Blog

HomeMoney MindsetMMM2L13. Гутрал

MMM2L13. Гутрал

6. Гутрал.

Энэ мэдрэмжийг дор нь зохицуулж сурахгүй бол нилээн ярвигтай асуудал бий болно.

Гутрал гэдэг нь ямар нэгэн зүйлийг насан туршдаа хэзээ ч эргэн олж авахгүйгээр эсвэл ямар нэгэн зүйлийг алдах алдахдаа бусдын нөлөөтэйгээр алдах мэдрэмжийг илэрхийлж болох юм. Горьдлого, найдвар тавьж байсан зүйлийнх нь үр дүн нь хүсч байснаас харьцангуй муу байсанд шантарч, горьдлого тасарч байгаа мэдрэмж.

Дохио нь юу вэ гэвэл, Танд ямар нэгэн зорилго байгаад, горьдлого тавьж байсан зүйл маань хэрэгжихгүй болж байгааг мэдрэх үед бий болж байна. Тиймээс горьдлогоо өөрчлөх, шинэ зорилготой болох цаг ирж байна гэдгийг дохио гэж залруулж болох юм.

Шийдэл нь,

  1. Энэ нөхцөлөөс юу сурч болохоо тодруулж суралц.
  2. Шинэ зорилго тавьж тэр нь магадгүй түрүүчийнхээс илүү сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой байгаад зогсохгүй, одоо шууд тэр үйл ажил руугаа эхлээд орж болохуйц байвал бүүр сайн.
  3. Магадгүй та хэт яарч дүгнэлт хийж байна гэдгээ мэдээд авчихвал зүгээр. Заримдаа бид тодорхой юм бүтэмжгүй болсонд Бурханыг буруутгаж, гутарч эхэлдэг. Тэгвэл “Бурхан таны хүссэнийг өгөхийг хойшлуулж байгаа нь Бурхан танд татгалзаж байна гэсэн үг биш” гэх мэтийн өөдрөг итгэл үнэмшилийг бий болгох нь танд тус болно. Хүсвэл та энэ цаг мөчийг ашиглаж чиглэлээ өөрчилж, уналтаас буцаж босож ирэх бэлтгэлээ зэхэхэд зориулсан ч болно. Гутрал биднийг огтхон ч найдваргүй, амьдралд хэрэгжихээргүй зорилгоо дахин шинэчилж засаж залруулахад боломж олгодог. Жишээлбэл, өнөөдөр та үр суулгачихаад, маргааш босмогцоо мод байсангүйд нь гутрана гэдэг утгагүй зүйл. Тэгхээр зорилгодоо илүү хугацаа өгч тодорхой тэвчээр, арга ухаан, шинэ бодлого оруулж өгөх нь танд тустай.
  4. Шийдвэр гаргаж буй үйл явц чинь дуусаагүй гэдгийг сана. Илүү хатуужил, тэвчээр, цуцалтгүй хөдөлмөр, тууштай арга ухаанаа хөгжүүлэхийг танд сануулж байж ч болох юм. Үнэхээр юу хүсч байгаагаа цоо шинээр хэрэгжүүлэх зорилгоо тодорхойлж түүндээ тохирсон үр дүн гаргахуйц төлөвлөгөө боловсруулах нь таныг хөгжүүлэх болно. 5. Гутралаас гарах хамгийн хүчтэй нөлөөтэй зэмсэг бол өнгөрсөнд юу ч болж байсан хамаагүй, ирээдүйд сайн сайхан юм болно гэдэгт итгэж өөдрөг үр дүн гаргахын тулд хандах хандлагатай болох. Гутралын мэдрэмжийг цаг тухайд нь өөрчилж эрчимтэй шинэчлэлт хийгдээгүй бол дараагийн түвшингийн сэтгэлийн хөдөлгөөнийг бүтээж эхэлнэ.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »