Blog

HomeMoney MindsetMMM2L19. Өнгөрсөн цагийн шийдвэрүүд

MMM2L19. Өнгөрсөн цагийн шийдвэрүүд

ӨНГӨРСӨН ЦАГИЙН ШИЙДВЭРҮҮД

Шийдвэр гэдэг сэдвээр бид урьд нь Модуль 1. Мөнгөний Сэтгэлгээгээ Тэлэхүй хэсэг дээр дэлгэрэнгүй ярилцаж байсан. Та маш сайн санаж байгаа байх.

Харин одоо энэ модуль дээрээ бид таны өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдийг  илүү дэлгэрүүлээд бүүр сэтгэлийн хөдөлгөөнтэй чинь зангидаад шийдвэрүүдийнхээ бүх шүүсийг шахтал нь олон талаас нь дэлгэрэнгүй ярилцая.

Та заримдаа яг өөрөө мэдэж байгаад ухамсартайгаар шийдвэр гаргадаг, харин заримдаа өөрийн ч мэдэлгүй юманд өртсөнийхөө дараа надад яагаад ийм хувь тавьлан оноосон юм бол гэж гайхахдаа өөрийн эрхгүй хүн нөхцөлөөс гарахын тулд гаргаагүй шийдвэрийнхээ хор уршигийг мэдэрч тэр бүү хэл амьдралдаа цаашаагаа яаж зөв шийдвэр гаргах ёстой билээ гэж будилж байсан байх.

Тэгвэл таны өөрөө мэдэж гаргасан шийдвэрийг, бас мэдэлгүйгээр огт шийдвэр гаргаагүй байснаас бий болсон нөхцөл байдлуудыг Амжилттай эсвэл Алдаатай хэмээн 2 өөрөөр тус тусд нь ангилъя.

Мэдэж байгаад шийдвэр гаргаад түүгээрээ дамжуулан бид өөрийгөө хэрхэн таньж болдог, түүнийхээ ид шидийг өнөөдрийн байгаа амьдралынхаа нэгээхэн чухал хэсэг болгох талаар Модуль 1 дээр Дасгал 6. Зоригтой шийдвэр гаргасан мөчүүд дээр бид хийсэн байгаа. Энэ дасгалын ачаар та өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрээр дамжуулж амьдралаа өдий хүртэл өөрөө зөв залж, хүнээс дутахгүй амьдруулж чадсанаа таньж чадсан байх. Энэ бол гайхамшиг.

Тэгвэл та мэдэж байгаад шийдвэр гаргасан ч гэсэн заримдаа тэр маань алдаатай болох тохиолдолууд байдаг. Тэгвэл бид тэр талаар одоо ярилцая.

Алдаатай шийдвэр гаргасан үедээ бид яах ёстой вэ? Мэдээж бид алдаанаасаа суралцах ёстой. Бидний гаргасан алдаанууд бидэнд хамгийн үнэ цэнэтэй сургамжуудыг өгдөг.

Харамсалтай нь маш олон хүмүүс алдаа гаргадаг ч түүнийгээ огт эргэж харахгүйгээр, алдаанаасаа дүгнэлт хийж засахгүйгээр гаргасан алдаагаа олон жил, олон удаа давтсаар байх нь харамсалтай. Алдаанаасаа суралцдаггүй хүмүүсийг Кунзийн сургаалийн дагуу бол адгийн тэнэг хүн гэж нэрлэдэг.

Мэдээж бид таныг алдаанаасаа суралцах зүйлсээ шингээж өөрийн болгож авах боломжийг олгож байна. Одоо би танд алдаанаасаа суралцах боломж, дасгалыг өгье.

Дасгал 5. Алдаанаасаа суралцах нь

Амьдралд зарим үед бид өөрөө шийдвэр гаргаагүй байх тохиолдолууд бий. Ялангуяа ихэнх хүмүүс шийдвэр гаргахыг жижиг сажиг өдөр тутмын амьдралын хэрэгцээ гэж боддоггүй, ямар нэгэн жижиг сажиг үйлдэл шийдвэр гаргах цаг болоход тэд хойшлуулж, эсвэл бусдын хэлсэний дагуу дуртай дургүй эргэлзээтэй үйлдэл хийх нь бий. Ийм үед бид өөрсдөө ямар нөхцөл байдалд орохоо сонголт хийдэггүй, ямар нэгэн хяналт чиглүүлэлт байхгүйгээр хүссэн хүсээгүй нөхцөл байдалд буудаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө шийдвэр гаргах идэвхгүй байдалд нөхцөл байдалд орсон байх нь бий.

Шийдвэр бид өөрсдөө мэдэж гаргаагүй ч заримдаа тухайн үед бий болсон нөхцөлүүд таатай боломжийн нөхцөл байдал үүсгэх нь бий. Хүмүүс ихэвчлэн үүнийгээ ч анзаардаггүй нь бас харамсалтай. Өөрөө шийдэж, зорьж зүтгээгүй атлаа бид бий болсон тэр таатай байдлыг ч мэдэлгүйгээр дурамжхан хандах нь бий.

Тэгвэл би одоо танд та өөрөө шийдвэр гаргаж зүтгээгүй атлаа яагаад ч юм хорвоо ертөнц ивээгээд хувь тавилантай гэмээр сайхан нөхцөл байдлыг бий болгосон байх нь бий. Бид танд ийм гайхалтай боломж, нөхцөл байдлуудаа анзаарч талархал илэрхийлэх боломжийг энэ дасгалаар өгч байна.

Бид дөнгөж сая таны өнгөрсөн цагт гаргасан шийдвэрүүдийн талаар ярилцаад суралцсан байгаа. Та өнгөрсөн хугацаанд маш олон янзын шийдвэрүүд гаргаж байсан, зарим шийдвэрүүдийг гаргахдаа бид өөрсдөө яг мэдэж байж гаргадаг.

Зарим үед бид үнэхээр өөртөө итгэлтэйгээр зөв шийдвэр гаргадаг, тэр зөв шийдвэрүүд маань биднийг өнөөдөр хэн болгосон, өнөөдөр бусдаас илүү ялгарч хүч чадалтай зоригтой хүн болгоход хэрхэн нөлөөлсөн талаар бид МОДУЛЬ 1. МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭ ТЭЛЭХҮЙ хэсэгт Дасгал 6. Зоригтой шийдвэр гаргасан мөчүүд гэдэг дасгал дээр ажилласан. Энэ дасгал таныг үнэхээр өөртөө итгэлтэй бие даасан чадвартай хүн болоход нөлөөхүйц гайхалтай мөчүүдийн дурсамжуудыг бий болгосон гэдэгт бид итгэлтэй байна.

Харин энэ удаагийн Алдаанаасаа суралцах нь дасгал бол таныг зарим нэг шийдвэрийг гаргаад дараа нь алдаа бий болсон үеүдийг дурсан тэднээсээ суралцахад зориулсан юм.

Тухайн үед шийдэхдээ та ийм алдаа гаргаад дараа нь харамсах түвшинд хүргэнэ гэж бодоогүй л байх. Гэтэл харамсалтай нь яг ийм байдал бий болоод таагүй үр дүн, хортой үр дагаваруудыг та бий болгосоныхоо дараа л бид гэв гэнэт ухаардаг. Тэгвэл энэ дасгалыг чин сэтгэлээсээ хариулж өөртэйгөө тулж ажиллах тусмаа танд ид шидээ өгөх болно.

ДАСГАЛАА ХИЙХ

Дасгал 6. Амьдралдаа талархах нь

Амьдрал гэв гэнэт санамсаргүй асуудал өртөөд гэнэтийн аюулд автаад ирэх үеүдтэй та таарч байсан уу? Бид заримдаа сэрэмжилж хийх ёстой бэлтгэлүүдийг хийхгүйгээр огт бодлогогүй харалган шийдвэрүүд гаргах үедээ иймэрхүү асуудалд өртдөг.

Бодоод үзвэл ихэнх хүмүүс ийм осол, гэнэтийн аюул, санамсаргүй алдаа, бэрхшээлд өртөхдөө түүнийг хэн нэгэн хүн, ямар нэгэн орчин нөхцөл байдлыг буруутгадаг. Харамсалтай нь ийм асуудлуудын ихэнх нь хийсч ирдэггүй, дохио зангаа, тодорхой мэдрэмжийг өгдөг ч тухайн үедээ хүн тийм сөрөг гэмээр таагүй мэдрэмжүүдээс зугтаах эсвэл үл ойшоож тоохгүйгээр үгүйсгэх гэх мэтийн хандлагууд гаргадаг тул бид аюул бий болох нөхцөл орчинг бүтээгээд байгаагаа ч мэдэхгүй байх нь бий.

Тийм ч учраас би таныг яг одоо нэгэн дасгал бэлтгэж тиймэрхүү хэлбэрээр орж ирсэн асуудал бэрхшээлүүдийг ойлгож, түүнээс суралцах ёстой байсан мэдрэмжүүдийг ойлгож, тэдгээрээс суралцах боломжийг олгож өгч байна.

Бид зарим үед огт өөрөө мэдээгүй байтал гайхамшигтай сонин таатай нөхцөл байдалд хүрэх үе байдаг. Энэ нь магадгүй өөрөө юу хүсээд байгаагаа ч мэдээгүй, өөрөөс чинь шалтгаалахгүйгээр бий болсон гайхалтай гоё үр дүнгүүд ч байдаг.

Тэгвэл одоо 2улаа таны амьдралд бий болоод буй тэр гайхалтай зүйлсүүд, гоё үр дүнгүүдийг дурьдаж тэр бүхнээс талархал илэрхийлж сурах талаар энэ дасгалыг ажиллацгаая.

Энэ дасгал таныг амьдралд итгэдэг өөдрөг үзэл бодолтой, бусдыг ч өөрийгөө ч өсөн хөгжихөд, амьдрал нийгэмдээ хувь нэмэр оруулах чадвартай зөв сайхан амьдралыг бүтээх төрөлхийн авъяас чадвартай хүн гэдгийг мэдрэхэд туслах болно.

Ерөнхий харваас ойлгомжтой зүйлс бүү бичээрэй. Маш тодорхой, дэлгэрэнгүй мэдээллүүдийг сэтгэл хөдлөм гоё өнцгөөс нь харж, хүч чадал мэдрүүлдэг 10 сэтгэлийн хөдөлгөөнийг гаргаж мэдэрч бичээрэй. Тэр үед л энэ дасгал танд ид шидээ өгөх болно.

ДАСГАЛАА ХИЙХ

Дасгал 7. Хариуцлага үүрэх нь

Амьдрал гэв гэнэт санамсаргүй асуудал өртөөд гэнэтийн аюулд автаад ирэх үеүдтэй та таарч байсан уу? Бид заримдаа сэрэмжилж хийх ёстой бэлтгэлүүдийг хийхгүйгээр огт бодлогогүй харалган шийдвэрүүд гаргах үедээ иймэрхүү асуудалд өртдөг.

Бодоод үзвэл ихэнх хүмүүс ийм осол, гэнэтийн аюул, санамсаргүй алдаа, бэрхшээлд өртөхдөө түүнийг хэн нэгэн хүн, ямар нэгэн орчин нөхцөл байдлыг буруутгадаг. Харамсалтай нь ийм асуудлуудын ихэнх нь хийсч ирдэггүй, дохио зангаа, тодорхой мэдрэмжийг өгдөг ч тухайн үедээ хүн тийм сөрөг гэмээр таагүй мэдрэмжүүдээс зугтаах эсвэл үл ойшоож тоохгүйгээр үгүйсгэх гэх мэтийн хандлагууд гаргадаг тул бид аюул бий болох нөхцөл орчинг бүтээгээд байгаагаа ч мэдэхгүй байх нь бий.

Тийм ч учраас би таныг яг одоо нэгэн дасгал бэлтгэж тиймэрхүү хэлбэрээр орж ирсэн асуудал бэрхшээлүүдийг ойлгож, түүнээс суралцах ёстой байсан мэдрэмжүүдийг ойлгож, тэдгээрээс суралцах боломжийг олгож өгч байна.

Доорх асуултуудад хариулна уу.

ДАСГАЛАА ХИЙХ

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »