Blog

HomeMoney MindsetMMM2L17. Ганцаардал

MMM2L17. Ганцаардал

10. Ганцаардал.

Таныг ганцаардмал, бусдаас тусдаа, ялгаатай, өөр гэдгийг мэдрүүлэх бүх мэдрэмжийг энэ төрөлд багтааж болно. Та ганцаардаж үзсэн үү? Мэдээж, ганцаардаж үзээгүй хүн гэж хаана ч байдаггүй.

Дохио нь, таныг бусад хүмүүстэй хамтрах харилцах шаардлагатай гэдгийг илэрхийлдэг. Гэхдээ энэ дохио яг юу гэсэн үг вэ? Ихэнхдээ хүмүүс үүнийг сексийн харилцаа, янаг амрагийн харилцаатай байх ёстой гэж ойлгодог. Ингэж бодмогц тэд сэтгэлийн дарамтанд орж, бачимдаж эхэлдэг. Сексийн харилцаатай байсан ч та ганцаардалыг мэдэрдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Шийдэл нь,

  1. Хүмүүстэй дор нь холбогдоод энэ асуудлыг шийдэж чадна гэдгээ мэдэхэд л таныг энэ байдал руу удаан орохгүй байхад тус болно. Та хүсвэл хуучин найз нар руугаа залгаад мэнд ус мэдэлцэж болно. Сайхан сэтгэлтэй хүмүүс хаа сайгүй бий.
  2. Ямаршуухан төрлийн харилцаа танд хэрэгтэй гэдгээ тодруул. Дотнын сексийн харилцаа юу? Магадгүй танд маш энгийн найз нөхдийн харилцаа, хэн нэгэн хүн таныг сонсож, хэн нэгэнтэй инээж хөхөрч ярилцаж байхад л хангалттай байж болох байх. Яг ямаршуухан харилцааг хүсч байгаагаа мэдээд ав.
  3. “Би олон хүний инээд шуугианыг хааяа үгүйлдэг.”, “Би хүмүүсийн дунд байх дуртай.”, “Хааяа найз нөхөд рүүгээ залгаж ярьж хөөрөх нь зөв” гэх мэтээр өөрийнхөө хүссэн бусад хүмүүстэй холбогдох, утсаар ярих, хамтдаа салхинд гарах, амралтын чөлөөт цагаа зохицуулах, үйл ажиллагааг төлөвлөж болно. Мэдээж үүнийгээ дор нь хий.

За тэгэхээр одоо та бид таны сэтгэлийн хөдөлгөөнийг ашиглаж ямар нэгэн өөрчлөлтийг амьдралдаа хийж болох 10 янзын дохио, мэдрэмжүүдээ хэрхэн үр дүнтэй ашиглаж оюун санаа, бүтээлч сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлэх талаар ярилцлаа. Бараг бүх сэтгэлийн мэдрэмжийг дээр дурьдсан 10 төрлийн аль нэгэнд нь хамааруулж болно. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах 6 алхамын дагуу ажиллаад яг алинд нь хамааруулахыгаа тодруулаад тохирох алхамуудыг, өөрчлөлтүүдийг хийгээд үзээрэй.

Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гэдэг бол бараг таны гайхалтай цэцэрлэг дотор ургасан шарилж, хогийн ургамал шиг л гэсэн үг. Та гайхалтай цэцэрлэгээ аюултай хогийн ургамалаар бүрхүүлэхийг хүсэхгүй шүү дээ, нэг нэгээр нь түүж оронд нь цэцэг, жимс, гайхалтай ургамал суулгахтай энэ процессийг зүйрлүүлж болно.

Таны дотор олон янзын сэтгэлийн хөдөлгөөн, олон янзын айдас түгшүүр, бодол эргэлдэж байгаа нь дамжиггүй. Та ганцаараа биш, бид бүгдээрээ л яг иймэрхүү хачин хачин, хүнд хэлэхэд ч хааяа ичмээр сонин сонин эвгүй байдалд, эвгүй бодолд өртдөг. Гэхдээ өнөөдөр бол тэр бүх бодол, айдас түгшүүрийн мэдрэмж төрүүлсэн асуудлуудыг цэгцлэх, нэг нэгээр нь цэвэрлэж устгах цаг нь иржээ.

Эдгээр сөрөг сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж байсан үед та юун бизнес хийх манатай. Таны бүтээмж буурч, санаа зовниж, хийх гэж байсан ажлаа хийдүүлж, олон янзын бүтэхгүй асуудалуудыг бүтээх магадлал өндөр бий. Бүх асуудлыг шийдэх боломжууд хаа сайгүй байдаг гэдэгт итгээрэй. Тодруулаад үз, өөртэйгөө тулаад ажилла. Би танд гайхамшгийг бүтээх ур чадварыг яг одоо бэлэглэж байна.

Энэ дасгалаас хийж суралцсан зүйлсээ онлайн уулзалтын үеэр бусадтайгаа хуваалцаж ярилцаж эсвэл асуулт байвал илгээхээ бүү мартаарай. Би одоо таныг дасгалаа ажиллахыг урьж байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах 6 алхам дээр та өөрийн яг одоогоор мэдэрч буй 2 өөр сэтгэлийн хөдөлгөөн дээр тулж ажиллана. Мэдээж та хүсвэл үүнээс олон дээр ажилласан ч болно. Харин энэ модулийн дасгал дээр та 2ыг нь сонгож оруулахад л хангалттай. Асуулт хариултуудыг санаа зоволтгүй тодорхой бичиж өгөөрэй. Хэрэв танд илүү нарийн зааварчилгаа хэрэгтэй бол энэ видео дээр ярьсан ярианы pdf файлыг татаж аваад тодруулга болгон ашиглаарай.

Заавал хийгээрэй. Онол сонсоод ойлгосон ч та сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгохгүй байж магадгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурах хамгийн гайхалтай арга нь өөрийн бие дээр туршиж үзэж, өөртэйгөө тулж ажиллах.

Дасгал 3. Миний сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ба шийдэх аргууд

ДАСГАЛАА ХИЙХ

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »