Blog

HomeMoney MindsetMMM2L09. Айдас

MMM2L09. Айдас

2. Айдас.

Санаа зовнил, уур бухимдал, бачимдал, айдас, аюул. Айдас өөрийн гэсэн зорилготой ирдэг.

Дохио нь, айдас бол ямар нэгэн юм болохгүй болох гээд байгааг илтгэх бөгөөд ямар нэгэн юмыг урьдчилан хийж бэлтгэх ёстой гэсэн дохио. Бид тухайн нөхцөл байдлыг хэрхэн даван туулахад бэлтгэх эсвэл ирэхээс нь өмнө зайлсхийж ирэх гэж буй нөхцөл байдлыг өөрчил гэсэн дохио. Харамсалтай нь ихэнх хүмүүс айдсаа үгүйсгэдэг, байхгүй байгаа мэт хоосон зориг гарга, эсвэл тоохгүй байвал алга болчих мэтээр үздэг. Эсвэл бүүр айгаад юу ч хийхгүй айж хулгаж зугтдаг. Асуудал нь ирсэн ч юу ч хийх чадваргүй болтолоо хөлдүү байдалд аль хэдийнэ орсон тийм байдалд угтдаг. Та мэдээж эдгээрийн алиныг нь ч хүсэхгүй байх.

Шийдэл нь,

  1. Юунаас айгаад, юу болж болзошгүй байгаад санаа зовж айж байгаагаа эргэн хар. Энэ асуудлыг ирэхгүй болгохын тулд хийж болох зүйлс бий юу? Эсвэл ирэхэд нь бэлтгээд юу хийж болохоо урьдчилан оюун санаагаараа бэлэн байдалд оруул.
  2. Юу хийвэл тухайн айдас төрүүлсэн асуудлыг шийдэж болох талаар олон янзын шинэ санаанууд бичиж, алийг нь хэрэгжүүлэхээ төлөвлөж ч болно.
  3. Хамгийн зөв арга замаар шийдэх аргыг олохыг бодоорой. Заримдаа бид тухайн зүйл дээр бүх шаардлагатай бэлтгэлийг хангасан ч айдас хэвээрээ мэдрэгдэх нь бий. Тэгвэл таны цорын ганц хийж чадах зүйл бол итгэл найдвар тавих л үлдсэн байж болох юм. Гэвч “Сүх буутал үхэр амар” гэдэг шиг суухгүйгээр чаддаг бүх юмсаа хийсэн эсэхээ шалгаад, яг ямар байдлаар хамгийн тохиромжтой байж болох байр суурийг баримтлаарай. Тэгээд тухайн асуудал айдастайгаа нүүр тулах үед итгэл найдвар тань бодсоноос илүү хялбар байсныг хэн мэдэх билээ.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »