Blog

HomeMoney MindsetMMM3L04. Уналт

MMM3L04. Уналт

УНАЛТ

Таны ирээдүйд хийсэн үйлдэл болгон тодорхой хэмжээгээр уналтанд оруулах нь ойлгомжтой. Тэгвэл яаж уналт гэдэг зүйлийг даван гарах вэ?

Уналтын 2 янзын үр дүн байдаг. Зарим уналтууд бидний дахин босоход өдөөж өгдөг байхад, зарим уналтууд биднийг дахин босож ирэх ч боломжгүй сэтгэлзүйн асар хүнд уналтыг бий болгодог. Учир нь юу вэ гэвэл, бид тухайн уналтыг бий болно гэдэгт огт бэлтгэлгүй, сэтгэлзүйн болон, санхүүгийн арын тооцоо төлөвлөгөө байхгүй байсантай шууд холбоотой.

Буцаж босохооргүй оройтсон уналтууд ямар зүйлсээс бий болдог вэ гэвэл,

Бодож амжаагүй яарч хийсэн алхамууд

Сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргасан шийдвэрүүд

Их мөнгөөр бэнчин тавьж хөрөнгө оруулалт хийгээд алдсан уналтууд.

Энэ бол нэрлэж болохуйц маш олон хэлбэрүүдийн цөөн хэдэн жишээ.

Уналтыг эргэж босох ч боломжгүй, бүрмөсөн оройтсон болгохгүйн тулд таны анхаарах ёстой зүйлс бол,

  1. Уналтын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
  2. Тухайн шийдвэрийг гаргахаасаа өмнө эрсдэлийг сайн судлах цаг олгож, суралцах
  3. Урьд нь хийж үзээгүй ажлуудыг бага багаар амжилт гаргахуйц үе шатуудаар хувааж туршилт хийж үзэх
  4. Их хэмжээний мөнгөөр бөөнд нь эрсдэлд оруулах бус, бага хэмжээний мөнгөөр туршилт хийж тус тусын амжилтын цар хүрээ боломжийг судлах
  5. Мөнгөөр эрсдэлтэй үйлдэл хийхийн оронд, цаг хугацаагаа зориулж судлах. Цагийн хөрөнгө оруулалт хийх
  6. Ментор олж мэдлэг, туршлага олж авах
  7. Тоглох дүрмээ мэдэж авах
  8. Стратегиудаа олшруулах
  9. Амжилтын үр дүнгээ тодруулах
  10. Эрсдэлээ шалга

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Танд санхүүгийн болон сэтгэл зүйн уналт тохиолдох үед та түүнээс юу суралдцаг вэ?
  3. Уналтыг давж гардаг аргуудаасаа хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »