Blog

HomeMoney MindsetMMM3L00. Товч танилцуулга

MMM3L00. Товч танилцуулга

Тавтай морил. Баяр хүргэе!

Өнгөрсөн 2 долоо хоногт бид гайхалтай их юм суралцаж авлаа. Энэ хэсэгт ирж байгаад чинь туйлын их баяртай байна. Та одоо өнгөрсөнөө ойлгоод, одоо болж байгаа сэтгэлийн хөдөлгөөнөө таниад өөртөө өөрчлөлт хийгээд эхэлчихсэн, бас өөрийнхөө яаж ажилладаг, төрөлх зан чанараа олж таниад зогсохгүй эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ сэтгэлгээний онцлог чадваруудын талаар жаахан ойлголттой болоод бүүр цаашлуулвал ямар хүнийг ажилд авбал, яаж тэдэнтэй харилцвал хамгийн тохиромжтой болохыг мэдээд авлаа шүү дээ. Өнөөдөр бид өнгөрсөн модулиа дараагийн дэвшилтэт түвшинд хүргэх гайхалтай нэгэн стратегийг суралцах гэж байна.

Баялагийн динамик нь таны төрөлх зан чанарын онцлогийг ашиглаж бизнесээ бүтээхэд тусална. Oдоо байгаа санхүүгийн нөөц бололцооноос тэрбумыг бүтээх хүртэл ямар ямар алхамууд хийх мөнгөний сэтгэлгээний өсөлтийн динамикийг танилцуулна.

Өөрөөр хэлбэл энэ бол таныг амжилтанд хүрэхэд хэрэг болох газрын зураг л гэсэн үг.

Та мэдэж байгаа байх, бид бүгд дэлхийн нэр алдартай бизнесменүүд Richard Branson, Steve Jobs, Bill Gates, Warren Buffet, Donald Trump, Mark Zukerburg гээд чадварлаг менторуудаас суралцахыг хүсч байгаа. Гэтэл амьдрал дээр тэдний хийж байгаа бизнесүүд бүгд хоорондоо адилгүй. Өгч байгаа зөвлөгөөнүүд нь өөр өөр. Яг алийнх нь төрлийн бизнесийн модель надад илүү тохиромжтой гэдгээ мэдэхэд хэцүү. Тэд нар шиг мундаг болох гэтэл таны нөөц бололцоо, одоогийн бизнесийн түвшин өөр байдаг. Гэтэл яаж тэд нар шиг түвшинд хүртэлээ мундаг болох вэ? гээд түм буман асуултууд байгаа.

Огт мөнгөгүй шахуу гарааны бизнес эхлүүлж буй танд энэ зөвлөгөө тохиромжгүй, тантай хамтран ажиллах баг битгий хэл юмныхаа учрыг бид олохгүй байгаа шүү дээ. Тэгвэл одоогийн байгаа бидний байрнаас яаж дараагийн байранд очих вэ? Толгойгоо эргүүлэхгүйгээр зөвхөн нэг зөв алхам дээр төвлөрөөд ажиллахын тулд л хүмүүс маш их цаг, хөлс хүч, цаг хугацаа гарзаддаг. Хэтэрхий их боломж байдаг тул хүмүүс төөрдөг. Амжилтанд хүрэх тэр олон замын яг алингаар нь явбал таны төрөлх авъяас чадвар, одоогийн байр сууринд тань тохирох бид ярилцах болно. Энэ модуль танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

ЯРИЛЦАХ СЭДВҮҮД

    • Мөнгөө өсгөх гэсэн 3 янзын оролдлого
    • Хүн ба Хөрөнгө оруулалт
    • Ирээдүйд гаргах шийдвэрүүд
    • Уналт
    • Хөрөнгө оруулалтыг эрсдэлгүй болгох аргууд
    • Дасгал 1. Таны төрөлхийн зан авъяас чадвар DISC тест
    • DISC
    • Дасгал 2. DISC хэрэглэж өөрийгөө хөгжүүлэх нь
    • Цаг хугацаа ба баялаг
    • Дасгал 3. Цаг хугацаа ба баялаг
    • Мөнгөний сэтгэлгээний дүрэм
    • Мөнгөний сэтгэлгээний код
    • Мөнгөний сэтгэлгээний код ашигладаг жишээнүүд
    • Үнэ Цэнэ
    • 6 дотоод үнэ цэнэ
    • Дасгал 4. Дотоод үнэ цэнээ өсгөх нь
    • 4 гадаад үнэ цэнэ
    • Дасгал 5. Гадаад үнэ цэнээ өсгөх нь
    • DISC ба Баялагийн Динамик
    • Баяжих стратегиуд ба Хүмүүс
    • Үнэ цэнэ бүтээх 2 хэлбэр
    • Солилцоо бүтээх 2 хэлбэр
    • Үнэ цэнэ ба Солилцоо
    • Баялаг бүтээх 9 түвшин
    • Хохирогчоос амь тэмцэгч түвшинд хүрэх 3 алхам
    • Дасгал 6. Хохирогч сэтгэлгээнээс амь тэмцэгч түвшинд хүрэх нь
    • Амь тэмцэгчээс Ажилчин түвшинд хүрэх 3 алхам
    • Дасгал 7. Амь тэмцэгч сэтгэлгээнээс Ажилчин түвшинд хүрэх нь
    • Ажилчингаас Тоглогч түвшинд хүрэх 3 алхам
    • Дасгал 8. Ажилчин сэтгэлгээнээс Тоглогч түвшинд хүрэх нь
    • Тоглогчоос Баг бүрдүүлэгч түвшинд хүрэх 3 алхам
    • Энтерпрайз Бизнес бүтээх 8 үе шат
    • Дасгал 9. Тоглогч сэтгэлгээнээс Баг бүрдүүлэгч түвшинд хүрэх нь
    • Гэрийн даалгавар товч тайлбар
    • Өнгөрсөн гэрийн даалгаварын товч агуулга
    • Асуулт хариултууд

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »