Blog

HomeMoney MindsetMMM2L11. Уур Бухимдал

MMM2L11. Уур Бухимдал

4. Уур бухимдал.

Багахан зэргийн дургүйцлээс авахуулаад, уцаарлах, уурлах, хилэгнэх, дэлбэрэх, хашгирах, зандчих, зүрх савлах гэх мэтийн сэтгэлийн эрчимтэй хувирал хөдөлгөөнийг хэлдэг. Дохио нь, таны хүссэн үр дүн, тавьсан шаардлага, стандарт, найдаж байсан итгэл найдвар, гаргасан дүрэм, журам бусдын үйлдэлээс, тэр бүү хэл өөрийн тань үйлдэлээс болж бүтэлгүйтсэнээс бий болдог. Уурыг тайвшруулах, өөрчлөх аргууд олон бий.

Шийдэл нь,

  1. Магадгүй та байдлыг буруу ойлгосон, буруу дүгнэлт хийсэн байж болох юм. Магадгүй асуудлыг та бүрэн ойлгоогүй, хагас хугас нөхцөлд байхдаа шийдсэн байж болох юм. Тэр хүн таны дүрэм журмыг, найдаж байсан найдвар, горьдож байсан горьдлогыг ямар чухал гэдгийг мэдээгүй байж ч болох юм.
  2. Хэдийгээр тэр хүн таны шаардлагыг гүйцэлдүүлж чадаагүй, уур хүргэмээр юм хийсэн ч, энэ хүн ер нь таны төлөө санаа тавих хүн мөн үү? Энэ хүнд тохиромжтой шаардлага мөн үү? Хэдийгээр та үүнийг чухалчилж үзэж буй боловч энэ хүнд чухал тохиромжтой зүйл мөн үү? гээд өөрөөсөө асуугаад үз.
  3. “Урт удаан хугацааны дараа олон жилийн дараа энэ хүн таны тухайд санаа тавьдаг уу? Уураа таслах зорилгоор өөрөөсөө “Би үүнээс юу суралцаж болох вэ?”, “Өөрийн чухалчилж үздэг зүйлсээ ирээдүйд хамгаалахын тулд би юуг өөрөөр хийх ёстой вэ?”, “Энэ байдлыг дахин давтагдуулахгүйн тулд энэ хүнтэй ямар асуудлыг тохиролцох нь зүйтэй вэ?” Ууртай үедээ харж буй өнцөгөө өөрчлөөд үз. Энэ хүн мэдэхгүй, аргаа олохгүй, яаж хэрэгжүүлэх талаар бодолцоогүй, эсвэл санамсаргүй ийм байдалд өртсөн байж ч болно гэх мэтээр, асуудалын байдал нөхцөлийг олон талаас нь харах гээд үз. Эсвэл хийдэг арга барилаа өөрчил, жишээлбэл, таны уурыг хүргэж болзошгүй, чухалчилж үздэг зүйлсээ урьдчилан хэлж нөгөө хүндээ сануулах. Уур бухимдалаа тухайн үед олж харж зөв тайлаагүй үед байнгын уур хилэн, даамжирч дараагийн үе шатандаа ордог.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »