Blog

HomeMoney MindsetMMM2L15. Чадалгүй сул дорой

MMM2L15. Чадалгүй сул дорой

8. Чадалгүй сул дорой.

Ямар нэгэн юмыг хийж гүйцэтгэх ёстой атал нь хийж чадахгүй, аргаа олохгүй, яаж хийхээ мэдэхгүй байх үед бид өөрийн хүссэнээ гүйцэтгэж чадахгүйдээ гутарч өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бууруулах мэдрэмж юм. Асуудал нь мэдээж бид заримдаа хэтэрхий шударга бус өндөр шаардлагыг өөртөө тавидагаас үүсэн бий болох нь бий.

Дохио нь, магадгүй яг одоогийн байдлаар танд хангалттай хэмжээний мэдлэг мэдээлэл, ур чадвар, туршлага хуримтлагдаад тухайн асуудлыг шийдэж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь танд илүү мэдээлэл цуглуулж, судалгаа хийж, суралцах, тодорхой ойлголт авах, стратегитай болох, өөрт тохирох арга барилаа олох эсвэл өөртөө итгэлтэй болохыг сануулж байна.

Шийдэл нь,

  1. “Ийм байдалд би өөртөө өгч байгаа тодорхойлолт дүгнэлт үнэхээр шударга, зөв байж чадаж байна уу?”, “Би үнэхээр сул дорой чадалгүй юу?”, “Би өөртөө шударга бусаар харьцуулалт хийж байна уу?”, “Миний харж буй өнцөг надад тохиромжтой зөв байж чадах уу?” гээд өөрөөсөө асуугаад үз. Та магадгүй олон жилийн туршлагатай чадвартай, мундаг хүмүүстэй өөрийгөө харьцуулаад өөрийнхөө хийж буйг дутуу үнэлээд байж ч болох юм. Анхлан бүжиглэгчид хэзээ ч Майкл Жексон шиг бүжиглэж чадахгүй шүү дээ. Хэрэв та шударга бусаар өөрийгөө үнэлээд байсан бол та зөвхөн өмнө нь хийдэг байснаасаа арай л дээр болгох гээд оролдоод үзэхэд л хангалттай үр дүн гаргаж ирж чадаж байгаагаа харах болно.
  2. Сул дорой, чадалгүй гэдгээ мэдэх болгондоо өөртөө урам өгч, гаргаж чадсан үр дүнгээ, амжилтуудаа харьцуулж тэмдэглэ. Та төгс төгөлдөр байх албагүй гэдгийг өөртөө сануулаарай. Өдөрт багахан хэмжээгээр чанартай, сайн ажил хийгээд сайжруулаад байхад л танд хүрэх гэсэн газартаа гарцаагүй хүрэх болно.
  3. Үлгэр жишээ авахаар, таны хүссэн амжилтыг амьдрал дээр гаргаж ирж чадаж буй хүний хийж хэрэгжүүлж буй арга барилаас суралцахыг бод. Хэрэв хүсвэл тэр хүнийг өөртөө дасгалжуулалт хийж, ментор хийх, зөвлөгөө өгөх талаар санал тавьсан ч болохгүй юм байхгүй. Зөвхөн энэ мэдрэмжээ өөрчлөхийн тулд л гаргасан шийдвэр өөрөө гайхалтай хүчтэй. Сул дорой чадалгүй хүнийг, анхлан суралцагч, сурахыг эрмэлзэгч болгон хувиргах агуу ид шидтэй. Хэрэв хүн өөрийгөө чадалгүй сул дорой мэтээр харж үнэлж буй бол хавханд орсон мэт хавчигдмал байдалд амьдардаг. Мэдээж маш харамсалтай. Магадгүй та зарим нэг талбар дээр тодорхой мэдлэг, мэдээлэл, туршлага байхгүй байж болно, гэхдээ та хэзээ ч сул дорой, чадалгүй хүн биш гэдгээ санаж яваарай. Таны хийж чадах чадвар, хийх юмны хязгаар таны хүссэн эрмэлзэж тэмүүлэхийн хэмжээгээр л тэлнэ гэдгийг санаарай. Сул дорой чадалгүй мэдрэмжийг хэзээ ч өөрчилж чадахгүй гэж бодсон, таны чадахаас хэт давсан их юм танаас шаардаж байгаа мэт санагдаж байгаа бол хүн улам сэтгэлийн дараагийн түвшингийн хүнд асуудал руу шилждэг.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »