Blog

HomeMoney MindsetMMM3L03. Ирээдүйд гаргах шийдвэрүүд

MMM3L03. Ирээдүйд гаргах шийдвэрүүд

ИРЭЭДҮЙД ГАРГАХ ШИЙДВЭРҮҮД

Өнгөрсөн модулиуд дээр бид шийдвэрийн талаар ярилцсан. Ялангуяа өнгөрсөн цаг үед гаргасан шийдвэрүүд, гаргасан алдааг хэрхэн засах, суралцах талаар ярилцсан. Өнөөдөр тэгвэл ирээдүйд шийдвэр гаргахад хамааралтай зүйлсийг ярилцая.

Ирээдүйд таны хийх зарим шийдвэрүүд мэдээж зарим нэг нь эрсдэлтэй, аюултай санагдана. Хийгээд үзвэл болохоор юм шиг сэтгэл гэгэлзүүлдэг ч, хийхэд бас л эрсдэлтэй юм шиг айдас давхар төрүүлнэ. Бид таныг шийдвэр хэрхэн гаргах талаар маш энгийн зураг схем үзүүлж тайлбарласан байгаа. 

Та өөрөө мэдэж шийдвэр гаргах үедээ тухайн шийдвэр амжилттай болохуйц шаарлагатай бүх хүчин зүйлсийг оюун ухаан сэтгэлгээндээ татаж авчирдаг бөгөөд, үүний хүчинд амжилттай болсон хөрөнгө оруулалтын үр дүн таныг өөртөө итгэлтэй өөдрөг итгэл үнэмшил бий болоход хүчтэй нөлөөлдөг.

Модуль 1 дээр ярилцсан Амжилтын циклийн хувьд энэ маань юу гэсэн үг вэ гэвэл та өөртөө итгэлтэй бол өөрийн чадварыг өндөр түвшинд ашиглах агаад, үүнийг дагаад та маш их хэмжээний чухал чухал үйлдэлүүдийг асар богино хугацаанд хийх эерэг хүч чадал энергийг гаргаад зогсохгүй, үүнийг дагаад таны амжилтын үр дүн асар хүчтэй байх нь бий.

Хэрэв таны гаргасан шийдвэр тодорхой алдаатай байгаад, та магадгүй алдаатай шийдвэр гаргасан гэдгээ ухаарсан мөчид яах вэ? Хичнээн та тухайн үедээ бүрэн хариуцлага үүрээд, тухайн юмыг амжилтанд хүргэх гэж хамаг байдгаараа хичээсэн ч ямар нэгэн байдлаар тэр шийдвэр маань хүссэн үр дүнг гаргаж чадаагүй бол та яах вэ?

Мэдээж энэ бол таныг гаргасан алдаанаасаа, суралцах боломж гэсэн үг. Их ч бай, бага ч бай хамаагүй, бидний гаргасан алдаанууд биднийг хамгийн хүчтэй суралцах боломжийг олгодог. Тиймээс огт оролдоогүй байснаас алдаа гаргаад ч хамаагүй шийдвэр гаргаад суралцах үедээ та илүү ихийг хожно. Таныг ирээдүйдээ амжилтанд хүрэхийн эхлэл бол ердөө л алдаануудаасаа суралцах. Хэрэв та суралцах хурдаа өсгөж өөрийгөө богино хугацаанд хөгжүүлье гэвэл мэдээж шийдвэр гаргах.

Хүний сэтгэхүй ба Бодит амьдрал сэдэв дээр бид хичнээн их ухаантай, мэдлэгтэй байсан ч хэзээ ч бодит амьдрал дээр бидний ойлгож байгаа ойлголт бүрэн дүүрэн тусгал болж чаддаггүй талаар ярьсан. Заримдаа бид ирээдүйд яг ийм байдалтай тулгарах нь ойлгомжтой.

Ирээдүйд гаргах шийдвэрүүдийг оновчтой зөв болгохын тулд таны бодолцох ёстой төлөвлөх ёстой зүйл бол “Хэрэв энэ төлөвлөгөө бүтэлгүй болвол яах вэ?” гэсэн асуултанд хариулах төдийгүй, уналт бий болсон тохиолдолд хийх ёстой алхамууд, шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөх явдал юм.

Хэрэв та уналт болох магадлалыг төлөвлөж, үүнд тохирсон арга хэмжээ авах төлөвлөгөөг урьдчилан бодож тооцоолж чадвал, таны гаргасан шийдвэр яаж ч буруугаар эргэсэн түүнийг даван гарах арын төлөвлөгөөтэй байх нь таныг аль ч нөхцөл тохиолдсон уян хатан, түргэн шуурхай амжилтанд хүрэх олон талын сэтгэхүйг тэлэхэд ашиглагдах болно.

Мэдээж энэ тохиолдолд та хүссэнээр болоогүй, уналт нүүрлэхэд шантарч уналтанд орохгүй, харин ч бэлтгэлтэйгээр шаардлагатай зөв арга хэмжээг авах чадвартай болох юм.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Таныг шийдвэр гаргахад нөлөөлдөг хамгийн том бэрхшээл юу вэ?
  3. Зөв шийдвэр гаргахад та юуг илүү суралцах шаардлагатай байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »