Blog

HomeMoney MindsetMMM3L02. Хүн ба хөрөнгө оруулалт

MMM3L02. Хүн ба хөрөнгө оруулалт

ХҮН БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Хөрөнгө оруулалтууд бүгд тодорхой хэмжээний ашигтай байх боломжтой. Хүн болгон өөр. Хүн болгоны мэдлэг туршлага өөр учраас яг ижилхэн төрлийн зах зээлийн нөхцөлд, зарим хүмүүс мөнгө олж байхад, зарим хүмүүс мөнгөө алдаж байдаг. Энэ бол ердөө л эдийн засгийн бичигдээгүй хууль. Үүнд гайхаад байх зүйлс байхгүй.

Харамсалтай нь яг энэ асуудлын талаар бүрэн бодолцохгүйгээр бид хөрөнгө оруулалтын шийдвэрийг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө гаргадаг.

Та мэдээж онгоц жолоодож мэдэхгүй бол онгоцны нисгэгчийн суудалд суугаад жолоодох гээд зүтгэхгүй. Гэтэл амьдрал дээр хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй хүмүүс хөрөнгө оруулалтыг мөнгө хийх машин төдий судалгаагүйгээр, огт бодолцохгүйгээр жолоодох гэж оролдсон хүмүүс л тухайн хөрөнгө оруулалтыг уналтанд оруулдаг.

Хөрөнгө оруулалт эрсдэлтэй биш. Хөрөнгө оруулагч хүн нь өөрөө эрсдэлтэй.

Ямар ч бизнесийг, ямар ч хөрөнгө оруулалтын төслийг амжилттай удирдаж, ашиг хийе гэвэл эхлээд тухайн онгоцны жолоодлогыг сайн суралц. Яараад хэрэггүй, яарвал даарна гэдэг.

Хөрөнгө оруулалт гэдэг уралдаан биш. Шаардлагатай цагаа зориулаад суралцаад оруулсан хөрөнгө оруулалт хамгийн амжилттай болдог.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг коммент бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Энэ хичээлийг үзэхээс өмнө хөрөнгө оруулалтын талаар ямар бодолтой байсан бэ?
  3. Эрсдэлгүй хөрөнгө оруулах ур чадварт суралцахад танд юу шаардлагатай байна вэ?

Хариултаа комментоор бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »