Blog

HomeMoney MindsetMMM3L01. Хөрөнгө оруулах 3 янзын оролдлого

MMM3L01. Хөрөнгө оруулах 3 янзын оролдлого

МӨНГӨӨ ӨСГӨХ ГЭСЭН 3 ЯНЗЫН ОРОЛДЛОГО

Хүмүүс бид хөрөнгө оруулалтын талаар төрөлхийн мэдэж төрдөггүй. Бидний эргэн тойронд аав, ээж ах эгч туршлагатай заагаад нүдний өмнө үзүүлээд өгөх нь ч ховор шүү дээ. Тийм ч учраас бид хөдөлмөрлөж олсон, мөнгөө өсгөхийн тулд өөрийн мэддэг мэдлэг, ойлгосон ойлголтон дээрээ тулгуурлаж доорх 3 янзын арга барилыг туршиж үздэг.

1. Хүнд өгч хөрөнгө оруулах

Та яг энэ хувилбарыг маш олон янзаар нь амьдралдаа хэрэглэж үзээд азгүйтэж байсан байж ч болох юм. Энэ бол маш нийтлэг байдаг алдаа.

Мөнгөө өсгөх гэж хүнд өгөөд дараа нь тэрнийхээ хойноос зарга хийсэн, маргаан өрнүүлсэн маш олон янзын хувилбаруудыг хууль шүүхэд өчнөөн олноороо хүрч ирдэг. Энэ бол яах аргагүй өөрөө сайн мэдэхгүй, ойлгоогүй бизнес, мөнгө хийх боломжийн сургаар хэн нэгэн хүнд өөрийн мөнгийг өгч хэн нэгэн хүнээр мөнгөө өсгүүлэх гэсэн оролдлого юм.

Энэ бол маш том алдаа. Би таныг Мөнгөний Сэтгэлгээ онлайн дасгалжуулалтанд оролцсон учраас ийм том алдаанд хүргэхүйц хөрөнгө оруулалтын арга бүү ашиглахыг урьдчилан сануулж байна.

2. Бусдыг дуурайж хөрөнгө оруулах

Монголчууд бид мөнгөө өсгөхийн тулд мөнгө хийх боломжтой гэж бодсон бүх аргуудыг туршиж үзэж оролддог.

Хаана л шинэ аргаар хүмүүс мөнгө хийж байна, тэр аргыг борооны дараах мөөг мэт бие биенээ дуурайж оролддог. Үүнээс хожоод өнгөрдөг хүмүүсийн тоо нь алдаад өнгөрдөг хүмүүсээс харьцангуй цөөн байх нь ч олонтаа.

Бид өөрийн гэсэн мэргэжил, туршлага, чадвараа бодолцохгүйгээр зах зээлийн байр байршил хаашаа өөрчлөгдөж байна тэр чиг рүү л хамаг хадгалсан мөнгөө бариад гүйдэг нь ч үнэн. Энэ бол ихэнх Монголчуудын гаргадаг алдааны нэг гэж хэлж болно.

Тийм ч учраас Монголын нийгэмд зах зээлийн тэнцвэртэй зөв өсөлтийг бий болгох чадварлаг хүмүүс бүрдэхээс илүү, зах зээлийн мөнгөний боломж хайж мөнгөө эдийн засгийн өөрчлөлтийн шуурганд алддаг хүмүүсийн тоо их бий. Энэ алдааг бүү давтаарай.

Таны мэдлэг, чадвар, туршлагаар бий болгосон хөрөнгө оруулалт ямар ч зах зээлийн урсгал дагасан хөрөнгө оруулалтаас хавьгүй үр өгөөжтэй, урт хугацааны өсөлттэй байх магадлал өндөртэй. Тиймээс зөвхөн алсыг харж, бодолцож байж хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргаарай.

Таны дотор байгаа нөөц бололцоо, чадварыг л ашиглаж сурах нь танд хамгийн чухал, хамгийн зөв хөрөнгө оруулалтын хувилбар. Та хэнийг ч дуурайж хийсэн бай, хэзээ ч тэр хүний гаргасан амжилтыг гаргаж чадахгүй, оронд нь өөрийнхөө амжилтын замыг өөртөө зохирсон замыг олж сонгоорой.

3. Хөрөнгө оруулалтанд суралцах

Энэ бол хөтөлбөрт оролцож байгаа бүх оролцогчиддоо өгч буй миний зөвлөгөө. Та өөрөө хөрөнгө оруулалтын талаар суралцах ёстой. Та мэдэхгүй байгаа л бол таны оруулж буй ямар ч хөрөнгө оруулалт эрсдэлтэй гэсэн үг. Суралцаад дараа нь мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээрэй.

Та үл хөдлөх хөрөнгө, бизнесийн, фрайнчайзын, үнэт цаасны ямар ч төрлийн хөрөнгө оруулж байсан хамаагүй, таны тухайн хөрөнгө оруулалтын талаар мэддэг мэдлэг туршлага тухайн хөрөнгө оруулалтыг амжилтанд хүрэх эсэхэд асар том түлхэц хүчин зүйл болдог.

Мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө та тухайн салбарыг, тухайн бизнесийг, тухайн хөрөнгө оруулалтын талаар маш сайн мэддэг, ойлгодог, тухайн хөрөнгө оруулалт ямар нэгэн байдлаар эрсдэлтэй учирсан ч та хийх ёстой арга барилаа маш олж харж чаддаг, өөрчлөлтийг мэдэрдэг байх учиртай.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Таны хувьд амьдралдаа хийсэн хамгийн амжилттай хөрөнгө оруулалт юу байсан бэ?
  3. Та яг одоо ямар зүйлд хөрөнгө оруулахыг хүсч байна вэ?

Хариултаа комментоор бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »