Blog

HomeMoney MindsetMMM2L14. Харамсал

MMM2L14. Харамсал

7. Харамсал.

Гэмшиж, харамсаж, ёс суртахуунаа алдахгүйгээр амьдрахыг ихэнх хүмүүс уг нь хичээдэг. Учир нь энэ бол үнэ цэнэтэй чухал юмны нэг. Энэ бол үнэхээр харамсмаар гашуун туршлага мэт боловч бас л тодорхой үүрэг нөлөөтэй, нилээн жинтэй хэмжээгээр хүнийг амьдралаа зөв чиглүүлэхэд нь тусалж өгдөг сэтгэлийн мэдрэмжийн нэг.

Дохио нь, таныг өөртөө чухалчилж үздэг хамгийн үнэ цэнэтэй нандин зүйлсээ хэрхэн үл ойшоосон, байлгах хэмжээг нь алдагдуулсандаа харамссан харамсал байж болох бөгөөд, дахин хэзээ ч үүнийгээ давтаж зөрчихгүй байхыг сануулсан дохио юм. Харамсахгүйн тулд хүмүүс болгоомжилж юмыг өөрчилдөг бол, харамссан хүн ч бас амьдралаа шал өөр чиглэлд өөрчлөхийн тулд бүх зүйлсээ өөрчлөхөд ч бэлэн болдог. Гэвч зарим хүмүүс харамсаж байгаагаа үгүйсгэж няцааж, үл ойшоох гэж хичээдэг. Харамсалтай энэ нь хэзээ ч тэр хүнийг чөлөөлдөггүй.

Харамсал удаашрах тусмаа тэр хүнийг өөрийгөө жигшин зэвүүцэх, үзэн ядахад, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг далдуур идэж устгаж байдаг. Харамсалыг чөлөөлөхөөс нааш хаашаа ч явдаггүй. Харамсаж гэмшээд бүүр түүндээ уйлж унжаад зовлон зовиур бэрхшээлийг мэдрээд ирэхээрээ тухайн хүн хэнд ч хэрэггүй, сул дорой гэдгээ мэдрэх нь ч бас бий. Харамсалын өгөх гэсэн дохио нь хүнийг сул дорой болгохдоо биш. Харин оронд нь өөрийн алдаанаасаа суралцаад дахин ийм байдалд орохгүйгээр өөрчлөлт хийхэд тусалдаг.

Ихэнхдээ хүмүүс үүнийг буруу ойлгодог тул, нэг удаа гаргасан алдааныхаа төлөө насан туршид өөрийгөө тарчлааж, шийтгэж, ёс суртахуунгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй хүн болгохуйц үйлдэлүүдийг хийдэг. Тэр бүү хэл, заримдаа хүмүүс аав ээжийнхээ гаргасан алдаанд гэмшиж “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэх мэтийн үгээр хэлцэж амьдралынхаа үнэлэх үнэлэмжийг булингартуулж харамсалтай амьдралыг үр удам дамжуулан үргэлжлүүлэх мэт явах нь ч бий.

Нэгэнт л та өөрийнхөө харамсаж гэмшиж буй үйлдэлээ таниад ойлгоод авсан бол, түүнийхээ төлөө чин сэтгэлийн уучлалт гуйгаад авах нь хүнийг харамсалаас ангижруулдаг. Ингэсний дараа бол өмнөө байгаа амьдралынхаа өмнө хариуцлагатайгаар, ёс суртахуунтайгаар сонголтууд хийхэд гайхалтай шинэ амьдралын эх үүсвэрийг тавих нь дамжиггүй.

Шийдвэр нь,

  1. Алдаа гаргасан, түүндээ харамсаж гэмшиж байгаагаа хүлээн зөвшөөр.
  2. Энэ алдаа дахин хэзээ ч ирээдүйд дахин давтагдахгүйгээр өөрчлөлт хийхээр өөртөө андгайл.
  3. Оюун санаандаа хэрхэн энэ алдааг давтахгүй байж болох боломжуудыг нээж, яг ижилхэн иймэрхүү нөхцөл тохиолдоход яаж шийдэх талаар тодорхой бодлого баримтал. Хэрэв та ямар ч эргэлзээгүйгээр энэ шинэ арга барилаа хэрэгжүүлэхээр шийдсэн бол өнгөрсөнд болсон асуудалд өөрийгөө уучил. Харин гэмшин харуусаж өөрийгөө дахин удаан бүү шийтгэ. Харамсал дотроо нь бүү жив. Зарим хүмүүс өөрийнхөө чухалчилж үзсэн үнэт чухал зүйлсээ байнга зөрчсөөр байгаад дараагийн түвшингийн хүнд нөхцөл рүү ордог.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »