Blog

HomeMoney MindsetMMM2L22. Миний амжилтын хувийн уншлага

MMM2L22. Миний амжилтын хувийн уншлага

МИНИЙ АМЖИЛТЫН ХУВИЙН УНШЛАГА

Та бид Модуль 1. Мөнгөний Сэтгэлгээгээ тэлэхүй сэдэв дээр таныг хүссэн амьдралаа бүтээж тоглох талбартаа чөлөөтэй тоглоход саад болж таныг айлгаж, хорьж хязгаарлаж байдаг үзэл бодол итгэл үнэмшилүүдийн талаар маш сайн гүнзгий суралцсан. Тэдгээр итгэл үнэмшилүүд хүнд асар их хэмжээний хохирол гарз учруулж байдаг гэдгийг та санаж авсан.

Тэгвэл бид одоо тэр итгэл үнэмшилүүдийг эргэлзээнд оруулсаныгаа үргэлжлүүлээд улам хүчтэй дараагийн томоохон алхамыг энэ дасгалд ажиллах гэж байна. Энэ нь танд эрч хүч, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөнийг чөлөөтэй залж удирдахад тус нэмэр болдог Хувийн уншлага гэдэг ойлголт юм.

Та миний доор бичсэн итгэл үнэмшилүүдийг бүгдийг нь өөртөө зориулж өөрийн үг хэллэг, амьдралын нэг хэсэг болон болтол нь итгэж, өөрийн амьдралдаа энэ бүхэн бий болно гэдэгт итгэж оюун санаагаа байнга ийм үгсээр цэнэглэж өөртөө урам өгч сурахыг бид танд даалгаж байна.

Доорх хувийн уншлагуудыг та өөрийн үгээр хялбарчилж, өөрийн хүссэн өөдрөг үгнүүдийг нэмж оруулж илүү хөгжүүлсэн ч болно. Энэ бол таны гарт өөрийгөө улам өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун явахад гарын авлага болох ёстой юм шүү.

Үүнийг та өглөө бүр босонгуутаа уншиж, орой унтах болгондоо орондоо орох болгондоо уншиж өөрийн болгож аваарай. Хүсвэл та өөрийн дуу хоолойгоороо уран уншиж бичлэг хийгээд гар утсан дээрээ байрлуулаад хаа явсан газраа сонсоод явсан ч болно шүү.

Та юу бодно, таны амьдралд тийм зүйлс л бодитойгоор биелнэ гэдэг шүү дээ.

ДАСГАЛ 10. МИНИЙ АМЖИЛТЫН ХУВИЙН УНШЛАГУУД

Би амьдралаа бүтээдэг.

Би амьдралдаа хүссэн хэмжээнийхээ санхүүгийн амжилтыг авчирдаг.

Би санхүүгийн ялалт авчрах мөнгөний тоглоомын дүрмээр тоглодог.

Би баян чинээлэг, амжилттай хүмүүсээс байнга суралцдаг.

Би баян чинээлэг, амжилттай хүмүүсийн хийдэг үйлдэлүүдийг өөрийн амьдралдаа нэвтрүүлдэг.

Миний хувьд мөнгө бол чухал, мөнгө бол эрх чөлөө, мөнгө амьдралыг илүү баялаг сонирхолтой болгодог.

Би дуртай юмаа хийнгээ баялаг амьдралыг бүтээдэг.

Би бусдын амьдралд үнэ цэнэтэй туслалцаа үзүүлдэг учраас миний амьдрал баян.

Би өгөөмөр нинжин өгч чаддаг, бас сайн хүлээн авагч.

Надад одоо байгаа мөнгөнд өөрийн эрхгүй талархдаг.

Би мөнгийг зохицуулж, удирдаж залж чаддаг.

Би эхлээд өөртөө зориулж төлдөг.

Би санхүүгийн эрх чөлөөнд хүрэх дансаа байнга өсгөдөг.

Би мөнгөө яаж өсгөхөө мэддэг.

Миний мөнгөний машинууд надад илүү их мөнгийг хийдэг.

Миний мөнгөний машинууд намайг өнөөдөр ажиллахгүй байсан ч мөнгө үйлдвэрлэдэг.

Би халаасанд байгаа мөнгөнөөсөө илүү сэтгэдэг.

Би сэтгэдэг учраас мөнгийг өөртөө соронзон мэт татдаг.

Би мөнгөний эрх чөлөөтэй

Би дуртайдаа ажил хийхийг хүсдэг.

Мөнгөө зохицуулж, хөрөнгө оруулалт хийх нь миний хийдэг гаршсан ажлуудын нэг хэсэг.

Мөнгө хийх боломжууд миний зүг рүү урсан орж ирдэг.

Миний олох мөнгөний хэмжээ, барих зохицуулах мөнгөний хэмжээ өдрөөс өдөрт өсөж тэлж байна.

Мөнгө над руу орж ирэхэд би дуртайяа хүлээн авдаг.

Миний мэргэн ухаан сэтгэхүй мөнгийг татах хүчтэй.

Мөрөөдөж байсан мөрөөдлүүд маань мөнгөний хүчээр амьдралд бодитоор бий болохыг би өдөр бүр харж байна.

Их хэмжээний баялаг эд хөрөнгө миний амьдралыг ч, миний хайртай хүмүүсийн амьдралыг ч эрх чөлөөтэй болгож байгааг би мэдэрч байна.

Мөнгө миний амьдралыг улам олон сонголттой, эрүүл амьдрал, чийрэг бие махбодийг надад бэлэглэдэг.

Би хэзээнээс л хэрэгцээтэй мөнгийг өөртөө татсаар ирсэн.

Өдөр ирэх бүр би чөлөөтэй сэтгэж, баялаг амьдралаар амьдарч байна.

Би сэтгэл хангалуун баян амьдарч байна.

Би баян хүн.

Би агуу амжилтыг мэдрэх хувьтай хүн.

Өдөр бүр мөнгөний хэмжээ өсөж, өдөр бүр эрх чөлөөтэй амьдрахын ид шидийг би мэдэрч байна.

Миний үйлдэлүүд мөнгө болон хувирч орж ирэхийг би харж байна.

Миний хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч байгаад би баяртай байна.

Би сэтгэл хангалуун амьдралыг урин авчирдаг энерги, эрч хүчний давхцалд амьдарч байна.

Би мөнгөний ид шидийг амьдралдаа урин оруулсан.

Мөнгө хийх нь надад ч, миний эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралд ч хувь нэмэртэй.

Миний арга ухаанд хязгаар байхгүй, миний олон орлогын чадварт хязгаар байхгүй.

Баян чинээлэг амьдрах нь надад аз жаргал, баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг улам нэмж өгдөг.

Баян амьдрал бол миний сонгосон сонголтын үр дүн.

Мөнгө над руу чөлөөтэй урсаж орж ирдэг.

Би өдөр бүрийг бүтээмжтэй, сэтгэл хангалуун өнгөрүүлдэг.

Би юу дуртайгаа хийхэд чөлөөтэй.

Би мэргэн ухаан, шилдэг арга барилуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг.

Би сэтгэдэг хүмүүстэй хамтран ажиллаж, нөхөрлөдөг.

Би баян учраас туслая гэсэн хүмүүстээ тусалсан шиг тусалж чаддаг.

Би баян учраас бусдыг ч бас баян болоход нь зөвлөж тусалж чаддаг.

Би мөнгө яаж өсдөг мөнгөний урсгалыг ойлгодог.

Би мөнгөний урсгал над руу орж ирдэг систем арга барилтай.

Надад миний төлөвлөсөн ажлаас мөнгө ордог ч, хааяа санаанд ч ороогүй газраас мөнгө урсан орж ирэх нь ч бий.

Мөнгө, хайр, аз жаргал бүгд миний дотны найзууд.

Би өөрийн баялагийг бүтээдэг эзэн нь.

Мөнгө миний амьдралд эерэг үр дүн гаргадаг.

Их мөнгөтэй байхад миний сэтгэлд амар байдаг.

Мөнгө урсан орж ирэх шинэ арга замуудыг би байнга судалдаг.

Өөрийгөө хөгжүүлж суралцах тусмаа миний орлогын чадвар өсч байна.

Би ядуу сэтгэлгээг халж хаяад оронд нь мөнгөний сэтгэлгээг урьж оруулсан.

Өдөр бүр миний дансанд мөнгө урсан орж ирж байна.

ДАСГАЛАА ХИЙХ

Дасгалынхаа аудиог энд дарж тоглуулаарай.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »