Blog

HomeMoney MindsetMMM2L10. Гомдол

MMM2L10. Гомдол

3. Гомдол.

Хэрэв сэтгэлийн хөдөлгөөний мэдрэмж чинь хэн нэгэн хүнтэй холбоотой харилцаан дээрээс бий болсон, магадгүй хувийн бас ажил мэргэжлийн холбоотой харилцаан дээр ч байж болно. Гомдол ихэвчлэн хэн нэгэн хүнтэй холбоотой харилцаан дээр ямар нэгэн зүйлийг алдсан мэдрэмжээс бий болдог. Хүн гомдлоо илэрхийлэхдээ гэв гэнэт огцом, хачин зан ааш гаргаж эхэлдэг. Магадгүй итгэл алдсан, дотны харилцаагаа алдсан гэх мэтээр гомдол мэдрэгддэг. Заримдаа бид тэр хүндээ юунаас болж, юу алдчихаад гомдсоноо ч мэдэхгүйгээр гомдолоо илэрхийлдэг. Тэр бүү хэл, бид урьдчилан тэр хүнтэй энэ талаар огт ярилцаж тохиролцоогүй атлаа л итгэл найдвар өвөрлөж тодорхой харилцаа бий болгохыг хичээдэг. Хүссэн харилацааны нөхцөлийг бүрдэхгүй болохыг мэдмэгцээ бид тухайн хүнтай харилцах харилцаандаа гомдол мэдэрч, харилцаагаа өөрчилдөг.

Шийдэл нь,

  1. Магадгүй та юу ч алдаагүй, юуг ч гээгээгүй байж болох юм. Магадгүй таны ойлгож байсан төөрөгдөл авчирсан ойлголтыг гээхэд л хамгийн тохиромжтой байж ч болох юм. Энэ үйлдэлээс болж харин алдаж буй боломжуудаа та бодоод үзвэл таны харах өнцөг арай өөрөөр эргэх магадлалтай.
  2. “Үнэхээр алдсан гээсэн юм маань юу билээ?” гээд бодоод үз. Магадгүй та нөхцөлийг хэт эрт, хэтэрхий хатуу шийдвэр гаргасан ч байж болно.
  3. Гомдолтой харилцаа үүссэн тэр хүнтэйгээ ухаалаг, зөв аргаар харилцаагаа тодруулах гээд үз. А үйл явдал тохиолдоод өнгөрөх явцад Б ойлголт дүгнэлт хийснээ, магадгүй Б ойлголт дүгнэлт чинь буруу ойлголт байсан байж болох талаар нээлттэй ярилцах гээд үзээрэй. Харилцаагаа маш энгийн аргаар харах гээд үзвэл таны гомдол даруй тайлагдах нь дамжиггүй. Хэрэв таны гомдол шийдэгдэхгүйгээр удвал дараагийн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн рүү шилждэг.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »