэн бүх юм биелж өөрчлөгдөж, хүн амжилтанд хүрч чаддаг эсэхийг ярьсан.

Бас бид сөрөг итгэл үнэмшил, саад болдог итгэл үнэмшилийн хар гайгаар хүмүүс ямар хортой, муухан үр дагавартай, таагүй мэдрэмж төрсөн, хүнд хэцүү амьдралын үр дүн амсах аюултай гэдгийг ч бас суралцсан.

Тэгвэл энэ амжилтын цикл ярих мөчид Сэтгэлийн хөдөлгөөн маань ямар үүрэг нөлөө үзүүлдэг вэ? Сэтгэлийн хөдөлгөөн хаана нь байрлаж ямар нөлөөг үзүүлдэг вэ гэдэг талаар ярилцая.

Яг зөв, сэтгэлийн хөдөлгөөн бол яг л хүн ямар итгэл үнэмшил өвөрлөнө, хүний үзэл бодол яг юу бодно, тэрнийг дагаж сэтгэлийн хөдөлгөөн нь автоматаар үүсч бий болдог. Бодол бодогдоод л зүрх сэтгэл рүүгээ хоромхон зуурт шилжүүлж тухайн бодолын амтыг бодит амьдрал дээр хүний бие махбодь мэдэрдэг.

Түүний хүчээр бид яг мэдэрсэн даруйдаа л ямар нэгэн үйлдэл хийдэг. Тэр үйлдэл нь мэдээж сэтгэлийн хөдөлгөөнөөр үйлдэгдэж гардаг бөгөөд түүнийгээ бид өөрийн дотоод ертөнцөд нуугдаж байдаг чадвараараа дамжуулан хийдэг.

Өөрөөр хэлбэл, та юу ч хийх чадвартай, харин сэтгэлийн хөдөлгөөн чинь таны ямаршуухан чадвар гарч ирэхэд нь нөлөөлж хийж буй ажлуудад ямар алхам үйлдэлүүд хийхэд асар хүчтэй нөлөөлдөг. Үүний хүчинд та тодорхой үр дүнг бий болгодог.

Яг зөв, сэтгэлийн хөдөлгөөнийг удирдаж байдаг зүйл бол үнэндээ бас л итгэл үнэмшил байж болох юм. Тэр сэтгэлийн хөдөлгөөнийг өдөөх хүчтэй зүйл маань таны дотор бодогдож буй бодлууд, таны анхаарал яг ямар бодол дээр төвлөрнө, та яг тийм сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч, тийм үйлдэл хийх хэмжээнд өөрийгөө өдөөж хөдөлгөдөг гэсэн үг.

Сэтгэлийн хөдөлгөөн бол таныг амжилтанд хүрэхэд гайхалтай түлхэх хүч түлхүүр байж болохоос гадна, сөрөг сэтгэлийн хөдөлгөөн таны амжилтыг ор моргүй устгаж, өнөөдрийг хүртэл зүтгэж бий болгосон бүхнийг түйвээх ч хэмжээний далдын хүчийг агуулдаг. Тийм учраас , би таныг сэтгэлийн хөдөлгөөнөө маш сайн ойлгож, зөв ашиглаж сурахыг энэ модуль дээр зааж өгөх болно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »