Blog

HomeMoney MindsetMMM2L21. Сэтгэлийн хөдөлгөөн ба цаг хугацаа

MMM2L21. Сэтгэлийн хөдөлгөөн ба цаг хугацаа

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА ЦАГ ХУГАЦАА

Ихэнх хүмүүс өнгөрсөндөө харамсаж, маргаашаа бодож стресстээд өнөөдөртөө юу болж байгааг мэдэхгүй төөрөлдөж амьдардаг. Сэтгэлийн хөдөлгөөн бидний амьдралын бүх үйл явдалуудыг удирддаг. Цаг хугацаа хичнээн олон жил өнгөрсөн ч тухайн үед мэдэрч байсан мэдрэмжээрээ хоромхон зуурт дурсамж орж ирдэг. Цаг хугацаа хүний зовлонг хөнгөлдөг гэж хүмүүс ярьдаг ч энэ нь үнэндээ буруу зөрүү төөрөгдсөн ойлголт.

Хүн амьдралдаа нэг удаа гаргасан алдаа, нэг хүнтэй муудалцсан маргаан зөрчилдөөн бухимдалтай асуудлаасаа болж олон жил бухимдаж стресстэж хямарч амьдрах нь ч бий. Энэ ч утгаараа хүн хөгшрөх тусмаа ганцаарддаг. Найз нөхөдгүй, итгэл найдваргүй шаналсан хүмүүсийг та олноороо олж харсан байх.

Бид хүүхэд байхаасаа л далд ухамсартаа өнгөрсөн амьдралаасаа олж харсан туршлага дээрээ үндэслэж ирээдүйгээ төсөөлж эхэлдэг. Өнгөрсөн амьдрал бол хүнийг урагшаа хөдлөхөд асар том хүчтэй удирдах хүч. Хичнээн бага залуу настай ч хүүхдийн амьдралд хэрсүү бодол, айдас түгшүүр үүссэн байдгийг ч бид өдөр тутам хардаг, анзаардаг. Өнгөрсөн амьдралдаа мэдэж авсан, болсон болоогүй үйл явдалууд, нийгмийн дотор болж буй бусармаг, буруу зөрүү ойлголтууд биднийг бага байхаас л програмчилж, аливаа буруу зөв, болно болохгүй гэсэн ойлголт авч түүгээрээ хорвоо ертөнцийг дүгнэж цэгнэж, тэрнийхээ хэмжээгээр сэтгэхүйн орон зайгаа бүтээдэг.

Харамсалтай нь энэ сэтгэхүйн орон зай нь биднийг эрх чөлөөтэй амьдрах эрх чөлөөг үгүйсгэж, айдас хүйтэст нөмрүүлж амьдралдаа хүссэн зорьсоноо авах боломжгүй хязгаарлал тогтоосон байх нь бий. Тиймээс өнөөдрийн энэ сэдэв таны өнгөрсөн амьдралын далд ухамсарт өгсөн буруу зөрүү програмчлалыг эргэн харж шинэчлэх боломжийг олгож байгаа юм. Үүгээрээ энэ дасгал агуу том гайхалтай эрч чөлөөг таны далд ухамсарт бүтээж өгөх болно.

 

ДАСГАЛ 9. ЭНЭ МИНИЙ АМЬДРАЛ

Энэ дасгал бол таны өнгөрсөн амьдралаас өнөөдрийг хүртэл ирэхэд нөлөөлсөн бүх сөрөг далд ухамсарын нөлөөллийг ялан дийлж гарч, ирээдүйдээ сэтгэл догдлуулсан тэр гайхалтай амьдралыг бүтээх эрч хүчийг олж авах тэр гайхалтай дотоод сэтгэлийн өөрчлөлт, далд ухамсарын хүчтэй шинэчлэлтийг өөртөө бэлэглэх болно.

Энэ дасгал маань 2 хэсгээс бүрдэнэ.

1. Эхлээд та дасгалын дэвтэр дээрээ өгөгдсөн бүх асуултуудад тодорхой хариултуудаа бичээрэй.

2. Дараа нь та бидний бэлтгэсэн аудио хөгжимтэй файлыг сонсож, ургуулан төсөөлөх дасгалаа хийгээрэй. Хөгжим сонсох  дасгалыг хийх үедээ машин барьж, эсвэл ямар нэгэн өөр зүйлд сатаарах үйлдэлүүд бүү хийгээрэй. Таны дасгал хийх орчин чимээ аниргүй, дуу шуугиангүй байх учиртай. Хүсвэл та харанхуй газар сонгож болно. Миний өгсөн зааварчилгааний дагуу төсөөллөө хөгжүүлж гүн амьсгал аваарай.

1. Хязгаарладаг итгэл үнэмшилийг тодруул. Та үүнийг хийх үедээ тэр хязгаартай итгэл үнэмшил таны биеийн хаана оршин тогтнож байгааг мэдрэхийг хичээгээрэй. Таны бодлоор таны яг хаана чинь ийм үйл явдалын ул мөр үлдсэнийг, танд энэ ул мөр үлдсэний хүчинд юу гэж мэдрэгдэж байгааг улам хүчтэй тодруулах гээд үз. Жишээлбэл, танд амьдрал хэцүү болохыг, амжилтанд хүрэхэд боломжгүй болох талаар “Та үхтэлээ ажиллаж зовж байж л амьдрах тавилантай юм байна”, “Амжилтанд хүрэхэд хэцүү юм байна”, “Хүмүүст итгэлтгүй” гэх мэтийн сөрөг үзэл бодолд итгэхээр шийдэл гаргасан байж болох юм. “Дасгал хийх хэцүү”, “Сурах хэцүү”, “Амьдрах хэцүү”, “Хүн шиг амьдрах боломжгүй” гэх мэтийн бодлууд байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн нэн тэргүүнд бид яг ямар хязгаартай үзэл бодол, итгэл үнэмшилийг олж авсанаа илрүүлэх учиртай. Яг ямар бодлоос болоод өнөөдрийн амьдралаа ийм хүртэл нь нөлөөлсөн эсэхээ олж харах нь маш чухал шүү. “Асуудлыг тодорхой илэрхийлж тодруулна гэдэг асуудлыг шийдэхийн тал нь” гэж үг бий. Бид танд нөлөөлж буй тэр сөрөг бодол, хязгаартай итгэл үнэмшилийг олж илрүүлээгүй л бол энэ дасгалын үр дүн бүрэн гарахгүй. Ямар ч асуудал байсан хамаагүй, эхлээд та түүнийгээ бүрэн тодорхойлж гаргах нь чухал юм шүү. Бид танд өгөх дасгал дээр та зөвхөн энэ бүхний нэгийг нь л сонгох ёстой. Тодорхой үйл явдал болсоны үндсэн дээр та ямар нэгэн зүйлд илүү итгэж, түүнийгээ бодит гарцаагүй үнэн болгон барьж амьдрахаар шийдвэр гаргасан байгаа. Тодорхой үг хэллэг, тодорхой хязгаартай орчин нөхцөлийг олж авч тэмдэглээрэй. Танд юу мэдрэгдэж байна, тэр мэдрэмжээ тодруул. Энэ бүхэн яг хаанаас гарч ирж яг хаана оршин тогтноод байсныг илрүүл. Та яг хаанаас хаана байгааг хэлж мэдэхгүй байсан ч хамаагүй далд ухамсартаа итгээрэй. Таны далд ухамсар энэ бүх мэдээллийг хадгалсан байгаа.

Яг одоо таныг хүссэн тоглох талбар руугаа ороход саад болдог нэгэн итгэл үнэмшилийг сонгож тодруулна уу. Танд хамгийн их саад болж, таныг айлгаж, санаа зовоход нөлөөлж байдаг сөрөг итгэл үнэмшил бол…

2. Үйл явдал өрнөсөн өнгөрсөн тэр цаг үе рүү оч.  Анх удаа таныг ийм сөрөг итгэл үнэмшил олж авахад нөлөөлсөн ийм үйл явдал болсон яг л тэр мөчийг мэдэрч өнгөрсөн цаг руу зочлоорой. Та яг аль нь анхных болохыг нь хэлж чадахгүй байсан ч хамаагүй, далд ухамсартаа итгээд анхны гэж бодсон тэр газарт нь л очихыг даатга. Далд ухамсартаа л итгэ. Бэрхшээлийг сайн тодруулж олж харна гэдэг тухайн асуудлыг шийдэх гарцыг олоход тустай. Бэрхшээл асуудлаа мэдэхгүйгээр, танихгүйгээр бид хаашаа онилж, яаж даван гарахаа мэдэхгүй шүү дээ. Тиймээс эхний түвшинд түүнийгээ л тод томруун болгоорой. Бэрхшээлээ нүдэндээ төсөөлж, бодитойгоор олж харж мэдрэх тусмаа та даван гарах аргаа хялбар олох болно. Тухайн үйл явдал өрнөх үед болсон нарийн ширийн зүйлсийг санахгүй байсан ч хамаагүй. Яг үнэндээ хэлэхэд ямар үйл явдал болоод өнгөрөх нь хамаагүй, хамгийн чухал нь танд тухайн үед нөлөөлөөд таныг хязгаарлаж эхэлсэн тэр итгэл үнэмшилийг л та ардаа гээхэд л байгаа юм.

Таныг хязгаарлах тэр итгэл үнэмшилийг олж авахад анх нөлөөлсөн тэр цаг үе бол…

Тухайн үйл явдал өрнөсөн цаг үеийг төсөөлж, тодорхой нүдэнд тань харагдтал нь байж байгаа байр байдал, ойр хавьд байгаа эд юмс, хүмүүс, хүмүүсийн өмссөн хувцас, ярьж буй яриа, өрөөнд өрнөж буй уур амьсгал, эртний танил тэр орчиний бодитойгоор төсөөлөн харж тэмдэглэл хийгээрэй.

3. Гаргасан шийдвэрээ анзаарч хар. Таныг ид үйл явдал өрнөх үед таныг хязгаарласан итгэл үнэмшилийг өөртөө шингээж өлгөж аваад, өөртөө нааж авах шийдвэр гаргасан тэр мөчийг л та олж мэдэрч харах учиртай. Яг тэр мөч дээр очоод зогс. Шийдвэр гаргаж байна гэдгээ анзаарахын нэгэн гайхалтай учир шалтгааныг танд тайлбарлаж өгье. Ихэнх үед хүн өөрийгөө шийдвэр гаргасан гэж огт мэддэггүй. Тухайн мөч ийм байсан учраас л би үүнээс өөр боломжгүй байсан юм гэж ойлгодог. Үнэндээ бидний мөч бүхэнд юу гэж бодохыг бид өөрсдөө сонгодог гэдгийг та одоо сайн мэдэж байгаа. Таныг тухайн сонголтыг хийсэн хийгээгүй гэдгээс шалтгаалахгүйгээр бид амьдралдаа бодож байгаа бодол болгоноо сонгож, түүндээ тохирсон шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргаж буй гэдгээ анзаарсан хүний оюун санаанд асар том хэмжээний хүч чадал, өмнөө байгаа амьдралын өмнө хүчтэй сонголт хийж, бодож буй бодлоосоо шалтгаалж ирээдүйгээ сонгож, түүнтэйгээ тохирсон хариуцлага үүрдэг. Хэрэв та тухайн үед хэн нэгэн хүнд, ямар нэгэн хүчинд автагдаад бус, өөрийн оюун бодлоо сонгож, шийдвэр гаргасан юм байна гэдгээ мэдэх юм бол, тэр шийдвэрийг гаргасан хүний хүч чадлыг өөрөөсөө гаргаж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гаргасан шийдвэрээ анзаарч харж эхэлсэн мөчөөс та өөрийн гэсэн хүч чадлыг мэдрээд зогсохгүй, тухайн шийдвэрээ өөрчлөх гайхалтай оюун ухааны цар хүрээ хүч чадлыг нээж эхлэх болно.

Таны тухайн гаргасан шийдвэр бол…

4. Эгц дээшээ нис. Та үйл явдал өрнөсөн тухайн цаг үе дээрээ байгаа. Тухайн үед шийдвэр гаргасан тэр мөчийнхөө тэр зураглалаас гарч дээшээгээ нисч байна гэж төсөөл. Эгц дээшээгээ нисэж очоод доошоогоо яг тэр цаг үе рүүгээ хар.

Та одоо тухайн цаг мөчөөс дээшээ өндөрсөж, яг л далавчтай юм шиг далдын хүчээр нисэж байна гээд төсөөл… Яг зөв… Танд мэдрэгдэж байгаа мэдрэмж гайхалтай яагаад ч юм хүн итгэхийн аргагүй тийм л гайхалтай сонин, бие махбод сэтгэл зүрхээрээ, сүнсээрээ та өөрийн эрхгүй ийм чадалтай авъяастай….

5. Он тооллын цагаа ажигла. Дээшээ хөөрөөд нисэн очсон тэр цэгээсээ тухайн үйл явдал болохоос өмнө, тухайн үйл явдал болсоны дараа үргэлжлэн буй цаг он тооллыг ажигла. Өнгөрсөн цаг хаашаагаа урсан гарч байна, ирээдүй цаг нь хаашаа үргэлжилж байгааг битүүхэн анзаар. Чиг баримжаа ав.

6. Суралцах цаг. Яг тэр нисэн очсон байран дээрээсээ суралцах зүйлсээ суралц.  Шийдвэр гаргасан тэр мөчөө анзааран хар. Энэ мөчөөс юу суралцав? Таны суралцаж буй зүйлс бусад хүмүүсийн талаарх дүгнэлт биш, өөрөө өөрийнхөө талаар суралцсан дүгнэлт, өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үг, бодож буй бодол, арга барил дээр л тулгуурлах учиртай шүү. Та бусдыг буруутгаж, шүүмжилж, бусдын талаар сөрөг дүгнэлт хийх ёсгүй. Сөрөг үзэл бодол таныг энэ хуучин арга барилаа, хязгаарлагдмал итгэл үнэмшилээ гээхгүйгээр улам мухардмал замд оруулдаг гэдгийг санаарай. Тухайн нөхцөл байдлаас өөртөө шингээж авах танд хүч чадал, оюун ухааныг тань хурцалж өгөх тийм л зүйлсийг суралцах учиртай. Таныг ямар ч хязгаарлахгүйгээр эерэг өөдрөг, танд хүч чадал мэргэн ухаан өгөх тийм л цоо шинэ итгэл үнэмшилийг та эндээс бий болгох учиртай. Та эерэг үзэл бодлыг олж авах үедээ “Аанха, би одоо л ойлгож авлаа.” гэх мэтийн ухамсартай мэргэн ухааныг өөртөө нэвт шингээн оруулж авна.

Энэ үйл явдалаас суралцсан зүйлс бол …

7. Цоо шинэ хүч чадал өгсөн шинэ итгэлийг өөртөө шингээ. Хуучин таныг хязгаарладаг итгэл үнэмшилийн оронд нь ухамсартайгаар өөрийн болгон шингээж эхлэх юм. Та энэ мөчид тухайн цоо шинэ мэдрэмжийг өнгөөр дүрсэлж, хөдөлгөөнт урсгал болгон хувиргаж, дуу аялгуугаар тухайн цоо шинэ итгэл, үзэл бодлыг шингээж өгөх юм.

Таны олж авсан цоо шинэ итгэл үнэмшил, эрч хүч мэдрүүлсэн үзэл бодол бол….

8. Үйл явдал болохоос өмнөх цаг үе рүү нисэн оч. Танд тухайн үйл явдал болохоос өмнө он цаг үеийн чиглэл рүү нисэн очоод хуучин таныг хорьж хязгаарлаж байсан тэр итгэл үнэмшилийг, айдсандаа автаж гаргасан тэр шийдвэрийг өөрчлөх мөч болж байгаа юм. Та энэ цаг үе дээр хуучин алдаатай, асуудалтай байсан тэр бүхэнд талархал илэрхийлээд, салах ёс гүйцэтгээрэй.  

Таны энэ үйл явдал болсонд талархал илэрхийлмээр санагдаж байгаа талархалын үгс бол….

9. Ирээдүй рүүгээ хар. Таны цоо шинэ итгэл үнэмшилийг ирээдүй рүүгээ харан цацаж байна гээд төсөөл. Хүссэн өнгийн туяагаа цацаад, сэтгэлд шингэсэн дотны дуу аялгууг шингээн, зүрх сэтгэлийн тэмүүлэлтэйгээ хамтад нь цацаж байна гээд төсөөл. Ингэснээр та цоо шинэ салаа замыг, амьдралын гэрэлт ирээдүйг энэ итгэлийнхээ хамтаар бүтээж эхлэх болно.

Цоо шинэ итгэл үнэмшил, үзэл бодлоор дамжуулан харж буй таны ирээдүй одоо гайхалтай… Дүрслэн мэдрэмжээ бичээрэй…

10. Одооноос 3 сар, 6 сар, 1 жилийн дараа цаг үе рүү нисэн оч. Таныг хорьж хойш татаж байсан тэр итгэл үнэмшилийг, танд сөргөөр нөлөөлж байсан тэр асуудлуудыг өөрчлөөд шинэчилж орлуулсан эрч хүч, мэргэн ухаан бэлэглэсэн тэр итгэл үнэмшилийн хүчинд таны амьдрал яаж их өөрчлөгдсөн, хүсээд байсан сайн сайхан амьдрал тань бий болж байгааг та харж ав. Таныг энэ шийдвэрийг гаргасны хүчинд танай гэр бүл, хайртай хүмүүс чинь танд ямар их талархаж, таны хийсэн өөрчлөлтийн улмаас тэд ч бас амьдралдаа итгэх итгэл, хүч чадлыг олж мэдэрч байгааг олж хар. Та аз жаргалыг эрх чөлөөг, хүссэн бүхнээ хийж, холбогдоё гэсэн хүмүүстэйгээ чөлөөтэй холбогдон ярилцаж, хүссэн хэмжээнийхээ мөнгийг шагнал урамшил болгон хүлээн авах боломжтой болсон байна гээд бодоод үз. Та энэ бүхнийг өөрчилсөний хүчинд ямар үр дүн гаргахыг хүсч байгаагаа энэ дасгалын явцад илүү тодруулан харж, өөртөө нэвт шингээн аваарай.

3 сарын дараа таны амьдралд орж ирэх өөрчлөлтүүд бол….

6 сарын дараа таны амьдралд орж ирэх өөрчлөлтүүд үр дүнгүүд бол….

1 жилийн дараа таны амьдралд орж ирэх өөрчлөлтүүд үр дүн бол….

11. Өнөөдөрийн цаг үе рүүгээ нисэн эргэж ирэх. Таныг хязгаарлаж байсан тэр итгэлийг гээж, оронд нь цоо шинэ үзэл бодолтой, амьдралын өөдрөг итгэлтэйгээр өнөө цагийн амьдрал руугаа эрч хүрч дүүрэн өвөрлөн ирнэ. Өнөөдрөөс эхлээд та хийдэг аргаа өөрчилж, боддог бодлоо өөрчилж, харилцдаг хүмүүсийнхээ цар хүрээг тэлж, бүтээдэг ажлынхаа хэмжээг өсгөж, олдог мөнгөнийхөө тоог өсгөж, хүлээн авдаг талархалынхаа хэмжээг ихэсгэх бүх боломжуудыг ашиглаж чадах мэргэн ухаан, ид шид, эрх чөлөө, эд баялаг бүхнийг өөрийн хүссэн хэмжээгээрээ бүтээж байна гэдгээ санаарай.

Таны яг одоо мэдэрч буй сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжүүд бол…

Таны үнэхээр сэтгэл догдолж буй хийхийг хүсч буй алхамууд бол….

ДАСГАЛАА ХИЙХ

Дасгалынхаа аудиог энд дарж тоглуулаарай.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »