Blog

HomeMoney MindsetMMM2L18. Тухлаг бүс ба сэтгэлийн хөдөлгөөн

MMM2L18. Тухлаг бүс ба сэтгэлийн хөдөлгөөн

ТУХЛАГ БҮС БА СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН

Та бид тухлаг бүсний талаар ойлголтыг маш сайн мэдэж байгаа. Хэрэв та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Бэрхшээл ба Боломж номныхоо 20 р бүлэг болох Айдсаа хэрхэн давж зоригтой алхаж сурах вэ? хэмээх хэсгийг уншаарай.

Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрийнхөө Модуль 1. Мөнгөний Сэтгэлгээгээ Тэлэхүй хэсэг дээр бид танд Тоглох талбайгаа, таны өмнө байгаа боломжит талбайгаа хэрхэн тэлэх талаар, тэр талбар руугаа орж эрх чөлөөтэй амьдрахад саад болж байдаг итгэл үнэмшилийн талаар ярилцсан гэдгийг санаж байгаа.

Хэдийгээр бид тухлаг бүснээсээ гарах хэрэгтэй, тоглох талбар буюу боломжит талбар дээрээ хүч түрээд тодорхой эрсдэл үүрэх ёстой гэдгээ ойлгодог хэдий ч ихэнх хүмүүс тухлаг бүснээсээ гарч айдас эрсдэлд хүрэх хэмжээний алхам үйлдэл хийх нь тухайн хүнд өдөөлт өгдөггүй. Энэ бол мэдээжийн, хэр баргийн хүмүүсийн давж гарч чаддаггүй, өөрийгөө ялан дийлж чаддаггүйн асар том шалтгаан.

Тухлаг бүснээсээ гараад амьдралаа хүссэн хэмжээний мөнгөтэй, сайхан боломжтой орлоготой, эрх чөлөөтэй амьдрахыг хүсэхгүй хүн байхгүй. Гэтэл одоо байгаа тухлаг бүс чинь цаанаа л дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг мэдрэгдээд, сэтгэлийг чинь татаад байвал яах вэ? Энэ сэдэв дээр бид яг энэ чухал сэдвийг хөндөхийн тулд танд тайлбарлаж байна.

Үүнд 2 шалтгаан бий.

1. Таны хийх гэж буй зүйл алхамууд таны сэтгэлийг өдөөж баярлуулах ёстой. Гэтэл ихэнх хүмүүс хийх гэж байгаа зүйлс маань, нөгөө гоё амлаад байсан тоглох талбар маань хангалттай сэтгэл татахуйц хэмжээний сайн сайхан байгаа эсэхэд эргэлздэг.

2. Таны орхин явж байгаа тухлаг бүс таныг эргэж хараад харамсаад байхааргүй тийм л сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрүүлж өгөх ёстой. Гэтэл одоо байгаа тухлаг байгаа бүсээ гоё гээд бодсон, түүндээ дассан хүн энэ байдлаасаа яаж гарах вэ? Энэ хүн маань бахь л байдгаараа үлдээд байна шүү дээ.

Дээрх 2 шалтгааныг 2уланг нь бид энэ модуль дээрээ дэлгэрэнгүй ашиглаж хэрэглэх болно.

Модуль 1. Мөнгөний Сэтгэлгээгээ Тэлэхүй хэсэг дээр бид Өдөөлтийн шүүлтүүрийн талаар Зовлонгоос хүмүүс айж, Жаргал руу хүмүүс тэмүүлдэг талаар ярьж байсныг та санаж байна уу? Яг зөв. Та сайн санаж байна.

Тэгвэл одоо яг тэр аргаа бид Тухлаг бүснээсээ гарах сэтгэлийн хөдөлгөөн үүсгэж өдөөлт болгон ашиглах талаар танд зааж өгч байгаа юм.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл, би таны одоо байж байгаа тухлаг бүсний хор уршигийг муу муухайг, жигшмээр ичгүүртэй талаас нь олж харж дүгнэлт хийж сурахыг даатгаж байна. Яг зөв. Эхлээд бодохоор нэг л амаргүй юм шиг санагдах байх. Санаа зоволтгүй, үүнийг хийхэд их амархан. Та угаасаа амьдралдаа дандаа л гомдоллож болохгүй бүтэхгүй юм болгоноо олж харчихаад түүндээ сэтгэл ханахгүй явж байсан үеүд зөндөө байгаа шүү дээ.

Та тэгвэл миний хэлээд байгаа тухлаг бүсээсээ гарах шаардлагатай мэдрэмж, дохиог аль хэдийнээ төрөлх зан чанар мэдрэмжээрээ олж авчихаад байгаа гэсэн үг.

Үүнийг хийхэд их амархан. Таны жоохон анхаарал төвлөрөөд л энэ сэдэв дээр тулаад ажиллахад амархаан дөнгөчихнө. Та юу хайна, түүнийгээ олж чадна гэж үг байдаг шүү дээ. Тэгвэл одоо байгаа тухлаг бүснийхээ муу муухай, ичмээр, ичгүүртэй, хүнд хэлэхээс ч санаа зовмоор амьтан хүнээс ч нуумаар санагддаг тэр талуудыг нь бүгдийг нь олж хараад тоочоод өгөөрэй.

Энэ хэсгийн дасгал маань танд яг ийм тухлаг бүснээсаа зугтаах сэтгэлзүйн бэлтгэл, анхаарлыг тань одоо байгаа болохгүй байгаа бүх зүйл дээр, цаашилбал энэ зүйл маань удаад ирэхээр улам л их ялзраад, улам л хүнд хэцүү байдалд орно шүү дээ гэдэг сэтгэлзүйн дохиог бий болгоход ашиглаж өгөх юм.

Дасгал 4. Тухлаг бүсээсээ зугтах нь

Тухлаг бүсэнд удаан байх нь биднийг амьдралыг цаашид өсөн хөгжихөд саад болж, тогтмол хийдэг зүйлсээ хийж, муу дадлаа бодлогогүйгээр давтах, цаашилбал ирээдүйгээ олж харахад ч хүсэл тэмүүллийг боож хаагдуулж, амьдралын шинэлэг сайн сайхныг ялзруулж эхэлдэг.

Учир нь бид одоо байгаа амьдралдаа хуурамчаар сэтгэл ханамж бий болгож, сэтгэлийн ханамжгүй байдлаа хүчээр дарах гэснээс л бий болдог. Таны амьдралд цоо шинэ өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй гэдгийг мэдсэн хэрнээ, яаж өөрийгөө өдөөж өөрчлөлт хийх зориг авах хэрэгтэйгээ мэдэхгүй бол энэ дасгал танд гайхалтай ид шидийг өгөх учиртай.

Дасгалыг чин сэтгэлээсээ үнэнгээ бичиж өөртэйгөө тулж ажиллаарай. Өөрийгөө бүү хуураарай. Та бид одоо Модуль 1 дээр ярилцсан Өдөөлтийн шүүлтүүрийг ашиглаж хүсэхгүй байгаа нөхцөл байдлаасаа зугтаах аргыг хэрэгжүүлэх болно.

Үгээ ашиглахдаа үнэхээр сэтгэл хөдөлмөөр гутармаар гашуун, сэтгэл өвдмөөр үг хэрэглэхээс бүү айгаарай. Энэ бол таныг өөрөө өөртөө зориулж жинхэнэ юу болж өрнөж буйг харах товчлуур юм шүү.

ДАСГАЛАА ХИЙХ

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »