Blog

HomeMoney MindsetMMM2L16. Сэтгэлийн дарамт шахалт

MMM2L16. Сэтгэлийн дарамт шахалт

9. Сэтгэлийн дарамт, шахалт.

Уй гашуу, гуниг, зовлон, дарамт, шахалт бол хэт их ачаалал, сэтгэлийн дарамтийн мэдрэмжээс бий болдог. Танаас шалтгаалахгүй гадны хүчин зүйлс, үйл явдал эсвэл хүмүүсийн нөлөөгөөр таны амьдрал сөрөг нөлөөнд автаж, эсвэл болсон явдалд ямар ч урам зориггүй болсон мэт мэдрэмж орж ирэхийг хэлдэг. Тулгарч буй асуудал хэтэрхий том, хэзээ ч дуусахгүй, хэтэрхий адармаатай гэж бодсон тохиолдолд түүнийг өөрчлөх юу ч хийгээд нэмэргүй, найдваргүй болсон мэт сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэх нь бий. Хийж чадахаас нь илүү их мөнгө, хүч хөрөнгө, хэт хурдан, хэт олон янзын асуудал тулгарч, үүнийг зохицуулахад яаж ч хичээгээд болохгүй гэж бодож мэдэрч, тэр гадны хүчинд автсан нөхцөл байдалд орсон сэтгэлийн мэдрэмж юм.

Дохио нь, одоо болж өрнөж байгаа бүх юмнуудыг хараад танд юу хамгийн чухал вэ гэдгээ ялгаж салгаж харах хэрэгтэй цаг нь ирсэн болтой. Учир нь та хэтэрхий олон зүйлийг нэгэн зэрэг хийх гэж оролдоод эсвэл хэтэрхий давчуу бага хугацаанд бүх юмыг амжуулах гээд зүтгээд байж магадгүй. Бүх юмыг ганцаараа хийх гэж, бүх юмыг хагас дутуу энд тэндгүй бүрэн амжилттай үр дүн гаргаж чадаагүйгээс энэ байдал маш олон хүнийг асуудлууддаа төөрч будилж, стресстээд зогсохгүй, амьдралаа сүйтгэж үрэн таран хийхэд ч хүртэл хүрдэг аюултай.

Шийдэл нь,

  1. Одоо өрнөж байгаа энэ олон янзын үйл явдал, нөхцөл байдлуудаас харж байгаад хамгийн чухал, хамгийн их анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байгаа зүйлээ олж сонго. Таны амьдралд зайлшгүй байх ёстой бүх чухал юмсуудаа бодож үзээрэй.
  2. Чухал гэж бодсон бүх юмаа бичээд, хамгийн чухалаас нь авахуулаад дэс дараалалд оруул. Эдгээрийг бүгдийг нь цаасан дээр бичиж тэмдэглэх нь амьдралаа дахин хяналтаа оруулж буй мэт гайхалтай мэдрэмжийг танд өгөх болно. Тархиндаа байгааг та цэгцэлж чадахгүй бол, цаасан дээр бүгдийг нь буулгачихвал та цэгцэлж эхлэхэд илүү хялбар санагдах агаад, та бодлоо цэгцэлж сурах болно.
  3. Жагсаалтынхаа хамгийн эхэнд байгаа зүйлийг л зохицуулж сур. Үүнийгээ хүссэн үр дүндээ хүртэл нь өөрийн болгож эзэмш. Ганцхан юмыг л гүйцэт хийгээд дуусмагц л та дараагийнхаа ажлыг хийхэд урамтай байхаас гадна, үргэлжлүүлж бүгдийг нь хийхэд танд саад болох зүйл байхгүй болж эхэлнэ. Таны бүтээлч цаг яг эндээс эхэлнэ. Таны тархи ачаалалд дарагдаж стресстсэн, сэтгэлийн дарамт мэдрэх мэдрэмжтэй биш, харин ч бага багаар сэтгэх орон зайтай болж, боломж байгаа гэдгийг мэдэрч амьсгаа авах болно. Энэ мөчөөс та амьдралаа өөрийн гараар хянах, өөрчлөх чадвартай болохоо мэдэж авах нь гайхамшиг.
  4. Хүн асуудлыг хянаж чадахгүй болоод ирэх болгондоо сэтгэлийн дарамт шахалтанд өртөж өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлдэг. Харин хянаж чадахуйц хэмжээнийхээ ажлуудыг хийгээд өөрийн чадварыг ашиглаад эхэлсэн мөчөөс таны амьдрал бага багаар амжилтын алхамуудаа хийж эхэлдэг.

Яг энэ сэдвээр би урьд нь Бид Бэрхшээлээс Боломжийг Бүтээнэ онлайн уулзалтын 4-11 хүртэл видео дээр та юуг хянаж, юуг хянаж чадахгүй талаар тодорхой ярьсан байгаа. Хүсвэл энэ линкээр орж үзээрэй.

Таны хэр хэмжээнээс давсан их ажил хийх хэрэгтэй мэт санагдах үеэс та өөртөө хэт их ачаалал өгч, дотоод сэтгэлзүйдээ дарамт шахалт, сэтгэлийн шаналал бүтээж эхэлдэг гэдгийг санаарай. Тархин дахь тэр их ачаалалыг хуримтлуулахаас зайлсхийж, том асуудлыг шийдэх олон жижиг хэсэгт хуваарилж, нэг нэгээр нь бага багаар нь тодорхой цаг хугацааг өөртөө өгч хийж чадвал хэсэгхэн хугацааны дараа таны стресс, сэтгэлийн дарамт арилж эхэлнэ. Хэрэв та дээрх асуудлыг шийдэж чадахгүй удвал энэ мэдрэмж маань дараагийн үе шат, өөр төрлийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж эхэлнэ.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »