Blog

HomeMoney MindsetMMM2L06. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд өгдөг нийтлэг хариу үйлдэл

MMM2L06. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд өгдөг нийтлэг хариу үйлдэл

СӨРӨГ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНД ӨГДӨГ НИЙТЛЭГ ХАРИУ ҮЙЛДЭЛ

Ихэнх хүмүүс эвгүй, таалагдахгүй байгаа сэтгэлийн мэдрэмж хүрч ирэхээр яадаг вэ? Сэтгэлийн хөдөлгөөндөө та яаж хариу үйлдэл хийдэг вэ?

Ерөнхийдөө 4 өөр янзын аргаар хариу үйлдэл хийж үздэг.

1. Зугтах. Сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байхын тулд зайлсхийдэг, сэтгэлийн хөдөлгөөнөөс татгалздаг. Тоохгүй байх гэж бодсондоо асуудаггүй. Эсвэл хэрэлдэхгүйн тулд бид чухал асуудлыг ярьж зохицуулж чаддаггүй. Тухайн асуудлыг ярихыг ч хүсдэггүй. Тийм юм хөндсөн яриа үүсэх вий гэж айсандаа тухайн орчин нөхцөл, хүнээсээ нүүр буруулан зугтаадаг. Жишээлбэл, өртэй хүмүүс – өрөө нэхүүлж хэлэх үггүй, халаасандаа мөнгөгүй ядуу гэдгээ мэдрэхгүйн тулд өрнөөсөө зугтаадаг.

2. Үгүйсгэх. Сэтгэлийн хөдөлгөөндөө дургүй байсан ч байхгүй байгаа мэт өөрийгөө хуурч, “Тийм ч муу биш шүү дээ, одоохондоо болж л байна” гэх нь бий. Бас ийм асуудал байгаад уур хүрч байгаа ч гэсэн байхгүй юм шиг харахыг хүсэхгүй, ярихыг хүсэхгүй гүрийж, тэвчих гэж оролддог. Дотроо дургүй байсан ч болж байгаа юм шиг царай гаргадаг. Харамсалтай нь юм улам хүнд шатандаа орж тэвчихийн аргагүй болдог. Дэлбэрдэг гэсэн үг. Жишээлбэл, ямар нэгэн эгзэгтэй маргаан үүсэхээр урьд нь огт ярьж байгаагүй үгүйсгээд гүрийж байсан зүйлсүүдээ ухаж гаргаж ирээд бүүр том асуудал үүсгэдэг шүү дээ. “Монголчууд асуудлаа шийддэггүй хав дардаг.” гэдгийг та мэднэ. Тэгвэл юмыг бид болсон ч болоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг үгүйсгэх гэж хичээдэг. Үнэндээ тухайн асуудал алга болдоггүй, сэтгэлийн тэр бухимдал хөдөлгөөн хэвээрээ байж л байдаг. Байх байхдаа бүүр даамжирч хурц үе шатандаа очдог.

3. Харьцуулж өрсөлдөх. Сэтгэлийн хөдөлгөөнөө бусадтай харьцуулж өрсөлддөг. “Тэр юу ч биш, тэнд бас нэг аймаар муу юм болсон.” эсвэл “Би чамаас илүү хэцүү байдалд байна” гэх мэтээр бие биенийхээд дээр гарах гэж тэрсэлдэж эхэлдэг. Хэн нь улам хэцүү байдалд байгаагаа харуулах гэж хичээж буй мэт өөрийн эрхгүй өрсөлдөж тэмцэлдэж эхэлдэг. Энэ нь хаа сайгүй асуудал бэрхшээл их байгааг улам лавшруулаад өсгөөд байгааг мэдрэхэд л нөлөөлдөг болохоос хэзээ ч тухайн сэтгэлийн хүнд хэцүү асуудлыг шийдэхэд тус болдоггүй. Харин ийм байдлаасаа болж хүн найдвар тасардаг. “Энд ийм байгаа юм чинь, өөрөөр яах ч аргагүй” гэх мэт ярьж түүндээ улам гүн итгэж гутранги үзэлдээ шигдэж өөрийн эрхгүй гарцгүй болсоноо ярьж живж эхэлдэг. Энэ бол хамгийн аюултай.

4. Суралцаж ашиглах. Сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгож, зөв ашиглаж сурдаг. Хэрэв та амьдралаа үнэхээр өөд нь татахыг хүсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө сайн ойлгож сонсож, суралцаж ашиглаж сурах нь зүйтэй. Сэтгэлийн хөдөлгөөн таны нэг хэсэг болохоор та сэтгэлийн хөдөлгөөнөөс зугтаагаад хаашаа ч холдохгүй. Үгүйсгэлээ гээд алга болчихгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө удирдуулахыг ч та хүсэхгүй байх. Танд оюун ухаан тархи гэж юм бас бий. Сэтгэлийн хөдөлгөөндөө автсанаас улам л хүнд байдалд орох ч аюул бас бий. Сэтгэлийн хөдөлгөөн заримдаа хэсэгхэн хугацаанд хэцүү мэт боловч, урт хугацааны зорилгод тань хүрэхэд туслах гайхалтай нууцыг ч агуулдаг. Сэтгэлийн хөдөлгөөндөө зохицуулахад амаргүй мэт боловч урт хугацаанд хүрэхийг хүссэн зорилгод чинь туслах нь олонтаа. Сэтгэлийн хөдөлгөөн муу ч бай, сайн ч бай бүгд таныг ирээдүйд хүргэх луужин мэт ашиглах нь таны улам ухаалаг болгоход туслах болно. Сэтгэлийн хөдөлгөөн бол үнэндээ таныг юу хийх ёстой, юу буруу болох гээд байгааг, юу хүсээд байгааг, юунаас айгаад байгааг, юуны төлөө тэмүүлээд байгааг мэдрүүлдэг дохио юм. Бид ойлгоод ашиглаад сурсан цагаас л та хүний амьдралдаа мэдэрч чадах гайхалтай чадварыг 100% нээж тэлэх болно.

Би таныг өнгөрсөн хугацаанд сөрөг бодол – Бэрхшээлээ сонсох, тэдгээрийг хэрхэн зохицуулах тухай ч бас ярьсан, гэтэл бэрхшээл болгоны ард Боломж нуугддаг гэдгийг та олж харсан байх. Сөрөг гэх сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийн дотор ч бас таны хүсэл тэмүүлэл нуугдаж байдаг. Айдас дотор ч бас таны хүсэл тэмүүлэл, итгэл мөрөөдөл, найдвар нуугдаж байдаг. Энэ бол бэлэг. Бурханаас танд өгсөн бэлэг.

Айдасаа номхруулж, залж удирдаж, ашиглаж чадвал таныг хүчирхэгжүүлдэг. Айдасыг үгүйсгэвэл та сохор мэт болж аюултай юмыг харахаа болихтой адил. Та бол бүх сэтгэлийн хөдөлгөөнийг эх үүсвэр. Та өөрөө энэ бүх сэтгэлийн хөдөлгөөнийг бүтээгч нь.

Зарим хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө алга болохыг хүлээдэг. Эсвэл ямар нэгэн нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа л тухайн сэтгэлийн хөдөлгөөн алга болно гэж итгэдэг. Аз жаргалтай байхыг нь, өөртөө итгэлтэй байхад нь хэн нэгэн хүн хориод байгаа юм шиг, сэтгэлийн хөдөлгөөнөө тодорхой нөхцөл баримтаар баталгаажуулахын тулд л хойшлуулдаг. Гайхалтай, хачирхалтай нь бид өөрсдөө тэр нөхцөл байдлыг бүтээдэг. Бид өөрийн оюун ухаандаа тодорхой дүрэм зааж хэзээ юу болохыг далдуур төлөвлөдөг. Хэрэв та тэр нөхцөл байдлыг бүтээсэн л бол та түүнийг бас өөрчилж болно. Таныг хэзээ аз жаргалтай, ажил хэрэгч, бүтээлч, амжилттай болоход дүрэм гэж байхгүй. Та өөрийгөө л аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралыг мэдэрч мэдрэхдээ дүрэм заагаад байдаг гэсэн үг. Хэрэв одоогийн дүрэм чинь тохиромжгүй бол өөрчилж болно гэсэн үг.

Та ямар ч нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөө өөрчилж чадна. Хэдхэн секунд гоё юм мөрөөдөхөд л таны сэтгэл гэгэлзээд эхэлнэ. Хэдхэн секунд уур хүргэдэг юмныхаа тухай бодоход л та бухимдаад эхэлнэ.

Энэ сэтгэлийн хөдөлгөөнүүд тэгэхээр танд юу хийх дохио өгч байна гэсэн үг вэ?

Одоогийн байр байдлаас юу нь болохгүй байна, юу нь болж байна үүнийг л таны сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлдэг.

а. Та аль өнцгөөс нь харж байгаагаас шалтгаалаад л юманд утга учир өгч, оюун санаандаа тодорхой ойлголт, нөхцөл байдалийг бий болгодог гэдгийг санаарай.

Жишээлбэл, та өөрийгөө хөгшрөөд одоо амьдралаа өөрчлөхөд оройтсон гэж бодож болно. Тэгвэл танаас хөгшин хүний дэргэд бол та залуу хүн гэдгээ мэдрэхэд таны одоо байгаа нас бас л залуу болохыг мэдэж болно. Энэ бол яах аргагүй харж байгаа өнцөгөө өөрчлөхөд л таны сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөж буйн жишээ.

Модуль нэг дээр Бэрхшээлээ шийдэх 10 зөвлөмж дотор би эдгээрийн хэд хэдэн жишээг бодитоор танд ярьж үзүүлсэн. Хүсвэл та эргэж тэр хэсгийн видеог үзэхдээ намайг таны өмнө тулгараад байгаа тэр бэрхшээлүүдийг яаж өөрчилж байгааг ажиглаарай.

б. Үүнд нэг бол таны харж буй өнцөгөө таныг өөрчил гэсэн дохиог өгч магадгүй.

Нөгөө бол таны хийж буй арга тохиромжгүй, одоогийн нөхцөл, хүмүүс, хүрэхийг хүссэн хүсэл мөрөөдөлтэй тань зөрчилдөөд таныг өөрчлөлт хийхийг сануулсан байж ч болох юм. Та өөрийн арга барилаа өөрчлөхөд л нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай.

Тухайлбал та стресстээд байна гэж бодъё. Хэтэрхий их ажил хийх хэрэгтэй байтал цаг тулгамдаад стресстэж болно. Тэгвэл хийх ажлуудаа жагсааж бичээд дэс дараалалтайгаар цагаа хуваарьлаж болно. Тэгвэл та стресстэхгүй. Эсвэл хэтэрхий их ажлуудынхаа зарим нэгийг нь өөр хэн нэгэн хүнд даатгаж өгч, эсвэл огт шаардлагагүй гэсэн зарим ажлуудыг хийхгүй байхаар жагсаалтаасаа хасаж болно. Тэгвэл та цөөхөн ажлыг байгаа хугацаандаа амжуулж болно. Эсвэл бүүр хийх ёстой ажлууд дээрээ тодорхой зорилгоо тодорхой болгоод хийж гүйцэтгэх хугацаагаа уртасгаж болно. Эдгээрүүд бүгд таныг стресстэхийг багасгаж танд байгаа нөөц бололцоо цаг хугацаанд тохирсон байдлаар ажлаа амжуулахад туслаад зогсохгүй, та стрессээс хоромхон зуурт гарах боломжтой.

Би таныг 4 дэх хувилбараар амьдрахыг энэ хөтөлбөр дээр зааж өгч байна.

Дасгал 2. Мөнгөний бөглөөс ба Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн

Хүний амьдралд тохиолдсон хурц үйл явдалуудын зарим нэг нь сөрөг сэтгэлийн хөдөлгөөний нөхцөл байдлыг үүсгэж, сэтгэлийн шархийг сэдрээж өгөх нь элбэг бий. Тухайн үйл явдал өрнөх үед хүн өөрөө үүнийг анзаарч мэддэггүй, нэг л мэдэхэд ийм тааламжгүй сөрөг асуудал байдалд орсон байх нь бий. Энэ дасгал бол мөнгөтэй холбоотойгоор таны сөрөг сэтгэлийн хөдөлгөөнүүд хэрхэн илэрч одоо хэр нь таныг анхаарлаа төвлөрүүлэхэд, мөн ирээдүйгээ эрх чөлөөтэй олж харахад саад болж буй болзошгүй үйл явдалуудыг эргэн сануулж айдас, уур бухимдал, стресст оруулдаг. Тиймээс энэ дасгалаар дамжуулж өөрийн амьдралд болоод өнгөрсөн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн бүхий, сэтгэлийн шархийг дэлгэн харж өөртэйгөө ажиллана уу. Өгүүлбэр тус бүрт тодорхой сөрөг сэтгэлий хөдөлгөөн хурцаар үүсч байсан цаг үеийг дурсаж түүний эргэн тойронд болоод өнгөрсөн явдалуудыг дурсан бичнэ үү.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »