Blog

HomeMoney MindsetMMM2L12. Бачимдал

MMM2L12. Бачимдал

5. Бачимдал.

Маш олон янзын шалтгаанаар бачимдал хүнд бий болдог. Магадгүй хийгээд хийгээд урамшил байхгүй, хийсэн бүх ажлууд талаар болж байгаа бөглөрсөн тийм сэтгэлийн мэдрэмжийг хэлдэг.

Дохио нь, та үүнээс илүүг хийх боломжтой, чадвартай гэдгээ мэдэх үед энэ мэдрэмж гардаг. Бачимдах нь гутрахаас шал өөр, хүсээд байгаа юм чинь тэнд байгаад байгаа атал, та хэзээ ч авч чадахгүй, хүрч чадахгүй байгаа юм шиг төрлийн мэдрэмж. Ерөнхийд нь харвал энэ бол маш өөдрөгдүү гэмээр дохио. Үүнийг шийдэх аргууд маш олон бий. Таны яг одоогоор хийж байгаа арга бүтэлгүй байгаа учраас хүссэн үр дүн зорилгодоо хүрэхийн тулд хийж буй аргаа өөрчлөх нь зүйтэй. Энэ дохио бол таныг илүү чөлөөтэй олон талаар сэтгэхийг шаардаж буй.

Шийдэл нь,

  1. Бачимдал гэдэг таны найз гэдгийг сана. Өөр өөр аргуудыг бодож олж авч, жагсааж, шинэ санаанууд гаргаж хэрэгжүүлэх нь танд тус болно.
  2. Иймэрхүү асуудалыг хэрхэн шийдэх талаар гаднаас боломж судал. Таны хүссэн үр дүнг гаргачихсан, амжилттайгаар хэрэгжүүлсэн хүмүүс, тухайн асуудлын талаар ном, сонин, интернетээс мэдээлэл цуглуулаад тэдний санааг хэрэгжүүлэх гээд үз.
  3. Олж судалсан зүйлдээ сонирхолоо зориул. Зөвхөн өнөөдөр ч биш, ирээдүйд хэрэгцээтэйгээр богино хугацаанд, багахан хөлс урсгаж энэ асуудлыг шийдэ аргуудыг олж авахыг оролд. Хэрэв бачимдалыг цаг тухайд нь зохицуулж чадахгүй бол дараагийн үе шатны сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж рүү шилжинэ.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »